Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 028

 
 
 

 

   
Хэвлэх
 

Enkhsaruul Enkhsaruul 1 0 2016-08-01T01:20:00Z 2016-08-01T01:20:00Z 1 1844 10515 87 24 12335 15.00 false false false EN-US X-NONE X-NONE

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2016/00028 Өлгий сум

 

 

С.Даутханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух Ители овогт Сейтханы Даутханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч С.Даутхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Айнур нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Албадан дуудлага худалдааны комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, (2) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2.-т зааснаар гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах шийдвэр гаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгох. тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: С.Даутхан би ХААН банкнаас 440 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 150 сая төгрөгийг төлж, 294.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй. Тус зээлийн барьцаанд мэргэжлийн үнэлгээчний тогтоосон үнэлгээгээр 206.9 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 216 м.кв талбайтай 111,9 сая төгрөгийн үйлдвэрийн барилга, 1944 кв.м талбайтай 973,3 сая төгрөгийн агуулах, нийт 1 тэрбум 289,3 сая төгрөгийн хөрөнгө байгаа. Тус хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан авах этгээд байхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдааны комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр ХААН банкны үлдэгдэл төлбөр 297578152 төгрөгийн өрөнд уг хөрөнгүүдийг тооцон өгөхөөр шийдвэрлэсэн.

Энэ шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 171 дүгээр зүйлийн 171.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчсөн тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар бууруулсан үнээр 644679900 төгрөгөөр зарахаар санал болгосон ч сонирхсон этгээд байхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д зааснаар 644679900 төгрөгөөр төлбөртөө тооцож авахыг ХААН банкинд санал болгоход төлбөр авагч татгалзсан тул мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, 17 дугаар зүйлийн 17.1.2, 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар С.Даутхан надад тус хөрөнгийг буцаах асуудлыг шийдвэрлэх ёстой байтал албадан дуудлага худалдааны доод үнийг үндэслэлгүйгээр 347.1 сая төгрөгөөр бууруулж төлбөр авагчид санал болгож хууль зөрчсөн.

Иймд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно уу. Мөн 2 дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох, төлбөр төлөгчид буцаах асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, 17 дугаар зүйлийн 17.1.2, 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгох шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч С.Даутханаас 44436900224 төгрөг гаргуулан ХААН банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрөөс 150400000 төгрөг , 294478152 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болох Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2592 м.кв талбай бүхий гурилын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, 7128 м.кв газрын хамт хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин 1.289.359.100 төгрөгөөр хураан авч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлахад сонирхогч хүн ирээгүй тул дахин дуудлага худалдаа явагдаагүй. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр талуудад санал болгох тухай хурал хийсэн бөгөөд талууд үнийн талаар харилцан тохиролцож чадаагүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар худалдан борлогдоогүй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагч талд санал болгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр шийдвэрээр:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 48 дугаар зүйлийн 48.7-т заасныг баримтлан төлбөр төлөгч Адилет ХХК-ийн захирал С.Даутханы үл хөдлөх хөрөнгийг ХААН банкны үлдэгдэл төлбөр болох 297578152 төгрөгт тооцон өгөхөөр шийдвэрлэсэн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХААН банкны нэхэмжлэлтэй Адилет ХХК-нд холбогдох гүйцэтгэх баримтын худалдан борлогдоогүй эд хөрөнгийг талуудад санал болгох тухай албадан дуудлага худалдааны комиссын шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай;

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр гарснаас хойш албадан дуудлага худалдаа явуулах, төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах бүрт С.Даутхан нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хойшлогдсоор ирсэн. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй барьцаат хөрөнгийг талуудад санал болгож, тодорхой хэмжээ хугацаа өгсөн болохоос ХААН банкинд эрхийн актаар шилжүүлээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасан хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцно гэж заасан боловч уг заалт нь зөвхөн 2 дахь дуудлага худалдааны процессын ажиллагааг тогтоож өгсөн. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзаагүй бол төлбөрт тооцон өгөхөөр заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Албадан дуудлага худалдааны комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолын 16.2-т заасныг ноцтой зөрчсөн. Уг хууль бус шийдвэрийг анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. С.Даутхан миний өмчлөлийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан доод үнэ нь 644.7 сая төгрөгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 3.0 сая төгрөгийг хасаж тооцон 641.7 сая төгрөгөөр төлбөр авагчид санал болгох ёстой байсан. Албадан дуудлага худалдааны комисс нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан доод үнийг дахин бууруулах эрхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

С.Даутхан нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан (1) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Албадан дуудлага худалдааны комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, (2) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2.-т зааснаар гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах шийдвэр гаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгох тухай гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх гомдлын эхний шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д заасан зохицуулалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэх албаны Албадан дуудлага худалдааны комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр Адилет ХХК-ны захирал С.Даутханд 1 сарын хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаа өгч байгаа ба энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үл маргах журмаар Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д зааснаар ХААН банкинд үлдэгдэл төлбөр болох 297578152 төгрөгт тооцон өгөхөөр шийдвэрлэв. гэж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй ... үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. гэсэн зохицуулалтад нийцээгүй байна. Иймээс Шийдвэр гүйцэтгэх албаны Албадан дуудлага худалдааны комиссын уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Харин дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй учраас С.Даутханы гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах шийдвэр гаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгох тухай буюу бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх гомдлыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй орхигдуулжээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч гомдлыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчид улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах ба энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт орууллаа.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дурьдсугай. гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны санхүүгээс 70200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК