Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 24

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч С.П,

Шүүгдэгч Д.Э,

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт С П, Булган овогт Д Э нарт холбогдох эрүүгийн 1824000350026 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч-1: Монгол улсын иргэн,  төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “ ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бовогт С П, /РД:/,

Шүүгдэгч-2: Монгол улсын иргэн,  суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,  ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д Э /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Э, С.П нар нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи Би” бааранд хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.П нь шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ адилхан учраас мэдүүлэг өгөхгүй. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.

Шүүгдэгч Д.Э нь шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ адилхан учраас мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи Би” бааранд хохирогч С.П маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохисны улмаас түүний зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг язарч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С.П нар нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи Би” бааранд хохирогч Д.Э маргалдаж нүүр рүү нь мөргөсний улмаас түүний зүүн дээд 2-р шүд хугарч, зүүн дээд 1, баруун дээд 1, 2-р шүд суларч, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.П шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 21 цаг өнгөрч байхад “Жи Би” бааранд С.Б, В.Г нар маргалдаад барьцалдаад авахаар Д.Э В.Г салгах гээд таттал Д.Эрдэнэцогт миний зүүн талын шанаа хэсэгт цохихоор нь татаж ирээд толгойгоороо нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн. ...Д.Э миний зүүн нүдний орчимд гараараа цохисон. Би Д.Эрдэнэцогтын толгойн хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед миний зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн талын хөмсөг задарсан, үүдэн хоёр шүд хөдөлгөөн орсон байсан...” гэсэн

хохирогч Д.Э шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед “Жи Би” бааранд С.Б, В.Г нарыг маргалдаад барьцалдаад авахаар салгах гэж байтал С.П намайг татаж ирээд толгойгоороо миний нүүрэн тус газар мөргөсөн. ...Би С.П зүүн хөмсөг рүү гараараа цохиход С.П миний толгойн хэсэгт 3-4 удаа цохисон...” гэсэн,

гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.Э, С.Б, Б.Н, С.Б нар нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн сууж байхад гаднаас С.П, В.Г, том, жижиг Д нар бас нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн. ...С.П Д.Э нэг удаа толгойгоороо мөргөж, толгойн хэсэгт нэг удаа цохиж байгаа харагдсан. Д.Э зөрүүлээд С.П нүүрэн тус газарт нь цохиж байгаа харагдсан. С.П салгаад өрөө рүү нь оруулсан чинь Д.Э араас нь архины шил бариад орсон. ...С.П Д.Э нүүрэн хэсэгт 2 удаа цохиож баруун талын хөл рүү нь өшиглөсөн тэгээд С.П, Д.Э нар гараад явсан. Хэсэг хугацааны дараа С.П зүүн талын хөмсөгнөөс нь цус гарчихсан, зүүн талын нүд нь хавдчихсан орж ирсэн. С.П, Д.Э нар нь анх манайд орж ирэхдээ биед нь ил харагдах ямар нэгэн шарх байгаагүй...” гэсэн

гэрч Ч.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн үед С.П гэртээ ирэхдээ зүүн талын нүд нь хавдаад хөхөрчихсөн, зүүн талын хөмсөг нь язарчихсан байсан. Надад хэлэхдээ Д.Э зодолдсон гэж хэлсэн...” гэсэн,

гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн үед “Жи Би” бааранд сууж байтал В.Г, С.Б хоёр маргалдаад байх шиг байсан. Удалгүй Д.Эрдэнэцогт, С.П нар маргалдаад гараад ирсэн. Д.Э С.П руу ундааны сав шидтэл оноогүй. ...Д.Э намайг С.П мөргөчихсөн гээд амнаас нь цус гарчихсан байсан...” гэсэн,

гэрч Н.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед “Жи Би” бааранд сууж байтал С.Б, В.Г хоёр барьцалдаад авсан байхаар нь С.П бид хоёр салгасан. Удалгүй Д.Э, С.П нар муудалцаад эхэлсэн. С.П миний хөмсгийг Д.Э сэт цохисон гэж байсан. Мөн гадаа гараад байж байтал Д.Э миний шүд рүү С.П мөргөсөн гэж байхыг сонссон. С.П зүүн талын хөмсөгнөөс цус гарсан, зүүн талын нүд нь хавдсан байсан...” гэсэн,

гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед “Жи Би” бааранд сууж байтал зааланд Д.Эрдэнэцогт, С.Пүрэврагчаа нар маргаад байсан. Анх тус бааранд ороход Д.Э биед ил харагдах шарх байгаагүй...” гэсэн,

гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед “Жи Би” бааранд сууж байтал Д.Э, С.П нар маргалдаж байсныг санаж байна. ...Анх тус бааранд ороход Д.Э биед ил харагдах шарх байгаагүй...” гэсэн,

гэрч В.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Жи Би” бааранд орсон. ...Би тухайн үед их согтуу байсан болохоор Д.Э, С.П хоёрыг юунаас болж маргалдаж, зодолдсоныг мэдэхгүй байна. Маргааш нь Б.Н надад Д.Э, С.П нар маргалдаж, зодолдсон гэж хэлсэн...” гэсэн,

гэрч С.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“Жи Би” бааранд ороход Д.Э байхгүй байсан. Хойд талын хашаанд П.Б, С.П нар байсан. ...Тухайн үед Д.Э нэг шүд хугарчихсан, 3 шүд хөдөлчихсөн байсан. Цагдаа дуудсан байсан болохоор хоёр цагдаа ирээд Д.Э эмнэлэгт үзүүлчихээд буцааж хүргэж өгсөн...” гэсэн,

гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед “Жи Би” бааранд нөхөр С.Болорчулууныг авахаар очиход С.Пүрэврагчаа, Д.Э нарын нүүр хэсэг нь цус болчихсон байсан...” гэсэн,

гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“Жи Би” баарны ямар нэг эд зүйл эвдрээгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №182045 дугаартай “...С.П биед зүүн доод 2-р шүдний сулрал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн

гэрч Г.Б “...Д.Э биед зүүн дээд 2-р шүдний хугарал, зүүн дээд 1, баруун дээд 1, 2-р шүдний сулрал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтүүд, хохирогч Д.Э шүдний гэрэл зургийн үзүүлэлт болон Д.Э шүд эрүү нүүрний эмнэлэгт үзүүлсэн талаарх сиди бичлэг, хохирогч С.П, Д.Э нарт учирсан гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн учралын талаарх сиди бичлэг зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 21 цаг өнгөрч байхад “Жи Би” бааранд Д.Эрдэнэцогтыг В.Гончигдоржоос салгах гээд таттал Д.Э миний зүүн талын шанаа хэсэгт цохихоор нь би толгойгоороо нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн, ...мөн толгойн хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. ...Д.Э миний зүүн нүдний орчимд гараараа цохиход миний зүүн нүд хөхөрч хавдаж зүүн талын хөмсөг задарсан, үүдэн хоёр шүд хөдөлгөөн орсон байсан...” гэсэн

Шүүгдэгч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед “Жи Би” бааранд С.Б, В.Г нарыг маргалдаад барьцалдаад авахаар салгах гэж байтал С.П миний нүүрэн тус газар мөргөж, ...толгойн хэсэгт 3-4 удаа цохисон. ...Би С.П зүүн нүдний орчимд гараараа цохисон...” гэсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж үнэлсэн болно.   

Шүүгдэгч С.П, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Э хохирогч С.П маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохисон үйлдэл, хохирогчийн зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг язарсан гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Д.Э үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.

Мөн шүүгдэгч С.П хохирогч Д.Э маргалдаж, улмаар түүний нүүр лүү мөргөсөн үйлдэл, хохирогчийн зүүн дээд 2-р шүд хугарч, зүүн дээд 1, баруун дээд 1, 2-р шүд суларсан гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул С.Пүрэврагчаагийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.

 

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын  газраас шүүгдэгч С.П, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.П, Д.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.П, Д.Э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд тэдгээрт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.Э нь хугарсан, суларсан шүдэнд эмчилгээ хийлгэх зардал 1,710,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд шүүгдэгч С.П нар нь “...шүүгдэгч С.П нь өөрийн эзэмшлийн 23-76 УНЕ улсын дугаартай “Accent Verna” маркийн тээврийн хэрэгслийг зарж, хохирогч Д.Э цуг Улаанбаатар хот явж, эмчилгээний зардлыг төлнө” гэж харилцан тохиролцож эвлэрсэн, мөн хохирогч Д.Э хугарсан, суларсан шүдэнд эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг урьдчилан тодорхойлох боломжгүй байх тул хохирогч Д.Э нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.П нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э хувьд ногдох эд хөрөнгө болох 5 ханатай монгол гэр, шүүгдэгч С.П хувьд ногдох эд хөрөнгө болох “Accent Verna” маркийн 23-76 УНЕ улсын дугаартай тээврийг хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, хохирогч Д.Э шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Болор мэлмий” эмнэлгийн карт, компьютерт томографийн оношлогоо, эмчилгээний үнийн тариф, шүд нүүр эрүүний эмнэлгийн 1 ширхэг сиди зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, хохирогч Д.Э шүүх хуралдаанд гаргасан шүдний гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С П, шүүгдэгч Б овогт Д Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П, Д.Э нарыг тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П, Д.Э нар нь оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор сар бүр 100,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П, Д.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Э, шүүгдэгч С.П нар нь “шүүгдэгч С.П нь өөрийн эзэмшлийн 23-76 УНЕ улсын дугаартай “Accent Verna” маркийн тээврийн хэрэгслийг зарж, хохирогч Д.Э цуг Улаанбаатар хот явж, эмчилгээний зардлыг төлнө” гэж эвлэрсэн, мөн хохирогч Д.Э хугарсан, суларсан шүдэнд эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг урьдчилан тодорхойлох боломжгүй байх тул хохирогч Д.Э нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 8. Шүүгдэгч Д.Э хувьд ногдох эд хөрөнгө болох 5 ханатай монгол гэр, шүүгдэгч С.П хувьд ногдох эд хөрөнгө болох “Accent Verna” маркийн 23-76 УНЕ улсын дугаартай тээврийг хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

9. Хохирогч Д.Э шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Болор мэлмий” эмнэлгийн карт, компьютерт томографийн оношлогоо, эмчилгээний үнийн тариф, шүд нүүр эрүүний эмнэлгийн 1 ширхэг сиди зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хохирогч Д.Э шүдний гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ