| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00005/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, орчуулагч Б.Ц , шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бао шаньд холбогдох эрүүгийн 1840000000070 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
БНХАУ-ын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Нордвинд” ХХК-ний “Бичигт” уурхайд баяжуулагч ажил хийж байсан, ам бүл 2, хүүгийн хамт БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хянгана аймаг, өмнөд тосгонд оршин суудаг, Монгол Улсад түр оршин суух хаяг Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багт үйл ажиллагаа явуулдаг “Нордвинд” ХХК-ний “Бичигт” уурхайн ажилчдын байр, Б
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Б нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нордвинд” ХХК-ний “Бичигт” уурхайн хятад ажилчдын гал тогооны өрөөнд Монгол улсын иргэн Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд зүүн нүдний хажуу хэсгээс зүүн хацрын төвгөр хэсэг хүрсэн, мөн толгойн ар дагзны хэсгүүдийн тус тус гүн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 2018 оны 12 дугаар сарын 10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багт үйл ажиллагаа явуулдаг Бичигт гэх уурхайд болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр өгсөн болохоор энэ хэргийн талаар дахин мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-н 66 хуу/
Хохирогч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Ингээд Б ахын төрсөн өдрийг нь тэмдэглэж мөн л 1 шил 0.75 литрийн савалгаатай архи хувааж уусан. Ингээд би энэ архийг нь дуусахаар нь өрөө рүүгээ орж унтсан. Би архи нилээн уусан байсан болохоор тасрах гэж байсан болохоор эртхэн унтаж амарсан. Би тухайн үед цаг хэд болж байсныг анзаараагүй. Ингээд би унтаж байгаад босож ирэхэд хажуу өрөөнд байх Б ахын өрөөнд хүмүүсийн дуу чимээ сонсогдохгүй байсан. Тэгэхээр нь босож Б ахын өрөөг шагайхад Б ах эхнэрийн хамтаар унтаж байсан. Тэгэхээр нь би сэрээж тамхи асууж татчихаад өрөөндөө ороод байж байтал Э ах хүрч ирээд хоёулаа Д гэрт очоод эрье, Д ганц юм байгаа гэхээр нь би хамт очсон. Ингээд Д амьдардаг өрөөнд ороход Д хамт амьдардаг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Э буюу B гэх хятадын хамтаар сууж байсан. Тэгэхээр нь нөгөө нэг шил архиа асуухад Д цүнхэнд байгаа гэхээр нь би очиж Д гар цүнхийг үзэхэд архи байгаагүй. Тэгэхээр нь энэ талаар Д хэлэхэд B аваад уучихсан байна, уг нь байсан юм гээд B -луу хүний юмыг аваад уучихсан байна гээд уурлаж тэр хоёр маргалдаж эхэлсэн. Ингэж маргалдаж байхдаа Д хувинд бөөлжиж эхлэхэд B нь Д ыг толгойн тус газар хоёр удаа хөлөөрөө жийсэн. Тэрнээс өшиглөөгүй. Тэгэхээр нь би чи болиоч эмэгтэй хүнийг гэж хэлэхэд Д чи яахаараа миний толгой руу өшиглөдөг юм гээд уурлаж энэ хоёрын хэрүүл маргаан дээд цэгтээ хүрсэн. Д уурандаа гал тогооны өрөөнд байсан аяга таваг, эд зүйлийг нь газар авч шидэж хагалаад байхаар нь би Д ыг боль гэж хэлээд тайвшруулсан. Энэ үеэр B юм хэлэхгүй, Д үйлдлийг хараад л зогсож байсан. Ингээд Д ыг тайвширахаар Э ах бид хоёр явж амрахаар болоод гарсан. Ингээд Э ах өрөө рүү орж харин би Б ахын өрөө рүү орсон. Ингээд тэр хоёртоо ойр зуурын юм ярьж байгаад өрөө рүүгээ ороод буцаж гарч Д B хоёрыг яаж байгаа бол гэж бодоод өрөө рүү нь очиж хаалгыг нь тогшиход хаалга тавихгүй болохоор нь хаалгыг нь чанга татахад уяагаар уясан бололтой уяа нь тасарч хаалга нь онгойсон. Ингээд намайг дотогш ороход Д цаад унтлагын өрөөнөөс гарч ирсэн. Д гарч ирээд "B -ыг унтаж амарч байна, чи унтахгүй яасан юм" гэхээр нь чамайг яаж байгаа бол гэж бодоод ирлээ гээд бид хоёр зуухны хажууд жаахан юм ярьж нилээн хэдэн минут суусан. Тэгсэн B намайг унтлагын өрөөнөөсөө гарч ирээд яв гэхээр нь Би жаахан байж байгаад явлаа гэж хэлэхэд B юм хэлээгүй. Ингээд би үргэлжлүүлэн Д тай юм яриад сууж байхад B гал тогооны өрөө рүү орж байсан. Ингээд B эргэж гарч ирээд үг дуугүй миний урд ирээд гараа савах шиг болоод толгойн ар хэсэгт хэсэгт цохиход миний нүүрний зүүн хэсгээр халуу оргиж би ухаан балартаж газар унасан. Ингээд гэнэт ухаан орж би өрөөнөөс нь өөрөө мөлхөөд гарсан. Ингээд би өөрийнхөө өрөөнд орж хэвтэхэд араас Д ирээд Б ах Б эгч нарыг сэрээгээд л эмч цагдаа болж эхэлсэн. Би тухайн үед толгой манарсан байсан болохоор зарим зүйлд нь юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 41-42 хуу/
Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “Би Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багт жонш олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нордвинд ХХК-ны Бичигт уурхайд далд уурхайд ковш оруулдаг ажил хийдэг юм. Мөн би 2018 оны 9 дүгээр сард тогооч Д гэдэг эмэгтэйтэй танилцаж дотно харилцаа үүсгэж хамтран ажиллаж эхэлсэн. Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаа хийж дуусаад орой 17 цагийн орчимд амрах байр нь дээрээ ирэхэд миний амардаг байр буюу хятад ажилчдын гал тогооны өрөөний гадна хаалга хаалттай цоож зүүдэг хэсэгт нь мод хийгээд орхисон байсан. Би тухайн үед Д ыг хайччихсан юм бол гэж дотроо бодсон. Ингээд би өрөөндөө орж хувцсаа солиод гал тогооны өрөө орж хятад ажилчдын хоолоо хийж өгөөд байж байтал Д гаднаас орж ирсэн. Д аас хаачаад ирсэн талаар асуухад Галшар сумын төв рүү ороод ирлээ гээд хайрцагтай зүйл бариад ороод ирсэн Тэгсэн тэр хайрцаг нь дотор архи харагдаж байсан, би хэдэн шил архи байсныг мэдээгүй. Ингээд Д өөрсдийн амардаг өрөөний сандал дээр хайрцагтай зүйлээ тавьсан. Ингээд хоол болоход нь хятад ажилчдад хоолыг нь өгсөн. Ингээд би хоол идэж байх хооронд нь нойл орчихоод бие засаад эргээд иртэл Хятад ажилчид хоолоо идээд яваад өгсөн байсан. Мөн Д ч байхгүй байсан. Тэгээд би тогоонд үлдсэн хэдэн хэсэг махыг аягалаад өөрийнхөө амардаг өрөөнд орж Д авчирсан хайрцагтай архийг үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь надаас нуусан байна гэж бодоод эрж хайхад Д гар цүнхэнд 1 шил архи байсан. Би уг архины нэрийг болон граммыг хэлж мэдэхгүй. Ингээд би уг архийг задлаад ууж эхэлсэн. Ингээд архинаас шилний ёроолд 3-4 хуруу үлдээгээд гал тогооны өрөө рүү орж бохирлогдсон аяга шаазан, тогоогоо угаах усыг үзэхэд буцалчихсан байхаар нь тогоогоо салгаад эргэж өрөө рүүгээ орж ирээд хоол идэнгээ үлдсэн архиа уусан. Ингээд архи дуусахаар нь би шилийг нь үүдний өрөөнд байх зуухны дэргэд хаячихаад эргэж өрөө рүүгээ орж хоолоо идэж дуусгасан. Ингээд би ганцаараа бүтэн шил архи уусан болохоор толгой манарч согтож эхэлсэн болохоор орон дээрээ жаахан хэвтсэн. Тэгээд би гараа хойшоо явуулж Д ыг ирсэн байна уу гээд үзтэл ирээгүй байсан. Тухайн үед тог 16 цагт тасарсан байсан болохоор тоггүй байсан юм. Ингээд би Д ыг байхгүй болохоор олж ирэхээр гарсан. Ингээд Д ыг хайгаад явж байтал Монгол ажилчдын амралтын байранд хэдэн хүмүүс шуугиад байхаар нь яваад ортол Д тэр дунд сууж байсан. Намайг ороход тэдгээр хүмүүс архи тойруулаад уугаад сууж байсан. Тэр дунд нэгнийх нь төрсөн өдөр болж байсан. Төрсөн өдрийн эзнийг Б гэж байсан. Ингээд би тэнд Э гэдэг залуутай танилцаж гар барьсан. Харин нөгөө хэдтэй нь гар бариагүй. Тэнд миний мэдэхээр Э , Б, Д , Б, Х нар байсан. Бусдыг нь би анзаараагүй. Учир нь өрөөнд тог байхгүй зөөврийн гэрэл буюу гүний уурхайд хэрэглэдэг малгайны гэрэл энэ тэндээс тусгасан байсан. Тэгээд би төрсөн өдрийн эзэнд баяр хүргэж алга ташсан. Тэгсэн надад архи өгөхөөр нь би ёс гэж бодоод жаахан амссан. Учир нь би өмнө нь нэг шил архи ганцаараа уусан болохоор уугаагүй юм. Ингээд бид юм ярьсан. Ингээд би Д ыг явъя цаг орой болсон байна гэхэд Д юм хэлээгүй, харин хажуунаас Б гэгч нь намайг буруу ойлгосон уу, надад уурласан уу мэдэхгүй гэнэт босож ирээд намайг хананд шахаж гарынхаа шуугаар хоолойг маань боосон. Тэгсэн Э босож ирээд бид хоёрыг боль гэж хэлээд салгасан. Тэгэхээр нь би айгаад өрөөнөөс гарч зугтаагаад Д хамтаар өөрийнхөө амрах өрөө рүү явсан. Ингэж явж байхдаа би салхинд цохиулж улам толгой эргэж байшингийн урд байх нүүрсний хог нь дээр согтож унасан. Ингээд бага зэрэг сэргэж босоход Д хажууд байгаагүй. Ингээд би өрөө рүүгээ ороход Дашудлам өрөөндөө ороод ирсэн сууж байсан. Мөн Зулзага гэж дууддаг Х гэдэг залуу сууж байсан. Тэгэхээр нь би одоо цаг орой болсон байна, амарцгаая гэхэд Д уурлаж чи муу хужаа намайг битгий дарамтал, гээд над руу эрхий хуруугаа долоовор болон дунд хурууныхаа завсраар гаргаж нулимаад надруу чиглүүлсэн. Мөн дунд хуруугаа гозойлгоод цамцныхаа ханцуйг шуугаад над руу уурлаж дайрсан. Тэгэхээр нь би чи яагаад байгаан гэхэд Д намайг хойш нь түлхэж газар унагаасан. Би унахдаа зуухны хажууд байх овоолсон нүүрсэн дээр унасан. Тэгсэн Д уурлаж өөрсдийн амардаг өрөөнд байсан аяга тавгыг газар шидэж хагалсан. Тэгэхээр нь би чи яагаад байгаан бэ гэхэд Д чи намайг битгий дарлаад бай гээд уурлаад гал тогооны өрөө рүү орж мөн л аяга таваг хагалж, гал тогоонд ашигладаг эд зүйлийг газар унагасан. Би тухайн үед унасан газраасаа босоогүй, Д ыг ажиглаад л байсан. Тэгсэн Д эргэж амардаг өрөөндөө ороод намайг чи муу хужаа намайг битгий дарамтал, надад танил их байна, чамайг хөдөө хаячихаад хөлдөөгөөд алчихаж чадна шүү гэх мэтээр элдвээр хараасан. Ингээд би энэ үгнээс нь айгаад дуугараагүй. Энэ үед Х өрөөнд хаана юу хийж байсан эсэхийг мэдээгүй, учир нь тоггүй байсан юм. Мөн дээр нь миний нүд бүрэлзээд юм харж чадахгүй байсан. Харин хөлийн чимээг нь сонсоход 3-4 хүн байх шиг байсан. Тэгсэн нэг эрэгтэй хүн нь миний зүүн хөлийг татаад баруун хөлөн дээр гишгээд чи чимээгүй бай, чамайг дуугарах юм бол ална шүү гээд дарамталсан. Би тухайн үед хэн байсан эсэхийг мэдээгүй. Би ч айгаад юм дуугараагүй. Мөн тухайн үед миний чих дүнгэнэж толгой манарч юм сонсох нь муу байсан. Тэнд байсан хүмүүс хоорондоо юм яриад байсан. Би хэн нь юу ярьж байгааг ялгаагүй. Би харанхуйд намайг зодож магадгүй гээд биеэ хамгаалаад хэвтэж байсан. Харин тэд юм яриад л суугаад байсан. Тэгж байгаад би нэг хэсэг унтчихсан байсан. Би цаг хэд болж байсан эсэхийг мэдэхгүй байна. Ингээд жаахан унтаж байгаад сэрэхэд өрөөнд ямар ч хүний дуу чимээ байхгүй байсан. Тэгэхээр нь би босоод өөрийнхөө амардаг өрөө рүү ороход Д орондоо орчихсон унтаж байсан. Тэгэхээр нь би гадна болон дотор хаалгаа уяад эргэж өрөө рүүгээ ороод хувцсаа тайлсан. Ингээд би гутлаа тайлах гэж байгаад урагшаа унасан. Учир нь согтуу толгой эргэсэн байсан болохоор гутлаа тайлж чадалгүй урагшаа унасан. Тэгсэн миний нуруу эвгүй болчихсон. Тэгэхээр нь би Д ыг дуудаж миний нуруу эвгүй болчихлоо босоод ир гэж хэлэхэд Д босч ирээд намайг тэвэрч аваад орон дээр хэвтүүлж нуруунд маань эм түрхэж өгсөн. Ингээд бид хоёр унтаж амарсан. Тэгсэн гэнэт хаалга хүчтэй балбаад байхаар нь хаалгаа тайлж өгөөгүй юм. Тэгсэн нөгөө хаалга балбаж байсан хүн гадна хаалганы хаалга уясан байсан уяаг тасдаад орж ирээд дотор хаалга тогшихоор нь би босох гэтэл Д чиний нуруу болохгүй байгаа юм чинь хэвтэж бай би тайлъя гээд боссон. Ингээд Д хаалга тайлж өгөөд хаалга тогшсон хүнтэй хамт цаад өрөө рүү орсон. Цаад өрөөнд ороод юм яриад байсан. Би юу ярьсан эсэхийг сонсож чадаагүй. Ингээд би хэвтэж байгаад унтчихсан байсан. Ингээд нэг сэрэхэд бас л ярьж л байсан. Тэгэхээр нь би уурлаж Д аа шөнө болчхоод байна, унтаж амар юу яриад байдаг юм, ярих юм байгаа бол маргааш ярь гэхэд Х намайг битгий хуц гэсэн. Тэгэхээр нь би та нар яах гэсийн, хүнийг хаа хүртэл дарамтлах гэсэн юм гэж өндөр дуугаар хэлэхэд Х битгий хуцаад бай гэж хэлэхэд нь би хүн юу гэж бодох юм, нөхөр нь хажууд нь байхад эрэгтэй хүнтэй шөнийн цагаар уулзаад байхаар хүн буруу бодно гэж уурласан. Тэгсэн намайг хужаагийн шээс битгий хуц гэхээр нь миний уур хүрээд хувцсаа өмсөж босч ирээд Х яв гэж хөөсөн, тэгсэн Х намайг битгий хуцаад бай гээд явахгүй байхаар нь би гал тогооны өрөө рүү орж ногоо хэрчдэг ширээн дээр байсан хар хуванцар иштэй том заазуурыг аваад Х айлгах гээд цохисон. Тэгсэн Д намайг яаж байгаа юм бэ гээд хойш нь түлхсэн. Тухайн үед өрөөнд ямар нэгэн гэрэл байгаагүй, харанхуй байсан болохоор би Хатан-Эрдэний хаана нь цохисон эсэхийг мэдэхгүй байна. Би Х гартаа барьж байсан сүхээрээ нэг л удаа цохьсон. Тэгсэн Х гараад зугтаагаад явчихсан байсан. Харин Д Х хойноос Зулзагаа гээд дуудаад гараад гүйсэн. Ингээд би буцаж унтаж байгаад дотор муухайрахаар нь гарч бөөлжчихөөд эргэж орж ирээд байж байтал цагдаа ирээд намайг Галшар сумын төв рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-н 39-40 хуу/
Гэрч Х.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 10-ны 03 цагийн үед намайг амралтынхаа өрөөнд унтаж амарч байхад манай уурхайд тогоочоор ажилладаг B -тай хамт нэг өрөөнд амьдардаг Д гэдэг эмэгтэй хаалга балбаад B хүн алчихлаа гээд хаалга балбахаар нь онгойлгоод юу болсон талаар асуухад B Х сүхдчихлээ гэхээр нь Х амьд эсэхийг нь тодруулахад амьд байгаа, та эмч, цагдаа дуудаач гэхээр нь би хувцасаа өмсөөд Хятад талыг хариуцсан даргын өрөөнд утсаар нь Хэнтий аймаг дахь эрүүл мэндийн төврүү буюу 70567103 дугаарын утас руу залгаж болсон асуудлын талаар мэдэгдэхэд сумынхаа эмчид мэдэгд гээд надад дугаарыг нь өгсөн. Ингээд би сумын эмч Энхжаргалын утсаар холбогдож болсон асуудлын талаар хэлж мэдэгдээд, цагдаад бас мэдэгдчихээд Галшар сумын хэсгийн төлөөлөгчийн дугаарыг нь аваад мөн өөрөө цагдаад мэдэгдсэн. Ингээд би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдчихээд Хатан-Эрдэний байгаа газар буюу Монгол ажилчдын өрөөнд явж очиход Д , өргөхийн машинист Б , малтагч Б нарын хамтаар өмсөж явсан хувцас болон нүүр нь нилдээ цус болсон, зүүн хацар нь ярагдаж цус гарсан, орон дээр дээшээ харсан байдалтай, хагас шоконд орсон байдалтай хэвтэж байсан. Ингээд би юу болсон талаар асууж амьд эсэхийг нь мэдэхэд Х нь толгой өвдөж байна, би амьд байна аа гээд зөөлнөөр шивнэж хэлсэн. Би ч тухайн үед нь өөр олон зүйл асуугаагүй. Учир нь Х нь ямар ч ярих тэнхэл байгаагүй. Ингээд удалгүй цагдаа, эмч нар ирж Х болон B -ийг аваад сумын төв рүү явсан. Би ч мөн хамт сумын төв дээр ирсэн. Би тухайн үед Х тэй уулзчихаад Цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж B -ний байгаа гэх ажилчдын байрлуу нь хүн ойртуулаагүй, учир нь B-ийг согтуу байгаа, 2 дугаарт гартаа сүхтэй гэхээр нь айгаад хүнийг болон өөрөө ойртоогүй. Тухайн үед цагдааг B -ний байгаа газарт очсон дараа би хойноос нь очиход B -ийг гавалчихсан, өмнө нь сүх шиг хэлбэртэй заазуурыг өмнө нь тавьчихсан зургийг авч байсан. Намайг B-ний амьдардаг буюу хэрэг болсон газарт очиход гэрийнх нь үүдэнд нилээн цус гоожсон байсан. Ингээд л би цагдаагийн ажилтантай хамт өөрийнхөө машинаар B -ийг сумын төв рүү хүргэж өгсөн. Надтай хамт орчуулагч Ганчимэг, тэсэлгээний нярав Л хамт явсан. Ингээд Х-ийг эмнэлэг дээр авчирч анхан шатны тусламж үзүүлж байхад нь харахад зүүн талын хацар нь хууларч цаад яс нь харагдаж байсан, мөн толгойных нь ар дагз хэсэгт мөн том онгорхой шарх үүсэж түүнээс цус их хэмжээгээр гарч байсан” гэх мэдүүлэг /хх-н 24-25 хуу/
Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би 21 цаг болж байх үед унтаж амарсан юм. Тэгсэн шөнө 03 цагийн үед манай уурхайн ажилчин Б гэдэг эмэгтэй хаалгыг маань тогшоод Хатанаа сүхдүүлчихлээ, цус алдаад байна гэхээр нь юу болоод байгаа юм бол гэж бодоод хувцсаа өмсөөд гарахад гадаа Хятад талыг хариуцсан дарга W X, Б хоёр зогсож байсан. Намайг гарч ирэхэд ийшээ гээд заахаар нь заасан газарлуу ороход монгол ажилтан болох Х гэх залуу шокийн байдалтай нүүр ам нь битүү цус болчихсон орон дээр дээшээ хараад хэвтэж байсан, тэгэхээр нь би Х эс юу болсон талаар асуухад юм хэлэхгүй байсан, харин дэргэд нь Д суучихсан "B Х сүхээр цохиод ийм болгочихлоо гэж байсан. Х харахад Хатан-Эрдэнийн зүүн талын хацарнаас нь их хэмжээгээр цус гоожиж байсан. Ингээд би уурхайн Монгол талыг хариуцсан дарга Ц ахыг асуухад W Xхамтаар утсаар ярихаар өрөө рүүгээ орсон байсан. Ингээд би хойноос орж бид нар хамт байж байгаад цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсэн. Би тухайн үед намайг унтаж байсан хойгуур юу болсон талаар мэдээгүй. Хүмүүсийн ярианаас сонсоход уурхайн ажилчдын хоол хийдэг газар болох гал тогооны өрөөнд заазуурдсан гэж байсан. Би сүүлд цагдаагийн ажилтан ирэхэд нь хамт ороход уг гал тогооны өрөөнд архидан согтуурч хоорондоо муудалцсан бололтой аяга шаазан хагарсан, газраар хутга унасан, үүдэн хэсэгт цус гоожсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-н 28-30 хуу/
Гэрч А.Д 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг сумын төврүү яваад ирэхэд B нь ажилчдын хоолоо хийчихсэн. Ингээд би амардаг өрөө рүүгээ орж сумаас авчирсан хайрцагтай зүйлээ далд хийгээд үлдсэн 1 шил архиа өөрийн гар цүнхэндээ хийчихээд 21 цагийн үед Монгол ажилчдын байр болох Б ахынх руу очсон. Тэгсэн тэнд Х Э , Б эгч, Б нар нь орон дээр суучихсан дундаа 0.75 литрийн савалгаатай Хараа гэх нэртэй архи тавьчихсан, юм ярингаа тойруулаад ууж байсан. Ингээд би тэд нартай нэгдсэн хамт сууж архи уусан. Ингээд сууж байтал гаднаас B орж ирээд намайг явъя гэсэн. Энэ үед Б ах яагаад уурласан эсэхийг мэдэхгүй босож ирээд B -тай маргалдахад Э дундуур орж салгасан. Тэр үед ямар нэгэн зодоон цохион болоогүй. Тэгэхээр нь би B -ийг дагуулаад Э гийн хамтаар Б ахын өрөөнөөс гарсан. Ингээд гадаа жаахан юм ярьж зогсож байгаад B бид хоёр амралтын өрөө рүүгээ явсан. Ингээд бид хоёр гэртээ очиход B намайг чи битгий гэрээсээ гараад бай, битгий архи уугаад бай, Монголчуудтай битгий нийлээд бай гэж хэлснээс нь болж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэн. Тэгээд би B -тай хэрэлдэхгүй гээд гал тогооны өрөөрүү ороход B хойноос орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би уурандаа гал тогооны өрөөнд байсан аяга тавгийг газар шидэж хагалсан. Мөн гал тогооны хэрэгсэл болох шанага хусуур зэргийг газар авч шидсэн. Тэгчихээд би унтаж амардаг өрөө рүүгээ ороод орон дээрээ сууж байтал B -ыг гал тогооны өрөөнд байхад Х гаднаас орж ирсэн. Би унтдаг орныхоо зүүн талд сууж байхад Х миний баруун талд ирээд суусан. Би тухайн орныхоо урд жижиг ногоон хувин тавьж бөөлжих гэж байхад B орж ирээд шууд миний толгой руу хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн Х уурлаж намайг өмөөрч B -ыг хойш нь түлхэж зуухны хажууд байх нүүрсний дэргэд унасан. B тухайн үед нилээн согтуу байсан болохоор газар уначихаад босч чадахгүй байсан. B нь миний цүнхэнд хийсэн байсан 0.75 литрийн савалгаатай Хараа гэх архийг ганцаараа уусан байсан. Тэгсэн Х ална хядна, газар булна гэх мэтээр хэлсэн. Би харин уурандаа B -луу салаавч гаргаж бусад үг хэллэгээр доромжилсон. Ингээд удалгүй Х өрөөнөөс гараад явсан. Харин би орондоо ороод хэвтсэн. Тэгсэн B би босч чадахгүй байна, нуруу өвдөөд байна намайг босгоод өгөөч гэхээр нь би босгож оронд нь оруулаад нуруунд тос түрхэж өгөөд унтсан. B нь унтахынхаа өмнө нь босож гэрийнхээ гадна хаалгыг уяагаар уяж цоожилсон. Ингээд бид хоёр унтсан. Тэгсэн гэнэт хаалга балбах чимээ гарч Д гэж Х намайг дуудаад байсан. Би тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй, би ч тухайн үед хаалгаа тавихгүй гүрийгээд хэвтээд л байсан. Тэгсэн Х хаалга уясан уяаг таслаад ороод ирсэн. Тэгэхээр нь би өмнөөс босоход дотор хаалга онгорхой байсан. Ингээд B бид хоёр Х унтаж амар гэхэд амраахгүй галын өрөө буюу үүдний өрөөнд сандал дээр суугаад байсан. Тэгэхээр нь би хажууд нь сууж харьж унт гэх мэтээр ойр зуурын юм яриад сууж байтал B цаад өрөөнөөс Хатанаа явж унтаа гээд л орилсон. Тэгсэн Х чамд ямар хамаатай юм, битгий хуц, би Д-тай юм ярьж байна гэсэн. Ингээд бид хоёрыг юм яриад сууж байтал B дахин яваачээ гээд муухай орилоод босоод ирсэн. Энэ үед нь би цочиж босоход хажуугаар гарч ирээд гал тогооны өрөө рүү ороод мах цавчдаг том хар заазуурыг гартаа барьж гарч ирээд Х цохих шиг болсон. Би хаашаа цохисон эсэхийг хараагүй учир нь тоггүй харанхуй байсан. Тэгсэн B Х газар унахад нь биеийнх зүүн хэсэгт цохиод байх шиг байсан. Би хэдэн удаа цохисон эсэхийг хараагүй. Энэ үйл явдал нь маш хурдан болж өнгөрсөн тул би хориглож амжаагүй, харин болиочээ хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Ингээд л Х гараад гүйсэн. ... Би тухайн үед Монгол хүнээ өмөөрч зарим зүйлийг хэлээгүй нуусан. Харин одоо бүх зүйлийг үнэн зөвөөр ярьж байна” гэх мэдүүлэг /хх-н 33-34 хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаартай
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 2-6 хуу/, эд мөрийн баримт хураан авах мөрдөгчийн санал /хх-н 7 хуу/, орчуулагч, хэлмэрчээр томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17 хуу/, шүүгдэгч Б гадаад паспортын хуулбар /хх-н 69 хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 71 хуу/, гадаадын иргэн авч ажиллуулах гэрээ /хх-н 76-78 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Бао Шаньд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Бао шанийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Б нь 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нордвинд” ХХК-ийн “Бичигт” гэх уурхайн ажилчдын гал тогооны өрөөнд Монгол Улсын иргэн О.Х тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газарт заазуураар цохиж зүүн нүдний хажуу хэсгээс зүүн хацрын төвгөр хэсэг хүрсэн, мөн толгойн ар дагзны хэсгүүдийн тус тус гүн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :
Хохирогч О.Х “...Д B хоёрыг яаж байгаа бол гэж бодоод өрөө рүү нь очиж хаалгыг нь тогшиход хаалга тавихгүй болохоор нь хаалгыг нь чанга татахад уяагаар уясан бололтой уяа нь тасарч хаалга нь онгойсон. Ингээд намайг дотогш ороход Д цаад унтлагын өрөөнөөс гарч ирсэн. Д гарч ирээд B -ыг унтаж амарч байна, чи унтахгүй яасан юм гэхээр нь чамайг яаж байгаа бол гэж бодоод ирлээ гээд бид хоёр зуухны хажууд жаахан юм ярьж нилээн хэдэн минут суусан. Тэгсэн B намайг унтлагын өрөөнөөсөө гарч ирээд яв гэхээр нь Би жаахан байж байгаад явлаа гэж хэлээд B юм хэлээгүй. Ингээд би үргэлжлүүлэн Д тай юм яриад сууж байхад B гал тогооны өрөө рүү орж байсан. Ингээд B эргэж гарч ирээд үг дуугүй миний урд ирээд гараа савах шиг болоод толгойн ар хэсэгт цохиход миний нүүрний зүүн хэсгээр халуу оргиж би ухаан балартаж газар унасан. Ингээд гэнэт ухаан орж би өрөөнөөс нь өөрөө мөлхөөд гарсан. Ингээд би өөрийнхөө өрөөнд орж хэвтэхэд араас Д ирээд Б ах Б эгч нарыг сэрээгээд л эмч цагдаа болж эхэлсэн. Би тухайн үед толгой манарсан байсан болохоор зарим зүйлд нь юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг
Гэрч Х.Ц ын “...Х байгаа газар буюу Монгол ажилчдын өрөөнд явж очиход Д , өргөхийн машинист Б , малтагч Б нарын хамтаар өмсөж явсан хувцас болон нүүр нь нилдээ цус болсон, зүүн хацар нь ярагдаж цус гарсан, орон дээр дээшээ харсан байдалтай, хагас шоконд орсон байдалтай хэвтэж байсан. Ингээд би юу болсон талаар асууж амьд эсэхийг нь мэдэхэд Х нь толгой өвдөж байна, би амьд байна аа гээд зөөлнөөр шивнэж хэлсэн...” гэх мэдүүлэг
Гэрч Г.Г-ийн “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би 21 цаг болж байх үед унтаж амарсан юм. Тэгсэн шөнө 03 цагийн үед манай уурхайн ажилчин Б гэдэг эмэгтэй хаалгыг маань тогшоод Х сүхдүүлчихлээ, цус алдаад байна гэхээр нь юу болоод байгаа юм бол гэж бодоод хувцсаа өмсөөд гарахад гадаа Хятад талыг хариуцсан дарга W X, Б хоёр зогсож байсан. Намайг гарч ирэхэд ийшээ гээд заахаар нь заасан газар луу ороход монгол ажилтан болох Х гэх залуу шокийн байдалтай нүүр ам нь битүү цус болчихсон орон дээр дээшээ хараад хэвтэж байсан, тэгэхээр нь би Х эс юу болсон талаар асуухад юм хэлэхгүй байсан, харин дэргэд нь Д суучихсан B Х сүхээр цохиод ийм болгочихлоо гэж байсан. Х харахад Х-ийн зүүн талын хацраас нь их хэмжээгээр цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг
Гэрч А.Д “...Ингээд бид хоёр унтсан. Тэгсэн гэнэт хаалга балбах чимээ гарч Дашкаа гэж Х намайг дуудаад байсан. Би тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй, би ч тухайн үед хаалгаа тавихгүй гүрийгээд хэвтээд л байсан. Тэгсэн Х хаалга уясан уяаг тасдаад ороод ирсэн. Тэгэхээр нь би өмнөөс босоход дотор хаалга онгорхой байсан. Ингээд B бид хоёр Х унтаж амар гэхэд амраахгүй галын өрөө буюу үүдний өрөөнд сандал дээр суугаад байсан. Тэгэхээр нь би хажууд нь сууж харьж унт гэх мэтээр ойр зуурын юм яриад сууж байтал B цаад өрөөнөөс Хатанаа явж унтаа гээд л орилсон. Тэгсэн Х чамд ямар хамаатай юм, битгий хуц, би Дашкатай юм ярьж байна гэсэн. Ингээд бид хоёрыг юм яриад сууж байтал B дахин яваачээ гээд муухай орилоод босоод ирсэн. Энэ үед нь би цочиж босоход хажуугаар гарч ирээд гал тогооны өрөө рүү ороод мах цавчдаг том хар заазуурыг гартаа барьж гарч ирээд Х цохих шиг болсон. Би хаашаа цохьсон эсэхийг хараагүй учир нь тоггүй харанхуй байсан. Тэгсэн B Х газар унахад нь биеийнх зүүн хэсэгт цохиод байх шиг байсан. Би хэдэн удаа цохьсон эсэхийг хараагүй. Энэ үйл явдал нь маш хурдан болж өнгөрсөн тул би хориглож амжаагүй, харин болиоч ээ хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Ингээд л Х гараад гүйсэн...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 06 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдэж байсан, уг хор уршгийг хүсэж үйлджээ.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь ажлын байранд архидан согтуурах байдал хавтгайрсан, ажил олгогчийн зүгээс дээрх байдалд хяналт тавьж, таслан зогсоодоггүй, хууль тогтоомжийг сахин биелүүлж, дагаж мөрддөггүй зэрэгтэй шууд холбоотой байна.
Шүүхээс шүүгдэгч Б-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан торгох ял шийтгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч О.Х нь мөрдөн байцаалтын шатанд “Б нь хохирол мөнгө барагдуулсан тул ямар нэгэн гомдолгүй” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хуванцар иштэй, 29.3 см урттай, ажлын хэсгийн урт нь 16.1 см заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР