Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 432

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сум, 2 дугаар багт оршин суух, 1955 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, ОО55070116 регистртэй, Борлууд овогт Цэзээний Баттулгын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Баттулга миний бие 1955 онд төрсөн, 61 настай. Миний бие 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт механикаар ажиллаж байгаад цэргийн албанд явж цэргээс 1979 онд халагдаж ирээд 1979 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Зам гүүрийн барилгын ангид нормчноор ажилласан. Мөн 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд авто механикаар, 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1982 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Увс аймгийн зөвлөлд авто машины жолооны багшаар, 1982 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт жолоочоор, 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд слесариар, 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд жолоочоор, 1986 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд модон эдлэлийн засварчин, гоёл чимэглэлчнээр, 1987 оны 1 дүгээр сараас 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд жолоочоор тус тус ажиллаж байсан. Гэтэл миний бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй, ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Намайг 1963 онд сургуульд ороход аав маань нас барсан байсан учир намайг миний төрсөн ах Ц.Ванчингаар овоглож бүртгүүлсэн бөгөөд зарим бичиг баримтууд маань Ванчингаар овоглогдсон байдаг юм” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Баттулга нь 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт механикаар, 1979 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Зам гүүрийн барилгын ангид нормчноор, 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд авто механикаар, 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1982 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Увс аймгийн зөвлөлд авто машины жолооны багшаар, 1982 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт жолоочоор, 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд слесариар, 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд жолоочоор, 1986 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд модон эдлэлийн засварчин, гоёл чимэглэлчнээр, 1987 оны 1 дүгээр сараас 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд жолоочоор тус тус  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:  

1. УБТЗ-ын техникумаас 1972 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цэзээний Баттулгад нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Тээврийн яамны харъяа Тээврийг удирдах газрын даргын 1975 оны 7 дугаар сарын 29-ний өдрий 177 тоот “Жолооч авах тухай” тушаалд “Авто механикийн сургууль төгссөн Ванчин овогтой Баттулгыг 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс механикаар ажиллуулсугай” гэжээ,

3. Тээврийн яамны харъяа Тээврийг удирдах газрын даргын 1976 оны 7 дугаар сарын 21-ний өдрий 155 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Цэрэгт явахаар тэнцсэн тул механик Ц.Баттулгыг 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэж бичигджээ,

4. 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Зам гүүр ийн ангийн дарга Т.Баасангийн Хар толгойн Тэжээлийн аж ахуйн захиргаанд гаргасан Ц.Баттулгын ажил мэргэжлийн талаар гаргасан тодорхойлолт,

5. Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаартай Ванчин овогтой Баттулгыг 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс авто механикаар ажиллуулсан тухай тушаалын хуулбар,

6. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Аймгийн зөвлөлийн дарга хошууч Г.Нацагийн Ц.Баттулгын талаар гаргасан ажил байдын тодорхойлолт,

7. Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 55 тоот “Ажилд авах тухай” тушаалд “Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ХНХ-ийн хэлтсийн 9/122 тоот шилжүүлэгтэй Баттулгыг авто машины жолоочоор 3 сарын 10-наас авч ажиллуулсугай” гэжээ.

8. Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 24 тоот “Ажлаас халах тухай” тушаалд “Ажилд тэнцэхгүй байгаа Ц.Баттулгыг хөдөлмөрийн хуулийн 119 дүгээр зүйлийн “Д” НААҮ-ийн газрын хөдөлмөрийн дотоод дүрмийн 25-р зүйлийн “д”-д зааснаар 2-р сарын 3-наас тасалбар болгон халсугай” гэжээ, 

9. Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн даргын 1984 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 24 тоот “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалд “Нэгдэлд автын слесариар ажиллаж байсан Цэзээ овогтой Баттулгыг 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто машины жолоочоор авч ажиллуулсугай” гэж бичжээ,

10. Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Цэзээний Баттулгын Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд 1986 оны 2 дугаар сараас 1992 оны 10 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн бичжээ,

11. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,

12. Гэрч Ж.Жавзангийн шүүхэд өгсөн: “Би 1978 онд Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төв анх байгуулагдахад оёдолчноор нь орж ажиллаж байсан. Би 1994 он хүртэл тасралтгүй тус байгууллагадаа ажилласан. Ц.Баттулга нь 1986 оноос Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд модон эдлэлийн засварчнаар ажиллаж байгаад удалгүй жолооч болсон. Ингээд 1993 он хүртэл ажилласан. Манай байгууллагын даргаар н.Мишиг, н.Содномцэрэн, э.Энэбиш, н.Дарамбазар, З.Ганболд гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

13. Гэрч Ж.Ичинхорлоогийн шүүхэд өгсөн: “Би 1982 оноос Увс аймгийн Тэс сумын Ахуй үйлчилгээний төв гуталчнаар 1994 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Ц.Баттулга нь 1986 оноос манай Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд модон эдлэлийн засварчин, жолооч зэрэг ажлуудыг хийж байсан бөгөөд 1994 он хүртэл бид хамтдаа ажилласан. Би Ц.Баттулгыг 1975 оноос хойш сайн таньж мэдэх болсон бөгөөд тэр үеэс манай хоёр айл хоршоо амьдарч эхэлсэн юм. Мөн манай нөхөр Б.Баттөмөр нь Ц.Баттулгатай хамт цэрэгт явсан ба Ахуй үйлчилгээний төвд бид гурав хамт ажиллаж байлаa” гэх мэдүүлэг,

14. Гэрч Ж.Жавзангийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэл, Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд тус тус ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 528 тоот шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Ичинхорлоогийн Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болно.  

       Нэхэмжлэгч Ц.Баттулга нь 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт механикаар, 1979 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Зам гүүрийн барилгын ангид нормчноор, 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд авто механикаар, 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1982 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Увс аймгийн зөвлөлд авто машины жолооны багшаар, 1982 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт жолоочоор, 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд слесариар, 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд жолоочоор, 1986 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд модон эдлэлийн засварчин, гоёл чимэглэлчнээр, 1987 оны 1 дүгээр сараас 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь УБТЗ-ын техникумаас 1972 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цэзээний Баттулгад нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Тээврийн яамны харъяа Тээврийг удирдах газрын даргын 1975 оны 7 дугаар сарын 29-ний өдрий 177 тоот “Жолооч авах тухай” тушаал, Тээврийн яамны харъяа Тээврийг удирдах газрын даргын 1976 оны 7 дугаар сарын 21-ний өдрий 155 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Зам гүүр ийн ангийн дарга Т.Баасангийн Хар толгойн Тэжээлийн аж ахуйн захиргаанд гаргасан Ц.Баттулгын ажил мэргэжлийн талаар гаргасан тодорхойлолт, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаартай Ванчин овогтой Баттулгыг 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс авто механикаар ажиллуулсан тухай тушаалын хуулбар, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Аймгийн зөвлөлийн дарга хошууч Г.Нацагийн Ц.Баттулгын талаар гаргасан ажил байдын тодорхойлолт, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 55 тоот “Ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 24 тоот “Ажлаас халах тухай” тушаал, Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн даргын 1984 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 24 тоот “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн Ц.Баттулгын цалингийн тодорхойлолт, гэрч Ж.Жавзан, Н.Ичинхорлоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Увс аймгийн Тэс сумын 1956 оны 2 дугаар сард явагдсан хүн амын тооллогод Хөх овогтой Цэзээ 42 настай эрэгтэй. Түүний гэр бүлд эхнэр Бонтоогийн Пагма 38 настай, хүү Цэзээгийн Ванчин 12 настай, охин Цэзээгийн Жавзан 8 настай, хүү Цэзээгийн Баттулга 2 настай гэж бүртгэгдсэн байх тул Ванчин овогтой Баттулга нэртэй 2 тушаалыг нотлох баримтаар үнэлсэн болно.

        Иймд нэхэмжлэгч Ц.Баттулгын хүсэлтийг хангаж, 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1 жил механикаар, 1979 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Зам гүүрийн барилгын ангид 7 сар, 9 хоног нормчноор, 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1 жил, 4 сар, 1 хоног авто механикаар, 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1982 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Увс аймгийн зөвлөлд 2 сар, 28 хоног авто машины жолооны багшаар, 1982 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 10 сар, 23 хоног жолоочоор, 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 8 сар слесариар, 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1 жил, 4 сар, 10 хоног жолоочоор, 1986 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд 11 сар модон эдлэлийн засварчин, гоёл чимэглэлчнээр, 1987 оны 1 дүгээр сараас 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд 6 жил, 5  сар, 25 хоног жолоочоор, нийт 13 жил, 9 хоног ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Борлууд овогт Цэзээний Баттулгын 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1 /нэг/ жил механикаар, 1979 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Зам гүүрийн барилгын ангид 7 /долоо/ сар, 9 /ес/ хоног нормчноор, 1980 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, 1 /нэг/ хоног авто механикаар, 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1982 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Увс аймгийн зөвлөлд 2 /хоёр/ сар, 28 /хорин найм/ хоног авто машины жолооны багшаар, 1982 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 10 /арав/ сар, 23 /хорин гурав/ хоног жолоочоор, 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 8 /найм/ сар слесариар, 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоног жолоочоор, 1986 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд 11 /арван нэг/ сар модон эдлэлийн засварчин, гоёл чимэглэлчнээр, 1987 оны 1 дүгээр сараас 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвд 6 /зургаа/ жил, 5 /тав/ сар, 25 /хорин тав/ хоног жолоочоор, нийт 13 /арван гурав/ жил, 9 /ес/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР