Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00350/И |
Дугаар | 387 |
Огноо | 2016-06-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 387
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, ОГ56061019 регистртэй, Яргай овогт Бямбын Басангийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Басан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1956 онд төрсөн, 60 настай. Би 16 настайгаасаа буюу 1972 оноос Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчин болж 1976 оны 7 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан. Тэгээд 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Нисэх буудалд 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаад 1982 оны 8 дугаар сараас 1990 он хүртэл Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд хонь маллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг дутуу, баталгаажуулаагүй, тус нэгдэл тарсан учир шүүхэд хандаж байна. Иймд миний 1972 оны 4 дүгээр сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал малчнаар, 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Басан нь 1972 оны 4 дүгээр сараас Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчин болж 1976 оны 7 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Нисэх буудалд 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаад 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар ажилласан. Түүний хөдөлмөрийн дэвтрүүд нь байгаа боловч тамга тэмдэг дутуу, баталгаажуулаагүй тул шүүхэд хандсан байгаа. Иймд Б.Басангийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1972 оны 4 дүгээр сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал малчнаар, 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Басан нь Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1972 оны 4 дүгээр сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал малчнаар, 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлээс 1974 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Басанд нээсэн хөдөлмөрийн дэвтэр,
2. Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлээс 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Басанд нээсэн хөдөлмөрийн дэвтэр,
3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Бямбын Басангийн 1972 оны 4 дүгээр сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал, 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн бичжээ,
4. 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Басанд олгосон ¹1653 тоот “Эмнэг сургалтын” Спортын мастерын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5. Итгэмжлэл,
6. Гэрч Ц.Гэндэнгийн шүүхэд өгсөн: “Би 1972-1992 оны хооронд Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчин, багийн дарга, тоо бүртгэгч, нягтлан бодогч зэрэг ажлуудыг хийж байсан. Б.Басан нь 1972 оноос Завхан сумын “Сандалай” нэгдэлд мал маллаж байгаад 1976 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал бид хоёр хамтдаа цэргийн алба хааж ирсэн. Миний санаж байгаагаар Б.Басан нь цэргээс халагдаж ирээд Улаангом сумын Нисэх онгоцны буудалд холбоочноор ажиллаж байгаад дахин 1980 оны дундуур Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар 1992 он хүртэл ажилласан юм. Би Б.Басанг ажилд орсон цагаас нь таньж мэдэх бөгөөд хамт цэргийн алба хаасан, мөн малчдын тооцоог бодож шууд харьцаж ажиллаж байсны хувьд түүнийг сайн мэдэх юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч Ш.Орломын шүүхэд өгсөн: “Би 1975 оноос Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлийн малчнаар 1990 он хүртэл ажилласан юм. Б.Басан нь 1972 оноос Завхан сумын “Сандалай” нэгдэлд мал маллаж байгаад 1976 оны 6 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал цэргийн алба хааж ирээд Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар 1990 онд намайг ажлаас гарахад тэндээ ажиллаад үлдсэн хүн юм. Миний санаж байгаагаар Б.Басан нь тэмээ сургадаг, спортын мастер цол авсан байхаа. Бид нэг нутагт төрж өссөн хүмүүс учраас түүнийг эртнээс сайн таньж мэдэх юм. Тухайн үед нэгдлийн даргаар П.Самдан, Г.Норов, Л.Шархүү, Т.Хүрэлхүү, М.Галбадрах гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
8. Гэрч Ц.Гэндэнгийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 214 тоот шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Ш.Орломын Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 139 тоот, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 137 тоот шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд болно.
Нэхэмжлэгч Б.Басан нь Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1972 оны 4 дүгээр сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал малчнаар, 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлээс 1974 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Басанд нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлээс 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Басанд нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Б.Басангийн цалингийн тодорхойлолт, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Басанд олгосон ¹1653 тоот “Эмнэг сургалтын” Спортын мастерын үнэмлэх, гэрч Ц.Гэндэн, Ш.Орлом нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Басангийн хүсэлтийг хангаж, Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1972 оны 4 дүгээр сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал 4 жил, 4 сар малчнаар, 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил, 5 сар малчнаар, нийт 12 жил, 9 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Басангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Яргай овогт Бямбын Басангийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1972 оны 4 дүгээр сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал 4 /дөрөв/ жил, 4 /дөрөв/ сар малчнаар, 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 5 /тав/ сар малчнаар, нийт 12 /арван хоёр/ жил, 9 /ес/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Басангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР