Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: П.Ганбаатар,

Нарийн бичгийн дарга: Э.Жавхланбаяр,

Шүүгдэгч: Б.Мөнгөншагай /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж нар овогт Бямбасүрэнгийн Мөнгөншагайд холбогдох эрүүгийн 1809048081146 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Найлайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 15-25 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХЗ82033112, Тайж нар овогт Бямбасүрэнгийн Мөнгөншагай.  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

 Яллагдагч Б.Мөнгөншагай нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Никитон” баараар үйлчлүүлж байсан иргэн Ч.Номингийн Айфоне-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнгөншагай мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Номин /хх-ийн 8/, гэрч Д.Мөнхсанаа /хх-ийн 11/, гэрч Б.Батмөнх /хх-ийн 12/, яллагдагч Б.Мөнгөншагай /хх-ийн 13, 23/ нарын өгсөн мэдүүлэгүүд, хохирогч Ч.Номингийн Айфоне-6 маркийн гар утсыг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас 440.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29/, шүүгдэгч Б.Мөнгөншагайгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Мөнгөншагай нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Никитон” баараар үйлчлүүлж байсан иргэн Ч.Номингийн Айфоне-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 440.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ч.Номингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлынхаа хүмүүстэй “Никитон” бааранд орсон. Тэгээд 22 цагийн үед гарах гэтэл миний утас алга болсон байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Мобикомоос Батмөнх гэх хүнтэй холбогдоод утсаа аваарай гэсэн. Тэгээд Батмөнхтэй уулзаад утсаа үзсэн чинь миний утас мөн байсан. Батмөнх гэх хүн нь манай дүү Мөнгөншагай гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

Гэрч Д.Мөнхсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гар утас авах гээд Мөнгөншагай гэх фэйсбүүк хаягнаас Айфоне-6 маркийн гар утас сэлбэгэнд зарна гэсний дагуу холбогдож тухайн утсыг 70.000 төгрөгөөр авсан. Тэгээд гэртээ очоод асааж үзэхэд кодтой байхаар нь Батмөнх ахад хэлэхэд энэ талаар цагдаад мэдэгдэх хэрэгтэй гээд цагдаад хандсан. Би тухайн утсыг худалдаж авсан 70 000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Гэрч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дүү Мөнгөншагай гэх хүнээс худалдаж авсан гэхээр нь хулгайн утас байж магадгүй гээд Мобикомд мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Яллагдагч Б.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд би буцаад орсон чинь ширээний доор Айфоне-6 маркийн гар утас унасан байхаар нь аваад халаасандаа хийсэн. Би Номинг танина. Би Номинг гар утсаа хайгаад явж байхыг мэдэж байсан. Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 23/,

 

Хохирогч Ч.Номингийн Айфоне-6 маркийн гар утсыг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас 440.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан болон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Мөнгөншагайг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогч Ч.Номин нь “...Эд хөрөнгөө бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэсэн хүсэлт /хх-ийн 32/ гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б.Мөнгөншагайд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж нар овогт Бямбасүрэнгийн Мөнгөншагайг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мөнгөншагайд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнгөншагайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ