Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Э.Халиун,

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Шүүгдэгч: Б.Борчулуун /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хатагин овогт Батсүхийн Борчулуунд холбогдох эрүүгийн 1809051591244 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “БЭБАЧАЭН” ХХК-д ногоон байгууламжийн цэцэрлэгжүүлэгчээр ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 19 дүгээр гудамжны 745 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖЯ91011071, Хатагин овогт Батсүхийн Борчулуун.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

 Яллагдагч Б.Борчулуун нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн гудамжинд байрлах нийтийн байранд хохирогч Х.Найдантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед үүдэн дээд 1-р шүдний сулрал, дух, баруун хөмсөг, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Борчулуун мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Найдан /хх-ийн 13/, яллагдагч Б.Борчулуун /хх-ийн 16/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13579 дугаар дүгнэлт /хх-ийн 18/, шүүгдэгч Б.Борчулууны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.Борчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Борчулуун нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн гудамжинд байрлах нийтийн байранд хохирогч Х.Найдантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед үүдэн дээд 1-р шүдний сулрал, дух, баруун хөмсөг, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Х.Найдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчим өөрийн түрээсэлж амьдардаг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн гудамжинд байх байрандаа ганцаараа байж байхад миний зүс таних Бороо гэдэг залуу танихгүй эмэгтэй хүний хамт нэг шил Хараа архи, ундаатай хамт барьж орж ирээд намайг гадагшаа гарч бай гэхээр нь би гарахгүй гэж хэлэхэд хамт явж байсан эмэгтэйгээ гадагшаа гаргачихаад Бороо гэх хүн ганцаараа орж ирээд миний зүүн нүдний хөмсөгний дээр цохиж, баруун чих рүү нэг удаа өшиглөж, үүдэн нэг шүд рүү гараараа цохисон. ...Миний зүүн чих юм муу сонсоод байна. Үүдэн нэг шүд хөдөлсөн. Зүүн нүдний уг руу хатгаж өвдөөд байна. Би хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

          Гэрч Б.Борчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Найдан ах манай ээжтэй цуг нүүрс түлээ зардаг юм. Тэгээд би архи ууж байгаад Найдан ахыг та одоо ээж дээр оч гарч бай би энэ эмэгтэйтэй цуг байгаад явна гэсэн. Тэгсэн Найдан үгүй гэсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэгээд би нөгөө хүүхнийг гаргаж өгөөд явуулаад эргэж орж ирээд Найдан ахтай цуг дахиж гараад гудамжинд явж байгаад маргалдаад би Найдан ахын нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

          Яллагдагч Б.Борчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед жоохон согтуу байсан. Тэгээд Найдан ахтай маргалдаад нүүрэн тус газар болох ам хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13579 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Х.Найдангийн биед үүдэн дээд 1-р шүдний сулрал, дух, баруун хөмсөг, зүүн чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт, дух, зүүн бугалганд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Борчулууныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогч Х.Найдан нь “...хохиролд 250.000 төгрөг авсан тул гомдол саналгүй...”  гэсэн хүсэлт /хх-ийн 31/ гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б.Борчулуунд торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 600 000 төгрөгийн торгох ялыг  оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Борчулууны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Б.Борчулуунд тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч Б.Борчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатагин овогт Батсүхийн Борчулууныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Борчулууныг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Борчулуун нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Борчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Борчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ