Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 50

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.С

 

Шүүгдэгч Б.Г,

 

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн 1824000790055 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,*******,*******, эрхэлсэн тодорхой ажилгүй, З******* оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 18 цагийн орчим З******* гэх газарт байрлах өөрийн гэртээ Ж.Ётай маргалдан нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 18 цагийн орчим З******* гэх газарт байрлах өөрийн гэртээ Ж.Ётай маргалдан нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Хохирогч Ж.Ёгийн “...2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр З******* гэх газар намаржиж байсан хүргэн болох Б.Г эхнэр П-н хамт очсон. Манай эхнэр Б.Г 2017 оны 10 дугаар сарын эхээр 5.300.000 төгрөг зээлж авсан ба тэр зээлж авсан мөнгөний үлдэгдэл болох 1.900.000 төгрөгийг өгч авалцах талаар ярилцахаар очоод гэрт нь ороод эхнэр бид хоёр баруун талын орон дээр суусан. Б.Г гэрийнхээ зүүн талд ширээний хажууд сууж байсан. тэр үед би Б.Гт хандаж эхнэр бид хоёр зээлж авсан мөнгөний үлдэгдэл мөнгийг өгч авалцах талаар ярилцахаар ирлээ гэхэд өөдөөс Б.Г та нар хүнээс мөнгө зээлж авчихаад жил шахуу хугацаа болж байхад ирдэг, та нартай юу ярьдаг юм бэ, хүүг нь хүртэл өгөөгүй байж гээд шууд үгний зөрүүгүй босож ирээд намайг заамдаж аваад гараараа нүүрний хэсэгт 2-3 удаа цохиж авсан. Миний зүүн талын шанаа, нүдний хэсэгт гараараа 2 удаа цохьсон. Мөн баруун нүд, хамрын хэсэг рүү 2 удаа гараараа цохиход тухайн үед хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/

 

Гэрч Н.П-н “...2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутаг болох Хурцын худаг гэх газарт байдаг нөхөр Ё-н хадам ах болох Б.Г-д очсон. Би 2017 оны 10 дугаар сарын эхээр яг одоо өдрийг нь санахгүй байна. Б.Гаас 5.300.000 төгрөг зээлж авсан байсан ба түүний үлдэгдэл болох 1.900.000 төгрөгийг өгөөгүй байсан юм. Тэгээд зээлж авсан мөнгөө хэзээ ямар байдлаар өгч авалцах талаар ярьж хэлэлцэхээр тэднийд очсон юм. Нөхөр бид хоёр Б.Гын гэрт нь ороод гэрийнх нь баруун талын орон дээр суусан. Тэр үед Б.Г гэрийнхээ зүүн талд ширээний хажууд сууж байсан юм. Ё, Б.Г хандаж бид хоёр эхнэрийн зээлж авсан мөнгөний үлдэгдэл болох 1.900.000 төгрөгийг хэзээ өгч авалцахаа ярьж тохиролцохоор ирлээ гэхэд Б.Г нөхрийн өмнөөс та нар мөнгө зээлж аваад жил шахуу хугацаа болж байхад одоо ирдэг, хүүг нь хүртэл өгөөгүй байж юу ярьдаг юм бэ гээд үгний солиогүй босож ирээд нөхөр Ё-г энгэрээс нь заамдаж аваад нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

 

Завхан аймгийн Шүүхийн шинжилгааний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарынн 17-ны өдрийн 201820205 дугаартай “...Иргэн Ж.Ё биед духны хөндийн урд ханын хугарал, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын хянга ясны хугарал, баруун доод 1 дүгээр шүд, баруун дээд 6 дугаар шүд 4 дүгээр зэргийн хөдөлгөөнтэй, хүзүүний зүүн талд, зүүн хацрын дээд хэсэгт өнгөц зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хавдар, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогдоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд гэмтлийн гаралтай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Шүүгдэгч Б.Г дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч Ж.Ёгийн биед биед духны хөндийн урд ханын хугарал, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын хянга ясны хугарал, баруун доод 1 дүгээр шүд, баруун дээд 6 дугаар шүд 4 дүгээр зэргийн хөдөлгөөнтэй, хүзүүний зүүн талд, зүүн хацрын дээд хэсэгт өнгөц зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хавдар, зүүн нүдний салстад цус хуралт тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Г “...2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 18 цагийн үед манай хадам ах Ж.Ё, эхнэр Н.П-н хамт манайд ирсэн. Зээлж авсан мөнгөний үлдэгдэл болох 1.900.000 төгрөгийг хэзээ өгч авалцахаа ярихаар бид хоёр ирлээ гэхээр нь би “Та нар мөнгө зээлж аваад жил шахуу хугацаа болж байхад ирдэг, хүүг нь хүртэл өгөөгүй байж юу ярьдаг юм бэ” гээд уур хүрээд босож хадам ах Ё-г энгэрээс нь заамдаж аваад нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохьсон. Тэр үед эхнэр болиоч гээд бариад авахаар нь П-г гараараа хацар луу нь 2 алгадсан нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр удалгүй манайхаас гараад машинаа асаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/ зэрэг нь гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч Ж.Ёгийн “...Ж.Ё 2018 оны 10 дугаар сарын 7-нд Б.Гт зодуулсан. Одоо надад санал гомдол байхгүй. Шүүх хуралдаанд оролцож чадархгүй...” гэх хүсэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүгдэгч Б.Гын хувьд ногдох хөрөнгө болох “Ниссан Навара” 66-65 улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож эд зүйлсийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлүүлэхээр тогтоосугай
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Б.Гын Ниссан Навара 66-65 ЗАН улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
  3. Шүүгдэгч нь Б.Г нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОТГОНХИШИГ