Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

               

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг Уртбулаг гэх газар оршин суух, Боржин овогт Жигжидсүрэнгийн Уранчимэг /РД:АН65111006/-ийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1985 ны 10-р сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд төлчин саальчнаар, Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1985 оны 10-р сарын 8-ны өдрөөс 1986 оны 9-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар, Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1986 оны 9-р сарын 18-ны өдрөөс 1987 оны 6-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1987 оны 6-р сарын 2-ны өдрөөс 1988 оны 7-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ногоочноор, Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1988 оны 7-р сарын 10-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд:

                нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дулам,

                шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

               

Нэхэмжлэгч Ж.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1985 ны 10-р сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд төлчин саальчнаар, Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1985 оны 10-р сарын 8-ны өдрөөс 1986 оны 9-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар, Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1986 оны 9-р сарын 18-ны өдрөөс 1987 оны 6-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1987 оны 6-р сарын 2-ны өдрөөс 1988 оны 7-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ногоочноор, Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1988 оны 7-р сарын 10-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажиллаж байсан байдлуудыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дулам шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: Ж.Уранчимэг Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1985 ны 10-р сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд төлчин саальчнаар, Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1985 оны 10-р сарын 8-ны өдрөөс 1986 оны 9-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар, Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1986 оны 9-р сарын 18-ны өдрөөс 1987 оны 6-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1987 оны 6-р сарын 2-ны өдрөөс 1988 оны 7-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ногоочноор, Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1988 оны 7-р сарын 10-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1985 ны 10-р сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд төлчин саальчнаар ажиллаж байсан байдлыг 1980 оны 11-р сарын 10-ны өдрөөс эхлэн тогтоолгох хүсэлтэй байна.

Ж.Уранчимэг нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Архангай аймгийн Цэцэрлэг сумын архив шатаж байсан учраас Ж.Уранчимэгийн ажиллаж байсан байдлын талаарх баримтууд дутуу гарч ирсэн. Миний хувьд 1980 оноос эхлэн Ж.Уранчимэгтэй хамт нэг газар ажиллаж байсан учир ажиллаж байсан байдлыг маш сайн мэдэж байна.

Иймд Ж.Уранчимэгийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

               

                                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                                Нэхэмжлэгч Ж.Уранчимэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд Ж.Уранчимэгийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1985 ны 10-р сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд төлчин,  саальчнаар ажиллаж байсан байдлыг 1980 оны 11-р сарын 10-ны өдрөөс эхлэн тогтоолгох хүсэлт гаргасан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт орсон гэж үзэв.

                                Нэхэмжлэгч Ж.Уранчимэг нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1980 оны 11-р сарын 10-ны өдрөөс 1985 ны 10-р сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд төлчин, саальчнаар, Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1985 оны 10-р сарын 8-ны өдрөөс 1986 оны 9-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар, Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1986 оны 9-р сарын 18-ны өдрөөс 1987 оны 6-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1987 оны 6-р сарын 2-ны өдрөөс 1988 оны 7-р сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор, Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1988 оны 7-р сарын 10-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

                1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

                - Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 7-р сарын 8-ны өдрийн “1984 оны мал аж ахуйн үйлдвэрлэл дээр зарласан социалист уралдааны болзлыг дүгнэх тухай” тогтоолын хуулбар,

                - Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 10-р сарын 8-ны өдрийн “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар,

                - Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 9-р сарын 18-ны өдрийн “Багш сурагчид шагнах тухай” тогтоолын хуулбар,

                - Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 6-р сарын 2-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” тогтоолын хуулбар,

                - Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 7-р сарын 10-ны өдрийн “Болзол дүгнэх тухай” тогтоолын хуулбар,

                - Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 12-р сарын 10-ны өдрийн “Шагнал олгох тухай” тогтоолын хуулбар,

                - Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн Чулуут бригадын бүх гишүүдийн хурлын 1990 оны 12-р сарын 23-ны өдрийн тогтоолын хуулбар,

                                -Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 1-р сарын 12-ны өдрийн “Гэрээний шагнал олгох тухай” тогтоолын хуулбар,

                - 1993 оны Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн өмч хувьчлалын комиссын материалуудын хуулбарууд,

                2. Ж.Уранчимэгийн ажиллаж байсан байдлын талаар

                гэрч Н.Чулуунбаатарын өгсөн ... Ж.Уранчимэг нь 1980 оноос 1991 оныг дуустал Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Нэг хэсэг Ж.Уранчимэгийн ээжийнх нь бие муу гээд Ар  хангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж байсан. Батцэнгэл суманд ажиллаж байсан оныг нь санахгүй байна. Би 1980 оноос 1991 оныг дуустал Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд суурийн ахлагчаар ажиллаж байсан учраас Ж.Урагчимэгийн ажиллаж байсан байдлыг мэднэ. Ж.Уранчимэг нь ажиллаж байх үедээ сайн төлчнөөр шагнагдаж байсан ... гэх,

                гэрч Б.Ичинхорлоогийн өгсөн ... Ж.Уранчимэг нь 1985 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд туслах малчнаар анх ажиллаж эхэлсэн. Тэгээд ар гэрийн гачигдлаас болж Архангай аймгийн Цэцэрлэг сум руу явсан. 1987 онд Ж.Уранчимэгийн ээжийнх нь бие муудсан учир эргэж ирж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл бригадад ногоочноор ажиллаж байсан. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн Дэл бригадад 1984 оноос 1989 оныг хүртэл малын санитарчнаар ажиллаж байсан учраас Ж.Уранчимэгийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ... гэх мэдүүлгүүд.

                3. Бямбажавын Ганзориг, Жигжидсүрэнгийн Уранчимэг нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, гэрч Н.Чулуунбаатарын Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1969 оны 6-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосон Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 9-р сарын 29-ний өдрийн 452 дугаар шийдвэрийн хуулбар, Архангай аймгийн Цэцэрлэг сумын тамгын газрын барилгад 1997 оны 12-р сарын 31-ний өдөр гал гарч архивын материал шатсан болохыг тодорхойлсон Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 5-р сарын 4-ний өдрийн 16 тоот албан бичиг.

 

                Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

                Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржин овогтой Жигжидсүрэнгийн Уранчимэгийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1980 оны 11-р сарын 10-ны өдрөөс 1985 ны 10-р сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд төлчин, саальчнаар, Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1985 оны 10-р сарын 8-ны өдрөөс 1986 оны 9-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар, Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1986 оны 9-р сарын 18-ны өдрөөс 1987 оны 6-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1987 оны 6-р сарын 2-ны өдрөөс 1988 оны 7-р сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор, Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд 1988 оны 7-р сарын 10-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ