Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 461

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн 8/2 дугаар байрны 04 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ДЛ75110304, Хайтал овогт Цэрэндашийн Алтмаагийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-05/ Таван-Од зочид буудлын доод талд/ тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ63090504, Таргад овогт Энгэлийн Батцэнгэлд холбогдох,

      Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.196.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Алтмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай гэр бүлийн эрхэлдэг Орд Өргөө оёдлын цех нь монгол гэрийн гадуур, дотуур бүрээс үйлдвэрлэн Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 23 дугаар контейнерт худалдаалдаг юм. 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын худалдааны захад ажилладаг Э.Батцэнгэл гэгч эмэгтэй манай цэгээс 25 ширхэг, нийт 1.575.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн цагаан бүрээс худалдан авсан бөгөөд тухайн үед Э.Батцэнгэл нь 1.000.000 төгрөг өгөөд, үлдэгдэл 575.000 төгрөгийг Хаан банкны орон нутгийн салбар сүлжээгүй болсон тул Увсад очоод шилжүүлье гэж хэлээд явсан. Түүнээс хойш нилээн хэдэн удаа утсаар ярьсны эцэст 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр над руу утсаар ярьж Би яг одоо мөнгө шилжүүлэх гэж байна, 12 ширхэг гэрийн цагаан бүрээс нэмж ачуулна уу, өмнөх гэрийн цагаан бүрээсний үнийн үлдэгдэл 575.000 төгрөг дээр нэмээд 12 ширхэг цагаан бүрээсний үнийг хамтад нь шилжүүлье, манай хүү зах дээр ачаа ачиж байна гэж хэлсэн. Ингээд тэр өдөр нь УВА 18-00 улсын дугаартай ачааны автомашинд 12 ширхэг цагаан бүрээс ачуулж явуулсан ба нийт 1.296.000 төгрөгийг шилжүүлнэ гэж хэлсэн. Гэтэл эдгээр үйлдлүүд нь бүгд хуурч мэхэлсэн болох нь тодорхой болж, тэр үеэс хойш утсаа ч авахгүй, зарим үед холбогдоход элдэв шалтаг заах зэргээр аргацаасаар дөнгөж 100.000 төгрөг шилжүүлээд сураггүй болсон. Нутгийн хүмүүсээр дамжуулан уулзаж мөнгө төгрөгөө нэхэхэд зугатааж байгаа нь бидэнд маш их хүндрэл учруулж байна. Манай нөхөр Увс аймгийн хүн учраас би нөхрийн маань нутгийн хүн гэдэг утгаар түүнд итгэн зээл өгч явуулсан юм. Гэвч Э.Батцэнгэл нь миний сэтгэл, итгэлийг хөсөрдүүлж, хуурч мэхэлсэнд гомдолтой байна. 2014 оны 9 дүгээр сард миний нөхөр Н.Сүхбаатар Увс аймгийн Цагдаагийн байгууллагад хандсан боловч хөөн хэлэцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 539 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд иргэн Э.Батцэнгэлээс гэрийн цагаан бүрээсний үнэ 1.196.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Э.Батцэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Батцэнгэл миний бие Ц.Алтмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Дээрх 1.196.000 төгрөгийг төлөх ёстой нь үнэн. Уг 1.196.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ.

       Нэхэмжлэгч Ц.Алтмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Алтмаа миний бие Э.Батцэнгэлийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Миний нэхэмжилсэн 1.196.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ц.Алтмаа, хариуцагч Э.Батцэнгэлд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг1.196.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Батцэнгэл нь нэхэмжлэгч Ц.Алтмаагийн нэхэмжлэлийншаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.196.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Э.Батцэнгэл нь Ц.Алтмаагийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.196.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

      Нэхэмжлэгч Ц.Алтмаа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 33.254 төгрөг төлсөн ба тал хувь болох 16.627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 16.627 төгрөг, хариуцагч Э.Батцэнгэлээс 16.627 төгрөг тус тусгаргуулан нэхэмжлэгч Ц.Алтмаад олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчЦ.Алтмаагийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.196.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Батцэнгэл төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Алтмаагийн тэмдэгтийн хураамжид төлсөн 33.254төгрөгөөс 16.627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас16.627 төгрөг, хариуцагч Э.Батцэнгэлээс 16.627 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Алтмаад олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Э.Батцэнгэлшүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжидзохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОР