Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01541

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01541

 

 

Т.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн ******* хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн ******* хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/01845 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, нэр төр гутаасан хэлбэрээр сэргээлгэхийг хариуцагчид даалгах, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Олон нийтийн мэдээллийн сайтын нүүр хуудсанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон янз байдлаар гарчиг тавин тараасаар байгаа учраас 11,000,000 төгрөг, энэхүү нийтлэлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал 2,220,000 төгрөг, нийт 13,220,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүжир нийтлэлүүдийг интернэтээс устгуулж, нэр төр сэргээсэн мэдээллийг мэдээлэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч Б.******* нь 2021 оны 3 дугаар сарын эхээр өөрийн *******.MN сайтдаа намайг Төрийн дайсан, С.*******ийн тарьж ургуулсан балагт хар модны мөчир нь Т.******* юм. С.******* даргатайгаа хуйвалдаж 54 оюутныг өндөр дүнтэйгээр суралцуулсан. 54 оюутныг шалгаруулахдаа удирдлагын зүгээс хэт нөлөөлснийг Аудитын байгууллага тогтоосон. Т.******* гэрээ хийж, охидынхоо ариун цэврийн хэрэгсэлд нь 13,400 ам долларыг сар бүр улсын төсвөөс гаргуулж төлсөн. Гэрээний барьцаанд байсан орон сууц чөлөөлөх луйврыг дотроос нь хийсэн. Хил дамнан мөнгө угаасан болох нь тогтоогдсон. Т.*******ын хэрэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн хүчтэй байдгийн адилаар замхарсан. Охиддоо хагас тэрбум төгрөгийн боловсрол эзэмшүүлэхдээ ******* ******* ******* газраас зардлыг нь гаргуулсан. Том охиндоо 50,000 фунт стерлингээр, бага охиндоо 280,000,000 төгрөг гаргуулсан. 2 охин болон хамаатан садандаа нийт 1,2 тэрбум төгрөгийг ******* ******* ******* газраас гаргуулсан. Т.******* бол эрх мэдэлтэн, намчин. хонгилын дээд шүүх дээр очиж, 14,000,000 төгрөгийн торгууль төлснөөр ялаас мултарсан. Т.*******аар дамжуулан ******* ******* ******* газрыг багалзуурдсан хэвээр байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж, амин хувийн ашиг хонжоо болгосон. Т.******* албан тушаалаа амин хувьдаа урвуулан ашиглаж, төрийн дайсан С.*******тэй хуйвилдаж, зохион байгуулсан гэх мэтээр миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг болон гэр бүл, үр хүүхдүүдийг минь гутаасан.

1.2.Энэ нийтлэлээ нэр бүхий 25 сайтууд дээр, фэйсбүүк твиттерээр ихээр цацсан бөгөөд энэ нь бодит үнэнийг мушгин гуйвуулж, хувь хүний алдар нэр, албан тушаалд бүдүүлгээр халдаж үндэслэлгүйгээр гутаасан бөгөөд энэ байдлаас болж миний нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд хохирч, эмнэлэгт хэвтсэн. Гэр бүл минь сэтгэл санааны хямралд орсон. Том охин минь нөхрөөсөө салсан. Бага охин минь эх орондоо амьдарч чадахааргүй болсон. Нийгэм намайг хулгайч, зальтай этгээд гэж ойлгочихсон би улсад 40 жил ажиллаж байна. Эхний 8 жилд ******* газарт, 1989 оноос хойш 34 дэх жилдээ ******* ******* ******* газарт ажиллаж байгаа. ******* ******* ******* газрын Захиргаа удирдлагын Захиргааны ажилтнаар 2000 оноос хойш 24 дэх жилдээ ажиллаж байна. Сүүлийн 17 жилд нь Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа. Би энэ хүний хэлснээр төрийн дайсан, хагас тэрбум төгрөгөөр хүүхдүүдээ сургасан, хүүхдүүдийнхээ ариун цэврийн хэрэглэлд нь олон мянган доллар өгсөн бол аль хэдий нь хэрэгтэн болох байсан. 2013 оноос хойш бүлэг хүмүүс захиалж, намайг гүтгэсэн. Улсын мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газар удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, намайг шалгасан. Би үүн дээр бардам байсан. Манай хүүхдүүд ******* ******* ******* газрын зардлаар гадаадад сурсан нь үнэн. Гэхдээ тухайн үеийн сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн. Энд миний ямар ч нөлөө байхгүй. Том охин маань сургуулиа амжилттай төгсөөд 15 дахь жилдээ удирдагчаар ажиллаж байгаа. Бага охин минь 2012 онд мөн л сонгон шалгаруулалтад тэнцээд коллежид суралцахаар явсан. Эгчийнхээ хүүхдийг, жолоочийнхоо хүүхдийг сургасан гэж бичээд байдаг. Эгчийн хүүхэд болон жолоочийн маань хүүхдүүд манай байгууллагын үндсэн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу суралцахаар явсан.

Манай байгууллага маш олон буюу 154 хүнийг гадаадад сургасан. 1990 оноос хойш боловсон хүчин бэлтгэх ажил зогсож, тасалдал үүсч, залгамж халаа байхгүй хэцүү байдалд байсан. 2007, 2008 оноос Боловсон хүчний гадаад бодлого, тухайн үеийн төр засгийн зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа явуулж байсан. Миний хүүхдүүд Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу сонгон шалгаруулалтад тэнцэж, суралцсан. 2013 оноос хойш би намын харьяаллаар удаа дараа халагдаж, шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалаар буцаж 2016 онд ажилдаа орсон. Олон хүмүүс ******* ******* ******* газрын удирдлагад ажиллах хугацаандаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлогыг алдагдуулсан. Яамны сонгон шалгаруулалтыг явуулдаггүй, танил талаа, чадваргүй хүмүүсийг оруулсан явдал ******* ******* ******* газарт болсон. Эдгээр явдлыг надад хамааруулж бичээд байдаг. Хууль хяналтын байгууллагууд намайг удаа дараа шалгаж гэм буруугүй гэдгийг тогтоосон шийдвэрүүд байгаа. Хуулийн байгууллагаар буруугүй гэдгээ тогтоолгосон учраас би одоо ажлаа хийгээд явж байгаа. ******* ******* ******* газарт мэргэжлийн инженер нисгэгч, доктор цолтой хүн нь ганцхан би юм. Бусад нь улс төрийн тавиулууд байдаг. Гэтэл намайг гүтгэчихсэн Б.******* намайг огт танихгүй. Б.*******г захиалгаар нийтлэл бичсэн гэж бодож байгаа. Авлигатай тэмцэх газрын шалгалт ирж намайг шалгасан. Авлигатай тэмцэх газрын шалгалтаар олон хүмүүсийн булхай илэрсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Тэр нь бол бодитой. Гэтэл үүнийг л сүүлд болсон юм шигээр надтай холбоод бичээд байдаг. Энэ нь миний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, гэр бүлд минь нөлөөлж байна.

Мөн намайг албан тушаалаа амин хувьдаа урвуулан ашиглаж, төрийн дайсан гэх хүнд ялд оруулсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр Б.******* уг нийтлэлийг бичсэн нь шалгагдаж тогтоогдсон. Төрийн дайсан булан байсан гэж хэлж байна. Уг булан дээр нь гарчиглачихсан байгаа. Энэ нийтлэл нь нэг удаа тавьсан асуудал биш бөгөөд 2021 оны 03 дугаар сард уг нийтлэл тавигдсан ба 2022 оныг дуустал *******.MN сайт дээр бүтэн жил болсон. Хариуцагч Б.******* нь дээрх нийтлэлээ нийт 25 сайт дээр тавьж, фейсбүүк, твиттерээр маш олон хүмүүс намайг аймшигтайгаар доромжилсон. Үүнээс болж гэр бүлийнхэн минь намайг ажлаасаа гар гэж хүртэл хэлсэн. Би хийгээгүй хэргийнхээ төлөө бууж өгөхгүй. С.*******ийн хамгийн дотны хүн Т.******* гэдгийг ******* ******* ******* газар даяар ярьсан гэж байна. Б.******* энэ талаар яаж мэдсэн бэ. Би энэ хүний найз байгаагүй, миний дарга л байсан. Захиалгаар хийсэн нь тодорхой байна.

Ингэж ихээр гүтгүүлж байхад ямар ч хүн тэсэхгүй. Хүнийг үгэн сумаар хэдэн талаас жадлахад яагаад ч тэсэхгүй. Миний хувьд энэ үед сэтгэл зүйд их хэцүү байсан. Аймшигтай жирийн хүний дааж давшгүй зүйлийг би давж гаргасан. Би сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирсон. Миний зүрх өвддөг болсон. Хэсэг хугацаанд хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан. Б.******* нь захиалгаар хүнээс хөлс авч ажилладаг хүн юм байна гэж ойлгосон учраас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Олон нийтийн мэдээллийн сайтын нүүр хуудсанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон янз байдлаар гарчиг тавин тараасаар байгаа тул 11,000,000 төгрөг, энэхүү нийтлэлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал 2,220,000 төгрөг, нийт 13,220,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүжир нийтлэлүүдийг интернэтээс устгуулж, нэр төр сэргээсэн мэдээллийг мэдээлэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг хариуцагчид даалгуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ******* газрын дарга нар өөрсдийн хүүхдүүдийг сургадаг байсан талаар 2007, 2008 оноос хойш хэвлэлээр бичигддэг байсан. Миний бичвэр баримттай бичигддэгээрээ ялгаатай. Би зохиож бичээгүй. Тухайн үед энэ нийтлэлийг бичихдээ ******* ******* ******* газрын даргын тушаалууд, дотоод хяналт шалгалтын дүгнэлт дээр тулгуурлаж, баримттайгаар бичсэн.

Төрийн дайсан гэсэн нэр томъёо нь *******.MN сайтын нэг булан бөгөөд энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бие биеэсээ ялгарах, зүйн хэлбэр. Төрийн дайсан гэх энэ буланд албан тушаалтнуудын талаарх асуудлыг хөндөж бичдэг байсан.

2014 оны ******* ******* ******* газрын дарга албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэргээр С.*******өд 6,6 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гарж байсан.

, гэх тодорхойгүй байгууллага оруулж ирсэн гэж хэллээ. Аудитын дүгнэлт дээр 54 оюутныг сонгон шалгаруулахдаа уг дундын зуучлалын байгууллагыг оруулж ирэх шаардлагагүй байсан. Сургалтын төлбөр нь 3,000,000 ам.доллар байхад зөрүү нь 2,000,000 гаруй ам.доллар байна. Уг байгууллагыг судлахад Гордон гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй гадаад байгууллага гэх боловч Гордон нь ямар ч хамааралгүй, тийм хүн байхгүй байсан. Оюутнуудыг сургах нь чухал биш, хувийн ашиг сонирхлын шинжтэй байсан гэдэг нь Аудитын дүгнэлт дээр гарч ирсэн.

Т.******* нь С.*******тэй хуйвалдан байгууллагын зардлаар 54 оюутныг өндөр төлбөртэйгөөр суралцуулахаар зохион байгуулжээ гэж байна. Үүнийг С.******* тушаал гаргаж, Т.*******аар батлуулсан 6 хүний ажлын хэсэг байгуулж, уг 54 оюутны тоонд өөрийн охидууд нь хамрагдсан. Т.******* нь барьцаалуулах гэрээ хийж, эхнэр нь батлан даасан.

Гадаадад өндөр төлбөртэй сургуульд улсын зардлаар сурах боломж энгийн айлын хүүхдүүдэд олддоггүй. Дарга нар нь буюу сонгон шалгаруулах ажлыг ахалж байсан хүн нь журмаа зөрчиж, 54 оюутныг сонгон шалгаруулсан. Уг сургуульд Монголоос ирсэн оюутнууд нь тухайн үед сургалтын чанаргүй ирсэн учраас үндсэн ангидаа орж чадахгүй хэлний бэлтгэлдээ суугаад байсан.

2.2. Т.******* нэхэмжлэл гаргахдаа бүтэн жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, доромжилсон гэж байна. Би нэг удаа л нийтлэл бичсэн. Миний нийтлэлийг бусад мэдээллийн хэрэгслүүд хуулбарласан. Нэр бүхий 25 мэдээллийн сайтууд дээр би тараагаад байсан зүйл байхгүй. Эдгээр сайтууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх нийтлэлийг миний зөвшөөрөлгүйгээр шейрлэж өөрсдийн сайтуудаар дамжуулан нийтэлсэн нь надтай ямар ч хамааралгүй. Намайг Цагдаагийн байгууллагад дуудсанаас хойш шийдэгдэх хүртэл нэмж нэг ширхэг ч үг, өгүүлбэр тавиагүй. Уг нийтлэл дээр үргэлжлэл бий гэж байгаа. Яагаад үргэлжлүүлж бичээгүй вэ гэвэл манай зүйд нэг алдаа байдаг. Нэг нийтлэлээс болоод гомдол гаргахад шүүхээр орох гэж байна гээд зарлаад явчихдаг. Энэ нь тухайн хэрэг маргаан шударгаар шийдвэрлэхэд төвөгтэй болгочихдог. Гэрээний барьцаанд байсан орон сууцыг хууль зөрчиж, хугацаанаас нь өмнө эрх мэдлээ урвуулан ашиглаж, чөлөөлүүлсэн, охидоо байгууллагын зардлаар гадаадад удаа дараа сургасан баримт нь байгаа. Намайг ямар нэг даргын захиалгаар бичсэн гэж ярьдаг. Тэр яриад байгаа дарга нь адилхан хүүхдээ байгууллагын зардлаар сургасан. Энэ хүмүүс дундаас Т.******* хамгийн олон удаа буюу 2 охиноо 2, 2 удаа сургасан. Нэг охин нь сургуульд сурч байгаад хөөгдөж, дахиад сургасан байдаг. Одоо энд сууж байгаа иргэдийн төлөөлөгчийн хүүхдэд болон энгийн айлын хүүхдүүдэд гадаадад өндөр төлбөртэйгөөр сурах боломж олддоггүй. Жолооч н.ийн тухайд Т.******* хүлээн зөвшөөрсөн. Т.*******ын охидууд Б., Б. тус бүр 2 гадаадын их сургууль төгссөн. Ариун цэврийн хэрэгсэл гэдэг нь зардлын нэг хэсэг бөгөөд ч нарын бичвэрээ илэрхийлэх арга юм. Би Т.*******ын 2 охиныг огт сурах ёсгүй гэж огт бичээгүй, сонгон шалгаруулалтын журам зөрчиж, өөрсдийн хүүхдүүдийг болон хамаарал бүхий этгээдүүдээ сургасан гэж бичсэн. Охиныхоо нөхрөөсөө салсныг, эмнэлэгт хэвтсэнээ хүртэл миний буруу гэж хэлж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Миний бичсэн нийтлэл баримттай учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, ******* хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т тус тус зааснаар хариуцагч Б.*******д холбогдох Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, нэр төр гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэхийг хариуцагчид даалгах, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Олон нийтийн мэдээллийн сайтын нүүр хуудсанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон янз байдлаар гарчиг тавин тараасаар байгаа учраас 11,000,000 төгрөг, энэхүү нийтлэлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал 2,220,000 төгрөг, нийт 13,220,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүжир нийтлэлүүдийг интернэтээс устгуулж, нэр төр сэргээсэн мэдээллийг мэдээлэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг даалгах тухай Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,800 төгрөг /2022.07.20-нд 140,400, 2022.12.08-нд 190,950, 2023.05.16-нд 50,450 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу "Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж,

******* хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасны дагуу надад учруулсан хохирол болох 2,220,000 төгрөгийг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулна.

Т.******* намайг ******* ******* ******* газрын Захиргаа, удирдлагын газрын даргын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж ирсний төлөө миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан.

Гэр бүлийн гишүүдийг хамтатган) илт гүтгэн гутаасан нийтлэлийг хэвлүүлсэн/ (хх 16-17, 29, 30,31, 33, 34-40/

Хариуцагч Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын сүүл 03 дугаар сарын эхнээс эхлэн "Төрийн дайсан Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.БАТЖАРГАЛ-ын тухай" гэсэн гарчигтай миний зураг бүхий мэдээллийг бичиж өөрийн эрхэлж байсан .mn сайтын нүүр хуудсанд бүтэн жилийн турш байршуулсан. Нийт 16-н эшлэлийг үндэслэл болгон дурьвал :

Намайг "Төрийн дайсан" гэсэн,

С.Батмөнх гээчийн тарьж ургуулсан балагт "Хар мод"-ны нэг мөчир Т.******* гэнэ

"" , " " гэх тодорхойгүй байгууллага олж ирсэн,

Т.******* нь ... дарга байхдаа гэмт хэрэгтэн С.******* даргатайгаа хуйвалдан байгууллагын зардлаар 54 оюутныг өндөр төлбөртэй сургуульд суралцуулах ажлыг зохион байгуулжээ,

Тухайн 54 оюутныг сонгон шалгаруулахдаа удирдлагуудын зүгээс хэт нөлөөлснийг аудитын байгууллага тогтоосон байдаг,

Т.******* өөрөө гэрээ хийж, Охиддоо ариун цэврийн хэрэгсэлд нь 13400 H ам доллар, сар бүр 200 ам доллар улсын төсвөөс гаргуулжээ.

Гэрээний барьцаанд байсан орон сууцыг чөлөөлүүлэх луйврыг Т.******* дотроос нь хийжээ,

Хил дамнан мөнгө угаасан хэрэг хуучрах ёсгүй.

Т.*******ыг сэжигтнээр тогтоон шалгаж байсан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулиас хүчтэй байдгийн адилаар уг хэрэг тэгээд замхарсан,

Т.******* өөрийн төрсөн хоёр охиноо гадаадад хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий боловсрол эзэмшүүлэхдээ мөн л бүх зардлуудыг нь -аас гаргуулсан, том охиноо 50.000 фунд стерлингийн тэтгэлгээр, удаах охиноо -т худал хэлж, хоёр удаа сургууль төгсгөж амжсан, нийт 100,000$ буюу 280,000 сая төгрөг гаргасан,

Т.******* нь хоёр охин дээрээ хамаатан садангуудын хүүхдүүдээ нийлүүлж 1,2 тэрбум төгрөгийн сургалтын зардлыг -аас гаргуулж чаджээ

Т.******* эрх мэдэлтэн, намчин,

С.*******ийн хэрэг хонгилын дээд шүүх дээр очоод 14 сая төгрөгийн торгууль төлснөөр ялаас мултарсан тэр одоо тус байгууллагад тарьсан балагт хар мөчир болох Т.*******аар дамжуулан -ыг багалзуурдсан хэвээр байна,

Албан тушаал эрх мэдлээ урвуулан амин хувийн хонжоо болгосон,

-ын харьяанд байсан газруудыг, тендерүүдийг хэрхэн будилуулсныг баримттай хүргэнэ.

Т.******* албан тушаалаа амин хувьдаа урвуулан ашигласан, Төрийн албан хаагч, 16 зүйлээр гутаан доромжилсон.

4.2. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.

,mn сайтын тэргүүн нүүрэнд "Төрийн дайсан Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.БАТЖАРГАЛ-ын тухай" гэж гарчиглан бүрэн жилийн турш байршуулсныг "Төрийн дайсан гэдэг буланд" байршуулсан болгон шүүгч хэт нэг талыг барин зөөлрүүлсэн байдаг.

Охин Б.Номондалай нь 2011 онд сонгон шалгаруулалтад оролцон шалгарсан болохыг хууль хяналтын байгууллага тогтоосныг шүүгч огт үнэлээгүй

эрүүгийн хэргийн журмаар бичигдсэн үйл явцыг үнэлж үндэслэлээ гаргасан

Одоогоос 12 жилийн өмнөх ам.долларын ханшийг (Монгол Банкны 2011 оны ханшаар 1 ам доллар нь 1250 төгрөгтэй тэнцэж байсан) өнөөдрийн 2023 оны ханшаар (1 ам.доллар 3450 төгрөгтэй харьцаж байгаа) үнэлэн хариуцагч хэт дөвийлгөсөн дүнгээр шүүхийн шийдвэрт тусгасан нь бодит үнэнд нийцэхгүй байна.

Хариуцагчийн тайлбарт нотлох баримт болгож байгаа аудитын байгууллагын дүгнэлт нь аудитын дүрэм, журмын дагуу албажин баталгаажаагүй ямар ч захиргааны актын наад захын шаардлагыг хангаагүй хууль эрх зүйн хувьд нотлох баримтын шаардлагыг хангаагүй

Хууль хяналтын байгууллагын шалгалтаар хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй баримт бичиг болохыг тогтоосон байхад хариуцагчийн нийтлэлийн нотлох баримт болгон шүүгч үнэлж дүгнэснийг учир дутагдалтай болжээ.

Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 (шийдвэрийн 9 дүгээр хуудас) А., Т., Б. нар нь 45,000 ам доллар буюу 129,000,000 төгрөг -ын зардлаар АНУ-д суралцуулахаар *******тай гэрээ хийсэн гэж дурдсаныг үндэслэх хэсэгт авахдаа эдгээр хүмүүс 2011 онд 1 ам доллар 1250 төгрөгтэй тэнцэж байх үед буюу 56,250,000 төгрөгийн сургалтын гэрээ байгуулсан үйл байтал 129,000,000 төгрөг хэмээн хариуцагч талын зүгээс өнөөгийн ханшаар хэт өсгөж мушгин гуйвуулсан өндөр дүн тавьсныг тайлбарлаагүй

Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсгийн 9а(10 дугаар хуудасны) А., Т., Б. нартай гэрээ байгуулсан нь тухайн иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлснийг буруутгаад байгаа болох,АТГ, УМБГазраас шалгаад хууль зөрчөөгүй болохыг тогтоосон прокурорын тогтоол хэрэгт авагдсан байтал шүүгч үнэлээгүй,

мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гарахаас өмнөх үйлдлийг шүүгч энэ хуульд хамаатуулсан санаа агуулсан

Үндэслэх хэсгийн 9.в/-д Б.г Австрали улсын Мельбурн хотын Свинбурнийн Технологийн их сургуульд Бизнесийн удирдлага /Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр/ гэж хариуцагч тал ор үндэслэлгүй гүтгэснийг шүүгч нягтлалгүй шүүхийн шийдвэрт тусгасан. Гэтэл охин Б. энэ хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байсан ба Австрали улсад огт суралцаагүй болохыг шүүгч мөн л нягтлаагүй.

Хамаатан садны гэх хүмүүстэй сургалтын гэрээ байгуулсан гэж буруутгасан зүйлүүд нь хавтаст хэрэгт авагдсан олон удаа шалгагдаж гэм буруугүй болохыг тогтоосон Прокурорын тогтоолуудыг шүүгч ач холбогдол өгч огт үнэлээгүй.

Гэрч О.ын өгсөн мэдүүлэгт ач холбогдол өгч үнэлж дүгнээгүй орхигдуулсан гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Манан.мн дээрх төрийн дайсан гэдэг нь сайтын нэг булангийн нэр юм. Нийтлэлийг уншвал төрийн дайсан Т.******* гэж бичигдээгүй. С.*******ийн талаар нийтэлсэн байдаг. Харин Т.*******ыг С.*******ийн тарьж ургуулсан балагт хар мөчир гэж тодорхойлсон байгаа. Иймд төрийн дайсан гэсэн нэр томьёо бус балагт хар мөчир гэж тодорхойлсон гэж маргавал нийтлэлийн агуулгатай утга нэг юм. "" , " " гэх байгууллага гэдэг нь энэ дотоод аудитын хяналтын баримт материал дээр үндэслэж бичсэн. Т.******* нь дарга байхдаа гэмт хэрэгтэн С.******* даргатай хуйвалдан байгууллагын зардлаар 54 оюутны суралцах ажлыг зохион байгуулсан тухайд нэхэмжлэгч өөрөө маргадаггүй. Байгууллагын зардлаар тус 54 оюутныг сонгон шалгаруулахдаа удирдлагын зүгээс нөлөөлснийг аудитын байгууллага тогтоочихсон. Т.******* 13,400 ам,доллароор сар бүр улсын төсвөөс байр орон сууц, ариун цэврийн хэрэгсэлд 200 ам.долларыг төсөвлөсөн задаргаа байдаг. Гэрээний барьцаанд байсан орон сууцыг чөлөөлүүлсэн луйврын тухайд бичвэр үргэлжлэл бий гэж төгсөж байгаа. Т.*******ыг сэжигтнээр дуудаж, шалгаж байсан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулиас хүчтэй байдаг гэх тайлбарын тухайд сэжигтнээр шалгасан баримт байдаг. Хуулиас мултарсан гэдгийг би өөрийн үзэл бодлоо илэрхийлж, иргэний хувьд хардаж бичсэн. Т.******* өөрийн төрсөн охидууддаа өндөр өртөг бүхий боловсрол эзэмшүүлэхдээ бүх зардлыг ******* ******* ******* газраас гаргуулсан гэсэн тухайд, ******* ******* ******* газрын зардлаар сурсан нь баримт дээр тулгуурлаж бичсэн. Т.*******ын эхнэрийн дүү болох Намхайн Төмрийн , жолооч н.ийн хүүхэд н.*******, Батболдын гэх төрсөн эгч дүү н.Отгонжаргал гэх хүүхдүүд сонгогдсон нь шалгаруулалт хууль бус болсон гэж үзэх үндэслэл болсон. Иймд нийт зардлуудыг тооцож, 1,2 тэрбум гэж гэсэн байдаг. Хан-Уул дүүргийн Монгол Ардын намын гишүүн байсныг мэдэх тул намчин гэж бичсэн. Намчин гэх үгийг доромж үг гэж үзэхгүй байна. Мөн төрийн захиргааны байгууллагад олон жил удирдах албан тушаал хийсэн хүнийг миний зүгээс эрх мэдэлтэн гэж бодож байгаа ч өөрөө эрх мэдэлтэн биш ээ гэдэг. С.******* анхан шатны шүүхээс авлига албан тушаалын хэргээр 6,6 жилийн хорих ял шийтгүүлэх шүүхийн шийдвэр гарч байсан тухай бичсэн. Өөр хүний хэргийн талаар нэхэмжлэлдээ дурдсан. Тендерүүдийн талаар бичээгүй байгаа ба бичвэрийг бэлдсэн. С.******* нь ******* ******* ******* газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга байсан тул энэ 2 хүн хуйвалдаж, тус ажлыг зохион байгуулсан гэж үзсэн тул нийтэлсэн. С.*******ийн охидуудтай холбоотой яригдаж буй үйл баримт нотлох баримттай бичсэнээрээ миний нийтлэл бусад нийтлэлүүдээс ялгаатай. Нэхэмжлэгч нь нийтлэлийн процессыг ойлгоогүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Т. ******* нь хариуцагч Б. *******д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүжир нийтлэлүүдийг интернэтээс устгуулж, нэр төр сэргээсэн мэдээллийг мэдээлэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг даалгах, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн олон нийтийн мэдээллийн сайтын нүүр хуудсанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон янз байдлаар гарчиг тавин тараасаар байгаа учраас хохиролд 11,000,000 төгрөг, нийтлэлийн улмаас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр биеийн эрүүл мэнд эрс муудаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 2,220,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.а. .MN сайтын эзэмшигч нь Б.******* болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

2.б. Хариуцагч Б.******* нь 2021 оны 03 дугаар сарын эхээр *******.MN сайтын Төрийн дайсан гэх буланд Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.*******ын тухай гэсэн гарчигтай нийтлэл бичсэн, уг нийтлэл 2022 оныг дуустал *******.MN сайт дээр байршсан, нийтлэлийг нэр бүхий 25 сайтууд дамжуулан татаж авсан үйл баримтад талууд маргаагүй.

 

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн алдааг залруулна.

3.а. Нэхэмжлэгч нь дараах 12 төрлийн мэдээлэл өөрийнх нь нэр хүндийг гутаасан гэж үзэж нэхэмжлэлээ тодорхойлсон. Үүнд:

1. Төрийн дайсан,

2. С.*******ийн тарьж ургуулсан балагт хар модны нэг мөчир нь Т.*******

3. С.******* даргатайгаа хуйвалдаж 54 оюутныг өндөр дүнтэйгээр суралцуулсан.

4. 54 оюутныг шалгаруулахдаа удирдлагын зүгээс хэт нөлөөлсөн

5. Гэрээний барьцаанд байсан орон сууц чөлөөлөх луйврыг дотроос нь хийсэн

6. Т.******* сэжигтнээр татагдсан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулиас хүчтэй байдгийн адилаар уг хэрэг замхарсан

7. ******* ******* ******* газарт худал хэлж 2 удаа сургууль төгссөн.

8. Т.******* нь хоёр охин дээрээ хамаатан садангийн хүүхдүүдээ нийлүүлээд 1,2 тэрбум төгрөгийн сургалтын зардлыг -аас гаргуулж чаджээ.

9. Т.******* бол эрх мэдэлтэн, намчин.

10. Хонгилын дээд шүүх дээр очиж, 14,000,000 төгрөгийн торгууль төлснөөр ялаас мултарсан. Одоо тус байгууллагад балагт хар мөчир болох Т.*******аар дамжуулан ******* ******* Ерөнхий газрыг багалзуурдсан хэвээр байна

11. Т.******* албан тушаалаа амин хувьдаа ашигласан

12. " , " " гэх тодорхойгүй байгууллага олж ирсэн гэх хэсэгт ямар аргаар нэр төрийг нь гутаасан нь тодорхойгүй[e1] .

3.б. ******* хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт .Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд буюу хариуцагч нь түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхээр зохицуулсан.

3.в. Хариуцагч Б.******* нь Би зохиож бичээгүй. Тухайн үед энэ нийтлэлийг бичихдээ ******* ******* ******* газрын даргын тушаалууд, дотоод хяналт шалгалтын дүгнэлт дээр тулгуурлаж, баримттайгаар бичсэн гэж тайлбарлаж байх боловч нийтлэлийн дараах хэсгийг бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаагүй тул шүүх нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээх үндэслэлтэй байна.

1. Төрийн дайсан, С.*******ийн тарьж ургуулсан балагт хар модны мөчир нь Т.******* юм гэх хэсэг

2. С.******* даргатайгаа хуйвалдаж 54 оюутныг өндөр дүнтэйгээр суралцуулсан. 54 оюутныг шалгаруулахдаа удирдлагын зүгээс хэт нөлөөлснийггэх хэсэг

3. Гэрээний барьцаанд байсан орон сууц чөлөөлөх луйврыг дотроос нь хийсэн гэх хэсэг

4. Т.******* сэжигтнээр татагдсан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулиас хүчтэй байдгийн адилаар уг хэрэг замхарсан гэх хэсэг.

5. ******* ******* ******* газарт дагздан 2 удаа сургууль төгссөн,

6. Хонгилын Дээд шүүх дээр очиж, 14,000,000 төгрөгийн торгууль төлснөөр ялаас мултарсан. Одоо тус байгууллагад балагт хар мөчир болох Т.*******аар дамжуулан ******* ******* Ерөнхий газрыг багалзуурдсан хэвээр байна гэх хэсэг,

7.Т.******* албан тушаалаа амин хувьдаа урвуулан ашигласан гэх хэсгийн үнэн зөвийг хариуцагч нотолж чадаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь зүйн егөөдөж бичих аргыг ашиглан бичсэн гэж тайлбарлах боловч Б.*******гийн нийтэлсэн мэдээлэл нь нийгэмд нэхэмжлэгч Т.*******ыг балагт хар мөчир болох Т.*******аар дамжуулан ******* ******* Ерөнхий газрыг багалзуурддаг, албан тушаалаа амин хувьдаа ашигласан, сэжигтнээр татагдсан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулиас хүчтэй байдгийн адилаар уг хэрэг замхарсан, луйвар хийдэг гэх мэтээр шууд ойлгогдох сөрөг ойлголтыг төрүүлэхээр байна.

3.г. Бусад хэсэг буюу "" , " " гэх тодорхойгүй байгууллага олж ирсэн гэх хэсэгт ямар аргаар нэр төрийг нь гутаасан нь тодорхойгүй, мөн тухайн 54 оюутныг сонгон шалгаруулахдаа удирдлагуудын зүгээс хэт нөлөөлснийг Аудитын байгууллага тогтоосон байдаг гэх хэсэгт ямар удирдлага болох нь тодорхойгүй нэр зааж бичээгүй, Т.******* өөрийн төрсөн хоёр охиноо гадаадад хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий боловсрол эзэмшүүлэхдээ мөн л бүх зардлуудыг нь -аас гаргуулсан, том охиноо 50,000 фунд стерлингийн тэтгэлгээр, удаах охиноо -ыг дагалдан хоёр удаа сургууль төгсгөж амжсан, нийт 100,000$ буюу 280,000 сая төгрөг гаргасан гэх хэсэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учраас сэргээхгүй орхилоо.

 

4.Нэхэмжлэгч Т.******* нь 16 төрлийн агуулга бүхий мэдээллээр өөрийнх нь нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан талаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

4.а. Т.*******ын шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлд Т.******* өөрөө гэрээ хийж, охиддоо ариун цэврийн хэрэгсэлд нь 13,400 ам доллар, сар бүр 200 ам доллар улсын төсвөөс гаргуулсан, Хил дамнан мөнгө угаасан хэрэг хуучрах ёсгүй, -ын харьяанд байсан газруудыг, тендерүүдийг хэрхэн будилуулсныг баримттай хүргэнэ, Т.******* албан тушаалаа амин хувьдаа урвуулан ашигласан гэх агуулгыг дурдаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж маргааныг шийдвэрлэж, давж заалдах гомдолд дурдсан хэсгээр нэр төрийг сэргээх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн дээрх нийтлэлийн хэсэгтэй холбоотой гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

4.б. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлээс 7 төрлийн мэдээллийн хувьд уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид үүрэг болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч эмнэлгийн зардал 2,220,000 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн мэдээ нийтэлсэнтэй холбоотой эрүүл мэндэд нь хохирсон болох нь шалтгаант холбоо, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс энэ хэсгийг, мөн сэтгэл санааны хохирол гэх 11,000,0000 төгрөгтэй холбоотой хэсэг, мэдээллийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэлүүдийг мэдээлэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Учир нь ******* хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан нэр төр сэргээх хамгаалалтын аргад тодорхой хугацаагаар байршуулах зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэлүүдийг мэдээлэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг даалгах үндэслэлгүй байна.

 

******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Чингэлтэй дүүргийн ******* хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/01845 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ******* хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар Т.*******ын нэр төрийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Б.*******д даалгасугай, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай . гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,800 төгрөг /2022.07.20-нд 140,400, 2022.12.08-нд 190,950, 2023.05.16-нд 50,450 төгрөг/-ийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.*******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД

 

 

 


 [e1]