Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 451

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 9-10 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, ОЮ61051178 регистртэй, Борлууд овогт Чимэдийн Энхбатын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ч.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би 19 настайгаасаа буюу 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тракторчноор 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаад, тус өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд сантехникчээр, 1987 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт цистерний жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть баазын харьяа Шатахуун тээврийн баазад цистерний жолоочоор, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Нефть хангамжийн газарт цистерний жолоочоор тус тус ажиллаж байсан. Миний бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсогн болон гарсан зарим тушаал олдохгүй, мөн ажлыг маань буруу бичсэн учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ч.Энхбат нь 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тракторчноор, 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд сантехникчээр, 1987 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт цистерний жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть баазын харьяа Шатахуун тээврийн баазад цистерний жолоочоор, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Нефть хангамжийн газарт цистерний жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

      1. 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйгаас Чимэдийн Энхтөрд нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

       2. Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн захиргааны даргын 1979 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 88 тоот “Гадаадын ба дотоодын ТМС төгсөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалд “...Цагаан бураа бригадын тракторчноор Чимэд овогтой Энхтөрийг 7 дугаар сарын 10-ны өдрөөс томилон ажиллуулсугай” гэжээ, 

      3. Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1980 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Цэргийн албанд татагдсан тул 6 дугаар сарын 25-ны өдрөөс Ч.Энхтөрийг тракторчны ажлаас чөлөөлсүгэй” гэж бичигджээ,

    4. Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 143 тоот “Ажилчин ажиллуулах тухай” тушаалд “...Ч.Энхбатыг 8 дугаар сарын 06-наас эхлэн жолоочоор ажиллуулсугай” гэжээ, 

   5. Ч.Энхтөрийн 293470 дугаартай 1995 оны 1 дүгээр сараас 1999 оны 10 дугаар сарыг дуустал бичилттэй Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

      6. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн Ч.Энхбатын Нефть хангамжийн газарт ажиллаж төлж байсан шимтгэл төлөлтийн лавлагаа,

     7. Ч.Энхтөрийн 1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр авахуулсан фото зураг /Цагаанхайрхан сумын бензин клонкод бензин буулгаж байхдаа/,

     8. Увс аймгийн Нефть хангамжийн газрын даргын 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Эзэмшсэн автоцистернүүдийг дуудлага худалдаагаар худалдаж ажлын байргүй болж байгаа тул жолооч Ч.Энхбат нарыг 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсүгэй” гэжээ,

     9. Гэрч Д.Дашнямын шүүхэд өгсөн: “Би 1987 оноос Увс аймгийн Тээврийг удирдах газрын Ашиглалтын хэлтэст цистерний жолоочоор ажилд орж 1990 он хүртэл ажиллаад улмаар манай байгууллага зохион байгуулалтын өөрчлөлтөд ороход Нефть баазын харьяа Шатахуун тээврийн баазад 1994 он хүртэл, “НИК” ББХК болоход цистерний жолоочоор 2015 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Ч.Энхбат нь 1987 оноос эхлэн Увс аймгийн Тээврийг удирдах газар, Нефть баазын харьяа Шатахуун тээврийн бааз, Нефть хангамжийн салбаруудад 1999 оны цомхотгол хүртэл тус тус цистерний жолоочоор ажилласан юм. Ч.Энхбат бид хоёр хоёулаа цистерн машин барьдаг байсан бөгөөд Ч.Энхбатынх ТСВ-6 УВ83-31 улсын дугаартай байсан санагдаж байна. Тухайн үед байгуулагын даргаар Д.Сүхбаатар, н.Сорог, О.Баатаржав гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

     10. Гэрч Г.Басангийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Тээврийг удирдах газрын Ашиглалтын хэлтэст цистерний жолоочоор ажилд орж 1990 он хүртэл Нефть баазын харьяа Шатахуун тээврийн баазад 1992 оныг дуустал, 1993 оны 1 дүгээр сараас Увс аймгийн Нефть концернийн харьяа Увс аймгийн Шатахуун тээврийн баазад 1994 оны 11 дүгээр сар хүртэл тус тус 2015 он хүртэл цистерний жолоочоор ажилласан юм. Ч.Энхбат нь 1987 оноос эхлэн Увс аймгийн Тээврийг удирдах газар, Нефть баазын харьяа Шатахуун тээврийн бааз, Нефть хангамжийн салбаруудад 1999 оны цомхотгол хүртэл цистерний жолоочоор ажилласан юм. Ч.Энхбат бид хоёр хоёулаа цистерн машин барьдаг байсан бөгөөд Ч.Энхбатынх ТСВ-6 УВ83-31 улсын дугаартай байсан санагдаж байна. Мөн Ч.Энхбатын аав Ц.Чимэд манай байгууллагын нярав, дүү Ч.Ядмаа цистерний жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

     11. Гэрч Д.Дашнямын Увс аймгийн Тээврийг удирдах газарт ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 233 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Г.Басангийн Увс аймгийн Тээврийг удирдах газар, Увс аймгийн Нефть баазын харьяа Шатахуун тээврийн баазад тус тус ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 567 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Ч.Энхбат нь 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тракторчноор, 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд сантехникчээр, 1987 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт цистерний жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть баазын харьяа Шатахуун тээврийн баазад цистерний жолоочоор, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Нефть хангамжийн газарт цистерний жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ч.Энхтөрийн ажиллаж байсан талаар бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн захиргааны даргын 1979 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 88 тоот “Гадаадын ба дотоодын ТМС төгсөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1980 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 143 тоот “Ажилчин ажиллуулах тухай” тушаал, Ч.Энхтөрийн 293470 дугаартай 1995 оны 1 дүгээр сараас 1999 оны 10 дугаар сарыг дуустал бичилттэй Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн Ч.Энхбатын Нефть хангамжийн газарт ажиллаж төлж байсан шимтгэл төлөлтийн лавлагаа, 1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр авахуулсан фото зураг, Увс аймгийн Нефть хангамжийн газрын даргын 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Г.Басан, Д.Дашням нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Ч.Энхбатын 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 11 сар, 15 хоног тракторчноор, 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд 4 жил, 7 хоног сантехникчээр, 1987 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт 2 жил, 10 сар, 24 хоног цистерний жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть баазын харьяа Шатахуун тээврийн баазад 4 жил, 5 сар цистерний жолоочоор, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Нефть хангамжийн газарт 4 жил, 10 сар цистерний жолоочоор, нийт 17 жил, 1 сар, 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Энхбатын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогт Чимэдийн Энхбатын 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 11 /арван нэг/ сар, 15 /арван тав/ хоног тракторчноор, 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд 4 /дөрөв/ жил, 7 /долоо/ хоног сантехникчээр, 1987 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Тээврийг удирдах газарт 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 24 /хорин дөрөв/ хоног цистерний жолоочоор, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть баазын харьяа Шатахуун тээврийн баазад 4 /дөрөв/ жил, 5 /тав/ сар цистерний жолоочоор, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Нефть хангамжийн газарт 4 /дөрөв/ жил, 10 /арав/ сар цистерний жолоочоор, нийт 17 /арван долоо/ жил, 1 /нэг/ сар, 15 /арван тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Энхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР