Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00274/и |
Дугаар | 281 |
Огноо | 2016-05-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг Арслан цохионы 14-10 тоотод оршин суух, Монгол овогт Ламжавын Балжинням /РД:АЮ56102571/-ын нэхэмжлэлтэй
Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1980 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1992 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд засварчин, Архангай аймгийн Авто тээврийн 6-р баазад 1992 оны 4-р сарын 30-ны өдрөөс 1994 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд жолооч, Архангай аймгийн “Эрдэнэбулган-6” ХК-нд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 3-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Балжинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 1980 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1992 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Тээврийн удирдах газарт засварчин, 1992 оны 4-р сарын 30-ны өдрөөс 1994 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн авто тээврийн 6-р баазад жолооч, 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 3-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн “Эрдэнэбулган 6” ХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: Л.Балжинням нь Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1980 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1991 оны 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд засварчин, Архангай аймгийн Авто тээврийн 6-р баазад 1991 оны 4-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд засварчин, 1992 оны 4-р сарын 30-ны өдрөөс 1994 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, Архангай аймгийн “Эрдэнэбулган 6” ХК-нд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 3-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсанаар өөрчилж байна.
Л.Балжиннямын хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Л.Балжиннямын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Балжинням нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасан эрхийнхээ хүрээнд Л.Балжиннямын Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1980 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1991 оны 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд засварчин, Архангай аймгийн Авто тээврийн 6-р баазад 1991 оны 4-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд засварчин, 1992 оны 4-р сарын 30-ны өдрөөс 1994 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, Архангай аймгийн “Эрдэнэбулган 6” ХК-нд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 3-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгох хүсэлт гаргасан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт орсон гэж үзэв.
Нэхэмжлэгч Л.Балжинням нь Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1980 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1991 оны 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд засварчин, Архангай аймгийн Авто тээврийн 6-р баазад 1991 оны 4-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд засварчин, 1992 оны 4-р сарын 30-ны өдрөөс 1994 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, Архангай аймгийн “Эрдэнэбулган 6” ХК-нд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 3-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1984 оны 5-р сарын 25-ны өдрийн “Буцалтгүй тэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар,
- Архангай аймгийн Авто тээврийн 6-р баазын даргын 1992 оны 4-р сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
- Архангай аймгийн “Эрдэнэбулган-6” хувьцаат компаний ерөнхий захирлын 1994 оны 3-р сарын 4-ний өдрийн “Автомашин, чиргүүл данснаас хасах тухай” тушаалын хуулбарууд,
2. - Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1980 оны 3-р сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” тушаал,
- Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1980 оны 8-р сарын 25-ны өдрийн “Хадуурчдын тэмцээнд шалгарагсдыг шагнах тухай” тушаал /эх хувиар/,
3. Л.Балжиннямд Тээврийг удирдах газрын захиргаа, намын үүр, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн үүрээс 1987 оны 12-р сарын 30-ны өдөр олгосон “Диплом”, Тээврийг удирдах газрын намын үүр, захиргаанаас 1989 оны 7-р сарын 10-ны өдөр олгосон “Баярын бичиг”, Тээврийг удирдах газрын намын үүр, захиргаа, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн үүрээс 1988 оны 10-р сарын 27-ны өдөр олгосон “Баярын бичиг”, Тээврийг удирдах газрын намын үүр, захиргаа, ҮЭ-ийн хорооноос 1989 оны 12-р сарын 30-ны өдөр олгосон “Диплом”, Архангай аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооноос 1989 оны 3-р сарын 28-ны өдөр олгосон “Баярын бичиг” /эх хувиар/,
4. Л.Балжиннямд 1981 оны 1-р сарын 9-ний өдөр олгосон 001 дугаартай хийн гагнуурчны мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1988 оны 11-р сарын 2-ны өдөр олгосон 1644 дугаартай автозасварчны мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1983 оны 3-р сарын 28-ны өдөр нээлгэсэн, 1982 оны 1-р сараас 1983 оны 6-р сар хүртэл хугацаанд төлсөн татварын бичилт бүхий Л.Балжиннямын Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 510861 дугаартай бат илэрхийлэх /эх хувиар/, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 4-р сарын 12-ны өдөр олгосон 2466 дугаартай “Тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан “Эрдэнэбулган-6” ХК нь 1993 он, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэлийг 13.5 хувиар төлж харьцаж байсан баримт нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно ...” гэх албан бичиг,
5. Л.Балжиннямын ажиллаж байсан байдлын талаар
гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн ... Би 1986 оны 7-р сард Монгол улсын их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төсч ирээд тухайн үеийн Тээврийг удирдах газарт нягтлан бодогчоор томилогдож ажилласан. Тухайн үед Л.Балжинням нь засварчнаар ажиллаж байсан. Би 1986 оноос 1994 оныг хүртэлх хугацаанд Тээврийг удирдах газар, Эрдэнэбулган-6 бааз, Эрдэнэбулган-6 хувьцаат компанид нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байхад Л.Балжинням засварчин, жолоочоор тухайн газруудад ажиллаж байсан. Тээврийг удирдах газар 1991 оны 7-р сард 2, 3 хэсэг болж салсны нэг нь 6-р бааз юм. Л.Балжинням хэдэн онд жолоочоор томилогдсоныг би мэдэхгүй. Намайг ажиллаж байх үед жолооч, засварчнаар ажиллаж байсан. Л.Балжинням шагнал, урамшуулал авч байсан. Ямар шагнал, урамшуулал авч байсныг одоо тодорхой санахгүй байна. Хамт ажиллаж байсан учир Л.Балжиннямын ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ... гэх мэдүүлэг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт Ламжавын Балжиннямын Архангай аймгийн Тээврийг удирдах газарт 1980 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1991 оны 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд засварчнаар, Архангай аймгийн Авто тээврийн 6-р баазад 1991 оны 4-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд засварчнаар, 1992 оны 4-р сарын 30-ны өдрөөс 1994 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, Архангай аймгийн “Эрдэнэбулган 6” ХК-нд 1994 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 3-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ