Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 460

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 15-09 тоотод оршин суух, 1948 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ48031776, Зуутраг овогт Тавхийн Цэвэгмэдийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багт оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ72051035, Борлууд овогт Мижиддоржийн Тамирт холбогдох,

      Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Т.Цэвэгмэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Цэвэгмэд миний бие 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр М.Тамирт банз авахаар 500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахин 200.000 төгрөг, нийт 700.000 төгрөг өгсөн. Гэтэл үүнээс хойш надад банз өгөөгүй, удаа дараа мөнгөө нэхэмжилсэн боловч өгнө гэсээр өдийг хүрч байна. Би М.Тамираас банз болон нэг ч төгрөг буцааж аваагүй хохирч байна. Иймд М.Тамираас 700.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч М.Тамир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Мижиддорж овогтой Тамир нь Улаангом сумын иргэн Т.Цэвэгмэдийн нэхэмжилсэн 700.000 төгрөгийг авсан нь үнэн болно. Энэхүү мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлж барагдуулж хохиролгүй болгоно” гэжээ.

    Нэхэмжлэгч Т.Цэвэгмэд шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие М.Тамирын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. М.Тамир нь уг хохирлыг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэхэд барагдуулна гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Т.Цэвэгмэд, хариуцагч М.Тамирт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Тамир нь нэхэмжлэгч Т.Цэвэгмэдийн нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 700.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч М.Тамир нь Т.Цэвэгмэдийн нэхэмжлэлийн шаардлага болох 700.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

 

            Нэхэмжлэгч Т.Цэвэгмэд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 21.350 төгрөг төлсөн ба тал хувь болох 10.675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 10.675 төгрөг, хариуцагч М.Тамираас 10.675 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Цэвэгмэдэд олгож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Цэвэгмэдийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Тамир төлж  барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Цэвэгмэдийн тэмдэгтийн хураамжид төлсөн 21.350 төгрөгөөс 10.675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 10.675 төгрөг, хариуцагч М.Тамираас 10.675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Цэвэгмэдэд олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч М.Тамир шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР