Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 52

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.Уртнасан, Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Иргэдийн төлөөлөгч Д.Гансүх,

Хохирогч Д.Б, Б.Б /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, Э.Ганбат /онлайнаар/,

Шүүгдэгч Б.Э, Б.Б нарыг оролцуулан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

     Монгол улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 06-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эцэг Б хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ИЭ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Б.Э,

      Монгол улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 06-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Хангамжийн хэсгийн 1-04 тоотод оршин суудаг, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ИА регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Хангамжийн хэсгийн тоот хашааны гадна гол төмрийн дугаар АК9115, замагны 115 дугаар бүхий Вепр маркийн буугаар хохирогч Б.Бг буудаж алахыг завдсан, хохирогч Б.Б, Б.Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн 1 давхарт байрлах диско бааранд ширээ шидэж, хохирогч Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Б.Эод холбогдох 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Хангамжийн хэсгийн 1-04 тоот хашааны гадна гол төмрийн дугаар АК9115, замагны 115 дугаар бүхий Вепр маркийн буугаар хохирогч Б.Бг буудаж алахыг завдсан, хохирогч Б.Б, Б.Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэргийн тухайд:

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 2 дугаар сард Д.Б бид хоёр Оргил ресторанд сууж байхад Б.Э тав зургаан залуучуудтай орж ирээд хамт явсан залуус нь Д.Б бид хоёрыг хулгайч гэх зэргээр хэлээд бид нарын дунд маргаан болсон. Д.Бийг тамхи татах гээд гарсан хойгуур Б.Этой явж байсан залуучууд нь намайг ирж зодоод буцаад ширээндээ очиж суухаар нь би уурандаа нэг ширээ аваад тэд нар луу шидтэл Б.Эын хөмсөг орчимд цохигдсон юм. Тухайн үед Б.Э бид хоёр буруугаа ойлголцоод гомдол саналгүй гээд салахдаа нэгэндээ утасны дугаараа өгсөн юм. Б.Эыг  түүнээс хойш таньдаг болсон.

Харин 2017 оны 3 дугаар сарын 23-ны орой гэртээ байхад Б.Э залгаад намайг хаана байгааг асуусан, удалгүй дахин залгасан би утсаа аваад ярьтал танайх Хангамжийн 1-04 тоот юм байна би гадаа чинь ирчихлээ гараад ир гэхээр нь би ахдаа нөгөө залуу ирчихсэн байна гэж хэлэхэд яах гэсэн юм бол хоёулаа цуг гаръя гээд Б.Б ах түрүүлээд гарсан миний араас Д.Б гарч ирсэн. Бид гурав хашааны гадаа гарахад 1 машин зогсож байсан. Ах очоод машины хаалгыг энэ юм уу гээд таттал буун дуу гараад миний ар талд бас нэг шил юм уу, төмөр ч юм уу дуугарах шиг болохоор нь би эргээд хартал Д.Б газар уначихсан байсан.  Би юу болов оо гэхэд миний баруун гараас цус гоожсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан.

Би буудуулж миний баруун гарт нэвтэрсэн шарх үүссэн, өөр гэмтэлгүй. Хашаанаас гарахдаа Б.Б ах, Д.Б бид 3 цуварч гарсан. Ах түрүүлж очоод машины хаалгыг онгойлгосон. Д.Б бид хоёр хаалгаар гараад машин руу яваад ахын ард очих гэж явтал буу дуугарсан. Машинд Б.Э байхыг хараагүй, гадна талаас машин дотор байгаа хүн харагдахгүй байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  өгсөн: “...“...2017 оны 2 дугаар сард Б.Б бид хоёр Оргил ресторанд сууж байхад Б.Э найзуудтайгаа тэнд байсан. Б.Эыг  түүнээс хойш таньдаг болсон. Харин 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед ажлаа тараад Жаст Ойл шатахуун түгээх станцын тэнд Б.Б, Б, Б нартай таараад бид нар 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэр үед Б.Бруу нэг хүн утсаар ярьсны дараа Б.Б хэлэхдээ бид нартай муудалцдаг нөхөр залгаад ална гээд байна гэж хэлсэн, тэндээсээ бид нар Б.Бийн гэр лүү машинаар явж байхад Б.Б утсаар яриад хэрэлдээд байсан. Б.Б чаддаг юм бол алаарай, алахгүй юу гээд яриад байсан. Өөр яг юу ярьсныг мэдээгүй.

Тэгээд бид нар Б.Бийн гэрт ирээд хашаанд нь байдаг ахынд нь цай уугаад сууж байхад Б.Б орж ирээд нөгөө нөхөр чинь гадаа ирчихсэн байна гэнэ, гараад уулзъя гэхэд Б.Бийн ах нь ямар хүн юм гэж хэлээд түрүүлж гараад араас нь Б.Б гараад, түүний араас нь би гарахад бараан өнгийн жийп машин зогсож байсан. Б.Бийн ах нь түрүүлж очоод машины зүүн талын хаалгыг онгойлгоод машинд сууж амжаагүй байсан чинь буун дуу гараад би буудуулснаа мэдээд шархаа дараад доошоо суусан. Миний биеийн хавирганы доод хэсгээр сум ороод зүүн талын арын хэсгээр гарсан байсан, мөн зүүн тохойн дотор хэсэгт шархалсан, өөр гэмтэл учраагүй.

Жолооны ард сууж байсан хүнийг хальт хархад өмнө нь Оргил худалдааны төвийн нэг давхрын бааранд сууж байхад Б.Бтой муудалцаж маргалдаад зодоон хийсэн залуу байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг, 

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 23-ны орой гэртээ байж байтал манай дүү Б.Б, найз Б, Б, Б нартай цуг орж ирээд нөгөө хүмүүс уулзъя гээд өдрөөс хойш яриад байна яах вэ? Гэрээ заагаад өгчихлөө гэж хэлсэн. Тэгтэл Б.Бийн утас нь дуугараад утсаа авч ярьснаа нөгөө хүмүүс гадаа ирчихлээ уулзъя гэж байна яах уу гэсэн. Тэгэхээр нь би та нар байж бай гараад зодоон цохион болно, би гарч уулзаад явуулъя гэж хэлээд гэрээсээ гарсан. Миний араас Д.Б, Б.Б хоёр гарч ирсэн. Би хашаагаараа гарахад хашааны үүдэн дээр Ланд маркийн машин ирээд зүүн тийш машинаа харуулж зогсоосон. Би машин дээр нь очоод хаалгыг нь онгойлгоод за сонин сайхан юу байна гээд мэндлэхэд дотор нь жолоо барьж байсан залуу надтай дуугарахгүй байсан. Би тэр жолоочийг яасан ахын дүү гээд асуухад яах юу байдаг юм, ярьдгаараа ярих уу гээд урд талын жолоочийн эсрэг талын суудлынхаа хажуугаас буу аваад миний цээж рүү тулгасан. Би баруун гараараа бууг нь хойш нь суудал руу түлхтэл буу панк гээд дуугараад явчихсан. Д.Б намайг буудчихлаа гээд миний ар талд орилсон. Тэгэхээр нь би бууны гол төмрөөс барьж аваад жолоочийн гарыг хойш нь татаад бууг нь булааж авсан. Цагдаа ирээд бууг шалгаж үзэхэд магазин дүүрэн сумтай хоолойдоо нэг сумаар цэнэглэгдсэн байсан. Би Б.Б, Д.Б нарыг миний араас хашааны гадна гарч ирээд хаана ямар байдалтай зогссоныг хараагүй. Буудчихлаа гээд орилохоор нь харахад миний ард Б.Б, түүний цаана нь Д.Б гэдсэн дээрээ гараараа дараад газар сөхөрч суусан. Буу нь жолоочийн суудал, дунд хайрцаг хоёрын завсраар босгож тавьсан байсан, буугаа шууд аваад над руу тулгасан...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б машин бариад хөдлөөд явж байхад Б.Бийн утас руу нэг хүн  залгаад Б.Б тэр хүнтэй хэрэлдээд байсан. Тэгсэн Б.Б гэртээ харъя гээд бид нар Б.Бийнд очих гээд явж байхад Б.Бийн  утас дахиж дуугараад хэрэлдээд байсан, тэгээд манайд хүрээд ир гээд гэрийнхээ хаягыг хэлж өгч байсан. Б.Бийн гадаа ирээд тэдний ахынд нь ороод цай уугаад сууж байтал  “ирсэн байна” гээд Б.Б, Д.Б, Б.Бийн ах гурав гарсан, тэгээд удаагүй хүн орилоод би гэрээс гүйгээд гарсан чинь гадаа хар өнгийн машин зогсчихсон Д.Б наана нь матийгаад суусан, ах нь тэр машины хаалгыг онгойлгоод буу барьчихсан, цагдаа эмнэлэг дууд гээд байсан. Машинд жолоочийн талын суудал дээр 1 залуу сууж байсан. Миний машины урд хоёр хаалганы цонхны шил хагарсан. Хагарсан шилнүүдийг Б.Эын ах мөнгийг нь төлж хохиролгүй болгосон. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2016 оны өвөл Г ахаас Вепрь маркийн дурантай 2011 он гэсэн бичигтэй бууг худалдаж авсан. Тэгээд би өөрөө хэрэглээгүй байж байгаад 2017 оны 2 сарын орчимд Б.Эод зарсан юм. 2016 оны 11 сард Г ахаас худалдаж аваад 3 сар орчим гэртээ ашиглахгүй байлгаж байгаад Б.Эод зарсан. Б.Э өөрөө сонирхоод надад зарчих гээд гуйгаад байхаар нь зарсан юм. Би 3 сая төгрөгөөр зарсан, Б.Эоос мөнгийг нь дутуу авсан. Бууг Г ахаас худалдан авахдаа гэрчилгээ аваагүй. Цагдаад бүртгүүлээгүй, шилжүүлэг хийгээгүй. Г ах бууны гэрчилгээ нь байгаа аваарай гэж надад хэлж байсан. Би өвөл уг бууг ашиглаж хэрэглэлгүй, буцаан зарсан. Бууг зарах болон худалдан авахдаа гэрээ хийгээгүй. Гадуураа хар өнгийн цүнхтэй, гохны түгжээтэй, шинэвтэр том буу байсан. Бууны гадна талаар хамгаалж марлаар ороосон байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мгийн машиныг би унаад Б.Бийн гэр лүү явж байхад Б.Бийн утас руу нэг хүн залгаад Б.Б тэр хүнтэй хэрэлдээд, манайд хүрээд ир гээд гэрийнхээ хаягыг хэлж өгч байсан. Б.Бийн гадаа ирээд тэдний ахынд нь ороод цай уугаад сууж байтал “ирсэн байна” гээд Б.Б, Д.Б, Б.Бийн ах гурав гарсан, тэгээд удаагүй хүн орилоод би гэрээс гүйгээд гарсан чинь гадаа хар өнгийн машин зогсчихсон Д.Б машины зүүн талд, Б.Б, ахтайгаа машины зүүн талын хаалган дээр зогсож байсан. Д.Бийн зүүн талаас Б.Бийн гараас цус гарчихсан, энэ хоёрыг буудчихлаа гэж хэлсэн. Машины зүүн талын суудал дээр буу харагдаж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 3 сарын 23-ны өдөр Баасаансүрэнгийнх эхнэр бид хоёрыг цай уу гэсэн учраас 14 цагийн үед тэднийд очиж хөзөр тоглоод пиво ууцгаасан. Оройхон 3 танихгүй залуу ирсэн. Тэгээд удаагүй байтал дүү нь ахаа нөгөө хүн ирчихлээ гэж хэлээд Б.Б дүүтэйгээ гараад явсан, удаагүй орилолдоод буудчихлаа гэсэн чимээ гарсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 3 сарын 23-ны өдөр Баасаансүрэнгийнх нөхөр бид хоёрыг цай уу гэсэн учраас  тэднийд очиж хөзөр тоглоод нэг том пиво ууцгаасан. Оройхон гурван танихгүй залуу гэрт нь орж ирээд нэг нь суугаад цай уусан, нөгөө хоёр нь сууж амжаагүй буцаад гараад явсан. Б.Б бас гараад явсан, удаагүй орилолдоод, Б.Бгийн  эхнэр нь гарчихаад орж ирээд хүн буудчихлаа гэсэн. Би айгаад гэрээс гараагүй, такси дуудаад гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 3 сарын 23-ны өдөр манай гэрт төрлийн ах эгч хоёр  маань цай уухаар ирээд нөхөр Б.Б, миний эрэгтэй дүү Б бид 5 хөзөр тоглоод нэг том пиво ууж байсан. 18 цаг өнгөрч байхад Б.Бийн эхнэр орж ирээд Б.Б утсаар яръя гэж байна гээд Б.Бтэй утсаар яриулсан. Тэгээд 20 цагийн үед Б.Б, Д.Б, Мягмардорж, бас нэг танихгүй залуутай орж ирээд байтал Б.Б “ахаа гадаа нөгөө хүн чинь ирчихлээ гээд гараад явцгаасан. Удаагүй байтал аймаар дуу гарахаар нь гарахад хашааны гадна том жийп машины хажууд Б.Б нэг гараа машин руу хийчихсэн, нөгөө гараараа Б.Боос барьчихсан “хүн буудчихлаа, дуудлага өг” гэсэн, Баянаа намайг буудчихлаа гэж хэлээд газарт сөгдөөд унасан. Би машины цаагуур тойрч очоод жолоочид нь “чи хоёр хүн буудчихлаа” гэхэд “ харин ч гайгүй гэж бодоорой” гэж хэлээд юу ч болоогүй юм шиг суугаад байсан. Б.Б машиныг нь унтраасан. Би цагдаа, эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 3 сарын 23-ны өдөр Б.Этой аралд таарсан, бид 2 том  савтай пиво хувааж уусан. Тэгээд манай хүүхдийг цэцэрлэгээс аваад манай гэрт очсон.  Б.Б гэдэг залуу Б.Эруу утсаар яриад дарамталсан шинжтэй “уулзъя, чадах юм бол хүрээд ир” гээд яриад байсан. Б.Э “”өмнө нь муудалцсан хоёр хүн дарамтлаад байна” гэж хэлж байсан. Тэгээд гадаа гарч утсаар ярьж байгаад  машинаа унаад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 3 сарын 23-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг очиход Ланд маркийн  машины жолоочийн эсрэг талын хаалга онгорхой, онгойсон хаалганы гишгүүрийн  хажууд нэг шар залуу бууг жолоочийн эсрэг талын суудал дээр гараараа дарчихсан зогсож  байснаа, энэ бууг аюулгүй болгоорой гэж хэлсэн. Бууны магазиныг буунаас нь салгахад  магазин сумтай байсан, салгаж тавьчхаад  бууны замгийг татахад хүхээгнээс нэг сум гарч ирсэн. Тэр сумыг магазинлуу нь нэмж хийгээд буу магазин хоёрыг тус тусад нь  машины хажууд тавьсан. Гадаа харанхуй болсон байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Э миний 36-69 УБЯ улсын дугаартай Ланд 80 маркийн машиныг худалдаж авахаар болоод аваад явсан юм. 16 сая төгрөгөөр худалдаж  авсан, эхлээд 6 сая төгрөг өгсөн. 10 сая төгрөгийг 2017 оны 4  сарын 20-нд өгөхөөр тохирсон. Машин миний нэр дээр байгаа, мөнгөө өгсний дараа түүний  нэр дээр нь шилжүүлж өгөхөөр болсон. Үлдэгдэл 10 сая төгрөгөө өгөөгүй байгаа, одоо машинаа буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Отгонбаярын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 201740059 дугаартай “...шинжилгээнд хүргүүлж ирсэн хохирогч Б.Бийн биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд хүргүүлж ирсэн хохирогч Б.Бийн биеэс авсан цусанд согтууруулах ундааны зүйл илэрч байна. Хохирогч Б.Бийн биеэс авсан цусанд 0.9 промилл спиртийн агууламж илэрч байна. Энэ согтолт нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн,

201740058 дугаартай “...шинжилгээнд хүргүүлж ирсэн хохирогч Б.Бгийн биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна, цусанд согтууруулах ундааны зүйл илэрч байна. Хохирогч Б.Б биеэс авсан цусанд 1.1 промилл спиртийн агууламж илэрч байна. Энэ согтолт нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн,

201740060 дугаартай “...шинжилгээнд хүргүүлж ирсэн сэжигтэн Б.Эын биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна, цусанд согтууруулах ундааны зүйл илэрч байна. Сэжигтэн Б.Эын биеэс авсан цусанд 2.2 промилл спиртийн агууламж илэрч байна. Энэ согтолт нь дунд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

Мөн Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Отгонбаярын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 201720065 дугаартай “...Хохирогч Б.Д.Бийн биед гэмтэл учирсан байна, хэвлийн зүүн талаар д буудагдсан шарх,  хэвлийн гадна  ташуу булчин нэлэнхийдээ салмарч тасарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь буудалтын нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Даваадоржийн 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 20170023 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн буун дээрээс гарын мөр  илрэхгүй байна. Иймд цаашид шинжилгээ хийх боломжгүй...” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2240 дугаартай “...хар хөх хүрмэнд гарсан 43мм, 38х14мм, 40х10х30мм, улаан хүрэн цамцанд гарсан 36х8мм, хөр оруулгатай саарал цамцанд гарсан 20х7мм, 23х5, судалтай эрээн цамцанд гарсан 11мм, хар футболканд гарсан 22х8мм, саарал майканд гарсан 48х18мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ урагдалтууд байна.

- Улаан хүрэн цамцанд гарсан 32х15, хөх оруулгатай саарал цамцанд гарсан 20х6мм, хар футболконд гарсан 24х12мм, саарал майканд гарсан 18х13мм гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ цооролтууд байна.

- Хар хөх хүрмэнд гарсан 5х5мм, хөх оруулгатай саарал цамцанд гарсан 2х2мм, 2х2мм, хар футболканд гарсан 2х2мм, 3х3мм, 8х5мм, 4х2мм,  хэмжээтэй гэмтлүүд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан цооролтууд байна. Дээрх хар футболконд гарсан 2х2мм, 3х3мм, 8х5мм, 4х2мм хэмжээтэй цооролтууд нь хуучин бусад цооролтууд нь шинэ байна.

- Хар хөх хүрмэнд гарсан 15х8мм, 7х6мм, улаан хүрэн цамцанд гарсан 9х10мм, хар өмдөнд гарсан 13х5мм, 21х10мм, 13х15мм, 24х15мм, хэмжээтэй гэмтлүүд нь дулааны үйлчлэлээр тус тус гарсан шинэ түлэгдэлтүүд байна.

- Судалтай эрээ цамцны товч байрлах газарт тус хөвөрч үлдсэн, хар футболконд гарсан 20х12мм, судалтай эрээн цамцанд гарсан 430мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ урагдалтууд байна.

- Хар футболканд гарсан 22х10мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин зүсэгдэлт байна.

- Судалтай эрээн цамцанд гарсан 245мм, саарал майканд гарсан 130мм, хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах үйлчлэлийн хүчээр тус тус гарсан шинэ ханзралтууд байна.

- Дээрх хар хөх хүрмэнд гарсан 43мм, 5х5мм, 38х14мм, 40х10х30мм, улаан хүрэн цамцанд гарсан 32х15мм, 26х8мм, саарал цамцанд гарсан 20х6мм, 2х2мм, 2х2мм, 20х7мм, 23х5мм, судалтай эрээн царцанд гарсан11мм, хар футболконд гарсан 24х12мм, 22х8 мм, саарал майканд гарсан18х13мм, 48х18мм хэмжээтэй гэмтлүүд нь галт зэвсгийн сумны хошууны үйлчлэлээр гарсан байж болно. Бусад хувцас уранхайгүй..” гэсэн дүгнэлт,   

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4794 дугаартай “...Б.Бийн биед баруун сарвууны 2, 3, 4-р хурууны алганы шүвнүүрийн ил хугарал, мултрал, булчин, дунд мэдрэл /n.medialis/ тасалж гэмтээсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 2271 дугаартай “...шинжилгээнд 2011 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39мм калибртай ВЕПРЬ загварын галт зэвсэг ирүүлжээ. Шинжилж буй галт зэвсэгт ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй. Уг галт зэвсгээр буудлага үйлдэж болно. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь гох дараагүй нөхцөлд ямар нэгэн хүчний нөлөөгөөр буудлага үйлдэгдэхгүй, /жишээ нь доргилт, цохилт,/ Шинжилж буй 7.62х39мм калибртай сум хийх зориулалттай магазин нь сангийн анги АК9115, замгын рам 115, замаг, 115 тус тус дугаартай ВЕПРЬ загварын галт зэвсэгт таарч тохирно. Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь шинжилж буй ВЕПРЬ загварын галт зэвсгээр буудагдсан. Шинжилж буй сумны хошуу нь хатуу биеттэй харилцан үйлчилсэний улмаас зөв хэлбэр дүрсээ алдсан. Шинжилгээнд ирүүлсэн сумны хонгио нь шинжилж буй сангийн анги АК9115, замгийн рам 115, замаг, 115 тус тус дугаартай ВЕПРЬ загварын галт зэвсгээр буудагдсан. Шинжилж буй сумны хонгио, хошуу нь урьд нэг бүхэл  байсан байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-233-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бямбадоржийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3750 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Бгийн гэх цус нь B /|||/ бүлгийн харьяалалтай байна. Б.Бийн гэх цус нь О /|/ бүлгийн харьяалалтай байна. Б.Д.Бийн гэх цус нь О /|/ бүлгийн харьяалалтай байна. Б.Эын гэх цус нь О /|/ бүлгийн харьяалалтай байна. №2, №3, №4 дугаартай арчдас, хөх саарал өнгийн алаг өнгийн бэлтгэлийн цамц, саарал өнгийн майк, шоотой бор өнгийн цамц, бор өнгийн даавуун өмд, цэнхэр өнгийн джинсэн өмдөн дээр илэрсэн цус нь B /|||/ бүлгийн харь яалалтай байна. Цахилгаантай хар хөх өнгийн хүрэм, улаан хүрэн өнгийн ноосон цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар хөх өнгийн бэлтгэлийн өмдөн дээр илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваанямын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3749, 3751 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бор цоохор өнгийн срочкон цамцны баруун гарын ханцуйн дээр үүссэн №5 гэж дугаарласан цооролтын дотно талаас бэхжүүлж авсан арчдас, шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн куртикны урд хэсэгт үүссэн №6 гэж дугаарласан цооролтын гадна талаас бэхжүүлж авсан арчдас, шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн куртикний зүүн ханцуйн дотор хэсэгт үүссэн №7 гэж дугаарласан урагдалтаас бэхжүүлж авсан арчдас, шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн биеийн тамирын цамцны урд хэсэгт үүссэн №9 гэж дугаарласан цооролтын гадна талаас бэхжүүлж авсан арчдас тус бүрт дарь, тортогны үлдэц илэрч байна.

Шинжилгээнд ирүүлсэн Б.Б. Б.Э нарын баруун, зүүн гарнаас арчиж авсан арчдасуудад дарь тортогны үлдэц илрэхгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн Б.Б, Б.Э нарын баруун, зүүн гарнаас арчиж авсан арчдасуудад дарь, тортогны үлдэц илрээгүй тул шинжээчид тавьсан асуулт 3,4,5,6-д хариулах боломжгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн АК 9115 дугаартай, замагны 115 дугаартай вепрь маркийн галт зэвсгээр гол төмрийг хамгийн сүүлд цэвэрлэснээс хойш нэг удаа буудлага үйлдсэн байна.

Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн урагдалт, цооролтууд нь нэг удаагийн сумны  үйлчлэлээр үүссэн байна.

Шинжилгээнд ирүүлсэн бор цоохор өнгийн цамцыг өмсөж явсан хохирогчийн гарны дотор хэсэгт анх сум тусаж цамцны ханцуйн дотор талаас гадагш гарсан тул буудлагын зайг тогтоох боломжгүй.

Шинжилгээнд ирүүлсэн бор цоохор өнгийн цамцыг өмсөж явсан хохирогчийн гарны дотор хэсэгт анх орсон сум цамцны ханцуйн дотор талаас гадагш гарч хөх өнгийн куртик өмсөж явсан хохирогчийн зүүн ханцуйг шүргэж №6 дугаарласан хэсгээр орж № гэж дугаарласан хэсгээр гарсан байна...” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Батгэрэлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2272 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Вепрь загварын галт зэвсгийн хайрцаг ангийн таг дээрээс гарын мөр илэрсэн. Шинжилж буй Вепрь загварын галт зэвсгийн хайрцаг ангийн таг дээрээс илэрсэн гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй...” гэсэн дүгнэлт,

Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн  “...аксент маркийн тээврийн хэрэгслийн урд талын 2 хаалга тус бүрийн шил 35000 төгрөг, нийт 70000 төгрөг...”  гэх дүгнэлт,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 10 дугаартай “...Иргэн Б.Э нь сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй, болсон явдлыг зөв тусган авч үнэн  зөв мэдүүлэг, өгөх чадвартай болно...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 464 дугаартай “...Б.Д.Бийн биед хэвлийд буудагдсан шарх,  хэвлийн гадна  ташуу булчингийн тасрал бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Урьд гаргасан 201720065 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт,

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн болон 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 36-69 УБЯ, 72-84 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч нарын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Мобиком корпораци ХХК-наас ирүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл болон ярьсан, илгээсэн мессежний жагсаалт,

Alcotest 7510 багажаар шалгахад Б.М нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 20 минутад  0,75  хувийн согтолттой байсан, Б.Б нь тус өдрийн 23 цаг 40 минутад  0,71  хувийн согтолттой байсан талаарх согтуурал шалгасан магадлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн вепрь маркийн галт зэвсэг, сум, магазин, галт зэвсгийн гэрчилгээ, бууны цүнх, сумны хонгио, цамц, өмд, куртик, майк, сумны хошуу, пивоны хуванцар сав, дунд хайрцагны түгжээний хагархай зэргийг шүүх хуралдаанд оролцогчдод үзүүлж таниулав.

 

Шүүгдэгч Б.Бид холбогдох 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах Оргил худалдааны төвийн Кристал нэртэй бааранд хохирогч Б.Э руу ширээ шидэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийн тухайд:         

Хохирогч Б.Эын “...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгаас Ганбаа ахыг ирсэн гэхээр нь нэг газар орж сууя гээд Кристал руу ороод үүдний дээд талын ширээн дээр суусан. Тэгсэн манай найз Эрхэмбаяр, Кристал дотор Б.Бтой маргалдаад байхаар нь би салгаад  Б.Бийг ширээн дээр нь суулгасан. Би өөрийнхөө ширээн дээр суугаад захиалсан юмнууд ирээд удаагүй байж байтал урдаас Эрхэмээ нэг юм хэлээд заах шиг болохоор нь аан юу гэтэл нүүр лүү юм цохиод манараад явчихсан. Миний нүүрнээс цус гарчихсан байсан Эрхэмээ урдаас чинь ширээ аваад шидчихлээ шүү дээ гэж хэлсэн. Миний хажууд ширээ дээшээ хараад уначихсан, тэнд байсан хүмүүс бужигнаад 2 цагдаа ирсэн. Эмнэлэг орж эмчээр шархаа цэвэрлүүлэхэд цус тогтохгүй хөмсөгний орчимд гүн шарх үүссэн байна, оёдол тавихгүй бол болохгүй гээд оёдол тавьж өгсөн. Би бааран дотор Б.Бтой муудалцах, зодолдох шалтгаан болоогүй, Эрхэмээтэй муудалцаад байхад нь аргалаад ширээнд суулгаад тайвшруулсан. Б.Бид ширээгээр цохиулснаас болж толгойдоо гэмтэл авсан,  хөмсөг язарсан. Түүнээс хойш миний хамар байнга бөглөрч, амьсгал авахад хэцүү хамар муруй болсон. Мөн нүдний ухархай руу өвддөг болсон. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй ” гэсэн мэдүүлэг,

Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 04-ний орой Б.Э 3 залуутай манай бааранд орж ирээд  баруун гар талын эхний эгнээний ширээнд суусан. Нөгөө талынх нь эгнээнд сууж байсан 2 залуутай Б.Этой цуг явж байсан залуучуудын нэг нь муудалцаад том том дуугараад зодолдох гээд байсан. Б.Э босож очоод муудалцаж байсан залууг болиулж, нөгөө ширээний залууг аргадаад ярьж байсан.Би өөр ширээний захиалга авч яваад нэг харахад Б.Этой явсан залуу нөгөө ширээний залуутай маргалдаад барьцалдсан байсан. Б.Этой явж байсан залуу  нөгөө ширээний залуугийн хамар руу нь цохичихсон юм шиг байна лээ хамраас нь цус гарчихсан, цусаа гоожуулаад шалан дээр суучихсан байсан. Б.Э найзыгаа аваад ширээн дээр суусан байхад нөгөө ширээний залуу хамрынхаа цусыг гоожуулж байснаа амандаа юм хэлж байгаад гэнэт босоод ширээ аваад Б.Э нар луу шидсэн. Тэгсэн чинь Б.Эын хөмсөг дээр нь хүрчих шиг болсон. Б.Эын хөмсөгнөөс нь их хэмжээний цус гараад  хацраа дагаад урсаад байсан. Ширээ авч шидсэн залуу маргааш нь найзтайгаа манай ажил дээр ирээд эвдэрсэн ширээг төлж өгнө гээд явсан. Нэрээ хэлээгүй махлагдуу бор залуу байсан. Тухайн үеийн хяналтын камерын бичлэг устсан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 04-ний орой 23 цагийн орчим Б.Э гэж нэрээ хэлсэн эрэгтэй хүн хөмсгөндөө язарсан шархтай цус их гоожсон байдалтай олон залуучуудын хамт цагдаа авч ирж үзүүлсэн. Тухайн өдөр би жижүүрт гарч байсан. Оргилсайхан эмч Б.Эын биед үзлэг хийчхээд хөмсөгний язарсан шархыг нь оёод боолт хий гэж хэлсэн, би язарсан шарханд нь 6 ширхэг оёо тавьсан. Тухайн үед Б.Этой ирсэн залуу нь би ширээний өнцгөөр хөмсөгийг нь гэмтээсэн гэж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 2 сарын 4-ний өдөр Б.Э бид нар Кристал бааранд ороход Б.Б, Д.Б нар сууж байсан. Би тэр хоёрын ширээн дээр очоод тэр хоёртой мэндлээд жаахан юм яриад, Б.Бийг дал майктай сууж байхаар нь даарахгүй байна уу гэхэд надруу томроод байсан. Би Б.Бтой жаахан муудалцаад барьцалдаж аваад заамдалцаад байж байтал Б.Э ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд бид хоёрыг ширээн дээр очоод сууж байхад Б.Б бид нар луу ширээ аваад шидсэн. Ширээний өнцөг  Б.Эын хөмсгөнд хүрээд хөмсөг нь задарсан. Тэгээд эмнэлэг дээр очиж Б.Эын хөмсгөнд оёо тавиулаад цагдаа дээр очоод Б.Э, Б.Б нар бие биедээ гомдолгүй гээд харьцгаасан. Эмнэлэг дээр очиход Б.Б, Д.Б нарын биед гэмтэл шарх, сорви байгаагүй. Б.Б бид хоёрын дунд зодоон болоогүй, би Б.Бийг түлхэхэд ширээ, сандал хоёрынхоо завсраар унасан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 04-ний орой Бямбадорж, Б.Э,  Эрхэмбаяр бид 4 бааранд хамт орж суусан. Тэгэхэд Эрхэмбаяр бааранд сууж байсан 2 залуутай очиж уулзаж сууж байгаад маргалдсан. Тэгэхэд Б.Э Эрхэмбаярыг салгасан тэгээд харж байхад гар бариад эвлэрч байгаа харагдсан. Бид нарыг ширээндээ сууж байхад бааранд байсан 2 залуугийн нэг нь ширээ аваад шидчихсэн чинь Б.Эын хөмсөг нь задарсан байсан. Бид 4 Б.Б, Д.Б нарыг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б “...Бид нар миний машиныг нийлж засчхаад Ганбат бид хоёрыг Говь-Алтай аймаг руу гаргаж өгнө гэж хэлээд нэг шил архи задалсан түүний Ганбат, Б.Э, Эрхэмбаяр бид нар хувааж уусан тэгээд оройтсон байсан, мөн зам халтиргаатай байгаа байх хоноод өглөө яв гэхээр нь Ганбат бид хоёр хоноод явах болсон. Тэгээд бид нар нэг газарт орж жоохон сууж байгаад гаръя гэж хэлээд бааранд орсон. Бааранд ороод сууж байхад Эрхэмбаяр нь бааранд байсан нэг залуутай маргалдаад байх шиг болоод байхаар нь Б.Э очиж уулзаад нөгөө залуутай нь гар бариад  тайвшруулаад Эрхэмбаярыг аваад ширээн дээр ирсэн бид нар нэг шил архийг уух гэж байхад араас Эрхэмбаяртай уулзсан залуу ширээ шидсэн байсан тэгээд юу болов гэхэд Б.Эын хөмсөг нь задарсан байсан. Би Б.Эын хөмсөгнөөс гарсан цусыг үйлчлэгчээс цаас авч тогтоосон бөгөөд Эрхэмбаяр нь нөгөө ширээ шидсэн залуутай зууралдаад байсан,  тухайн үед цагдаа дуудна гэдэг асуудал яригдаж байсан учраас Ганбат бид хоёр холын хүмүүс гадаа хүлээж байя гэж хэлээд гарсан. Яг ямар асуудлаас болж хэрүүл маргаан үүссэн гэдгийг би мэдэхгүй байна. Эрхэмбаяр нь бааранд байсан залуутай уулзаад ярилцаж байгаад сүүлдээ маргалдаад эхэлсэн тэгэхэд Б.Э очиж Эрхэмбаярыг салгаж авч ирсэн бөгөөд тэр залуутай гар бариад байгаа харагдсан....” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 201720071 дугаартай “...Б.Эын биед Зүүн хөмсөг, духны зүүн талд цагаан өнгийн сорви, хамрын таславч ясны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2017.02.04-ний орчим үүссэн байх боломжтой. Зүүн хөмсөг, духны зүүн талд цагаан өнгийн сорви, хамрын таславч ясны муруйлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Базардаргиагийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 201720088 дугаартай “...Б.Бийн биед 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зодуулснаас үүссэн гэмтлийг тогтооход тухайн үеийн шаардлагатай нотлох баримт болон биед үлдсэн гэмтэл тогтоогдохгүй байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт,

Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн  “... Бор өнгийн шахмал материалаар хийсэн 90х60х63 хэмжээтэй ширээ 50000 төгрөг...”  гэх дүгнэлт,

2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн шахмал материалаар хийсэн 90х60х63 хэмжээтэй ширээг шүүх хуралдаанд оролцогчдод үзүүлж таниулав.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Завхан аймгийн прокурорын газраас Б.Эыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн  99959078 дугаарын утаснаас Б.Бийн 99602005 дугаарын утасруу залгаж “...29-03 машины жолооч мөн үү, чи хаана байна, чамайг ална...” гэж Б.Бтой утсаар ярьж, улмаар хоорондоо маргалдан, 20 цагийн орчим согтуугаар, Ланд круйзер маркийн 36-69 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Хангамжийн хэсгийн 1-04 тоотод байх Б.Бийн хашааны гадна очиж, Б.Бг ирж машины хаалга онгойлгож “яасан ахын дүү” гэхэд “...яах юу байдаг юм, ярьдгаараа ярих уу...”  гэж хэлээд гадна гол төмрийн дугаар АК9115, замагны 115 дугаар бүхий Вепр маркийн буугаар нэг удаа буудаж хохирогч Б.Бг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан,

 мөн хохирогч Б.Бийн баруун гарыг онож түүний биед баруун сарвууны 2, 3, 4-р хурууны алганы шүвнүүрийн ил хугарал, мултрал, булчин, дунд мэдрэл тасалж гэмтээсэн шарх бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл,

мөн хохирогч Б.Д.Бийн хэвлий хэсэгт онож, хэвлийн гадна ташуу булчингийн тасрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан:

-Хохирогч Б.Бийн “... Б.Э 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 99959078 дугаарын утаснаас миний 99602005 дугаарын утасруу залгаад   “... 29-03 машины жолооч мөн үү, чи хаана байна, чамайг ална...” гэж яриад дарамтлаад байсан...”, “...Б.Б ах түрүүлээд гарсан миний араас Д.Б гарч ирсэн. Ах очоод машины хаалгыг энэ юм уу гээд таттал буун дуу гараад миний ар талд бас нэг шил юм уу, төмөр ч юм уу дуугарах шиг болохоор нь би эргээд хартал Д.Б газар уначихсан байсан.  Би юу болов оо гэхэд миний баруун гарнаас цус гоожсон...” гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Д.Бийн “....Б.Бийн ах нь түрүүлж очоод машины зүүн талын хаалгыг онгойлгоод машинд сууж амжаагүй байсан чинь буун дуу гараад би буудуулснаа мэдээд шархаа дараад доошоо суусан...” гэх мэдүүлэг, 

-Хохирогч  Б.Бгийн “...Би хашаагаараа гарахад хашааны үүдэн дээр Ланд маркийн машин ирээд зүүн тийш машинаа харуулж зогсоосон, машин дээр нь очоод хаалгыг нь онгойлгоод за сонин сайхан юу байна гээд мэндлэхэд дотор нь жолоо барьж байсан залуу надтай дуугарахгүй байсан. Би тэр жолоочийг яасан ахын дүү гээд асуухад яах юу байдаг юм, ярьдгаараа ярих уу гээд урд талын жолоочийн эсрэг талын суудлынхаа хажуугаас буу аваад миний цээж рүү тулгасан. Би баруун гараараа бууг нь хойш нь суудал руу түлхтэл буу панк гээд дуугараад явчихсан. Д.Б намайг буудчихлаа гээд миний ар талд орилсон...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.М, гэрч Б.Бямбажав, Б.Дэмбэрэлсүрэн, Т.Алтанцэцэг, Б.Нандинцэцэг, С.Эрхэмбаяр, С.Отгонбаяр, М.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э нь хүнийг алахад шууд чиглэсэн үйлдэл санаатай хийж, хохирогч Б.Бг 1 удаа буудсан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бөгөөд буудах явцад Б.Б, Б.Д.Б нарыг онож хохирогч нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

 Шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би хүнийг алах гэсэн санаа зорилго агуулж очоогүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний машинд буу байнга байдаг, ан хийхдээ ашигладаг ангийн буу юм. Тухайн үед машинд хүн орж ирэхээр буугаа хойш нь тавих үед буудлага үйлдэгдсэн. Надад хүнийг санаатай алах зорилго байгаагүй, болгоомжгүй байдлаас болж ийм зүйл болсон. Хохирогч Б.Б, Д.Б нарыг суманд өртсөнийг мэдээгүй. Гадаа харанхуй байсан болохоор хохирогч нарыг суманд өртсөнийг сүүлд мэдсэн...” гэж  мэдүүлж байх боловч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн нөхцөл байдлыг нотлох үүрэггүй ч, шүүгдэгчийн “...тухайн үед машинд хүн орж ирэхээр буугаа хойш нь тавих үед буудлага үйлдэгдсэн. Надад хүнийг санаатай алах зорилго байгаагүй...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иймд  шүүгдэгч Б.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах Оргил худалдааны төвийн Кристал нэртэй бааранд хохирогч Б.Э руу ширээ шидэж, түүний зүүн хөмсөг, духны зүүн талд цагаан өнгийн сорви, хамрын таславч ясны мурийлт  бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан

-Хохирогч Б.Эын “...Би өөрийнхөө ширээн дээр суугаад захиалсан юмнууд ирээд удаагүй байж байтал урдаас Эрхэмээ нэг юм хэлээд заах шиг болохоор нь аан юу гэтэл нүүр лүү юм цохиод манараад явчихсан. Миний нүүрнээс цус гарчихсан байсан Эрхэмээ урдаас чинь ширээ аваад шидчихлээ шүү дээ гэж хэлсэн. Би бааран дотор Б.Бтой муудалцах, зодолдох шалтгаан болоогүй, Эрхэмээтэй муудалцаад байхад нь аргалаад ширээнд суулгаад тайвшруулсан. Б.Бид ширээгээр цохиулснаас болж толгойдоо гэмтэл авсан,  хөмсөг язарсан. Мөн нүдний ухархай руу өвддөг болсон...” гэсэн мэдүүлэг

-Гэрч О.Э “...Б.Этой явсан залуу нөгөө ширээний залуутай маргалдаад барьцалдсан байсан. Б.Э найзыгаа аваад ширээн дээр суусан байхад нөгөө ширээний залуу хамрынхаа цусыг гоожуулж байснаа амандаа юм хэлж байгаад гэнэт босоод ширээ аваад Б.Э нар луу шидсэн. Тэгсэн чинь Б.Эын хөмсөг дээр нь хүрчих шиг болсон. Б.Эын хөмсөгнөөс нь их хэмжээний цус гараад  хацраа дагаад урсаад байсан....” гэх мэдүүлэг,

-Гэрч С.Д “...Б.Эын биед үзлэг хийчхээд хөмсөгний язарсан шархыг нь оёод боолт хий гэж хэлсэн, би язарсан шарханд нь 6 ширхэг оёо тавьсан. Тухайн үед Б.Этой ирсэн залуу нь би ширээний өнцгөөр хөмсгийг нь гэмтээсэн гэж байсан...” гэх мэдүүлэг, мөн гэрч С.Эрхэмбаяр, Д.Ганбат, Б.Бямбадорж, нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

-Мөн шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Д.Б бид хоёр Оргил үйлчилгээний төвийн Кристал гэдэг бааранд сууж байхад Б.Этой нэг ширээнд сууж байсан Эрхэмээ гэдэг залуу ирээд “ малын хулгайч нараар юу байна гэж мэндлэхээр нь би Эрхэмээтэй маргалдсан. Б.Э Эрхэмээг салгаад аваад явсан. Тэгээд би тэнд байсан ширээг авч тэдний зүг шидсэн. Б.Эыг цохих гэж бодоогүй гэтэл  Б.Эыг оноод нүүрнээс нь цус гарч байсан. Маргааш нь уулзалдаж уучлалт гуйсан. Б.Эын биед гэмтэл учруулж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэж гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь давхар нотолж байна гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “...Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ...” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Э нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан, 2 хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн, шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн  өөрөөр хэлбэл уг гэмт хэргүүд нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд үйлдэгджээ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны Эрүүгийн хууль, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус тус хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулах шаардлага бий болсон байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон өмнө үйлчилж байсан хуулийн аль хөнгөнийг хэрэглэх ойлголт бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэгт хамаарч оногдуулах ялын доод хэмжээ багассан, бусдын бие махбодид хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргүүд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5, 11.6 дугаар зүйлүүдэд зүйлчлэгдэн оногдуулах ял нь хөнгөрсөн байх тул шүүгдэгч Б.Э, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж ял оногдуулах нь эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрч З.Б “...Миний отгон хүү Б.Э нь даруу төлөв, хүнд тусархуу, хүнтэй нийтэч, найз нөхөд, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, нөхөрсөг найзархаг зан чанартай хүүхэд юм. Миний хүү сургуульд байхдаа хичээлдээ сайн, сургуулийн тэргүүний сурагч байсан. 10-р анги төгсөөд Батлан хамгаалахыг их сургуульд сурч байгаад 2-р курст байхад ээжийнх нь бие муудаад сургуульдаа явж чадаагүй. Ээж нь 2002 онд нас барсан түүнээс хойш намайг хараад хичээл, сургуульдаа явж чадахгүй ажил хийж байсан юм. Сургуульд байхдаа урлаг, спорт сурлагаараа анги хамт олноо тэргүүлэн сайн сурдаг сургуулийн тэргүүний сурагч байсан. Ахуй амьдралын хувьд аавынхаа хамт амьдардаг. Тусдаа гараагүй манай 5 хүүхдийн хамгийн бага нь хүүхэд юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.А “...Би  Манай найз Б.Э эелдэг даруу зантай, хүнд тусархуу, ажил мэргэжилдээ сайн, хүн бүхний итгэлийг хүлээж хүндлэгдсэн. Нэр хүн сайтай сайн залуу юм. Ажилч хичээнгүй, авьяас ур чадвар сайтай, ямар нэгэн хамт олны ажил, арга хэмжээнд дандаа манлайлж байгууллагын нэрийг гаргаж санаачилгатай оролцож амжилт гаргадаг байсан. Хүний итгэлийг даах чадвартай, найз нөхөд, танил тал хүрээлэл маш ихтэй, хүн бүхэнтэй дотно байдаг байсан...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд 4-р сургуулийн “...Б овогтой Б.Э нь тус сургуулийг 1996-2006 оны хооронд суралцаж төгссөн. Суралцаж байх хугацаандаа сурлага хүмүүжлээрээ манлайлан суралцаж, ангийн даргын үүрэгт ажлыг 6 жил гүйцэтгэсэн. Бусдыг удирдах чадвартай, нягт нямбай, оюуны чадавх сайтай, хамт олны дунд нэр хүндтэй, манлайлагч сурагч юм. Аймаг сумаас зохион байгуулсан олимпиад уралдаанд тогтмол амжилттай оролцож 2000-2004 оны IQ, математикийн төрлөөр 1-5 байр эзэлж байсан. Сагсан бөмбөгийн 1-р зэрэгтэй, үндэсний болон чөлөөт бөхөөр хичээллэдэг. Элсэлтийн ерөнхий шалгалтын ур чадварын оноогоор тэргүүлж БХИС-д хуваарилагдсан. Сурлага хүмүүжил, төлөвшилтөөрөө манлайлагч, манай сургуулийн тэргүүний сурагчдын нэг байсан...” гэсэн тодорхойлолт,

Завхан аймгийн “Жавхлант хийморь” хоршооны “...Б овогтой Б.Э нь хот хоорондын зорчигч тээврийн “Жавхлант Хийморь” хоршоонд 2008-2013 онд хот хоорондын зорчигч тээврийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа зорчигчид болон байгууллагын хамт олонтойгоо эелдэг зөөлөн харьцаатай тусч, нөхөрсөг хамт олныхоо итгэлийг хүлээсэн жолооч нарын нэг байсан юм. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй ба 2010 онд байгууллагын аварга жолоочоор шалгарч байсан юм...” гэсэн тодорхойлолт,

Б.Эын хувийн байдлыг тогтоосон БҮ200609673 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, №200413551 дугаартай буурь боловсролын гэрчилгээний хуулбар, 0049236 дугаартай Б.Эын сурагчийн хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримт гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн болох нь “...Миний бие Б.Б нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны орой Б.Эод буудуулж биедээ хүндэвтэр гэмтэл авсан нь үнэн болно. Үүнээс хойш Б.Э нь миний хохирол гомдлыг бүрэн барагдуулсан учир гомдол санал байхгүй болно...” гэсэн хохирогч Б.Бийн хүсэлт,  хохирогч Д.Бийн “...гомдол санал байхгүй...” гэх хүсэлт,

 хохирогч Б.Бгийн “...Хохирол болон санал гомдол байхгүй болно. Б.Э нь миний дүүтэй адил залуу хүн учир ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн  хүсэлт, шүүгдэгч Б.Э, Б.Б, хохирогч Б.Б, Б.Д.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг  зэргээр нотлогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эод ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэх, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” болон “хүндрүүлэх” нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь  дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан бөгөөд  шүүгдэгч Б.Э нь 2 хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн,

шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн нь тус тус тогтоогдож байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн, шүүгдэгч Б.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа  тус тус дууссан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Эод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АК 9115 дугаартай, замагны 115 дугаартай вепрь маркийн галт зэвсэг 1 ширхэг, 9 ширхэг сумтай магазин, 046477 дугаартай вепрь маркийн галт зэвсгийн гэрчилгээ зэргийг улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хар өнгийн бууны цүнх 1 ширхэг, шахмал материалаар хийсэн бор өнгийн ширээг эзэмшигчид буцаан олгож, сумны хонгио 1 ширхэг,  бор өнгийн хөндлөн хээтэй, бор цоохор срочкон цамц 1 ширхэг, бор өнгийн даавуун өмд 1 ширхэг,  хар хөх өнгийн нимгэн куртик 1 ширхэг, adidas гэсэн бичигтэй биеийн тамирын цамц 1 ширхэг, хүрэн өнгийн ноосон цамц 1 ширхэг,  хар өнгийн дотуур нимгэн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг,  хар өнгийн ногоон судалтай биеийн тамирын өмд 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг,  хар хөх өнгийн 2 хажуугаараа цагаан канттай биеийн тамирын өмд 1 ширхэг, 28мм урттай сумны хошуу 1 ширхэг, сэнгүр гэсэн бичигтэй 2.5 литр хэмжээтэй пивоны хуванцар сав 2 ширхэг, Сэрүүн гэсэн бичигтэй 2.5 литр хэмжээтэй пивоны хуванцар сав 1 ширхэг, саарал өнгөтэй дунд хайрцагны түгжээний хагархай жижиг хэсэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Эын хувьд ногдох  36-69 УБЯ улсын дугаартай Тоёота Ландкруйзер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагч Цагдаагийн ахмад Б.Дашдаваагийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялаас хасч тооцох, шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан, 2 хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цагаанбарс овогт Баярмагнайн Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Эын 2 хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Б.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Б.Эыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өрдөөс эхлэн цагдан хорьж, хорих ялын биелэлтийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.

7. Шүүгдэгч Б.Эоос гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нарт нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АК 9115 дугаартай, замагны 115 дугаартай вепрь маркийн галт зэвсэг 1 ширхэг, 9 ширхэг сумтай магазин, 046477 дугаартай вепрь маркийн галт зэвсгийн гэрчилгээ зэргийг улсын орлого болгож, хар өнгийн бууны цүнх 1 ширхэг, шахмал материалаар хийсэн бор өнгийн ширээг эзэмшигчид нь буцаан олгож, сумны хонгио 1 ширхэг,  бор өнгийн хөндлөн хээтэй, бор цоохор срочкон цамц 1 ширхэг, бор өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар хөх өнгийн нимгэн куртик 1 ширхэг, adidas гэсэн бичигтэй биеийн тамирын цамц 1 ширхэг, хүрэн өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур нимгэн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн ногоон судалтай биеийн тамирын өмд 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн 2 хажуугаараа цагаан канттай биеийн тамирын өмд 1 ширхэг, 28мм урттай сумны хошуу 1 ширхэг, сэнгүр гэсэн бичигтэй 2.5 литр хэмжээтэй пивоны хуванцар сав 2 ширхэг, сэрүүн гэсэн бичигтэй 2.5 литр хэмжээтэй пивоны хуванцар сав 1 ширхэг, саарал өнгөтэй дунд хайрцагны түгжээний хагархайн жижиг хэсэг 1 ширхэг зэргийг тус тус устгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Эын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.ОТГОНХИШИГ

        ШҮҮГЧИД                                                     Б.УРТНАСАН

                                                                        Б.ӨЛЗИЙХИШИГ