Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 285

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 08-р сарын 03                     Дугаар   285                               Баруун-Урт                 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХКомпаний нэхэмжлэлтэй,      

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг “ Хайлааст”-д  оршин суух, /РД:ЛЮ86100408, утасны дугаар 88023078/,  Хатгин овогт Дашдондогийн Осгонтуяад холбогдох

 

“Төлбөрийн үлдэгдэл 280 000 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөг, нийт     287 500 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь манай “ Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №001/34 тоот Худалдах, худалдан авах гурван талт гэрээ байгуулж гар утас зээлээр худалдан авсан. Гэтэл Засаг даргын Тамгын газар нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл болох 280 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Д.Осгонтуяа нь тус төлбөрийг барагдуулна гэж мэдэгдэх хуудас авсан байна. Иймд Д.Осгонтуяагаас төлбөрийн үлдэгдэл 280 000 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөг, нийт 287 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Хатгин овогт Дашдондогийн Осгонтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дашдондог овогтой Осгонтуяа миний бие нь 2013 оны 07 дугаар сарын 22-нд Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажилд орсон. Засаг даргын Тамгын газрын ажилчид 2012 оны 12 дугаар сард “Скайтел” ХХКомпанитай гэрээ байгуулж сар бүр төлбөрөө төлөх нөхцөлтэйгээр утас худалдаж авсан байна. Тухайн үед Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор Батжаргал овогтой Болорчимэг ажиллаж байсан. Тухайн утаснуудын төлбөр тооцоо 2013 оны 05 дугаар сард дуусахаар гэрээ байгуулагдсан байна. Б.Болорчимэг надад ажил хүлээлцэхдээ 112 000 төгрөг дутуу /Ш.Батболд 2-5 дугаар сарын төлбөр тус бүр 28 000 төгрөг/ байгаа гэж хүлээлгэж өгсөн. Би 2013 оны сүүлээр Ш.Батболдын            112 000 төгрөгийг “Скайтел” ХХкомпаний данс руу шилжүүлсэн. Өөр бусад төлбөр тооцоог би мэдэхгүй. Өмнө нь нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Болорчимэг мэднэ гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХКомпани нь Дашдондог овогтой Осгонтуяагаас         287 500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нотариатын зардал болох 7 500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буй талаарх хүсэлтээ 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот албан бичгээр тус шүүхэд ирүүлжээ. Хариуцагч Д.Осгонтуяа нь 280 000 /Хоёр зуун наян мянга/ төгрөгийг нэхэмжлэгчийн 5630150000 тоот дансанд тушааж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн ба хариуцагчийн энэхүү байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 9 050 төгрөгний 50 хувь болох 4 525 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 4 525 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар “Скайтел” ХХКомпаний нэхэмжлэлтэй 280 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хатгин овогт Дашдондогийн Осгонтуяа нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч 7 500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 9 050 төгрөгний 50 хувь болох 4 525 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 4 525 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ