Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 45

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч

 

Ж.Отгонхишиг даргалж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Дулмаа, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр

 

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл Иргэдийн төлөөлөгч Н.Батнасан Улсын яллагч Б.Сансарбаяр, Хохирогч Г.Н Хохирогч Д.А Хохирогч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Шүүгдэгч С.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай анг3ийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Зод холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******,*******,*******, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн

  1. дүгээр хорооны 18/1-ийн 17 тоотод оршин суух, 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн

 

  1. дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай АЮ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, С.З.

 

 

1

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.З нь:

 

  1. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт байрлах Г.Эийн гэрт нэвтрэн эмэгтэй хүний хурган дотортой дээл, 5000 төгрөгийг хулгайлж, 705.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 3 дугаар хэсгийн 22 дугаар гудамжны 5 тоот хашаанд байрлах иргэн Л.Цгийн байшинд нэвтрэн Л.Бийн 2 ширхэг мөнгөн бүсийг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 3Б гудамжны 9-13 тоотод оршин суух иргэн О.Зын гэрт нэвтрэн 4 ширхэг мөнгөн аяга, шигтгээтэй мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж, 640.000, төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн сургуулийн лагерын 35-06 тоотод оршин суух иргэн Н.Шын гэрт нэвтэрч ээмэг, зүүлт гоёлын эд зүйл хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг 6-29-01 тоотод оршин суух иргэн Д.Цын гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний монетон бөгж, монетон гинж хуучин даалинтай манан хөөрөг, хэт хутганы хуй, эрэгтэй хүний бүрмэл мөнгөн товруутай бор өнгийн ширэн бүс, зэс аяга зэрэг эд зүйлийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 6-29-2 тоот байшинд нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, мөнгөн хазаар, мөнгөн хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн Ч.Бд 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 11 цагаас 16 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Сүмийн хорооллын хаягжуулаагүй хашаанд оршин суух иргэн Ж.Аын гэрт хууль бусаар нэвтрэн мөнгөн аяга, борц зэрэг эд зүйлийг хулгайлж, 430.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2016 оны 6-р сарын 18-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 10-08-02 тоотод оршин суух иргэн Д.Пын гэрт нэвтэрч иргэн Т.Аийн гартааман хөөрөг, үхрийн мах зэрэг эд зүйлийг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан.
  2. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх иргэн И.Бын байшинд нэвтрэн хурган дотортой дээл, нарны самбар зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16-р хорооны Тайны 2 дугаар гудамжны 56/а тоотод оршин суух иргэн Р.Бийн 2 ширхэг хивс, нисдэг тэрэг буухад ашигладаг 13 ширхэг төмөр, 2х3

 

 

2

 

метрийн хэмжээтэй гражны төмөр хаалга зэрэг эд зүйлийг хулгайлж, 914.000 төгрөгийн хохирол учруулсан,

  1. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг 7-4-12 тоотод оршин суух иргэн Д.Нын байшинд нэвтрэн 20 см өндөртэй гуулин Ногоон дарь эх бурхан болон цагаан тос хулгайлж, 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх иргэн Б.Цын байшинд нэвтрэн Ц.Оын 2 ширхэг хурган дотортой дээл хулгайлж, 1,200,000, Ц.Бийн 1 ширхэг хурган дотортой дээлийг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой баг 9-4-10 тоот хашаанд байх иргэн Б.Дгийн байшинд нэвтрэн үхрийн мах 100 кг, 0.75 литрийн Титэм архи хулгайлж, 560.000 төгрөгийн хохирол учруулсан.

 

  1. 2016 оны 6 дугаар сарын 20-ны үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 7.4.10-т оршин суух иргэн З.Агийн гэрт нэвтрэн мөнгөн болон монетон ээмэг, бөгжний хослолыг хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.З нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд

Г.Эийн гэрт нэвтрэн Г.Эийн эмэгтэй хүний хурган дотортой дээл, 5000 төгрөгийг хулгайлж 705.000, Г.Эийн мөнгөн аяга, монгол архийг хулгайлж, 152000 төгрөгийн,

 

Л.Цгийн байшинд нэвтрэн Л.Бийн 2 ширхэг мөнгөн бүсийг хулгайлж 300.000 төгрөгийн,

О.Зын гэрт нэвтрэн 4 ширхэг мөнгөн аяга, шигтгээтэй мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж, 640.000 төгрөгийн,

Н.Шын гэрт нэвтэрч ээмэг, зүүлт гоёлын эд зүйл хулгайлж, 383.000 төгрөгийн,

Д.Цын гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний монетон бөгж, монетон гинж хуучин даалинтай манан хөөрөг, хэт хутганы хуй, эрэгтэй хүний бүрмэл мөнгөн товруутай бор өнгийн ширэн бүс, зэс аяга зэрэг эд зүйлийг хулгайлж, 800.000 төгрөгийн,

 

Ч.Бгийн байшинд нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, мөнгөн хазаар, мөнгөн хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 3.750.000 төгрөгийн,

Ж.Аын гэрт хууль бусаар нэвтрэн мөнгөн аяга, борц зэрэг эд зүйлийг хулгайлж, 330.000 төгрөгийн,

Д.Пын гэрт нэвтэрч иргэн Т.Аийн гартааман хөөрөг, үхрийн мах зэрэг эд зүйлийг хулгайлж, 800.000 төгрөгийн,

 

И.Бын байшинд нэвтрэн хурган дотортой дээл, нарны самбар зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн,

 

 

3

 

Р.Бийн 2 ширхэг хивс, нисдэг тэрэг буухад ашигладаг 13 ширхэг төмөр, 2х3 метрийн хэмжээтэй гражны төмөр хаалга зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн Р.Бьт 914.000 төгрөгийн,

Д.Нын байшинд нэвтрэн 20 см өндөртэй гуулин Ногоон дарь эх бурхан болон цагаан тос хулгайлж, 340.000 төгрөгийн,

 

Б.Цын байшинд нэвтрэн Ц.Оын 2 ширхэг хурган дотортой дээл хулгайлж, 1.200.000, Ц.Бийн 1 ширхэг хурган дотортой дээлийг хулгайлж, 900.000 төгрөгийн, Б.Цын гэрийн цонх хагалж, цоож эвдэж 100.000 төгрөгийн,

Б.Дгийн байшинд нэвтрэн үхрийн мах 100 кг, 0.75 литрийн Титэм архи хулгайлж, 560.000 төгрөгийн,

З.Аы гэрт нэвтрэн мөнгөн болон монетон ээмэг, бөгжний хослолыг хулгайлж, 282.000 төгрөгний хохирол учруулан, дээрх 14 удаагийн үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 13.356.000 төгрөгийн бодит хохирол учруулсан байна.

 

Мөн хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлүүд болох хар өнгийн гадартай хурган дотортой дээлийг Д.Ат 280.000 төгрөгөөр зарж, иргэний нэхэмжлэгч Д.Ат 280.000 төгрөгийн,

 

Луун хээтэй хуучны хар модон тагштай мөнгөн аягыг “Туна далай” ломбардад барьцаалан 150.000 төгрөг зээлдэж, иргэний нэхэмжлэгч Э.Нд 150.000 төгрөгийн, Эрэгтэй хүний 1 ширхэг мөнгөн бүс, эмэгтэй хүний 1 ширхэг мөнгөн бүсийг

“Боломж” ломбардонд барьцаалан 150.000 төгрөг зээлдэж, 30.000 төгрөгний хүү тооцогдож иргэний нэхэмжлэгч Д.Бөд 180.000 төгрөгийн,

Хар хөх өнгийн гадартай хурган дотортой эрэгтэй хүний дээл, хуучны мөнгөн бугуйвч зэргийг Б.Б, түүний эхнэр Г.Н нарт 350.000 төгрөгөөр зарж, иргэний нэхэмжлэгч Г.Нд 350.000 төгрөгийн,

 

Мөнгөн хазаар, 2 ширхэг мөнгөн аягыг М.Тт 70.000 төгрөгөөр зарж, иргэний нэхэмжлэгч М.Тт 70.000 төгрөгийн,

Мөнгөн хөөргийг М.Бод 100.000 төгрөгөөр зарж, иргэний нэхэмжлэгч М.Бод 100.000 төгрөгийн,

Мөнгөн тоногтой ширэн гөлөмтэй, 10 мөнгөн завхайтай шарга өнгийн төмөр дөрөөтэй эмээлийг С.Лд 1.000.000 төгрөгөөр зарж, иргэний нэхэмжлэгч С.Лд 1.000.000 төгрөгийн,

 

3 кг борцыг иргэн Л.Бт 64.000 төгрөгөөр зарж, иргэний нэхэмжлэгч Л.Бт 64.000 төгрөг

Эрэгтэй хүний хурган дотортой дээлийг Д.Эд Соёрхол нэртэй 1 шил архи болон 350.000 төгрөгөөр зарж, Д.Э нь дээрх дээлийг засан сайжруулж дээлны гадар, хурганы арьс худалдан авч мөн оёдолчноор оёулахад нийт 450000 төгрөгийн зардал гаргаж, иргэний нэхэмжлэгч Д.Эд 817000 төгрөгийн, нийт гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч нарт 3.011.000 төгрөгийн гэм хорын хохирол учруулжээ.

 

Дээрх үйлдлүүд нь эрүүгийн хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

4

 

Үүнд:

 

Нэг. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт байрлах Ж.Эийн гэрт нэвтрэн эмэгтэй хүний хурган дотортой дээл, 5000 төгрөгийг хулгайлж Ж.Эт 705.000 төгрөгийн, Г.Эийн мөнгөн аяга 1 ширхэг, 0.75 литрийн монгол архи хулгайлж Г.Эт 152.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ж.Эийн “...2016 оны 5 дугаар сарын 20-ны үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт байрлах Г.Эийн хашаанд бариатай байсан манай гэрээс миний хар хурган дотортой дээл хулгайд алдагдсан байна гэж Ж.Эрдэнэцэцэг хэлсэн. Дараа нь сонсоход дээл хулгайлсан хүн баригдсан гэж байсан. Цагдаа нар миний дээлийг бүрэн бүтнээр нь ******* хүлээлгэн өгсөн гэсэн. Энэ хурган дотортой дээл хулгайд алдагдсан үеэр Г.Эийн мөнгөн аяга хулгайд алдагдсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 35-36-р хуудас/,

 

Эд зүйл хураан авах тогтоол “...Д.Аээс хар гадартай хурган дотортой дээл хураан авав...” гэсэн тогтоол /хх-ийн 1-р хавтас 26-р хуудас/ Гэрч Г.Эийн: “...Гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд бага гарын дотроо луун хээтэй доод хэсгээрээ хээтэй хар тагштай мөнгөн аяга 1 ширхэг алга болсон байсан. 750 граммын шилтэй монгол архи 1 ширхэг алга болсон байсан. Ж.Э рүү ярьж гэрийнх нь эд зүйлүүдийг бүртгэхэд хар өнгийн гадартай хурган дотортой дээл хайгаад олоогүй. Бурхан дээр нь байсан 5.000 төгрөгийн 1 ширхэг дэвсгэрт байхгүй байсан. 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Бат-Очир ах хотоос ирж гэрээ буулгаж хураагаад эд зүйлээ бүртгээд явсан. Гэрээс нь хар гадартай хурган дотортой дээл нь гарч ирээгүй. Хулгайд алдагдсан нь баттай

 

боллоо гээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-40-р хуудас/,

 

Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед манай хадам эгч Алтанцэцэг гэдэг хүн миний дугаарын утас руу залгаад 1 залуу яаралтай хурган дээл зарж мөнгө болгомоор байна гэнэ. Цагдаа дээр модны хэргээр байцаагдаад мөнгөний хэрэг гарсан гэж байна. Чи дээлийг нь үзэх үү гэж хэлэхээр нь би миний утсыг өгчих би яръя гэж хэлсэн. Тэгээд удаагүй миний Жи-Мобайлын  дугаарын утас руу юнителийн дугаараас 1 эрэгтэй хүн залгаад манай гэрийг заалгуулж гэрийн гадаа ирэхээр нь би гарч дээлийг үзэхэд цагаан даавуунд боосон хар өнгийн гадартай эмэгтэй хүний хурган дотортой дээл байсан. Дээлийг 280.000 төгрөгөөр зарна гэхээр нь би мөнгийг нь бэлэн өгөөд дээлийг нь авсан. Дараа нь хулгайн эд зүйл болох нь тогтоогдсон гээд цагдаагийн байгууллага ирээд дээлийг хурааж аваад явсан. Иймээс би 280.000 төгрөгөөрөө хохироод байна. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Иймээс С.Зоос 280.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 43-р хуудас/,

Гэрч Э.Номин-Эрдэнийн “...2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед “Туна далай” ломбардыг онгойлгоод удаагүй сууж байтал үл таних эрэгтэй хүн орж ирээд мөнгөн аяга үзүүлээд хэдэн төгрөг болох вэ?, ааваас минь

 

 

5

 

өвлөгдөж ирсэн зүйл байгаа юм, нүүх гээд шатахуун хэрэг болчихлоо гэж байсан. Тэр мөнгөн аягыг нь үзэхэд дотроо луун хээтэй, доороо мөн хээтэй, хуучны хар модон тагштай аяга байсан. Би аягыг нь 150.000 төгрөгөөр үнэлж авахаар болоод бичиг баримтыг нь үзэхэд иргэний үнэмлэх байхгүй гээд иргэний үнэмлэхийн лавлагаа үзүүлсэн. Иргэний үнэмлэхийн лавлагаан дээр С.З, регистр нь АЮ гэсэн дугаартай байсан. Уг хүн гарахдаа хурган дотортой дээл авдаг уу, 1 хурган дотортой дээл байна гэж хэлсэн. Би дээл авдаггүй гээд гаргасан. Уг хүний аяга ломбарданд тавьж байгаа бичлэг нь манай камерийн бичлэгт байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 44-46-р хуудас/,

 

Гэрч Д.Дгийн “...2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед “Туна далай” ломбард дотор зогсож байтал гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд мөнгөн аяга үзүүлээд хэдэн төгрөг болох вэ?, ааваас минь өвлөгдөж ирсэн зүйл байгаа юм. Нүүх гээд шатахууны мөнгө хэрэг болчихлоо гэж хэлээд Э.Нд үзүүлж байсан. Тэр мөнгөн аягыг нь ломбарданд тавьсны дараа үзэхэд дотроо луун хээтэй, доороо мөн хээтэй, хуучны хар модон тагштай аяга байсан. Э.Н аягыг 150.000 төгрөгөөр үнэлж авахаар болоод бичиг баримтыг үзэхэд иргэний үнэмлэх байхгүй гээд иргэний үнэмлэхийн лавлагаа үзүүлсэн. Э.Н надаас үүнд хугацаа байдаг юм болов уу? гээд үзүүлэхээр нь авч иргэний үнэмлэхийн лавлагааг харахад уг лавлагаан дээр С.З регистр нь АЮ гэсэн дугаартай байсан. Лавлагаан дээр хар өнгийн бүдэг зурагтай байсан, зураг нь уг хүнтэй төстэй харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 48-р хуудас/,

 

Гэрч З.О “... Би Г.Эийн гэрт байхдаа дотроо луун хээтэй, суурь хэсгээрээ хээтэй, хар модон тагштай бага гарын мөнгөн аягыг нь тогооны шүүгээний аяга хийдэг нүдэнд марлны доор хийгээд тавьсан юм. Тэднийх айл болоход л уг аяга бэлгэнд ирж байсан. 750 граммын хавтгай шилтэй монгол архи тогооны шүүгээнд байхыг би харж байсан. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр манай охин тэднийд очоод ирье гээд явсан чинь гэрт нь хулгай орсон байна гэхээр нь очиход уг мөнгөн аяга, монгол архи 2 алга болсон байсан. Гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт нь орж Г.Эийн хар гадартай хурган дотортой дээлийг хулгайлсан байсан. Бурхны нь урд байсан 5.000 төгрөг бас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ “... хурган дотортой дээл 700.000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 150.000 төгрөг, монгол архи 0.75 л 2.000 төгрөг...” гэсэн /хх-ийн 1-р хавтас 49-р хуудас/,

 

Яллагдагч З-н “...2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш Хайрхан багт байрлах хашаан дотроо 2 монгол гэртэй айл эзэнгүй, хаалга нь цоожтой байхаар нь тухайн 2 айлын хаалганы цоожийг эвдэн орж, баруун талын гэрээс нь 1 ширхэг хар гадартай эмэгтэй хүний хурган дотортой дээл авсан, хурган дотортой дээлийг нь 1 эмэгтэй хүнд 280.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 136-165-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Хоёр. 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 3 дугаар хэсгийн 22 дугаар гудамжны 5 тоот хашаанд байрлах иргэн

 

 

6

 

Л.Цгийн байшинд нэвтрэн 2 ширхэг мөнгөн бүс хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Эд зүйл хураан авах тогтоол “...Д.Бөөс эрэгтэй мөнгөн бүс 1 ш, эмэгтэй мөнгөн бүс 1ш, зээлийн баримт 1 ш тус тус хураан авав...” гэсэн /1-р хх-ийн 86-87-р хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...эрэгтэй хүний мөнгөн бүс 1ш, аралтайгаа нийлээд 10 ширхэг тоногтой эмэгтэй хүний мөнгөн бүс, аралтайгаа нийлээд 6 ширхэг тоногтой бүс хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэсэн /1-р хх-ийн 88-р хуудас/,

Хохирогч Л.Бийн “...Миний шар суран биетэй, мөнгөн тоногтой эрэгтэй бүс, эхнэрийн маань шар суртай мөнгөн тоногтой эмэгтэй хүний мөнгөн бүс байдаг. Би эхнэр болон өөрийнхөө бүсийг ээж Л.Цгийн гэрт авдарт нь хадгалуулсан байсныг 2016 оны 6 дугаар сарын 10-ны үед хулгайд алдсан байсан. Миний бүсний мөнгөөр хийсэн нэг амьтны дүрс, хээ нь дотогшоо хонхойсон байсан түүгээр нь танина. Эхнэрийн бүсийг танина урд том мөнгөн толин дээрээ ногоон чулуун шигтгээтэй байдаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 90-91-р хуудас/,

 

Гэрч Д.Бийн “...2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах Мандах дэлгүүрийн дотор байрлах “Боломж” ломбард дотор сууж байхад гаднаас үл таних залуу орж ирээд мөнгөн бүс барьцаалан зээлдүүлмээр байна гэсэн. Бүсийг үзэхэд эмэгтэй хүний бүс нь толин дээрээ цэнхэр шигтгээтэй, эрэгтэй хүний бүс нь морины хээтэй бүснүүд байсан. Бүснүүдийг 130.000 төгрөгөөр зээл өгч авахаар тохиролцон бичиг баримтыг нь үзэхэд иргэний үнэмлэхийн хуулбар гаргаж үзүүлсэн. Уг хуулбар дээр С.З АЮ гэсэн биеийн байцаалттай хүн байсныг зээлийн баримт дээр бичиж өөрөөр нь гарын үсэг зуруулан бэлэн 130.000 төгрөг өгч явуулсан. Тэгээд уг бүснүүдийг өдий хүртэл аваагүй байгаа ба зээлийн гэрээгээр хүү болон үндсэн зээл 180.000 төгрөг болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 92-р хуудас/,

 

Гэрч Л.Цгийн “...2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг 3 дугаар хэсгийн 22-05 тоот хашаанд байрлах байшиндаа байж байгаад нүүх гээд авдар доторх зүйлсээ үзэж байтал манай хүү Б, түүний эхнэр Д нарын эрэгтэй, эмэгтэй хүний 2 мөнгөн бүс алга болсон байсан. Тэгээд хүү Б хэлэхэд манай хүү юу ч мэдэхгүй байхаар нь гэрийн хаалганы цоож, цүүг үзтэл цоож болон цоожны даруулга дээр хөшигдсөн мөр гарсан, хаалганы цүү бэхэлгээгүй сул болсон байсан. Ингэж гэрт хулгай орсныг мэдээд өнөөдөр цагдаад ирж бүртгүүлж байгаа юм. Өнөөдөр өглөө нүүхээр гэрийн эд зүйл янзалж байхдаа хоймрын авдарт байсан талийгаачийн маань зурагны урд байдаг 20.000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ч-н: “...Би сургууль амраад 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хөдөө явахад эмээгийн гэрийн эд зүйл, цоож, цуурга бүрэн бүтэн авдар дээр байдаг өвөөгийн зурагны урд байдаг 20.000 төгрөг байсан. Тэгээд 6 дугаар сарын 14-ний өдөр эмээ хотоос ирэхэд сумын төв дээр эмээгийн гэрт байсан аав, ээж хоёрын мөнгөн бүс, өвөөгийн бурханы урд байдаг 20.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 97-р хуудас/,

 

 

7

 

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт: “...эрэгтэй мөнгөн бүс 200.000 төгрөг, эмэгтэй мөнгөн бүс 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөг...” гэсэн дүгнэлт / 1-р хх-ийн 102-103-р хуудас/,

 

Яллагдагч С.З-н: “...Дархан-Уул багийн нутагт гэр хорооллын дунд байрлах хашаандаа 2 цагаан байшинтай хашаанд ороод баруун талд нь байрлах байшингийн хаалганы цоожыг эвдэж ороод бурхан дээр нь байсан 20.000 төгрөг авсан. Цоожгүй авдар дотроос эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэгийг хулгайлсан. 20.000 төгрөг мөн 2 бүсээ Мандах үйлчилгээний төв дотор байрлах ломбарданд 130.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлсэн. Дараа нь цагдаа нар хурааж авах үед ломбардны хохирлыг төлсөн...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг нотлох бримтуудаар,

 

Гурав. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 3Б гудамжны 9-13 тоотод оршин суух иргэн О.Зын гэрт нэвтрэн 4 ширхэг мөнгөн аяга, шигтгээтэй мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж, 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.З-н “... 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн өглөө босоод гэрээсээ эхнэр хүүхдүүдийн хамт гарч яваад 14:00 цагийн орчимд ирэхэд хоолны шүүгээний тавцан дээрх мөнгөн аяганууд алга болчихсон байхаар нь гэртээ хайгаад олоогүй юм. Дунд гарын мөнгөн аяганы бөөрөн дээр Банзгаа ахаас нь бэлэглэв 2014.10.10 гэж цохиж бичсэн бичээстэй байгаа, 2 дахь дунд гарын мөнгөн аяга нь ямар нэгэн содон зүйлгүй, бага гарын 1 мөнгөн аяга нь ёроол хэсэгтээ өрөөсөө товойлгож цохьсон очиртой буюу хээтэй, 2 дахь бага гарын мөнгөн аяга нь ёроол хэсгийг тойруулан хөндлөн эржгэр хийцтэй аяганууд байсан. Уг аягануудын амсар болон ёроолыг мөнгөөр бүрсэн дунд хэсгээрээ жижиг нарийхан завсартай, завсраар нь аяганы үйс нь цухуйж харагддаг ба бүтэн цулгуй биш аяганууд байсан. Байшинд маань хулгай орсноос хойш сар гаруй хугацааны дараа наадам болж байсан болохоор эхнэр маань шигтгээтэй мөнгөн бугуйвчаа гаргаж зүүх гээд хайгаад олоогүй юм. Аяганууд маань хулгайд алдагдах үеэр эхнэрийн маань бугуйвч мөн хулгайд алдагдсан гэж би бодож байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 120-121-р хуудас/,

 

Гэрч Э.-н: “...нэг эрэгтэй хүн 4 мөнгөн аяга ломбарданд тавих гээд орж ирсэн, би цагдаа нарын эрэн сурвалжилж байсан С.З гэх хулгайч мөн байна гэж таниад цагдаад хэлэх гэсэн боловч миний дугаарыг авсан цагдаагийн утас холбогдохгүй байсан. Тэгээд нөгөө хүнээсээ чи өмнө нь мөнгөн аяга тавьсан С.З мөн үү гэж асуухад, мөн байна тэрийгээ сунгуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамаас болж би хүний юм дээр сууж байгаад өрөнд орлоо хамт цагдаа явъя гэхэд тэр хүн гарчихаад ирье гээд авч орж ирсэн 4 мөнгөн аягаа ломбард дотор орхиод гараад зугтаачихсан. Би тэр 4 аягыг хадгалж байгаад бүрэн бүтнээр нь цагдаа нарт хураалгасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46-р хуудас/,

 

Гэрч С.О-н “...2016 оны 5 дугаар сарын сүүлчээр өдрийг нь санахгүй байна, өдрийн цагаар манай байшингийн салхивчаар хулгай орж манай тогооны саванд байсан 4 ширхэг мөнгөн аяга болон том өрөөний гоо сайхны ширээний нүдэнд байсан миний мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлс хулгайлагдсан байсан юм. Дээд талдаа 3 шигтгээтэй дундаа улаан өнгийн хоёр талдаа ногоон

 

 

8

 

шигтгээтэй мөнгөн бугуйвч байсан. Сая эргүүлж олж авсан чинь арай том болгоод сунгачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 122-р хуудас/,

Гэрч Г.Нгийн “...2016 оны 6 дугаар сарын эхээр байх намайг нөхөртэйгөө хамт эмийн сан ороод гараад иртэл манай нөхөр Баярсайхан нь машиндаа нэг танихгүй хүн суулгачихсан үстэй дээл, мөнгөн бугуйвч үзээд сууж байсан. Ямар учиртай дээл бугуйвч болохыг нь асуухад тэр танихгүй залуу надад мөнгөний хэрэг гараад машинаа цагдаад хураалгачихсан, тэгээд өөрийнхөө юмыг зарах гэж байгаа юм гэсэн. Тэгээд хулгайн юм биш биз, яагаад хямдхан байгаа юм гэсэн чинь мөнгө хэрэг болоод зарах гэж байгаа юм миний өөрийнх гэж хэлсэн, тэгээд дээл бугуйвч хоёроо 350.000 төгрөгөөр зарна гэхээр нь манай нөхөр бид хоёр үзээд худалдаж авсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 239-р хуудас/,

Гэрч Б.Б: “...2016 оны 06 дугаар сарын үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв гудамжинд машинтайгаа зогсож байх үед 1 үл таних 30 орчим насны шаравтар царайтай 170 см орчим нуруутай залуу ирээд хар хөх өнгийн гадартай хурган дотортой эрэгтэй хүний дээл, хуучны мөнгөн бугуйвчийг зарахаар ирсэн. Тухайн үед тэр залуу цагдаад машинаа журамлуулсан, торгуулийн мөнгө хэрэг болоод өөрийнхөө эд зүйлийг зарж байгаа юм та тус болооч гээд гуйгаад байсан. Уг нь манай эхнэр дургүй байсан боловч би адилхан жолооч хүн юм чинь тус болъё гэж бодоод дээл бугуйвч хоёрыг нь нийлүүлээд 350.000 төгрөг бэлэн тоолж өгөөд худалдан авч байсан. Мөнгөн бугуйвчийг нь манай эхнэр цагаан мөнгө нэмж дархнаар 20.000 төгрөгөөр засуулж янзлуулсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд хулгайн эд зүйлийг худалдан авсан байна гээд хурган дотортой дээл, бугуйвч хоёрыг хураагаад авчихсан байсан. Ингээд манайх гэдэг айл 370.000 төгрөгөөр хохирчихоод байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 123-р хуудас/,

 

Хураан авах тогтоол: “...Э.Нэс 4ш мөнгөн аяга хураан авав...” гэх /1-р хх-ийн 116-р хуудас/

 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...хохирогч О.Зд 4 мөнгөн аяга, дээд хэсгийн хоёр талдаа ногоон өнгийн шигтгээтэй дунд хэсэгтээ улаан өнгийн шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэгийг хүлээлгэн өгөв...” гэсэн /1-р хх-ийн 117-р хуудас/,

Эд зүйлийн шинжилгээ тогтоосон шинжээчийн: “...2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 1 бүр нь 140.000 төгрөг нийт 280.000 төгрөг, 2 ширхэг жижиг мөнгөн аяга 1 бүр нь 80.000 төгрөг, нийт 160.000 төгрөг, бүгд 560.000 төгрөг, мөнгөн бугуйвч 200.000 төгрөг нийт 760.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 131, 132-р хуудас/,

 

Яллагдагч С.З-н “...2016 оны 6 дугаар сарын 06-ны үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт шинэ гэр хороололд байрлах 2 давхар цагаан байшинтай айлын вакум цонхыг хөшиж онгойлгон 4 мөнгөн аяга, 1 мөнгөн бугуйвч хулгайлсан. 4 ширхэг аягаа “Туна далай” ломбардад тавих гээд ортол ломбард ажиллуулдаг өндөр туранхай хүүхэн намайг таниад өмнө нь тавьсан аяга чинь хулгайн аяга байсан хамт цагдаа явна гэхээр нь би 4 аягаа тэнд хаяад зугтаасан. Мөнгөн бугуйвчаа хадгалж байгаад дараа нь хурган дотортой эрэгтэй хүний дээлийн хамт зарсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/, зэрэг нотлох баримтуудаар,

 

 

9

 

Дөрөв. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн сургуулийн лагерийн 35-06 тоотод оршин суух иргэн Н.Шн гэрт нэвтэрч ээмэг, зүүлт гоёлын эд зүйл хулгайлан 383.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Шын “...2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн орой гэрийнхээ үүдний таамбарыг цоожлоод, хөдөө явж байгаад 6 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчим гэртээ ирээд таамбарын хаалганы цоожийг онгойлгон орж унтчихаад өглөө нь зуны сууцны үүдний таамбар луу боорцог хийхээр хаалгыг онгойлгоод орсон чинь дотор байсан эд зүйлүүдийг сандайлаад орхисон байсан. Үүдний таамбарын зүүн тийш харсан цонхны шилний 1 жижиг шилийг хагалаад, цонхны дотор талын уяаг тайлсан бололтой, уясан уяаг нь таамбарын үүдэнд хаячихсан байхаар нь гэртээ орж үзэхэд гялгар ууттай хар цаасан хайрцаган дотор хийсэн байсан алт, монет, мөнгөн эдлэлүүд алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 149-151-р хуудас/,

 

Гэрч М.Н-н: “...2016 оны 06 дугаар сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах манай охин

Н.Ш-н гэрт хулгай орж охины маань эдэлж хэрэглэж байсан мөнгөн болон монетон ээмэг, бөгж, гинж зэргийг бүгдийг нь хулгайлсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 153-р хуудас/,

 

Гэрч Р.М-н “...2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд манай байшингийн таамбарын дээврийг хуулж ороод эхнэрийн маань монетон, мөнгөн ээмэг, бөгж, гинж, бүсний арал, хазаарын мөнгөн товруу, миний хастай мөнгөн бөгж зэрэг зүйлсийг хулгайлчихсан байсан. Хулгайд алдагдсан зүйлсээс 1 монетон бөгж, 1 мөнгөн гинжийг нь буцааж авсан бусад нь одоо болтол олдоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 155-р хуудас/,

 

Гэрч А.Б-н: “...2016 оны 6 дугаар сарын үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвд Тумбааш худалдааны төв дотор алт, мөнгөний дархан дотроо сууж байхад 1 үл таних 30 орчим насны шаравтар царайтай, 170 см орчим нуруутай залуу орж ирээд 1 монетон ээмэг зарах гэсэн юм гээд үзүүлсэн. 1 граммтай монетон ээмэг байсныг би 27.000 төгрөгөөр худалдан авсан. Маргааш нь нөгөө залуу дахиж ирээд 2 цэн мөнгөн эдлэлүүд зарсан. Ээмэг, бөгж, гинж гээд тасарсан өрөөсөн юмнууд байсан. Эдгээрийг би 6.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуу өөр зүйл надад зараагүй, дахиж орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 157-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “...эрэгтэй монетон бөгж 20.000 төгрөг, эмэгтэй мөнгөн гинж 2 ширхэг 20.000 төгрөг, монетон гинж 45.000 төгрөг, монетон бөгж 48.000 төгрөг, алтан бөгж 60.000 төгрөг, хазаарын мөнгөн гоёо 30.000 төгрөг, шигтгээтэй мөнгөн кулон, бөгж, ээмэг 40.000 төгрөг, хүүхдийн мөнгөн ээмэг 15.000 төгрөг, мөнгөн бүсний арал 45.000 төгрөг, мөнгөн ээмэгнүүд өрөөсөн 40.000 төгрөг, нарийн эмэгтэй мөнгөн бөгж 15.000 төгрөг нийт 383.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 164-165-р хуудас/,

 

Яллагдагч С.З-н “...Дархан-Уул багт Дархан-Уулын зүүн бэлийн гудамжны захад байрлах хашаандаа 1 монгол гэр, 1 байшинтай айлын монгол гэрийн таамбарын банзыг ховхолж ороод уутанд байсан эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, тасархай шаргал өнгийн гинж 1 ширхэг, мөн уутанд байсан өрөөсөн

 

 

10

 

мөнгөн ээмэг болон өөр жижиг мөнгөн эдлэлүүд байсан. Одоо нэг бүрчлэн хэлж санахгүй байна монетон бөгж, 1 мөнгөн гинжийг цагдаад баригдах үедээ авч яваад хураалгасан, тасархай монетон гинжийг нь шүдний монет байх гэж бодоод хашаан дотор нь шидчихсэн юм. Үлдсэн мөнгөн эдлэлийг нь Тумбааш дотор суудаг дарханд граммлаад 6.000 төгрөгөөр зарчихсан юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Тав. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг 6-29-01 тоотод оршин суух иргэн Д.Цн гэрт нэвтэрч 2 мөнгөн аяга, эмэгтэй хүний монетон бөгж, монетон гинж, хуучин даалинтай манан хөөрөг, хэт хутганы хуй, эрэгтэй хүний бүрмэл мөнгөн товруутай бор өнгийн ширэн бүс, зэс аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Ц-н: “..2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн өглөө эхнэрийн хамт тус тусынхаа ажилдаа гарахдаа гэрээ цоожлоод явцгаасан. Хоймор дахь авдраасаа юм авах гээд авдраа онгойлгоод хартал тавцан дээрх 2 мөнгөн аяга маань байхгүй болохоор нь гайхаад аягаа авдар дотор хайж байгаад бусад эд зүйлүүдээ бүртгэж үзтэл 2 мөнгөн аяганаас гадна эмэгтэй хүний монетон бөгж, монетон гинж олон жил эдэлж хэрэглэсэн хуучивтар даалинтай нэг талынх нь бөөрөн дээр бундын дүрстэй дунд зэргийн манан хөөрөг, хөөрөгний содон гэх зүйл нь толгой нь улаан өнгийн хув, нуух нь шар өнгийн металлаар хийсэн хийцтэй, зэс халбагатай юм. Мөн эрт үеийн хийцтэй, суран оосортой, цахиур төмөртэй, өрөөсөн нэг ясан савхтай хэт хутганы хуй, уг хэт хутганы хуй нь манай ааваас өвлөгдөж ирсэн бас орчин цагийн эрэгтэй хүний бүрмэл мөнгөн товруутай бор өнгийн ширэн бүс зэрэг зүйлүүд алга болсон байсан. Жижиг зэс аягыг 00-с олж авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 180-р хуудас/,

 

Гэрч Л.Д-н: “..1 мөнгөн аягыг усан цахилгаан станцаас 5 жилийн ойгоороо өгсөн. 1 мөнгөн аягыг нь хуримаар аав, ээж 2 өгч байсан. Зэс аягыг эрчим хүчнийхэн өгч байсан. Манай нөхрийн хөөргийг ах нь өгч байсан монетон гинжийг хотоос би худалдаж авсан. Бөгжийг нь Туна далай ломбардаас 2015 онд худалдаж авч байсан. Хэт хутганы хуй нь аав ээжээс нь өвлөгдөж ирсэн..” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн, 181-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ: “...дунд гарын мөнгөн аяга 130000, жижгэвтэр мөнгөн аяга 70000, хөөрөг 100000, монетон бөгж 130000, монетон зүүлт 100000, хэт хутганы гэр 200000, мөнгөн бүс бүрмэл 50000, зэс аяга 20000, нийт 800000...” гэсэн дүгнэлт /хх-н 186-187-р хуудас/,

 

Тээврийн хэрэгсэл ачаа тээшинд үзлэг хийж хураан авсан: “...дайлан дотор бор халтар өнгийн 2 талдаа мөртэй, чулуун хөөрөг байх ба хөөрөгний нэг талд бундан хэлбэртэй дүрс байна...” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн, 20-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...хохирогч Д.Цт хажуу бөөрөн хэсэгтээ зүрхэн хэлбэртэй хээтэй, амсар хэсэгтээ бага зэрэг эмтэрсэн зэсэн халбагатай улаан өнгийн толгойтой, шар металл болон ногоон өнгийн нуухтай хоёр хажуу мөрөн дээрээ хээтэй дунд гарын хөөрөг 1ш, улаан хүрэн өнгийн хамба хилэн хөх өнгийн хамба хилэн оруулгатай даавуун дээрээ бөөрөнхий хээтэй даалин 1 ш зэргийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн, 181-р хуудас/,

 

 

11

 

Таньж олуулах ажиллагааны: “...Д.Цаас энэ хөөрөгнүүд дотор таны алдсан хөөрөг байна уу гэхэд байна гээд 2 дугаартай хөөргийг заав. Та тухайн хөөргийг ямар содон шинж онцлогоор нь таньж байгаа талаа ярина уу гэхэд энэ хөөрөг нь дунд гарынх мөртлөө хоёр мөрөндөө хээтэй бас бөөрөн дээрээ зүрхэн хэлбэртэй. Зэсэн халбагатай гадна амсар хэсэгтээ бага зэрэг эмтэрсэн байсан би үүгээр нь таньж байна...” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн, 176-177-р хуудас/,

Яллагдагч С.Зын: “...Хайрхан багийн нутагт байрлах хашаандаа 1 гэртэй монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн ороод эрэгтэй хүний цагаан металл тоногтой ширэн бүс, гуулин аяга 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын ногоон туяатай чулуун хөөрөг 1 ширхэг дайлантай нь хулгайлсан..” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Зургаа. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 6-29-2 тоот байшинд нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, мөнгөн хазаар, мөнгөн хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн Ч.Бд 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Таньж олуулах ажиллагааны: “...Ч.Бгийн хашааны үүдэнд байсан хүний зураг байна уу...” гэж асуухад Б.Оюунгэрэл нь 2 дугаараар дугаарласан шарга өнгийн дээлтэй, эрэгтэй хүний зураг Ч.Бгийн хашааны үүдэнд байсан хүний зураг мөн байна. Би уг хүнийг нүүрний төрөх, хамар, нүд хамрын хажуугийн мэнгэ зэрэг шинж тэмдгээр нь л таньж байна гээд С.Зын зургийг зааж байв...” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 202-203-р хуудас/,

 

Хураан авах тогтоол: “...улаан өнгөтэй модон эмээл, ясан хяртай, ногоон өнгийн ширэн гөлөмтэй 10 цайвар өнгийн мөнгөлөг метал завхаатай эмээл, цагаан өнгийн дэвсгэр дээр улаан цэцэгтэй даавуу зэргийг С.Лгээс хураан авав...” гэсэн тогтоол /1-р хх-ийн 204-р хуудас/,

 

Хураан авах тогтоол: “...М.Тээс шар суран 5 мөнгөн товруутай хазаар, бага гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аягыг хураан авав...” гэсэн тогтоол /1-р хх-ийн 205-р хуудас/,

Хураан авсан тэмдэглэл: “...цайвар цагаан өнгийн металл бүхий баруун зүүн талдаа архирч буй барын хээ бүхий, урд хойд талдаа сарьсан багваахайн болон цэцэг мэт ороосон хээ бүхий, толгой нь мөн адил цайвар цагаан өнгийн металл, хээ бүхий дунд гарын 1 ширхэг хөөргийг М.Боос хураан авав...” /1-р хх-н 206-р хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “..ясан хяртай, улаан дэвстэй, гуулин дөрөөтэй 8 ширхэг мөнгөн завхайтай улаан өнгийн модон эмээл, ногоон гахай ширэн гөлөм, 5 мөнгөн товруутай суран хазаар, улаан цэцгэн хээтэй цайвар өнгийн даавуу, дөрвөн талдаа хээтэй мөнгөн хөөрөг зэрэг 5 ширхэг эд зүйлүүдийг хохирогч Ч.Бд хүлээлгэн өгөв..” /1-р хх-ийн 207-р хуудас/,

Хохирогч Ч.Бгийн: “...би хөдөө явж байгаад 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 6-29-2 тоот хашаанд байрлах гэртээ ирэхэд унтлагын өрөөний цонхны салхивчийг хөшиж онгойсон байдалтай байсан ба унтлагын өрөөнд байсан мөнгөн тоногтой эмээл, мөнгөн хазаар, мөнгөн хөөрөг хулгайд алдагдсан. Хазаар хөөргийг Архангай аймгаас олж авсан, түүнийг Архангайгаас авахуулахад гарсан

 

 

12

 

шатахууны зардал 300.000 төгрөгрөгийг хулгайчаас нэхэмжилж байна. Хөөрөг даалинтайгаа хулгайд алдагдсан. Даалин нь байхгүй байна бусад эд зүйлийг бүрэн бүтэн хүлээж авлаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 208-210-р хуудас/,

 

Гэрч М.Т-н: “...2016 оны 06-р сарын 24-ний 09 цагийн үед манайх одоо байгаа буйран дээрээ байхад хар хөх өнгийн мотоциклтой, шарга дээлтэй, хар саарал саравчтай малгайтай, хар хоромон гуталтай, үл таних залуу ганцаараа явж ирсэн. Манайд ирэхдээ 1 мөнгөн хазаар, 2 мөнгөн аяга, мөнгөн тоногтой эмээл, мөнгөн хөөрөг зэрэг зүйлийг зарна гээд явж байсан. Би мөнгөн хазаар, 2 мөнгөн аягыг нь 70000 төгрөгөөр худалдаж авсан. Уг хүн хэлэхдээ миний өөрийн эд зүйлс гэж хэлсэн. Уг хүнд өгсөн 70.000 төгрөгөө сая өөрөөс нь буцааж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-иин 211-212-р хуудас/,

 

Гэрч М.Б-н: “...2016 оны 06-р сарын 24-ний өдөр 14:00 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой сумын Хужиртын ам гэх газарт морины уяан дээр морио хөлслөөд зогсож байтал хөх өнгийн мотоциклтой шарга дээлтэй, саравчтай саарал малгайтай, хар хромон гуталтай үл таних залуу ирээд Завхан аймгаас явж байна мөнгөн хөөрөг, манан хөөрөг, мөнгөн тоногтой ногоон ширэн гөлөмтэй, 10 мөнгөн завхайтай эмээл зарна гэснээс мөнгөн хөөргийг нь бэлэн 100.000 төгрөг өгөөд худалдан авсан, гэтэл хулгайн зүйл байсныг цагдаад хураалгасан. Харин надад бэлэн 100.000 төгргийг маань буцааж өгсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 213-214-р хуудас/,

Гэрч С.Л-н: “...манайд мотоциклтой үл таних залуу ногоон ширэн гөлөмтэй, ясан хяртай улаан өнгийн модтой 10 ширхэг мөнгөн завхайтай шарга өнгийн төмөр дөрөөтэй эмээл зарна гэж ирсэн. Өөрөө ярихдаа Завхан аймгаас явж байна машин худалдаж авах гэж байгаа. Манай дүү урдуур мотоциклтэй явж байгаа, эмээлээ 1.200.000 төгрөгөөр зарна гэж байсан. Би эмээлийг нь бэлэн 500.000 Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршин суух Энхбат гэх хүнээс 500.000 төгрөгийг ав гэж хэлээд эмээлийг нь худалдан авч авсан. Гэтэл хулгайн эд зүйл байсан байсан гээд цагдаа хурааж авсан. Иймээс 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 217-218-р хуудас/,

Гэрч Б.О-н: “...2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед Б, П гэх хүмүүсийн хамт Монгол ардын намаас нэр дэвшигч Э-н сурталчилгаанд ажиллаж айлуудаар сонгуулийн материал тараагаад явж байгаад Тахиан толгойн зүүн талын гудамжны урагшаа харсан 2 дахь цэнхэр дааман хаалгатай хашааны гадаа би түрүүлж очоод хаалгыг нь татахад урдаас боровтор царайтай 30 арай хүрээгүй байх гэмээр насны 175 см орчим нуруутай, жинсэн өмд, саарал куртиктэй, саравчтай малгайтай, хар хоромон гутлынхаа түрүүг эргүүлэн өмссөн, эрэгтэй хүн гараад ирсэн. Би мэндийг нь мэдээд Б-нх мөн үү гэж асуухад тэр залуу мөн, эзэнгүй байна гэсэн хэзээ ирэхийг асуухад тэр хүн би Их-Уул сумын хүн энэ айлд ирсэн чинь эзэнгүй байна. Тэгээд хүлээж байна гэсэн. Хашаа руу нь ороод харахад цайвар өнгийн даавуунд боосон зүйл байсан. Тухайн хүнийг хулгай хийж байгаа гэж мэдээгүй учир санаанд

 

  • оролгүй яваад өгсөн. Тэгээд урагшаагаа явахад урд талын хашааны ар дээр мотоцикл тавьчихсан байсан. Тэгээд хоорондоо энэ хүн чинь хулгай хийж байгаа юм биш биз дээ гэж ярилцаад эргээд хашааны өнцөг тойроод харах үед тухайн хүн хашааныхаа хаалгыг жаахан онгойлгочихсон бид нарыг хараад зогсож байсан..

 

 

13

 

Бид 3 орой байсан болохоор айгаад хоорондоо яах уу гэж ярилцаад 10 орчим минут болсон тэгээд буцаад очтол хашаанаасаа хурдан гарч ирээд мотоцикль дээрээ суучихсан. Мотоциклынхоо ард цайвар өнгийн хөнжлийн даавуу шиг юмаар боосон алимны хайрцагны хэмжээний зүйл ачсан байсан. Явах үед нь бичлэг хийх гэсэн боловч утас цэнэггүй байсан. Маргааш нь тэр айлд цагдаа нар ирсэн байхаар нь би цагдаад очиж болсон явдлыг хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 218-р хуудас/,

 

Гэрч Ц.Б-н: “..Тахиан толгойн зүүн талын гудамжны урагшаа харсан 2 дахь хаалган дээр ирээд хашааны хаалгаар ороход 30 орчим насны 170 см орчим нуруутай жинсэн өмд, саарал куртиктэй, саравчтай малгайтай эрэгтэй хүн айл нь эзэнгүй байна гээд хашаан дотор хаалганы зүүн талд цагаан дэвсгэр дээр улаан цэцгэн хээтэй, орны даавуу гэмээр юмаар боосон боодолтой юман дээр суучихсан байсан. Тэгэхээр нь бид нар гараад явж байтал тэр хүн араас шагайгаад хараад байсан. Тэгэхээр нь жаахан сэжиг төрөөд эргээд очих үед тэр хүн улсын дугааргүй улаан хүрэн өнгийн мотоцикл унаад зугтаасан. Тэгээд маргааш нь мэдээд энэ талаар цагдаа нарт хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн, 219-р хуудас/,

Гэрч С.Э-н: “...2016 оны 06-р сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Шивээт гэх газар зусаж байсан Л ахынд очиход Л ах эмээл худалдаж авлаа гээд улаан будагтай модон эмээл, яасан хяртай, ногоон ширэн гөлөмтэй, 10ш жижиг завхайтай мөнгөн эмээл байсан. Л ах эмээл авсан хүндээ бэлэн 500.000 төгрөг өгөөд явуулсан. Үлдсэн 500000 төгрөгийг нь надаас ав гэж хэлсэн байсан. 2016 оны 06-р сарын 27-ны өдөр миний 99005450 дугаарын утсаар Ж-Мобайлын дугаараас холбогдоод нэг залуу 500000 төгрөг авах гээд жаахан согтуу ирэхээр нь дансаа өг гэж байгаад Хаан банкны данс аваад 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 220-221-р хуудас/,

 

Гэрч Л.Э-н: “...2016 оны 06-р сарын 28-ны өдөр манай нөхөр Эрдэнэчулуун нь Ихтамир сумын иргэн М.Боос хээтэй мөнгөн хөөргийг Хэнтийн гаралтай хурдан удмын шүдлэн үрээгээр худалдаж авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 223-р хуудас/,

Гэрч У.Э: “...хуучилж суугаад надад нэг үрээ байна чи авах уу гэхэд М.Б нэг хөөрөг гаргаж ирээд энэнээс өгөх үү гэхээр нь би хөөргийг нь үзэж байгаад таалагдахаар нь мориороо солиод авчихсан юм. Тэгсэн хэд хоногоос цагдаагаас хүмүүс ирээд хулгайн хөөрөг гээд намайг байхгүйд гэрт ирээд явсан байхаар нь би М.Бд хөөргийг нь буцааж өгөөд адуугаа авсан юм. Дунд гарын мөнгөн хөөрөг хийцийг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 224-225-р хуудас/,

Гэрч Б.С-н: “...Ч.Б ахын гэрт байсан өөрийн багажууд дотроос цэцгэн толгойтой, дөрвөлжин голтой, улаан алаг бариултай автиркыг авч хэрэглэчхээд Батхүү ахыг гэрээ түгжчихээд явсан байхаар нь байшингийн урд хайсруу автиркаа шидчихээд явсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 226-р хуудас/, Шинжээчийн: “..эмээл 3.000.000 төгрөг, хазаар 350.000 төгрөг, хөөрөг 400.000 төгрөг, нийт 3.750.000 төгрөг” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн, 241-р хуудас/, Яллагдагч С.Зын: “...2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хайрхан багийн нутаг Тахиа толгойн хажууд байрлах хашаа байшингийн хашаанд орж баруун талын унтлагын өрөөний вакум цонхыг урд хайсан дотор нь байсан автиркаар хөшиж онгойлгоод орсон. Унтлагын өрөөн дотор нь ил байсан мөнгөн тоногтой эмээл 1 ширхэг, мөнгөн тоногтой суран хазаар 1 ширхэг, шүүгээний нүдэнд байсан цул мөнгөн хөөрөг зэргийг аваад эмээл хазаарыг нь орон дээр нь байсан улаан цэцгэн хээтэй даавуугаар боогоод гарах санаатай хашаан дотор нь зогсож байтал сонгуулийн сурталчилгаа хийж явсан 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүнтэй таарсан. Надаас наана чинь хүн байна уу гэж асуухаар нь би байхгүй байна гэж хэлсэн. Чи аль багийнх уу гэж асуухаар нь Их-Уулынх гэж хэлсэн тэгээд эмээлээ бариад гэр рүү алхаж яваад сайрын хонхорт тавиад шороогоор булчихаад базын мотоциклыг гэрт нь очиж гуйж аваад эмээлээ аваад тэр шөнөдөө Архангай аймаг руу явсан. Замдаа Цахирт хазаар, 2 мөнгөн аягыг ойр нутаглаж байсан айлд ороод өөрийн эд зүйл гэж хэлээд зарсан. Цаана Ихтамир суманд зам дагуу нутаглаж байсан айлын уяан дээр нь очиж зогсоод 1 эрэгтэйд 100.000 төгрөгөөр зарсан. Архангай аймгийн төвөөр дайраад Цэнхэр сум ороод хөдөөний 1 айлд эмээлээ өөрийн эмээл гэж хэлээд 1.000.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Долоо. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 11 цагаас 16 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг Сүмийн хорооллын хаягжуулаагүй хашаанд оршин суух иргэн Ж.Аын гэрт хууль бусаар нэвтрэн мөнгөн аяга, борц зэрэг эд зүйлийг хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Таньж олуулах ажиллагааны: “...таньж олуулахад 1 дугаартай мөнгөн аягыг заав. Энэ мөнгөн аяга нь дунд гарынх мөртлөө дотор талдаа очир хээтэй ба доод ёроолын мөнгө нь ирмэг хэсгээрээ хазсан хонхойсон байна би үүгээр нь таньж байна гэв...” гэсэн тэмдэглэл /2-р хх-ийн 8-р хуудас/,

Хураан авах тогтоол: “...бага гарын мөнгөн аяга, их гарын гэдгийг дунд гарын болгов. мөнгөн аягыг хураан авав...” гэсэн /1-р хх-ийн, 205-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...үхэр, ямааны борц 3кг, дунд гарын мөнгөн аяга хуучин эдэлж байсан дотор ёроол хэсэгтээ очир хээтэй гадна ёроол хэсэгтээ хонхойж хазсаныг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /2-р хх-ийн 11-р хуудас/

Хохирогч Ж.Ан: “...2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн өглөө сонгуулийн сурталчилгааны хуралд суухаар манай гэрийнхэн бүгд гэрээсээ гарч яваад оройхон 16 цаг өнгөрч байхад би гэрийнхнээсээ түрүүлж гэртээ хариад, хаалганыхаа хятад цоожийг түлхүүрээрээ онгойлгоод гэртээ орсон юм. Тэгээд удалгүй манай гэрийнхэн миний араас гэртээ ирцгээсэн. Тэгээд би нөхөртөө цай хийж өгөх гэтэл нөхрийн минь цай уудаг дунд гарын мөнгөн аяга байсан газартаа байхгүй байхаар нь гэртээ хайгаад олоогүй, дараа нь шинээр барьсан модон амбаартаа ороод хаалганы зүүн урд талын хананаас өлгөсөн байсан ууттай борцоо авах гэтэл мөн алга болсон байхаар нь буцаж гэртээ орсон... барагцаагаар 10 гаруй кг борц байсан гэж бодож байгаа. Үлдсэн борцны үнэ 175.000 төгрөгөө

нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 12-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Л.Бн “...Би бөөний төвийн хажууд зогсож түүхий эд авдаг юм. Тэгээд төв гудамжинд байж байтал нэг залуу ирээд борц авах уу? гэхлээр нь, хэдэд өгөх вэ? Гэхэд 1 кг нь 10.000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгэхээр нь 25 кг-ын гурилын уутанд хийсэн борцыг нь хиллэж үзтэл 6.4 кг байхлаар нь

 

 

15

 

64.000 төгрөг өгч авсан. Би борцноос 3 кг-ыг нь хэрэглэчихсэн үлдсэн борцыг нь танайд авчирч өгч байгаа юм. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 95-96-р хуудас/

 

Хохирогч Ж.Аын дахин өгсөн: “..Борцыг өмнө нь уутанд хийгээд зарах бодолтой жигнэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн, 13-р хуудас/,

 

Гэрч Г.А: “...миний эдэлж хэрэглэж байсан аяганы содон шинж тэмдэг гэвэл аяганы дотор талын ёроол орчимд очир товойлгож хийсэн хийцтэй, үндсэн аягаа битүү мөнгөөр бүрж хийсэн аяга байсан. Нэг эр ямааны бүтэн бярууны гуяны махаар хийсэн борц байсан. Ойролцоогоор 10 кг орчим мах байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 15-р хуудас/,

Гэрч Д.Д: “...2016 оны 06 дугаар сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт оршин суух хадам аав

 

Г.Аюушбаатарынд хулгай орж аавын байнга цай хоолоо иддэг мөнгөн аяга, амбаарт байсан үхрийн махан борцыг хулгайлсан байсан. Уг аяга нь байнга л ширээн дээр байж байдаг байсан. Хадам ээж үхрийн махаар борц хийж байсныг би сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 15-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ: “...дунд гарын мөнгөн аяга 130.000 төгрөг, 10кг борц 200.000 төгрөг, нийт 330.000 төгрөг...” гэсэн /2-р хх-ийн 23-р хуудас/,

Яллагдагч С.Зн: “...Хайрхан багийн нутагт Суварганы урд харалдаа гэр хороололд байрлах 2 гэртэй хашаанд орж зүүн талын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж ширээн дээр байсан 1 ширхэг мөнгөн аягыг авч гэрээс гараад, амбаараас нь 25 кг гурилын уутны талаар хэмжээтэй борц байсныг аваад Хаан банкны гадаа аккумулятор зардаг хүний жин дээр борцоо жигнэсэн 6.8 кг борц байсан. Уг борцыг тухайн хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Мөнгөн аягыг нь Архангай аймгийн Цахир суманд төв зам дагуу нутаглаж байсан айлын эмэгтэйд мөнгөн хазаар, өөр 1 мөнгөн аяганы хамт 70.000 төгрөгөөр зарсан. Дараа нь цагдаа нартай хамт явахдаа хохирлыг нь бүрэн төлж цагдаа нар хурааж авсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

Найм. 2016 оны 6 дугаар сарын 18-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 10-08-02 тоотод оршин суух иргэн Д.Пын гэрт нэвтэрч иргэн Т.Аийн гартааман хөөрөг, үхрийн мах зэрэг эд зүйлийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Тээврийн хэрэгсэл ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл: “...бор шаргал өнгийн чулуун хөөрөг.. эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн /1-р хх-ийн 19-р хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...Алтансольд бор шаргал улаан өнгийн толгойтой, шар өнгийн металл болон ногоон өнгийн нуухтай ясан халбагатай гартааман хөөрөг 1ш-г хүлээлгэн өгөв...” гэсэн /1-р ха, 211-р хуудас/,

Хохирогч Т.А “...2016 оны 06-р сарын 21-ний өдрийн өглөө би хүргэнтэйгээ хамт сумын төвд байх эзэнгүй байшиндаа хөдөөнөөс ирэхэд үүдний таамбарын даруулга төмөр тахийсан байхлаар нь ороод юмаа бүртгэсэн чинь даавуунууд хийсэн цүнх болон нэг шар тортой борц алга болсон байсан тэгээд цагдаа дуудсан, цагдаа нарыг гарсаны дараа хөлдөөгчнөөс махаа авах гэсэн чинь хоёр хэсэг жижиглэн хийсэн үхрийн мах болон эр хонины гуя, үхрийн махан борц

 

 

16

 

ойролцоогоор 5 кг орчим байх мөн орон доогуур байсан ДДШ антены хүлээн авагч,

 

  1. ширхэг хос аяга /сүүн аяга/, дөрвөлжин хайрцагтай, рузалкан цүнх, мөн шинэ цагийн гартааман хөөрөг нуух болон халбага нь алт мөнгөөр хийгдээгүй, толгой улаан өнгийн чулуу байсан байх ийм зүйлүүд алга болсон байхыг дараа нь үзэж мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 38-39-р хуудас/ ,

 

Гэрч Д.П: “...манай хүргэн Доржжанцан эхнэр Алтансоль нар төв орж байшин ороод ирлээ хулгай ороод юм алга болчихож гэж ирсэн юмаа. Тэгээд цагдаад мэдэгдээд үзүүллээ гэж ирсэн. Тэгэхээр нь юу юу алга болсон байгааг асуухад үүргэвчин цүнх, ДДШ антены хүлээн авагч станц, 6 ширхэгтэй ком аяга, манай эхнэрийн худалдан авч байсан гартааман хөөрөг, хөлдөөгчид байсан хонь үхрийн мах, үхрийн махан борц зэрэг зүйл хулгайлсан байна гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 40-р хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ: “..Гартааман хөөрөг 800.000 төгрөг, үхрийн мах 7 кг

 

  1. 500 төгрөг, борц 4 кг 100.000 төгрөг, ДДШ антены хүлээн авагч 50.000 төгрөг, хонины гуя мах 3кг 16.500 төгрөг, рузалкан цүнх 10.000 төгрөг, 6ш ком аяга 15.000 төгрөг, нийт 1.037.000 төгрөг...” гэсэн /2-р хх-ийн 46-47-р хуудас/,

Яллагдагч С.Зн: “...Хайрхан багт байрлах 1 монгол гэртэй айлын хашаанд орж гэрийн хаалганы цоожийг нь эвдэн ороод хөх тортой борц, авдар дотроос бор чулуун хөөрөг 1 ширхэгийг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

 

Ес. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн И.Бын байшинд нэвтрэн хурган дотортой дээл хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл: “...Г.Н хөх өнгийн эмжээртэй нарийн хурган дотортой дээл 1 ширхэг, дунд талдаа шүрэн шигтгээтэй хоёр талдаа ногоон өнгийн шигтгээтэй гинжин түгжээтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг түр хураан авав...” гэсэн /2-р хх-ийн 61-р хуудас/,

 

Хураан авах тогтоол: “...Ч.Бүжинлхамын хулгайд алдсан гэх хар хөх өнгийн торгоор өнгөлсөн хурган дотортой дээл, мөнгөн бугуйвчийг хураан авав...” гэсэн /2-р хх-ийн 62-64-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...Ш.Бүжинлхамд хар хөх өнгийн дугуй эржгэр хээтэй, хурган дотортой үстэй дээл 1ш-ийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /2-р хх-ийн 65-р хуудас/,

 

Хохирогч И.Бн: “...2016 оны 6 дугаар сарын 10-ны үед шиг санагдаж байна, манайхыг хөдөө гэртээ байхад манай төрсөн дүү Бямбасүрэн гар утсаараа манай доод хотын айлын суурин утас руу залгаж намайг дуудуулан ярихдаа танай байшинд хулгай орсон байна. Байшингийн баруун хойд булангийн цонхны жижиг шил нь хагарсан байна гэж ярьсан юм. Нүүхдээ үлдээсэн эд хогшлуудаа бүртгэж үзтэл байшинд байсан нэг модон авдрын тагийг хөшиж жижигхэн нууц цоожийг эвдэн авдар дотроос нөхрийн минь хар хөх өнгийн торгоор өнгөлсөн хурган дотортой шинэ дээлийг нь авсан байсан. Мөн хойд жижиг өрөөнд байсан нарны самбар бас байхгүй болсон байсан. Өөрт учирсан хохирлоо нэхэмжилж авмаар байна, хохирол барагдуулвал санал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 68-69-р хуудас/,

 

 

17

 

Гэрч Г.Н: “...2016 оны 6 дугаар сарын эхээр байхаа намайг нөхөртэйгөө аптек орчихоод гараад ирэхэд манай нөхөр Баярсайхан нь машиндаа нэг танихгүй хүн суулгачихсан үстэй дээл, мөнгөн бугуйвч үзээд сууж байсан ба ямар учиртай дээл бугуйвч болохыг нь асуухад тэр танихгүй залуу надад мөнгөний хэрэг гараад машинаа цагдаа хураалгачихсан тэгээд өөрийнхөө юмыг зарах гэж байгаа юм гэсэн. Тэгээд хулгайн юм биш биз, яагаад хямдхан байгаа юм гэсэн чинь мөнгө хэрэг болоод зарах гэсэн юм миний өөрийнх гэж хэлсэн тэгээд дээл, бугуйвч хоёроо 350.000 төгрөгөнд зарна гэхээр нь манай нөхөр бид хоёр үзээд худалдаж авсан юм... ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 70-71-р хуудас/,

 

Гэрч Б.Б: “...2016 оны 6 дугаар сарын үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв гудамжинд машинтайгаа зогсож байх үед 1 үл таних 30 орчим насны шаравтар царайтай, 170 см орчим нуруутай залуу ирээд хар хөх өнгийн гадартай хурган дотортой эрэгтэй хүний дээл, хуучны мөнгөн бугуйвчийг зарахаар ирсэн. Тухайн үед тэр залуу машинаа цагдаад журамлуулсан, торгуулийн мөнгө хэрэг болоод өөрийнхөө эд зүйлсийг зарж байгаа юм та тус болооч гээд гуйгаад байсан. Уг нь манай эхнэр дургүй байсан боловч би адилхан жолооч хүн юм чинь тус болъё гэж бодоод дээл бугуйвч хоёрыг нийлүүлээд 350000 төгрөг бэлэн тоолж өгөөд худалдан авч байсан. Мөнгөн бугуйвчийг нь манай эхнэр цагаан мөнгө нэмж дархнаар 20.000 төгрөгөөр засуулж янзлуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 123-р хуудас/,

 

Гэрч Д.Б: “...танайд хулгай ороод хурган дотортой дээл чинь байхгүй байна гэж хэлсэн тэгээд л маргааш нь эхнэртэйгээ орж ирээд өөрсдөө бүртгэн үзсэн чинь цонх нь хагарсан өрөөн дотор байсан нарны самбарын толь байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 72-р хуудас/,

Гэрч Б.Б: “...Тэднийх хөдөө зусч байсан юм тэгээд намайг төвд байх байшингаа харж байгаарай гээд түлхүүрээ өгчихсөн байсан юм. Тэгээд би зун 06 сарын 07, 08-ны орчимд очиж эргэхэд том өрөөний жижиг цонх нь онгорхой, жижиг өрөөнийх нь цонх хагарсан байсан хаалга үүд нь зүгээр байсан тэгэхээр нь дотор тийш нь орж үзсэн чинь сийлбэртэй авдрыг хөшин эвдсэн байсан. Нөгөөх нь зүгээр байсан тэгэхээр нь хулгай орсон байж болох юм байна гэж бодоод л Бүжинлхам эгч рүү хэл дуулгаад цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 69-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ: “..хурган дотортой дээл 1.000.000 төгрөг, нарны самбар 200.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг...” гэсэн мэдүүлэг /2-р хх, 75-р хуудас/,

 

Яллагдагч С.З “...Тэжээлийн фондын зүүн талд байрлах эзэнгүй хүрэн модон байшингийн хашааг нь давж орон цонхыг нь хагалж дотогш ороод эрэгтэй хүний 1 ширхэг хурган дотортой дээл хулгайлсан. Хэргийн материалтай танилцахад 1 ширхэг нарны самбар хулгайлсан гэж хохирогч мэдүүлсэн байсан. Би нарны самбар аваагүй. Энэ хурган дотортой дээлээ жижиг улаан өнгийн суудлын машинтай эмэгтэй, эрэгтэй 2 настайвтар хүнд өмнө хулгайлсан бугуйвчны хамт нийтэд нь 300.000 төгрөгт зарсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

 

Арав. 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16-р хорооны Тайны 2 дугаар гудамжны 56-а тоотод оршин суух иргэн Р.Б-н хашаанд байх контейнероос Улаанбаатар хивс 2 ширхэг, нисдэг тэрэг буухад ашигладаг 13 ширхэг төмөр, 2х3 метрийн хэмжээтэй гражны төмөр хаалга зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн Р.Бьт 914.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Р.Б-н: “...2016 оны дугаар сарын 07-ны өдөр хашаа, байшиндаа ирэхэд хашаанд байдаг саарал өнгийн контейнерийн хаалга онгорхой цоожгүй байсан. Байшингийн цонх онгорхой салхивч цонх нь хагарчихсан байсан. Тэгэхээр нь эд зүйлсээ шалгахад контейнерт байсан 2х3 метрийн хэмжээтэй Улаанбаатар хивс 2 ширхэг алдагдсан байсан. Мөн хашаан дахь гражийн хойд талд хураасан байсан 3 метрийн урттай, 40 см-н өргөнтэй хашааны ногоон төмөр

 

  1. ширхэг алдагдсан байсан. Мөн гражийн хажуу талд байдаг 2х3 метрийн хэмжээтэй гражийн төмөр хаалга бас алдагдсан байсан. Би хажуу айлын хүн болох н.Цэрэнчанцал гэж эмэгтэйтэй уулзаж сэжигтэй зүйл ажигласан эсэхийг асуухад өмнөх өдрийн орой танай хашаанаас ногоон цэнхэр өнгийн 25-49 УНД улсын дугаартай портер маркийн автомашин ногоон өнгийн төмөр тэвшин дээрээ ачаад гараад явсан. Дотор нь эрэгтэй хүн байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн

 

107-108-р хуудас/,

 

Гэрч С.Ц-н: “...би тэр өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 1-31-а тоот гэртээ толгой өвдөөд хэвтэж байтал орой 19-20 цагийн үед хажуу хойд талын хашаанд төмөр тачигнах чимээ дуугараад байсан юм. Тэгэхээр нь би хүн байхгүй айлын хашаанд яахаараа төмөр дуугараад байдаг байна гэж бодож босоод гарч хашааныхаа завсраар Р.Бийн хашаа руу хартал миний харснаар хоёр эрэгтэй хүн байсан ба 35-40 орчим насны эрэгтэй хүмүүс цэнхэр өнгийн портер машиндаа Р.Бийн хашаанд байдаг ногоон өнгийн хашааны төмрийг тэвшин дээр нь дүүртэл ачсан байсан. Яг сүүлийн нэг төмрөө тэр хоёр өргөөд тавьж байсан. Тэгээд нэг нь Р.Бийн хашааны төмөр хаалгыг онгойлгосон. Харин нөгөө залуу нь хажууд нь суухынхаа өмнө хашааных нь хаалгыг хаачихсан мөртлөө цоожлоогүй. Тэгэхээр нь би цоожлохгүй юм уу хашааныхаа хаалгыг гэтэл тэр залуу цонхоороо эргэж ирээд цоожлоно гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгэхээр нь би Р.Бийн ах, дүү нар нь ирсэн юм байна гэж бодсон. Гэхдээ би тэр цэнхэр өнгийн портер машиных нь дугаарыг харсан 25-49 УНД улсын дугаартай машин байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 111-р хуудас/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны: “...Гэрч Б.Э нь 3 дугаартай уг хэргийн сэжигтэн С.З-г шууд зааж энэ 2016.05.07-ны өдөр миний машинаар айлын хашаанаас төмөр зөөлгөсөн хүн мөн байна. Бор царайтай, 30 орчим насны, нүүрээрээ бага зэрэг туранхайвтар энэ хүн мөн байна гэж зааж үзүүлснийг никон маркийн гэрэл зургийн аппаратаар бэхжүүлж авав...” гэсэн тэмдэглэл /2-р хх-ийн 137-139-р хуудас/,

 

Гэрч Б.Э-н: “...2016 оны 5 дугаар сарын 07-ны хооронд гэрийнхээ ойролцоо Нисэхийн эцсийн автомашины зогсоол дээр 25-49 УНА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашинаар хүмүүсийн ачааг ачиж халтуур хийдэг байсан. Харин 2016 оны 05-р сарын 07-ны өдөр нь мөн Нисэхийн эцэс дээр автомашинтайгаа зогсож байтал 15-16 цагийн үед нэг танихгүй залуу ирсэн. Уг залуу ганцаараа ирсэн. Өөр хүнтэй хамт яваагүй байсан. Тэгээд тэр үед надад хэлэхдээ та ачаа ачдаг юм уу гэсэн. Тэгэхээр нь би тиймээ ачна хаанаас юу ачуулах вэ гэсэн. Тэгтэл тэрээр гэрээсээ төмөр ачуулъя гэсэн. Гэр чинь хаана вэ

 

 

19

 

гэсэн чинь Буянт-Ухаа Тайны 2 дугаар гудамж гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг машиндаа суулгаад түүний хэлсэн газарт ирсэн. Би тэр хавиар өмнө нь явж байгаагүй ямар ч байсан очоод харсан чинь гүйдэг цэнхэр өнгийн төмөр хаалгатай, ногоон өнгийн хашаатай, том шар өнгийн байшинтай, байшингийн дээвэр өмнө нь шатаж байсан бололтой айлд ирсэн. Тэгээд тэр залуу энэ хашааны хаалгыг машинаас буугаад өөрийнхөө гэрийн хашааны хаалгыг онгойлгож байгаа юм шиг түлхэж онгойлгосон. Тэгэхээр нь би машинаа хашаа руу нь оруулсан. Өөр хүн гэрт чинь байхгүй юм уу гэсэн чин тэр залуу байхгүй гэж хэлсэн. Хашаанд орсон чинь баруун зүүн талд нь хэсэг хэсэг төмрүүд хураасан байсан. Саарал өнгийн контейнер бас байсан. Тэгээд хашааны баруун талд хураасан байсан хавтгай ногоон өнгийн хашаа хийж угсарч болдог нисдэг тэрэг газардуулдаг төмрүүдийг миний машины тэвшин дээр ачсан. Тэр залуу өөрөө дийлэхгүй байсан ба намайг чи хө хамт өргөлцөөд өгөөч гэж гуйсан тэгэхээр нь би хамт өргөлцөөд машиныхаа тэвшин дээр нэлээн олныг ачсан, ямар ч байсан бүгдийг нь ачсан. Яг хэдэн ширхэг гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан барагцаагаар 13 орчим ширхэг байсан. Мөн зүүн талаас нь хураасан төмрүүдээс гражийн төмөр том хаалга байсан түүнийг надтай хамт машинд өргөлцөж тэвшин дээр ачсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 145-147-р хуудас/,

 

Гэрч Б.Б-н: “...Би өөрийн төрсөн эцэг Р.Б болон дүү Б.Б нарын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай аав Р.Б-н өөрийнх нь эзэмшлийн хашаа байшинг эргэхээр очсон, ээж, аав бид нарт өвлүүлж үлдээнэ гээд Улаанбаатар нэртэй хивс хадгалж байсан юм. Дээрх хивснүүд алдагдсан байсан. Мөн байшингийн хана түшүүлсэн төмөр гражийн хаалга зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 159-р хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ: “..хивс 1 нь 200.000 төгрөг, нийт 400.000 төгрөг, төмөр хайс 1 нь 18.000 төгрөг, нийт 234.000 төгрөг, гражны төмөр хаалга 280.000 төгрөг нийт 914.000 төгрөг байна..” гэсэн /2-р хх-ийн 164-165-р хуудас/,

 

Яллагдагч С.Зн: “...Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн нутагт байрлах гэр хорооллын эзэнгүй байшингаас 13 ширхэг төмөр хайсыг хөлсөөр ачаа ачдаг машиныг хөлсөлж очоод ачиж 5 шарын орчимд байрлах төмөр авдаг цэг дээр 200.000 төгрөгөөр зарсан, жолооч нь намайг хулгай хийж байна гэж мэдээгүй хайс нь хашаан дотор ил байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

 

Арван нэг. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Нын байшинд нэвтрэн 20 см өндөртэй гуулин Ногоон дарь эх бурхан болон цагаан тос хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Нн: “...би 2017 оны 01 дүгээр сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвд байдаг гэртээ очсон чинь манай гэрт хулгай орсон байдалтай байсан. Би цагдаа дуудаад цагдаагийнхан ирсний дараа гэртээ орсон. Гэрт тогоотой өрөм байсан түүнийг авсан байсан. Цаашаа ороод харсан чинь манай бурхан алга болсон байсан. Манай бурхан 10 гаран жил болж байгаа Ногоон дарь эх нэртэй бурхан байгаа юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 183-186-р хуудас/,

 

 

20

 

Гэрч Ч.П: “...Н гуайн гэрт Бурхан тахилын дорхон дотор нь гуулин суумал бурхан байдаг байсан. Өндөр нь баримжаагаар бодоход 15 см орчим байсан байх. Би тэр бурхныг харж байснаас биш барьж үзэж байсан удаа байхгүй. Дорхоны гаднаас нь мөргөөд адис авдаг байсан. Энэ бурхан миний мэдэхээр сүүлийн 10 орчим жил Н ахын гэрт байсан. Тэгтэл өнгөрсөн жилийн өвөл бурхан нь хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 188-р хуудас/,

 

Гэрч Ж.Ш-н: “...Н гуайнхтай би 1990-д оны үед хамар хашаанд амьдардаг байсан. 1997 оны үед Н гуайн гэрт бурхны гүнгэрваа дотор гуулин суумал хийцтэй Ногоон Дарь-Эх бурхан байдаг байсан. Энэ бурхан нь ойролцоогоор 15 см өндөртэй гэмээр харагддаг байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 189-р хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ: “...ногоон дарь эх 300.000 төгрөг, хайлсан тос 5 кг 30.000 төгрөг, хуучны монгол цоож 10.000 төгрөг, нийт 340.000 төгрөг..” гэсэн /2-р хх-ийн 195-196-р хуудас/,

Яллагдагч С.Зн: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт гандангийн зүүн талд байрлалтай хашаанд орон байшингийн хаалганы цүүг нь суга татаж ороод хоймрын дорхон дотроос шаргал өнгөтэй бурхан байхаар нь авсан, таамбар дотор байсан төмпөнтэй тос хулгайлсан. Түмпэнтэй тосоо гэр рүүгээ авч явж байгаад сайр дотор хаясан. Бурхнаа дараа нь хот явахдаа Нарантуул дээр зарчихсан. Зарсан хүнээ танихгүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

 

Арван хоёр. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх иргэн Ц-н байшинд нэвтрэн хохирогч Ц.О-н 2 ширхэг хурган дотортой дээл хулгайлж, 1.200.000 төгрөгийн, хохирогч Ц.Б-н 1 ширхэг хурган дотортой дээлийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: “...Д.Э 1-4 хүртэл дугаарласан танигдагч этгээдүүдийг гаргаж сэжигтэн С.Зыг 4 дугаарт байрлуулан оруулж ирэв. Надад хурган дотортой эрэгтэй хүний дээл зарсан хүн энэ хүмүүс дунд байна, энэ хүн 4 гэсэн дугаартай байна гэснээр танигдагч нарыг гаргав...” гэсэн тэмдэглэл /2-р хх-ийн 203-204-р хуудас/,

 

Хураан авах тогтоол, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...иргэн

 

Д.Эгийн эзэмшлээс эрэгтэй хүний 1ш үстэй дээл, хар өнгийн дээлийн гадар 1ш хураан авав... хохирогч Ц.Бт хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /2-р хх-ийн 206-207-р хуудас,/

Хохирогч Ц.Бн: “...2017 оны 01 дүгээр сарын эхээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт байрлах манай аавын эзэнгүй байшингаас миний эзэмшлийн 3 ширхэг хурган дотортой дээл хулгайд алдсан. 1 дээл нь миний ээжийн хуучин өмсөж байсан дугуй хээтэй шар торгон, хурган дотортой дээл байсан. Энэ дээл нь бол 1970 оны үед шинээр хийж байсан дээл байх. Хуучин хурган дотортой дээл юм. Аав маань хэлэхдээ тухайн үед 36 төгрөгийн үнэтэй торго гэж гараад тэр торгоор хийж байсан гэсэн. 1 дээл нь миний эзэмшлийн Түмэннасан хар торгон гадартай хурган дотортой дээл байсан. Энэ

 

 

21

 

дээлийг шинээр нь хийгээд би таарч байна гэж өмсөж нэг удаа үзээд дахиж өмсөөгүй шинэ дээл байсан. Хурган дотор болон гадар нь эдэлгээнд ороогүй шинэ дээл байсан. Нөгөө 1 дээлийг би дүүдээ хийлгүүлж байсан юм. Миний эзэмшлийн дээл юм. Эмэгтэй дүү маань мөн адил өмсөж чадаагүй байж байгаад хулгайд алдсан. Би өөрийнхөө дээлтэй цуг хийлгүүлж байсан хөх пүүсүү дээл байсан юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 212-213-р хуудас/,

Хохирогч Ц.О-н: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн сарын 08-ны өдрийн хооронд намайг хөдөө мал дээр байх үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт байрлах манай аав Ц-н байшин эзэнгүй байсан юм. Энэ хугацаанд байшинд хулгай орж миний хар хөх өнгийн даавуун гадартай, хурган дотортой дээл, шар өнгийн торгон гадартай хурган дотортой дээл 2 ширхэг дээл, ах Б-н хар торгон гадартай хурган дотортой дээл хулгайд алдагдсан байсан. Ахын дээлийг цагдаа нар хурааж аваад буцааж өгсөн байгаа. Миний 2 дээл одоо болтол олдоогүй байгаа. 1 шар гадартай дээл нь манай ээжээс надад үлдсэн дээл байсан. Нөгөө дээлийг нь шинээр хийлгүүлээд 1-2 удаа л өмссөн дээл байсан, одоогоос 2-3 өмнө хийлгүүлсэн дээл юм...” /2-р хх-ийн 213-215-р хуудас/,

Гэрч Ц.Б: “...2017 оны 01-р сарын 01-08-ны хооронд Тосонцэнгэл сумын Хайрхан багт байрлах манай аав Ц-н байшинд хулгай орсон байсан. Би 01 дүгээр сарын 08-ны өдөр хашааг нь эргэж ирэхэд байшинд хулгай орж эрэгтэй хүний 1 ширхэг, эмэгтэй хүний 2 ширхэг нийт 3 хурган дотортой дээл алга болсон байсан. Манай дүү Ц.Б, Ц.О нарын дээлүүд байгаа юм. Аавын байшингийн цонхыг 10.000 төгрөг, монгол цоожийг 10.000 төгрөг, нөгөө цоожийг нийтэд нь 10.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 216-р хуудас/,

Гэрч Ч.Ц-н: “...манайд байшингийнх нь түлхүүр байдаг юм. Тэр өдөр манай нөхөр амбаараас нь юм авах гэж очсон. Тэгээд хулгай орсныг нь мэдсэн байсан юм. 3 ширхэг үстэй дээлээс 2 ширхэг дээл нь шинэ, нэг нь хуучин дээл байсан. Уг алдагдсан хурган дотортой дээлүүд манай хадам дүү нарын дээл жилийн өмнө хүнээр оёулж хийлгүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 217-р хуудас/,

Гэрч Д.Э-н: “...нэг залуу намайг лангуун дээрээ сууж байхад ирээд цүнхнээсээ эрэгтэй, эмэгтэй хүний 2 ширхэг хурган дотортой дээл зарах гэсэн юм хоёуланг нь 1.500.000 төгрөгт зарна. Би эмэгтэй хүний дээлийг нь анзаарч хараагүй, эрэгтэй хүнийх нь дээлийг хэд вэ? гэж асуусан. Тэгсэн 700000 төгрөгт зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь эгчид нь мөнгөний боломж алга чи өөр хүнд үзүүл гэж хэлсэн, удаа ч үгүй буцаж ирээд 350.000 төгрөгт авчих гэхлээр нь би за чи хулгайн эд зүйл зарж хүн чирэв дээ гэхэд, яалаа гэж дээ минийх гэж хэлэхээр нь авахаар болоод 350000 төгрөг, 0.75 литрийн Соёрхол нэртэй архи бэлнээр нь өгсөн. Надаас 1 шил архи өгчих гээд гуйгаад байсан. Би харвал зүс танина...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 222-223-р хуудас/,

 

Таньж олуулсан тухай: “...Д.Э нь надад хурган дотортой эрэгтэй хүний дээл зарсан хүн энэ хүмүүс дунд байна. Энэ хүн 2 гэсэн дугаартай байна, би энэ хүний нүдийг сайн ажигласан юм, хулгайн эд зүйл биш биз гэж асууж байхдаа хулгай хийхээр хүн байна уу үгүй юу гэж ажиглаж байсан юм. Тэрний нүд нь их содон тогтож ядсан, байнга аяган дотроо хөдөлж байсан, бас тэгээд бүлтгэр

 

 

22

 

нүдтэй. Хамар нь зүүн тал руугаа мурийсан байсныг нь ажигласан байсан болохоор таньж байна...” гэсэн тэмдэглэл /2-р хх-ийн 203-204-р хуудас/

Гэрч Б.Ц-н: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн сарын 08-ны өдрийн хооронд намайг хөдөө мал дээр байхад манай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт байрлах байшинд хулгай орж охин Ц.Он хар хөх өнгийн даавуун гадартай, хурган дотортой дээл, шар өнгийн торгон гадартай хурган дотортой 2 ширхэг дээл, хүү Батзоригийн хар торгон гадартай хурган дотортой дээл хулгайд алдагдсан байсан. Хүүгийн дээлийг цагдаа нар олоод буцааж өгсөн байсан. Охины маань 2 дээл одоо болтол олдоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 224-р хуудас/,

Гэрч Д.Б-н “..2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр павильон дээрээ сууж байсан чинь манай дүү Энхнаран намайг утсаар дуудаад нэг хүн хурган дотортой үстэй дээл байна, энд хүн зарна гээд явж байна, та ирээд үзээдхээч гэхлээр нь очсон. Намайг очиход манай дүү эрэгтэй хүний хурган дотортой дээл барьчихсан зогсож байсан. Би очоод дээлийнх нь дотор үсийг үзээд оёдлыг нь харсан юм. Дээлийнх нь хормойноос нь ханзлаад үзэхэд орчин цагийн оёотой, шинэ хурган дотор байсан юм. Тэгээд Э-д хандаад оёдол нь шинэ цагийнх юм байна, гэхдээ сайхан дээл байна гэж хэлчихээд лангуу руугаа буцаад явсан. Эмэгтэй хүнийх нь хөх өнгөтэй, эрэгтэй хүнийх нь түмэн насан хээтэй байсан. 2 ширхэг үстэй дээл зарна гээд үүргэвчтэй цүнхэнд хийчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2-р х-ийн 221-223-р хуудас/,

 

Гэрч Ж.М-н: “...шинэ жилээр хулгай орсныг Батсайхан ахаас мэдсэн. 2 жилийн өмнө Б ах, дүү О нар хурган дотортой дээл хийлгэж байгаа гэж өөрсдөө надад ярьж байсан. Цэвэгжав ахын эхнэр нь хурган дотортой дээл өмсөж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 218-р хуудас/,

Гэрч Ц.Б: “...2017  оны 01 дүгээр сарын 01-08-ны хооронд Тосонцэнгэл сумын Хайрхан багт байрлах манай аав Ц-н байшинд хулгай орсон байсан. Эрэгтэй хүний 1 ширхэг, эмэгтэй хүний 2 ширхэг нийт 3 хурган дотортой дээл алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 218-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ: “...эрэгтэй хүний үстэй дээл шинэ 900.000 төгрөг, хурган дотортой эмэгтэй хүний дээл шинэ 700.000 төгрөг, хурган дотортой эмэгтэй хүний дээл хуучин 500.000 төгрөг, хятад цоож 2ш нийт 10.000 төгрөг, монгол цоож

 

10.000 төгрөг..” гэсэн /2-р хх-ийн 222-223-р хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ “...0.6х045 харьцаатай вакум цонх 1 ширхэг хуучин 80.000 төгрөг...” гэсэн үнэлгээний хуудас /2-р хх-ийн 216-р хуудас/ Яллагдагч С.Зн: “...2016-2017 онд шилжих өвөл Хайрхан багийн

нутагт байрлах Түмэндоржийн клонкын арын гудамжинд байрлах эзэнгүй хашаа байшингийн цонхыг нь тосгоор хагалж ороод модон хайрцаг дотор байсан эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэгийг хулгайлж авсан. 2 дээлээ Архангай аймагт аваачаад эрэгтэй дээлээ хүнсний зах дотор зарсан түүнийг зааж өгч хураалгасан, эмэгтэй дээлийг таксины жолоочид зарсан. Эргээд цагдаа нартай хамт таксигаа хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

 

Арван гурав. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой баг 9-4-10 тоот хашаанд байх иргэн

 

 

23

 

Б.Дгийн байшинд нэвтрэн үхрийн мах 100кг, 0.75 литрийн титэм архи хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Д: “...2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би Сайрын зүүн талд байрлах гэртээ очсон чинь манай гадаа таамбарын цоож эвдэрчихсэн, байшингийн зүүн талын нэг цонх, урд талын том өрөөний нэг цонх онгорхой байсан. Тэгээд гэрт орсон чинь гэрийн хоймор байсан нэг шил 0.75 литрийн Титэм нэртэй архи байхгүй болчихсон байсан, тэгээд гэрт байх бусад зүйлээ шалгахад бүрэн байсан. Гэрээс гараад таамбар луу ороход модон тавиур дээр байсан үхрийн мах ихэнх тал нь байхгүй болчихсон байсан. Тэгээд би цонхны салхивчны дотор тал болон дээд талын мансартны хаалганы дотор талд нь аав, дүү нараараа мод тавиулж хадуулсан юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 248-249-р хуудас/,

 

Гэрч Д.М: “...Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутагт байрлах гэртээ ирсэн. Гэртээ ирээд 2 хоноод Тосонцэнгэл сумын Хайрхан багт үхрийн мах зарж байсан үл таних хүнээс сарлагын сувай үнээний мах гээд бүтэн үхрийн мах 600.000 төгрөгөөр худалдаж аваад гэрийн таамбарт уутанд хийгээд өвлийн идшинд хэрэглэхээр бэлтгээд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны үед Өмнөговь руу ажилдаа явсан үед мах байсан, хэд хоногийн дараа утсаар эхнэр залгаад нөгөө махыг хулгайд алдчихлаа гэж хэлсэн, би уг махыг худалдан авахдаа 150 кг мах гэж 600.000 төгрөгөө худалдан авсан, авснаас хойш 20 орчим хоног хэрэглээд үлдсэнийг нь хулгайд алдсан байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 1-р хуудас/,

Гэрч Д.Б: “...Мягмарбат үхрийн мах худалдаж аваад ирье гээд хамт яваад үл таних 1 хүнээс бүтэн үхрийн мах гээд 150 кг махыг 600.000 төгрөг бэлэн тоолж өгөөд авсан. Түүнийг хамт аваад гэрийнх нь таамбарт хураалцаж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 2-р хуудас/,

 

Гэрч А.Х: “...Намайг дэлгүүртээ ганцаараа сууж байхад л өмнө зүс харж байгаагүй нэг бор залуу орж ирээд мах авах уу, хямдхан өгчихмөөр байна, хот явах гээд мөнгөний хэрэг гараад байна надад үхрийн хоёр гуя байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь авъя гэж хэлээд нөгөө залуу аваад ирье гээд явсан. Тэгээд удаа ч үгүй гурилийн шуудайнд хийчихсэн өргөж оруулж ирсэн. Ирэхдээ үхрийн нэг гуя, хөшиглөж байсан нэг ширхэг хаатай хамт авч ирсэн. Тэгэхлээр нь би тэр залуугаас чи чинь хоёр хаа гээд байсан биз дээ гэж асуутал нэг гуяыг нь манай эхнэр хэрэглэнэ гээд байна тэгээд авч ирсэнгүй гэж хэлсэн. Тэгээд 70 гаруй мянган төгрөг болсон байх 20 орчим мянгад нь бараа аваад 50.000 мянган төгрөгийг бэлнээр нь аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 3-4-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээний: “...үхрийн мах 100 кг 550.000 төгрөг, Титэм архи 10.000 төгрөг, цонхны шил 20.000 төгрөг, нийт 580.000 төгрөг...” гэсэн тэмдэглэл /3-р хх-ийн 9-10-р хуудас/

 

Яллагдагч С.Зн: “...2016-2017 он шилжих өвөл 12 сар орчим байх Улаантолгой багийн Ханхөхий гуанзны урд талд гудамжны үзүүрт байрлах монсарттай байшингийн цонхны салхивчийг нь хөшиж ороод таамбар дотроос нь 1 ууттай үхрийн хаа 1 ширхэг, гуя 1 ширхэгийг хулгайлж аваад төв гудамжинд байрлах гуанзанд хаа, гуя хоёроо бүгдийг нь зарсан. Тухайн үед жинг нь үзэхэд 30

 

 

24

 

кг орчим болсон, хаа нь 12 кг болж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг баримтууд,

 

Арван дөрөв. 2016 оны 6 дугаар сарын 20-ны үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 7-4-10 тоотод оршин суух иргэн З.А гэрт нэвтрэн мөнгөн болон монетон ээмэг, бөгжний хослолыг хулгайлж 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч З.А: “...2016 оны 6 дугаар сарын 20-ны үед ажилдаа явчихсан гэр эзэнгүй байхад манай дүү З.Отгонбаяр над руу утсаар яриад танай гэрийн хаалганы цоожийг нэг хүн эвдэлчихээд гараад явж байна гэж хэлсэн. Би тэр даруйд очиж үзэхэд гэрийн цоож эвдэрчихсэн байсан. Гэрт орж эд зүйлээ бүртгэхэд бүх эд зүйл маань бүрэн бүтэн байх шиг байсан. Цоож эвдэлчихээд орж чадаагүй байхад нь манай дүү харсан байна гэж бодоод тухайн үед чимээгүй өнгөрсөн юм. Тэгээд сая цагдаагаас дуудаад гэрээс чинь монетон, мөнгөн ээмэг бөгж хулгайд алдагдсан байна гэсэн. Уг явдал болсноос хойш манай эхнэр монетон ээмэг, бөгж, гинжний хос, мөнгөн ээмэг бөгж, гинжний хосыг олохгүй байна гээд хайгаад байсан... ” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 29-р хуудас/,

 

Гэрч З.О: “...2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт манай гэрийн арын гудамжинд амьдардаг төрсөн ах З.Агийн хашаанаас усны тэрэг авахаар хашаанд нь ороход Амартайван ахын байшингийн хаалганы гадна талд 30 орчим настай эрэгтэй хүн зогсож байсан. Намайг хашааны хаалгаар орж ирэхийг хараад тэр хүн амандаа юм хэлээд хашааны хойд хаалгаар гараад гүйсэн. Би тухайн үед тэр хүнийг хулгай хийж байна гэж бодоогүй. Байшингийн хаалган дээр очоод харахад цоожийг нь эвдэлчихсэн байхаар нь А ахад хэлсэн. А ах гэртээ ирж үзээд хулгайд алдагдсан зүйл байхгүй байна гэсэн. Тэр хулгайчийг гэрт нь ороогүй юм байна гэж бодож байсан. Үүнээс хойш эгч Ц монетон ээмэг, бөгж, гинжний хослол, мөнгөн ээмэг бөгж гинжний хослолуудаа хайгаад олохгүй байна гэж ярьж байсан. Саяхан цагдаагаас дуудаад гэрээс чинь монетон болон мөнгөн ээмэг, бөгж, гинж хулгайлагдсан байна гэж хэлсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 30-р хуудас/,

 

Гэрч Б.Ц: “...Манай охин мөнгөн хослолыг 60.000 төгрөгөөр худалдан аваад 2015 оны 03-р сарын 08-нд надад бэлэглэж байсан, Монетон хослолыг 2013 оны өмнө би Улаанбаатар хотын Мөнгөн завьяагаас өөрөө 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг хослол нь 7 грамм орчим жинтэй байсан. Өөр эд зүйл хулгайд алдаагүй. Хаалгыг цоожилсон жижиг хятад цоожийг эвдээд орчихсон байсан..” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 31-р хуудас/,

 

Гэрч А.М: “...2016 оны 6 дугаар сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт оршин суух манай аав З.Агийн гэрт хулгай орж мөнгөн ээмэг, бөгж, гинжний хос, монетон ээмэг, бөгж, гинжний хос хулгайд алдагдсан байсан. Мөнгөн хослолыг нь 65000 төгрөгөөр 2015 онд худалдан авч өгч байсан. Монетон хос нь эмээгээс, ээжид өвлөгдсөн эд зүйл байсныг мэднэ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 32-р хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ: “...монетон ээмэг, бөгж, гинжний хослол 250.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгж гинжний хослол 30.000 төгрөг, цоож 1 ширхэг 2000 төгрөг...”

 

 

25

 

гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 37-38-р хуудас/,

 

Яллагдагч С.Зн: “...Хайрхан багийн нутагт хашаандаа цагаан өнгийн шавар байшинтай айлын хашаанд ороод хаалганы цоожийг төмрөөр эвдэн байшинд орж бурханы дорхоны урд жижиг уутанд байсан 1 хос монетон ээмэг, 1 монетон гинж, монетон бөгж, өрөөсөн мөнгөн ээмэг, бөгж авч гараад цоожны цүүнд цоожийг зүүх гэж байтал хашааны гаднаас эмэгтэй хүн ороод ирэхээр нь хашааны арын завсраар гараад зугтаасан. Монетон ээмгээ Тумбаашийн алт, мөнгөний дарханд 30.000 төгрөгөөр зарсан бусдыг нь гээчихсэн байна лээ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163-165-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Шүүгдэгч С.Зод холбогдох дээрх гэмт хэрэгт Сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “...Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ...”

 

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч С.З нь дээрх 14 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд үйлдсэн, өөрөөр хэлбэл уг гэмт хэргүүд нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд үйлдэгджээ.

 

Иймд С.Зод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй, 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.З нь гэмт хэргийн улмаас Г.Эт 705.000 төгрөгийн, Г.Эт 152000 төгрөгийн, Л.Бт 300.000 төгрөгийн,

  • .Зд 640.000 төгрөгийн, Н.Шод 383.000 төгрөгийн, Д.Цт 800.000 төгрөгийн, Ч.Бд 3.750.000 төгрөгийн, Ж.Ад 330.000 төгрөгийн, Т.Ад 800.000 төгрөгийн, И.Бд 1.200.000 төгрөгийн, Р.Бьд 914.000 төгрөгийн, Д.Нт 340.000 төгрөгийн, Ц.Од 1.200.000, Ц.Бт 900.000 төгрөгийн, Б.Цд 100.000

 

 

26

 

төгрөгийн, Б.Дд 560.000 төгрөгийн, З.Ад 282.000 төгрөгийн хохирол учруулж гэмт хэргийн улмаас нийт 13.356.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулжээ.

 

Иймд С.Зд холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар давтан буюу орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.З нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1046 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2015 ны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас хугацааны өмнө чөлөөлөгдсөн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин Батсуурийн гэрээс 2 хивс, Амартайваны гэрээс бөгжний хослол, И.Бын гэрээс нарны самбар зэргийг аваагүй, бусад эд зүйлийг хулгайлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө. Удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Миний биеийн байдал тааруу байна, эмч намайг хэвтрийн дэглэм сахих ёстой гэсэн...” гэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлэг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь давхар нотолж байна гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн нөхцөл байдлыг нотлох үүрэггүй ч, зарим эд зүйлийг хулгайлж аваагүй буюу хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа өөр нотлох баримтуудаар үгүйсгэж чадаагүй байгааг дурьдах нь зүйтэй.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

 

 

27

 

“Хулгайлах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэх, санаатай гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” болон “хүндрүүлэх” нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд  хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч С.З нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны

  1. дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 197 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол болон гэм хорын хохирлын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Хохирогч Ж.Эийн “.. үстэй дээлээ авсан, нэхэмжлэх зүйлгүй...” /1-р хх-н 37 хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Эийн “ хулгайд алдсан мөнгөн аягаа буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй...” /1-р хх-н 28 хуудас, 4-р хх-н 212 хуудас/, хохирогч Л.Бийн “хохирол төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй...” /1-р хх-н 88,107 хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Бийн “...хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй...” /1-р хх-н 108 хуудас, 4-р хх-н 234 хуудас/, хохирогч О.Зын “...цаашид гаргах гомдол санал байхгүй...” /1-р хх-н 122 хуудас/, иргэний нэхэмжлэгч Ч.Т “... нэхэмжлэх зүйл байхгүй...”/ 1-р хх-н 216-р хуудас/, иргэний нэхэмжлэгч М.Бын “...хохирол барагдсан, нэхэмжлэх зүйлгүй...” /1-р хх-н 218 хуудас/, иргэний нэхэмжлэгч Л.Бын “...нэхэмжлэх зүйлгүй...” /4-р хх-н 192 хуудас/, хохирогч Т.А “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” 2-р хх-н 38 хуудас, 4-р хх-н 223 хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.Б “...хулгайд алдсан үстэй дээлээ буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй...” /2-р хх-н 193, 4-р хх-н 228 хуудас/ гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, шүүгдэгч нь тэдэнд төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

 

Харин дараах хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирлоо нэхэмжилж байгаа буюу хохирол төлөгдөөгүй болох нь:

Хохирогч Д.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...З үстэй дээлийг 280.000 төгрөгөөр худалдан авсан, уг дээлийг цагдаагийн байгууллага хураан авсан учраас одоо 280.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Н “...луун хээтэй хуучны хар модон тагштай аягыг манай ломбардад 150.000 төгрөгөөр барьцаалсан энэ мөнгийг нэхэмжилж байна...” /4-р хх-н 235 хуудас/,

 

 

28

 

Иргэний нэхэмжлэгч Г.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...шүрэн толгойтой мөнгөн бугуйвч, хурган дотортой дээлийг 350.000 төгрөгөөр худалдан авч, 20.000 төгрөгөөр бугуйвчийг засуулсан байсан. 2 сарын дараа цагдаагийн байгууллага хулгайн эд зүйл байна гээд хураан авсан. Манай нөхөр Б.Быг бас иргэний нэхэмжлэгчээр татсан байгаа. Бид хоёр нийт 350.000 төгрөг нэхэмжилж байна....” ,

Хохирогч Н.Ш “...мөнгөн болон монетон ээмэг, бөгж гинж зэрэг 383.000 төгрөгийн эд зүйл хулгайд алдсанаас мөнгөн гинж монетон бөгж гээд 58000 төгрөгийн эд зүйл буцаан авсан. Одоо 325.000 төгрөгөө нэхэмжилнэ...” /1-р хх-н 150,152-р хуудас/,

Хохирогч Д.Ц “...мөнгөн аяга, хөөрөг, монетон бөгж, зүүлт, мөнгөн бүс, хутганы хуй, зэс аяга зэрэг 800.000 төгрөгийн эд зүйл хулгайд алдсан. Хөөрөг, мөнгөн бүс, зэс аяга зэрэг 170.000 төгрөгийн эд зүйлийг буцаан авсан. Одоо 630.000 төгрөгийн эд зүйлийг олж аваагүй байгаа, түүнийгээ нэхэмжилнэ...” /1-р хх-н 181,183-р хуудас/,

 

Хохирогч Б “...би мөнгөн тоногтой эмээл, хазаар, мөнгөн хөөрөг зэргийг хулгайд алдаад эд зүйлээ бүгдийг нь авсан. Дээрх эд зүйлийг Архангай аймгаас авч ирсэн унааны зардал, шатахууны үнд 300.000 төгрөг нэхэмжилнэ...” /2-р хх-н 213-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч С.Л “...би эмээлийг 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хулгайн эд зүйл болохыг нь мэдээд цагдаагийн байгууллагад хураалгасан, одоо С.З 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” / 1-р хх-н 221 хуудас/,

Хохирогч Ж.А “...би мөнгөн аяга болон 10 кг борц хулгайд алдсан, мөнгөн аяга болон 3кг борцоо буцаан авсан. Одоо 7 кг борцны үнэ 175.000 төгрөг нэхэмжилнэ...” / 2-р хх-н 14 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Л.Б “...25 кг-ын гурилын уутанд хийсэн борцыг нь хиллэж үзтэл 6.4 кг байхлаар нь 64.000 төгрөг өгч авсан. Би борцноос 3 кг-ыг нь хэрэглэчихсэн үлдсэн борцыг нь танайд авчирч өгч байгаа юм. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” /4-р хх-ийн 95-р хуудас/

Хохирогч И.Б “...эрэгтэй үстэй дээл, нарны самбар зэргийг хулгайд алдаж, дээлээ буцаан авсан. Харин нарны самбараа олж авч чадаагүй байгаа учраас түүний үнэ болох 200.000 төгрөг нэхэмжилнэ...” /2-р хх-н 66, 69 хуудас/,

 

Хохирогч Р.Б “...Би хивс, төмөр хашаа, хаалга зэрэг эд зүйлээ хулгайд алдсан дээрх эд зүйлийн үнэ болох 914.000 төгрөгийг нэхэмжилнэ...” /2-р хх-н 109 хуудас/,

Хохирогч Д.Н “...Би бурхан, тос зэрэг эд зүйлээ хулгайд алдсан, би их шүтлэгтэй хүн учраас маш их гомдолтой байна. 630.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /2-р хх-н 173 хуудас/,

Хохирогч Ц.О “...би өөрийнхөө шар торгон үстэй дээл, ээжийнхээ хуучин хөх торгон үстэй дээлийг хулгайд алдсан. Дээлээ олж авч чадаагүй учраас үнэлгээгээр тогтоогдсон 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /2-р хх-н 201, 4-р хх-н 234 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Ц “...Манай байшингийн цонхийг тоосгоор хагалж хулгай хийсэнд гомдолтой байна. Байшингийн цонхны шилний үнэ болох


 

80.000 төгрөг, хятад болон монгол 2 цоож эвдсэн байсан түүний үнэ 20.000 төгрөг, нийт 100.000 төгрөгийг нэхэмжилж байна...” / 4р хх-н 194 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Эн “...би үстэй дээлийг 350.000 төгрөгөөр худалдаж аваад 17000 төгрөгийн үнэтэй архи нэмж өгсөн. Хулгайн эд зүйл байсан гээд цагдаагийн байгууллага хураагаад авчихсан учраас 367.000 төгрөгөөр хохирч байна. Мөн уг дээлийг 130.000 төгрөгөөр чисчүү даавуу, 200.000 төргөөр 8 ширхэг хурганы арьс худалдан авч, оёдолчинд 120.000 төгрөг өгч нийт 450.000 төгрөгөөр засаж сэлбэж оёулсан. Иймд би нийт 817.000 төгрөг нэхэмжилж байна...” / 2-р хх-н

 

  1. хуудас/,

 

Хохирогч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...манайх 100 кг мах, титэм нэртэй 1 шил архи зэргийг хулгайд алдсан. Цонхны шил хагалсан байсан боловч түүнийг нэхэмжлэхгүй. Одоо үнэлгээгээр тогтоогдсон 560.000 төгрөгөө нэхэмжилнэ...”

 

Хохирогч З.А “... монетон ээмэг, мөнгөн хос зэрэг эд зүйл хулгайд алдсан, түүний үнэ болох 310.000 төгрөгийг нэхэмжилнэ. Цоожны үнэ 2000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” /3-р хх-11 хуудас/ гэсэн мэдүүлэгүүд болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нийт 7.941.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 6.811.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1.130.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрллээ.

Иймд шүүгдэгч С.З-с нийт 6.811.000 төгрөг гаргуулж хохирогч Д.А 282.000 төгрөг, Н.Ш 325.000 төгрөг, Д.Цт 630.000 төгрөг, хохирогч Ж.А 140.000 төгрөг, И.Б 200.000 төгрөг, Р.Б 914.000 төгрөг, Д.Н 330.000 төгрөг, Ц.Од 1.200.000 төгрөг, Б.Д 560.000 төгрөг, хохирогч З.А 280.000 төгрөг, Иргэний нэхэмжлэгч Э.Н 150.000 төгрөг, Г.Н 350.000 төгрөг, С.Л 1.000.000 төгрөг, Б.Ц 100.000 төгрөг, Д.Э 350.000 төгрөгийг тус тус  олгож, Хохирогч Ч.Б 300.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хохирогч Ж.А нэхэмжлэлийн шаардлагаас 35.000 төгрөгийг, хохирогч Д.Нын нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгийг, Д.Э нэхэмжлэлийн шаардлагаас 467.000 төгрөгийг, хохирогч З.А нэхэмжлэлийн шаардлагаас 28.000 төгргийг, нийт 1.130.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь: Хохирогч Ч.Б нь хулгайд алдсан мөнгөн тоногтой эмээл, хазаар, мөнгөн хөөрөг зэргийг олж авсан, түүнийг Архангай аймгаас очиж авахад гаргасан шатахууны зардал 300.000 төгрөгрөгийг нэхэмжилж байна гэсэн байх боловч дээрх 300.000 төгрөгийн зардалтай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний нэхэмжлэгч Д.Э нь үстэй дээлийг 350.000 төгрөгөөр худалдаж аваад 17000 төгрөгийн үнэтэй архи нэмж өгсөн, уг дээлийг 130.00


 

төгрөгөөр чисчүү даавуу, 200.000 төгрөгөөр 8 ширхэг хурганы арьс худалдан авч, оёдолчинд 120.000 төгрөг өгч нийт 450.000 төгрөгөөр засаж сэлбэж оёулсан учраас 817.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч архи, чисчүү даавуу, хурганы арьс зэрэг эд зүйлийн үнэлгээ болон дээрх эд зүйлсийг худалдан авсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй,

 

хохирогч Ж.А нь 1кг борцыг 25000 төгрөгөөр үнэлж 7кг борцны үнэ 175000 төгрөг нэхэмжилж байх боловч шинжээчийн дүгнэлтээр 1 кг борцыг 20.000 төгрөгөөр,

Д.Н  бурхан, цагаан тос зэргийг 630.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байх боловч шинжээчийн дүгнэлтээр бурхан, цагаан тос зэргийг 330.000 төгрөгөөр ,

З.А  монетон ээмэг, мөнгөн хос зэрэг эд зүйлийг 330.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байх боловч шинжээчийн дүгнэлтээр монетон ээмэг, мөнгөн хос зэргийг 282.000 төгрөгөөр тус тус үнэлж дүгнэлт гаргасан бөгөөд дээрх үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан оролцогчид ямар нэгэн гомдол гаргаагүй байх тул хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, Прокурорын тогтоолоор шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгөнөөс 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий телевизор, тоос сорогч битүүмжилснийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд: хохирогч Ж.Э, Г.Э гэж бичсэн, Д.Пыг Д.П гэж бичсэн, яллах дүгнэлтийн Тогтоох хэсгийг товч байдлаар, өөрөөр хэлбэл шүүгдэгчийг ямар, ямар үйлдэлд холбогдуулан яллаж байгаагаа тодорхой бичээгүй, хохирлын тооцоог зөрүүтэй байдлаар тооцож бичсэн гэх мэт алдаа байгааг шүүх бүрэлдэхүүн техникийн шинжтэй алдаа гэж үзсэний зэрэгцээ дээрх алдаанууд нь хэргийг прокурорт буцаах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэв.

Харин прокурор дээрх алдааг дахин гаргахгүй байхыг цаашид анхаарвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.З “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 197 /нэг зуун ерэн долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай
  3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 7.941.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.811.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч С.З хохиролд 6.811.000 /зургаан сая найман зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.А 280.000 төгрөг, Э.Н 150.000 төгрөг, Н.Ш 325.000 төгрөг, Д.Ц 630.000 төгрөг, С.Л 1.000.000 төгрөг, Ж.А 140.000 төгрөг, И.Б 200.000 төгрөг, Г.Н 350.000 төгрөг, Р.Б 914.000 төгрөг, Д.Н 330.000 төгрөг, Ц.О 1.200.000 төгрөг, Б.Ц 100.000 төгрөг, Д.Э 350.000 төгрөг, Б.Д 560.000 төгрөг, З.А 280.000 төгрөг тус тус олгож, Ж.А нэхэмжлэлийн шаардлагаас 35.000 төгрөгийг, хохирогч Д.Н нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгийг, Д.Э нэхэмжлэлийн шаардлагаас 467000 төгрөгийг, хохирогч З.А нэхэмжлэлийн шаардлагаас 28.000 төгрөгийг, Ч.Б 300.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нийт 1.130.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, С.З хувьд ноогдох хөрөнгөнөөс эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоолын улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.ОТГОНХИШИГ

                      ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА

                      ШҮҮГЧ                               Н.ДЭЛГЭРМАА