Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0243/и |
Дугаар | 278 |
Огноо | 2016-08-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 278
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 08 сарын 01-ны өдөр Дугаар 278 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт оршин суух, /РД:ЛМ56102412, утасны дугаар 95194493/, Боржигон овогт Дэнсмаагийн Ганхуягийн
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Боржигон овогт Дэнсмаагийн Ганхуяг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу энэ онд тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд анх хөдөлмөрлөж эхэлсэн 1972 оноос эхлэн хөдөлмөрийн дэвтэрт бүртгэгдсэн 22 жил 00 сар 06 өдөр ажилласныг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд миний улсад 22 жил 00 сар 06 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Мөн Д.Ганхуяг нь ажилласан жилийг тогтоож хэлэлцэх шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй харшлийн өвчтэй тул уг асуудлыг намайг оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Боржигон овогт Дэнсмаагийн Ганхуяг нь 1972 оны 10 дугаар сарын 07-ноос 1976 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1977 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1978 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сайншанд цаг уурын станцад дагалдан сурагч, Даланжаргалан сумын цаг уурын ажиглагчаар, 1978 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1979 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад хүнсний барааны няраваар, 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Бөөний бараа баазад ачигч буулгагчаар, 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Бөөний бараа баазад ачигч буулгагчаар, 1985 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын Сүхбаатарын тусгай комендатурт сэргийлэгчээр, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчин, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Жаргалын зам нэгдлийн 2-р бригадад тоо бүртгэгчээр, 1991 оны 02 дугаар сарын 01-нээс 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын гэрээт цагдаагаар, 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Төрийн өмчийн “Билүүт пүүс” Улсын үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Ганхуяг нь ажилласан жилийг тогтоож хэлэлцэх шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй, харшлийн өвчтэй тул уг асуудлыг намайг оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Боржигон овогт Дэнсмаагийн Ганхуяг нь Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар 1972 оны 10 дугаар сарын 07-ноос 1976 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, 1977 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1978 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сайншанд цаг уурын станцад дагалдан сурагч, Даланжаргалан сумын цаг уурын ажиглагчаар, 1978 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1979 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад хүнсний барааны няраваар, 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Бөөний бараа баазад ачигч буулгагчаар, 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Бөөний бараа баазад ачигч буулгагчаар, 1985 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын Сүхбаатарын тусгай комендатурт сэргийлэгчээр, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчин, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Жаргалын зам нэгдлийн 2-р бригадад тоо бүртгэгчээр, 1991 оны 02 дугаар сарын 01-нээс 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын гэрээт цагдаагаар, 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Төрийн өмчийн “Билүүт пүүс” Улсын үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан болох нь:
1973 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэх №274199, Монгол Ардын Хувьсгалт намын гишүүний бат илэрхийлэх №104480, 1978 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 49 тоот Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазын даргын тушаал, 1979 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 17 тоот Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазын даргын тушаал, 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 тоот Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний худалдааны баазын даргын тушаал, 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 28 тоот Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Бөөний худалдааны бараа баазын даргын тушаал, 1985 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 29 тоот Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа бөөний худалдааны бараа баазын даргын тушаал, 1988 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн БНМАУ-ын Хөдөлмөрийн улсын байцаагчийн шаардах хуудас, 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21 тоот тоот Нийгмийг Ауюулаас Хамгаалах Яамны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын Сүхбаатарын тусгай комендатурын даргын тушаал, 1988 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/182 тоот Сүхбаатар аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын тодорхойлолтын хуулбар, УЦУАУЕ газрын 35 тоот үнэмлэх, 209 дүгээр ангийн ХЗЭ-ийн хорооны 1985 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Баярын бичиг”, 209 дүгээр ангийн ХЗЭ-ийн хорооны 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Дурсамж”-ийн хуулбар, Сүхбаатар аймаг дахь НАХ, хэлтсийн захиргааны 1987 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Баярын бичиг”-ийн хуулбар, Тусгай комендатурын даргын 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Баярын бичиг”-ийн хуулбар, 1972 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 000003331 тоот Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа,
- гэрч Хэрээд овгийн Халтраагийн Ганболд /РД: ЛМ57102515/-ийн шүүхэд мэдүүлсэн: “Д.Ганхуяг нь Сүхбаатар аймгаас шилжиж ирээд Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд 1988 оны хавраас малчнаар, дараа нь тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Дараа нь гэрээт цагдаагаар 2 жил гаран ажилласан. Дараа нь “Билүүт пүүс” гэх газар 1 жил гаран ажилласан. Энд ирэхээсээ өмнө хаана ажиллаж байсныг би мэдэхгүй. Тэгээд Цаг уурт 1995 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би ерөнхий зоо техник ч ажилтай байсан. Нэг дор ажиллаж байсан болохоор сайн мэднэ” гэх мэдүүлэг,
-гэрч Хавхчин овгийн Алтын Буяндэлгэр /РД: ЛМ45092217/-ийн шүүхэд мэдүүлсэн: Би 1964-1967 онд 3 дугаар багийн тоо бүртгэгч, 1967-1970 онд МХЗЭХороон дарга, 1972-1983 онд Сумын АДХГЗ-ны орлогч дарга, 1983-1987 онд “Жаргалын зам” нэгдлийн орлогч, 1987-1992 онд Сумын гүйцэтгэх захиргааны орлогч, 1992-2004 он хүртэл сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. 2004 онд тэтгэвэртээ гарсан. “Д.Ганхуяг нь 1988 онд Сүхбаатар аймгаас Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн 2 дугаар багт малчнаар, дараа нь тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Тэгээд гэрээт цагдаагаар ажиллаж байгаад “Билүүт” үйлдвэрийн газарт ажиллаж байгаад 1995 онд Цаг-Уурт ажилд орсон” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд Д.Ганхуягийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Д.Ганхуягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Дэнсмаагийн Ганхуяг нь 1972 оны 10 дугаар сарын 07-ноос 1976 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1977 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1978 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сайншанд цаг уурын станцад дагалдан сурагч, Даланжаргалан сумын цаг уурын ажиглагчаар, 1978 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1979 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад хүнсний барааны няраваар, 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазад ачигч буулгагчаар, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Бөөний бараа баазад ачигч буулгагчаар, 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Бөөний бараа баазад ачигч буулгагчаар, 1985 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын Сүхбаатарын тусгай комендатурт сэргийлэгчээр, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчин, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Жаргалын зам нэгдлийн 2-р бригадад тоо бүртгэгчээр, 1991 оны 02 дугаар сарын 01-нээс 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын гэрээт цагдаагаар, 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Төрийн өмчийн “Билүүт пүүс” Улсын үйлдвэрийн газрын даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ганхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ