Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00413/И |
Дугаар | 422 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 422
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, Сүмбэр өнөр 13 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, ОГ67030800 регистртэй, Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвийн ажиллаж байсан байдал тогтоолгох, 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0501005 дугаартай Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвсүрэн нэртэй Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэв мөн болохыг тус тус тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Гүнтэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Гүнтэв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Гүнтэв миний бие 1967 онд төрсөн, 49 настай. 1. Миний бие 1984 оны 1 дүгээр сараас 1987 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1987 оны 3 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Хүн эмнэлэгт үйлчлэгчээр ажилласан. Мөн 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр маань олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний энэ хугацаанд ажиллаж байсан хугацааг минь тогтоож өгнө үү. Мөн миний овог нэр Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвсүрэн байсныг 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/74 дугаар захирамжаар Булгадар овогтой Нүрзэдийн Гүнтэв гэж өөрчилсөн юм. Гэтэл миний 0501005 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нэр зөрчилтэй болж байгаа тул 0501005 дугаартай Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвсүрэн нэртэй Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Булгадар овогт НүрзэдийнГүнтэв мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Гүнтэв нь 1984 оны 1 дүгээр сараас 1987 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар, 1987 оны 3 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Хүн эмнэлэгт үйлчлэгчээр, 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох, 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0501005 дугаартай Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвсүрэн нэртэй Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэв мөн болохыг тус тус тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Нүрзэдийн Гүнтэвийн Завах сумын “Сандалай” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1990 оныг дуустал малчнаар, 1987 оны 3 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Хүн эмнэлэгт үйлчлэгчээр тус тус ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн бичжээ,
2. Нүрзэд овогтой Гүнтэвсүрэнгийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлийн гишүүнийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Нүрзэд овогтой Гүнтэвсүрэнгийн №294431 дугаартай МХЗЭ-ийн гишүүний Бат илэрхийлэх 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал татвар төлж бичилт хийгджээ,
4. Увс аймгийн Өлгий сумын Намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Нэгдлийн зөвлөлөөс Н.Гүнтэвсүрэнг шагнасан Талархал,
5. 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0501005 дугаартай Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвсүрэн нэртэй Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6. Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвийн №0000864794 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
7. 1967 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвсүрэнг Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/74 дугаар захирамжаар Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэв гэж өөрчилснийг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн 2-р бүртгэж гэрчилгээ олгожээ,
8. Гэрч Т.Бааяагийн шүүхэд өгсөн: “Би 18 настайгаасаа буюу 1959 оноос эхлэн Увс аймгийн “Сандалай” нэгдэлд аав, ээжийн хамтаар, сүүлдээ бие даан гэр бүлийн хамтаар 1991 он хүртэл мал малласан юм. Н.Гүнтэвийн хувьд нэг нутгийн хүмүүс учраас түүнийг болон гэр бүлийнхнийг нь сайн таньж мэдэх юм. Н.Гүнтэв хар багаасаа мал маллаж өссөн хүүхэд бөгөөд 1980 оны дундуур нэгдлийн малчин болж ажиллаж байгаад 1986-1987 оны үеэр сумын эмнэлэгт 1 жил орчим үйлчлэгчээр ажиллаад, түүнээс хойш үргэлжлүүлэн нэгдлийн малыг 1991 он хүртэл буюу хувьчлал хүртэл хариулсан хүн байгаа юм. Тухайн үед эмнэлэгт ажиллаж байхад нь би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн санагдаж байна” гэх мэдүүлэг,
9. Гэрч Ц.Гэндэнгийн шүүхэд өгсөн: “Би 1972-1992 оны хооронд Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчин, багийн дарга, тоо бүртгэгч, нягтлан бодогч зэрэг ажлуудыг хийж байсан. Н.Гүнтэв бид хоёр нэг нутгийн хүмүүс учраас түүнийг болон гэр бүлийнхнийг нь сайн таньж мэдэх юм. Н.Гүнтэв хар багаасаа мал маллаж өссөн хүүхэд бөгөөд 1980 оны дундуур нэгдлийн малчин болж ажиллаж байгаад 1986-1987 оны үеэр сумын эмнэлэгт 1 жил орчим үйлчлэгчээр ажиллаад, түүнээс хойш үргэлжлүүлэн нэгдэлд 1990 оныг дуустал ажилласан юм. Мөн би нэгдлийн ажилчдын тооцоо, малын бүртгэл хариуцаж ажилладаг байсан болохоор нэгдлийн ажилчин бүрийг ерөнхийд нь сайн мэдэх юм. Увс аймгийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлийн даргаар даргаар П.Самдан, Л.Шархүү, Г.Норов, Т.Хүрэлхүү, М.Галбадрах нар ажиллаж байсан ” гэх мэдүүлэг,
10. Гэрч Т.Бааяа, Ц.Гэндэн нарын Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд болно.
Нэхэмжлэгч Н.Гүнтэв нь 1984 оны 1 дүгээр сараас 1987 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар, 1987 оны 3 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Хүн эмнэлэгт үйлчлэгчээр, 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд гаргаж ирүүлсэн Н.Гүнтэвийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлийн гишүүнийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал татвар төлж бичилт хийгдсэн №294431 дугаартай МХЗЭ-ийн гишүүний Бат илэрхийлэх, Увс аймгийн Өлгий сумын Намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Нэгдлийн зөвлөлөөс шагнасан Талархал, гэрч Т.Бааяа, Ц.Гэндэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0501005 дугаартай Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвсүрэн нэртэй Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэв мөн болох нь Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвийн №0000864794 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн 1967 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвсүрэнг Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/74 дугаар захирамжаар Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэв гэж өөрчилснийг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Гүнтэвийн хүсэлтийг хангаж, 1984 оны 1 дүгээр сараас 1987 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 3 жил, 2 сар малчнаар, 1987 оны 3 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Хүн эмнэлэгт 10 сар үйлчлэгчээр, 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 3 жил малчнаар, нийт 7 жил ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч Н.Гүнтэв нь 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0501005 дугаартай Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвсүрэн нэртэй Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэв мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Н.Гүнтэвийн №0000864794 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн 1967 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвсүрэнг Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/74 дугаар захирамжаар Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэв гэж өөрчилснийг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Гүнтэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвийн 1984 оны 1 дүгээр сараас 1987 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сар малчнаар, 1987 оны 3 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Хүн эмнэлэгт 10 /арав/ сар үйлчлэгчээр, 1988 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 3 /гурав/ жил малчнаар, нийт 7 /долоо/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсгүүдэд зааснаар 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0501005 дугаартай Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэвсүрэн нэртэй Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Булгадар овогт Нүрзэдийн Гүнтэв мөн болохыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Гүнтэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР