Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0353

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: А.Уламбаяр

улсын яллагч: Г.Эрдэнэ

шүүгдэгч нарын өмгөөлөгч : О.Цэрэнпунцаг

шүүгдэгч: С.Д, Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт С Д, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Б овогт Б  У тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  1806073932155 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт С Д,19  оны 5 дугаар  сарын 11-ний  өдөр Төв аймгийн Бүрэн суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй,  барилгын компанид мужаан ажилтай, ам  бүл 5,  эхнэр, хүүхдүүдийн хамт  Баянзүрх дүүргийн дүгээр хороо  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

         2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б,19  оны 10 дугаар  сарын 04-ний  өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, шүдний эмч мэргэжилтэй,  эмнэлэгт шүдний эмч ажилтай, ам  бүл 5,  нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

           С.Д нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын хөшөөний хойно байрлах задгай хашаанд Я.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гарыг нь барьж базлах, түлхэж унагаах өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт,

          Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн нөхөр С.Д 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын хөшөөний хойно байрлах задгай хашаанд Я.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гарыг нь барьж базлах, түлхэж унагаах өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байгаагүй атлаа байсан мэтээр тухайн хэргийн талаар гэрчилж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.                  

         Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч Б.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч  С.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би Баянзүрх дүүргийн дүгээр хороо Жуковын хөшөөний хойно байрлах задгайд би өөрийн төрсөн ах Н гэрт өөрийн эхнэр У, төрсөн ах Н, түүний эхнэр Бгээд бид 4-үүлээ байж байтал 18.00 цагийн орчимд Н гэрт  дугаар байрны жижүүрээр ажилладаг Сэ гэх нэртэй өвгөн гартаа чулуу барьчихсан орж ирээд надад хандаад та нар цахилгааны мөнгөө өгөхгүй юм уу гээд над руу гартаа барьсан чулуугаа шидсэн. Тэгэхээр нь би чулууг гараараа хаагаад яагаад байгаа юм бэ хүн аллаа ш дээ гэхэд С өвгөн би та нарыг алаад шоронд 20 жил суугаад гараад ирэх нас байна гэсэн.  Би С өвгөнийг гэрээс гар гэхэд гарахгүй байсан тэгэхээр нь би гараараа хаалга руу түлхтэл С өвгөн хөлөөрөө сөхөрч унасан. Тэгээд газар унаснаа босож ирээд над руу гар утсаа чулуудсан. Гэтэл гар утас нь миний мөрөн дээр цохиод газар унахдаа бутарч унасан ба С өвгөн над руу чулуу шидээд байхаар нь би зугтаачихсан. Манай ах Н цагдаад мэдэгдсэн. Би 2017 оноос хойш С өвгөнийг мэддэг юм. Тэр  дугаар байрны жижүүр хийдэг юм. Тухайн үед С өвгөн эхлээд гэрт орж ирээд над руу чулуу шидсэн. Би чулуу шидэхээр нь чулууг нь гараараа хаасан. Тэгээд гэрээс гарахыг л шаардсан. Гарахгүй байхаар нь би гараараа түлхтэл газар сөхөрч унасан. Тэнд манай ах Н, С өвгөн бид 3-л байсан гэжээ. /хх-ийн 31/

          Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн нөхөр болох Д хамт түүний ах Н гэрт байхад гэрийн гадаа нэг хүн чанга чанга дуугараад байх шиг байсан. Тэгтэл гэрийн гадаа манай гэрийн ойролцоо байрлах  дугаар байрны жижүүр гэх С гэх өвгөн ирчихсэн бид нараас цахилгааны мөнгө нэхээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд тэр С гэх өвгөн гэрлүү орох гээд дайраад байсан учир миний нөхөр Д С гэх өвгөнийг гэрээс гаргах гээд гараараа нэг удаа түлхсэн. Гэтэл С өвгөн газар унасан. Д, ах Н хоёр гэрээс гарсан. Б бид хоёрыг үүдээ түгжээд байж бай гэж хэлсэн. Гадаа тэд нар маргалдаад байх шиг байсан яг юу болсон талаар би мэдээгүй. Би 2017 оноос хойш С гэх хүнийг мэдэх болсон. С нь 8 дугаар байрны жижүүр хийдэг юм. Тухайн үед манай нөхөр Дн С өвгөн хоёр цахилгааны төлбөрийн асуудлаас болоод л маргасан. Биднийг гэрт байхад ямар нэгэн зодоон болоогүй. Харин С өвгөнийг гэрээс гар гэхэд гарахгүй байх үед нь манай нөхөр Дн гэрээс гарахыг шаардаад гараараа нэг удаа түлхэхэд газар унасан. Гэрийн гадаа юу болсоныг би хараагүй. Д, С өвгөн хоёрыг маргалдаж байхыг би болон, Н ах, түүний эхнэр Б бид 3-л харсан. С өвгөн ер нь байнга гэрт болон хашаан дотор орж ирж мөнгө нэхэж дарамталдаг юм. Би тухайн үед хэргийн газарт байгаагүй мөртлөө байсан мэтээр мэдүүлэг өгсөн нь миний буруу юм. Би 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр энэ асуудал болоход байгаагүй. Манай нөхөр Д тухайн үед цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөхдөө намайг байсан мэтээр мэдүүлэг өгсөн юм байлаа. Тэгээд цагдаагаас намайг дуудаад мэдүүлэг өг гэхээр нь би тухайн газарт байсан мэтээр мэдүүлэг өгсөн юм. Би худал мэдүүлэг өгсөнөө хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 24,73/

          Хохирогч Я.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 17.00 цагийн орчимд 8,9 дүгээр байрны баруун хашаанд Н гэгчтэй уулзах гэж орсон. Гэтэл гэрийнхээ гадаа дүү гэх Д-тай хамт банз зөөж байсан. Тэгээд би тэр хоёрт цахилгааны мөнгө цалингийн асуудлаар уулзсан. Гэтэл өөдөөс чамаас болж цахилгаан, цалингүй болсон гэж хэлсэн. Цахилгааныг нь  газар тасалсан, гэтэл зун дулаан шугам сольсон компаниас тэд нар цахилгаан авсан байсан. Үүнийг  газар намайг хулгайгаар цахилгаан ашиглуулсан гээд миний цалинг 5 дугаар сарын 1-нээс хойш өгөхгүй байгаа юм. Тэд нарт мөнгө төгрөгөө өг гэдэг талаар хэлсэн. Өнөөдөр болохоор намайг луйварчин, хулгайч гэсэн. Гэтэл Д гэдэг нь миний зүүн шанаанд цохисон. Дараа нь Н гэрлүү ортол хоёулаа түрж гаргаад Д нь дахиад цохиж унагааж хөл гар шалбалсан. Тэгээд би цагдаагийн 102-т залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Гар утсаараа бичлэг хийх гэхэд гар утас булааж аваад газар шидсэн. Би тэдний араас чулуу шидсэн. Эргэж ирэхэд нь би өөдөөс нь нулимсан гэтэл миний салтааны зүүн төмсөг рүү өшиглөсөн. Би хүнд тусалсанаас болж зодуулж, гар утсаа эвдүүлсэн гэжээ. /хх-н 11-16/       

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 10387 тоот шинжилгээ  Дүгнэлт:

          1.Я.С биед баруун шуу, дунд хуруу, зүүн өвдөг, шуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

         3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд байнгад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн18/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-21/

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 18.00 цагийн орчимд би өөрийн гэртээ нөхөр болох Н, түүний дүү Д, түүний эхнэр У нарын хамт байж байтал 8 дугаар байрны оршин суугч болох С гэх өвгөн  орж ирээд та нар цахилгааны мөнгөө өгдөггүй юм бэ 500.000 төгрөгөө төл төлөхгүй бол Оросын байгууллага миний цалинг өгөхгүй байна гэсэн. Тэгээд би та нарыг алчихаад 20 жил шоронд суугаад гарах нас байна гээд байсан. С өвгөн анх гэрт орж ирэхдээ гартаа чулуу барьж орж ирсэн тэгээд чулуугаа манай нөхөрлүү шидэхэд Д урдуур нь орж чулууг гараараа хаасан. Н, Дн хоёр С өвгөнийг гэрээсээ гар гэхэд пизда минь гээд гарахгүй байтал Дн гэрийн хаалгаар гаргах гээд түлхтэл гэрийн гадаа өвдөг дээрээ сөхөрч унасан. Дн, Н хоёр С өвгөнийг гэрийн гадаа гаргачихаад У бид хоёрыг гэрээ түгжээд байж бай гэсэн. Гадаа юу болсоныг мэдээгүй. Би 2017 оноос хойш С өвгөнийг мэдэх болсон. 8 дугаар байранд жижүүр хийдэг юм. С өвгөний талаар  нь бид нар удаа дараа гомдол гаргаж байсан.  Сүхээ өвгөн ер нь байнга цахилгааны мөнгө нэхэж дарамталдаг гэжээ. /22-23/

          Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би дүү Дн хамт гэртээ байж байтал 17.00 цагийн орчимд С нь чулуу барьчихсан орж ирсэн ба чулуугаа доогуур шидсэн болохоор хүн оноогүй. Тэгтэл манай дүү Д түүнийг түлхээд гаргасан чинь довжоонд тээглээд газарт унасан. Тэгээд босож ирээд чулуугаар нүүлгээд байсан ба гар утсаа чулуутай хамт шидтэл гар утас нь бутраад унасан. Тэгээд та хоёрыг алаад би 20 жил шоронд суугаад гарч ирэх нас байна гээд байсан. Би 2008 оноос хойш байрны жижүүрийн өрөөнөөс цахилгаан авч байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 23-нд манай гэр шатаад цахилгааны төлбөрийн баримт алга болсон. 2017 оны 5 дугаар сараас хойш С цахилгааны мөнгийг би төлчихий гээд цахилгааны мөнгийг авдаг болсон юм. Тэгээд сүүлд 300.000 төгрөг байгууллагад өгөх гэтэл би аваад төлий гэхээр нь өгөхгүй байсан чинь уурлаад байгаа юм гэжээ. /хх-ийн 26-27/

          Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Жуковын хөшөөний хойно байрлах улаан хүрэн өнгийн задгай хашаа нь манай 4 дүгээр хороонд бүртгэлтэй байдаг юм. Тэгэхдээ уг хашаа нь хувь хүний өмч бөгөөд манай 4 дүгээр хороонд ямар нэг тодорхой нэр хаягаар бүртгэгдээгүй юм. Уг хашаа ямар нэгэн тодорхой нэршил байхгүй бөгөөд одоогийн хүмүүсийн нэршлээр уг хашааг Жуковын хөшөөний хойно байрлах задгай хашаа гэж нэрлэдэг юм гэжээ. /хх-н 28-29/

          Шинжээч томилж  шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 58/

          Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: Нокиа С3 маркийн гар тусыг 28.800 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 56-57/

          Б.У иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-н 62/

          Б.У  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 68/, прокурорын тогтоол /хх-н 70-71/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 72-73/

         С.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31-32/

          С.Дн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 33 /,

          С.Д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 47/, прокурорын тогтоол /хх-н 48-49/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-51/

          Хохирогч Я.Сн хохиролд 250.000 төгрөг хүлээн авсан талаарх баримт, мөн гомдолгүй гэсэн хүсэлт /хх-н 104-105/ зэрэг болно.

          С.Д нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын хөшөөний хойно байрлах задгай хашаанд Я.Сй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гарыг нь барьж базлах, түлхэж унагаах өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн... Хохирогч Я.Сн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Тэд нарт мөнгө төгрөгөө өг гэдэг талаар хэлсэн. Өнөөдөр болохоор намайг луйварчин, хулгайч гэсэн. Гэтэл Д гэдэг нь миний зүүн шанаанд цохисон. Дараа нь Нн гэрлүү ортол хоёулаа түрж гаргаад Да нь дахиад цохиж унагааж хөл гар шалбалсан. Тэгээд би цагдаагийн 102-т залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Гар утсаараа бичлэг хийх гэхэд гар утас булааж аваад газар шидсэн. Би тэдний араас чулуу шидсэн. Эргэж ирэхэд нь би өөдөөс нь нулимсан гэтэл миний салтааны зүүн төмсөг рүү өшиглөсөн. Би хүнд тусалсанаас болж зодуулж, гар утсаа эвдүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 11-16/       

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 10387 тоот шинжилгээний дүгнэлтээр Я.С биед баруун шуу, дунд хуруу, зүүн өвдөг, шуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.        Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд байнгад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн18/

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... С өвгөн анх гэрт орж ирэхдээ гартаа чулуу барьж орж ирсэн тэгээд чулуугаа манай нөхөрлүү шидэхэд Дн урдуур нь орж чулууг гараараа хаасан. Н, Дн хоёр С өвгөнийг гэрээсээ гар гэхэд пизда минь гээд гарахгүй байтал Дн гэрийн хаалгаар гаргах гээд түлхтэл гэрийн гадаа өвдөг дээрээ сөхөрч унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

          Гэрч С.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 17.00 цагийн орчимд С нь чулуу барьчихсан орж ирсэн ба чулуугаа доогуур шидсэн болохоор хүн оноогүй. Тэгтэл манай дүү Дн түүнийг түлхээд гаргасан чинь довжоонд тээглээд газарт унасан. Тэгээд босож ирээд чулуугаар нүүлгээд байсан ба гар утсаа чулуутай хамт шидтэл гар утас нь бутраад унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, Шүүгдэгч  С.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... С гэх нэртэй өвгөн гартаа чулуу барьчихсан орж ирээд надад хандаад та нар цахилгааны мөнгөө өгөхгүй юм уу гээд над руу гартаа барьсан чулуугаа шидсэн. Тэгэхээр нь би чулууг гараараа хаагаад яагаад байгаа юм бэ хүн аллаа ш дээ гэхэд С өвгөн би та нарыг алаад шоронд 20 жил суугаад гараад ирэх нас байна гэсэн.  Би Сэ өвгөнийг гэрээс гар гэхэд гарахгүй байсан тэгэхээр нь би гараараа хаалга руу түлхтэл Сэ өвгөн хөлөөрөө сөхөрч унасан. Тэгээд газар унаснаа босож ирээд над руу гар утсаа чулуудсан. Гэтэл гар утас нь миний мөрөн дээр цохиод газар унахдаа бутарч унасан ба Сэ өвгөн над руу чулуу шидээд байхаар нь би зугтаачихсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        С.Д нь хохирогч Я.Сг гэрт нь орж ирээд тогны мөнгө нэхэж маргаан үүсгэх үед нь гараас нь барьж гэрээсээ түлхэж гаргаснаас хохирогч гэрийн гадаа унасанаас биед нь баруун шуу, дунд хуруу, зүүн өвдөг, шуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна. С.Дн дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул С.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Хохирогч Я.Сй эмчилгээний зардалд  500.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож 250.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ба үлдсэн 250.000 төгрөгийг 2, 3 хоногоос ах С.Нн цалин буухад өгөхөөр харилцан тохиролцсон байна.

          Б.Ух нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн нөхөр С.Дг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын хөшөөний хойно байрлах задгай хашаанд Я.Сй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гарыг нь барих, түлхэж унагаах өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байгаагүй атлаа байсан мэтээр тухайн хэргийн талаар гэрчилж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

            Иймд Б.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          С.Дн, Б.Ух нар  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Б.У нь бусдад төлөх төлбөргүй болно.      

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Х овогт С Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

          Б овогт Б У  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Д  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б.У  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д, Б.У нар нь  торгох ялыг 3 сарын дотор нэг сард С.Д 150.000 төгрөгийг, Б.У нь 166.667 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Дн, Б.У нар нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. С.Д, Б.У нар  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Дн, Б.У нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  С.Дэн, Б.Ух нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН