| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00040/э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 42
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч
Ж.Отгонхишиг даргалж, Улсын яллагч Б.Ганзориг, Шүүгдэгч Д.Б,
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх
хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Их-Уул сумын Оргих багт оршин суух, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхээр 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байсан, ИЗ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Д.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Мааньт” гэх газрын ойгоос 5.188 м3 мод бэлтгэж, ойн санд 202.332 /хоёр зуун мянга гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дээрх модыг иргэн Б.Дийн эзэмшлийн 25-91 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Завхан аймгийн Тосонцэнгэл сум Оргих багийн “Мааньт” гэх газраас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Мааньт” гэх газрын ойгоос 5.188 м3 мод бэлтгэж, ойн санд 202.332 /хоёр зуун мянга гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулж, 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дээрх модыг иргэн Б.Дийн эзэмшлийн 25-91 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Завхан аймгийн Тосонцэнгэл сум Оргих багийн “Мааньт” гэх газраас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Л.Б“...Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Байгаль экологид учруулсан хохирлоо холбогдогч этгээд барагдуулаад, хохирлоо төлбөл миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Д.Бын үйлдлийн улмаас учирсан хохирлыг барагдуулах хүсэлт гаргаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Б “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд Б.Дийн автомашинтай “Доод харгана”-ны голын урдуур явж байгаад зогссон. Аав бид хоёр автомашинд сууж мод бэлтгэсэн газар очсон. Тэгээд модоо ачаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү явж байтал цоохор хувцастай ах зогсоогоод эрхийн бичиг болон үзүүлэх бичиг баримт байна уу гэж асуусан. Б.Д ах, манай аав хоёр эрхийн бичиг, автомашины бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Аав өвлийн түлшний мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/
Гэрч Б.Дийн “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Д.Б гэрт ирээд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Мааньт”-ын давааны ард мод бэлтгэсэн, та автомашинаар тээвэрлээд өгөөч гэж гуйсан. Би модны гоожин байгаа юм
Гэрч Н “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Д.Б утсаар яриад “би мод бэлтгэж сумын төв рүү оруулах гэсэн юм. Та мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлээд авчих” гэж хэлсэн. Би эрхийн бичиг авахаар Засаг даргын тамгын газарт очиход Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/
Гэрч Т.Б “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эргүүлд гарч ажилласан. Цагаан өнгийн Маяти маркийн 25-91 улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд хүн мод ачиж явж байгаад таарсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиг баримтгүй явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57р хуудас/
Шинжээч Б.Д “...Ойгоос хуурай, босоо мод унагаж бэлтгэсэн байсан. 1.60-1.70 метрийн урттай 100 ширхэг галын түлээний мод байсан. Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.12.1 дэх заалтуудыг зөрчсөн байна. Ойгоос 5.188м3 түлээний хуурай мод бэлтгэсэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 39.000 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин 39.000 төгрөгөөр бодож нийт 5.188м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 202.332 төгрөг болж байна. Мод бэлтгэсэн гэх Оргих багийн Мааньтын давааны ар гэдэг газар нь ойн сангийн 2-р мужийн ойн санд хамрагдана. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-85-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Бын дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас ойн санд 202.332 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Д.Бын “...Би 2018 оны 7 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Тосонцэнгэл сумын Оргих багийн “Мааньт” гэх газраас Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан моторт хөрөөгөөр 100 ширхэг шинэс төрлийн 1 метр 60 см-ийн урттай, унаанги болон босоо нарийн хуурай мод ганцаараа бэлтгэсэн. Тэгээд Д машинтай нь гуйж, модоо сумын төв рүү оруулж хадмын хашаанд буулгах гэж яваад, сумын ойн байцаагчтай тааралдан шалгуулаад, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиггүй гэсэн үндэслэлээр саатуулагдсан, тухайн үед би модны гоожин буюу эрхийн бичгээ авч чадаагүй явж байсан. Би хөрш айлынхаа хүнд гоожин авчхаарай гээд захисан байсан. Хөрш айлын хүн маань гоожин бичүүлж авч чадаагүй байсан...” гэж мэдүүлж байгаа нь ойн санд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт ирүүлсэн “...Оргих багийн иргэн Д.Б нь хууль бус мод бэлтгэж байгаль экологийн нөхөн төлбөрт 606.996 төгрөгийг бүрэн барагдуулсан болохыг тодорхойлов...” гэсэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/129 дугаартай албан тоот бичгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл,
уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заажээ.
Шүүгдэгч Д.Бын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-91 ЗАН улсны дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Дийн эзэмшлийн эд хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул 25-91 ЗАН улсын дугаартай цагаан өнгийн маяти маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Дид буцаан олгох нь зүйтэй байна.
Харин 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 003 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 25-91 улсны дугаартай маяти маркийн машины үнэ 4.500.000 төгрөгийг шүүгдэгч Болдбаатараас гаргуулж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 5.188м3 хэмжээтэй 1.60-1.70 метрийн урттай мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн моторт хөрөө зэргийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүгдэгч Д.Бын хувьд ногдох хөрөнгө 1 ширхэг адуу /морь/ битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож эд зүйлсийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Д.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэх ноогдуулсугай.
хэсгийн 1.8-д заасныг баримтлан Д.Бын 1 тооны адуу битүүмжлэх тухай прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 5/32 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ