| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00046/э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн 1824000000054 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *Улсын иргэн, *төрсөн, 56 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, З* хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/.
Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн “Хар нүүр” гэх газарт байрлах *******ын гэрт түүнтэй маргалдаж, улмаар хутгаар зүүн гарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн “Хар нүүр” гэх газарт хохирогч *******той түүний гэрт маргалдаж, зүүн гарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
-*******ын хохирогч болон гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн үед манай гэрт ******* ах 1 шил 0,5 литртэй Viva архи авч орж ирээд ******* эгч, ******* ах бид гурав хамт хувааж уусан. ...Би ******* эгчтэй маргалдаж байх үед ******* ах ******* эгчийг өмөөрч надтай надтай маргалдсан. Маргах үедээ ******* ах хутга аваад намайг хатгахаар нь би айгаад гараад зугтаасан. Тэгээд доошоо явж байгаад Тэлмэн сумын ИТХ-ын дарга *******ын гэрт ороод ******* ах намайг хутгалчихлаа гэж хэлтэл *******а дарга цагдаа болон эмч дуудсан. ...Тэгээд удалгүй багийн эмч болон хэсгийн төлөөлөгч, цагдаа ирээд хэрэг болсон газар руу намайг авч явсан. Тэндээсээ ******* ахыг аваад, намайг дагуулаад эмнэлэг дээр ирээд оёдол тавьж өгсөн. ...Миний зүүн гарын тохой орчим хутгалсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. ******* ах миний эмчилгээний зардал болон намайг Тосонцэнгэл суманд эмнэлэгт хэвтүүлэх зардалд нийт 455,000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /ХХийн 10-11, 12-13 дугаар хуудас/,
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ-ын дарга *******а миний утас руу залгаад манай гэрт хутгалуулсан хүн орж ирлээ гэж хэлсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгчтэй хамт дуудлага өгсөн. Тэнд очиход *******ын зүүн тохой орчим хутгаар зүсэгдсэн гэснийг боосон боолтыг авч үзэхэд 2,5 см хутгалуулсан, цус их гоожиж маарал нь цусанд нэвтэрсэн байсныг цус тогтоох тариа /викасол/, өвчин намдаах тариа /анальгин демидрол/ хийж, цэвэрлэж боолт боосон. Тэгээд цаашаа хэрэг болсон гэх газарт очиж *******г авах гэж очих үед *******ын гарнаас дахин цус гарч дахиж цус тогтоох тариа /викасол/ хийж, боолт хийж тэндээсээ сумын төв рүү орж, Эрүүл мэндийн төвд их вакцинатор эмч ийг дуудаж гарт нь 4 оёдол тавиулж, цусыг тогтоож боолт хийж явуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/,
-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг Жаргалантын аманд байдаг гэртээ байх үед тус багийн иргэн ******* их айж сандарсан, зүүн гар орчмоос дээлийг нь дагаж цус нэвтэрсэн байдалтай “намайг ******* хутгалчихлаа, тэгэхээр нь би айгаад гараад ирлээ” гэсээр орж ирсэн. Тэгээд хутгалуулсан болохоор нь сумынхаа хэсгийн төлөөлөгчид хэлтэл эмнэлэгт давхар хэлээрэй гэсэн. Тэгээд би багийн эмч Бямбажаргалд бас утсаар хэлээд эмч, цагдаа ирэх хүртэл *******ын гарыг боосон. Тэгээд удалгүй хэсгийн төлөөлөгч, багийн эмчтэй ирээд *******ыг аваад явсан. ...Боолт хийх үед зүүн гарын тохой орчим хутгалуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,
-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байсан чинь ******* сумын төвөөс гэртээ ирсэн. Тэгээд манай гэрт 18 цагийн үед 0,5 литртэй VIVA гэдэг нэртэй архи авч орж ирээд *******, ******* бид гурав хамт хувааж уусан. Тэгж байгаад юунаас болсон юм би согтсон байсан болохоор сайн санахгүй байна, *******той муудалцсан чинь ******* намайг өмөөрөөд *******той хэрэлдсэн. Тэгээд ******* гараад явсан. Удалгүй *******гийн уур нь гарчихсан ******* хаачихсан юм гэж асуухаар нь мэдэхгүй гэтэл ******* гараад явсан. Тэгээд намайг унтаж байх үед цагдаа ирээд *******г аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 182122 дугаартай: “...*******ын биед гэмтэл учирсан байна. Хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн тохойн гадна дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. *******ын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 27 дугаар хуудас/,
-*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би сумын төв дээр байж байгаад 17 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн Жаргалантын ам, Хар нүүр гэх газарт байдаг гэртээ очсон. Тэгээд гэртээ очоод *******ын гэрт орж 2 шил 0,5 литртэй Vivа архи ******* бид хоёр хувааж уусан. ******* авгай хэд татсан байх. Ууж байгаад ******* авгай *******той хэрэлдээд байхаар нь би эхэндээ салгах гэж үзээд, бүүр болохгүй болохоор нь *******той муудалцаж байгаад нэг мэдэхэд гар руу нь хутгалчихсан байсан. Би санаатай хутаглаагүй, хутга барьж айлгах гэж байгаад нэг мэдсэн чинь гар руу нь хатгачихсан байсан. Даавуун иштэй хутга байсан. Би *******ын эмчилгээний зардал болон Тосонцэнгэл сум хүртэл явах машины бензин зэрэг зардалд 455,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо ******* надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14, 34-35 дугаар хуудас/,
-Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би учруулсан хохирлоо бүрэн барагдуулж 455,000 төгрөг өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд *******гийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Иймд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулж, торгуулийг өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шийтгэх тогтоол гарснаас хойш 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч нь торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солих боломжтойг дурдаж, хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн учир түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй юм .
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч *******гийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5/37 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН