Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
Хэргийн индекс | 145/2016/00243/И |
Дугаар | 243 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 243
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо малчин 02-84 тоотод оршин суух Нордон овогт Цэрэнлхагвын Нарантуяагийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон ногоон өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагч Ц.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Нарантуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хөнгөн үнсний үйлдвэрийн яамны харъяа хүнсний үйлдвэрт 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл будаа оруулагчаар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сангийн аж ахуйд 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хоньчноор, 1983 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл бороожуулагчаар, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдэлд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл талхчнаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн эрх бүхий хүмүүс хөдөлмөрийн дэвтэрт миний овгыг Цэрэнболд гэж ташаарч бичсэн мөн бичилт дутуу хийснээс болоод улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр надад олгосон ногоон өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Нарантуяа нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хөнгөн үнсний үйлдвэрийн яамны харъяа хүнсний үйлдвэрт 1980 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл будаа оруулагчаар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сангийн аж ахуйд 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хоньчноор, 1983 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл бороожуулагчаар, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдэлд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл талхчнаар, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон ногоон өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 173 дугаартай лавлагаа, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа Хархорины хүнсний үйлдвэрийн даргын 1980 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 54, 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай тушаалууд, Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйн даргын 1982 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 129 дугаартай тушаал, 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дугаартай, 1983 оны 09 дүгээр 06-ны өдрийн 161 дугаартай тушаалууд, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар 16-ны өдрийн 24 дугаартай тушаал, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, лавлагаа, гэрч С.Расский, Б.Мягмарсүрэн, Д.Одонхүү нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА