Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0463

 

2014 оны 12 сарын 03 өдөр                    Дугаар 463                                          Улаанбаатар хот

 Ө.М, Р.О нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй. нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 431 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө.М, Р.О нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогын илтгэснээр хянан хэлэлцээд;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа : “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 43 дугаар байрны 71 тоот 3 өрөө орон сууц болон 14 тоот авто машины зогсоолын өмчлөгчөөр Ө.М Р.О нарыг бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгах” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандаж буй орон сууцны 43 дугаар байрыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 30%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгаар “Э” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021257 дугаарт бүртгэсэн байх бөгөөд "Анод" банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 10/5-5607 тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр

гүйцэтгэх албаны 2012 оны 2/43098 2/10559, 2013 оны 2/2236, 2/4608, 2014 оны 2/1449 тоот албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.

Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог Тухайн гэрчилгээ нь манай байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр нь салгаж бүртгэн шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна. “Э” ХХК нь тухайн орон сууц болон авто зогсоолын барилгыг барьцаалан "Анод" банкнаас зээл авсан бөгөөд тухайн барьцааны үүрэг хангагдаагүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцыг иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй юм. Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзээд иргэн Ө.М болон Р.О нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..." гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Р.О, Ө.М нарын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 42 дугаар байрны 71 тоот, 90 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг “Э” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204021257 дугаар бүртгэлтэй 568 м2 талбай бүхий орон сууцны барилгын бүртгэлээс хасаж, иргэн Р.О, Ө.М нарын өмчлөлд бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 431 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэлд дурдагдсан орон сууцны барилга нь эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204021257 дугаарт, “Э” ХХК-ийн өмчлөлд 30%-ийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдсэн бөгөөд “Э” ХХК нь 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Анод банктай зээлийн гэрээ байгуулж, 2,500,000,000 /2 тэрбум 500 сая/ төгрөгийн зээл авсан. Одоо Анод банканд үндсэн зээл. хүүтэйгээ нийлээд 5 тэрбум гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

Анод банк 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд гэрээг хийх үед энэхүү барилга бүхэлдээ Анод банкны барьцаанд байсан гэж үзэж байна. Учир нь уг орон сууцны барилга нь бүхэлдээ нэг гэрчилгээтэй. тухайн орон сууцыг тоот тус бүрээр салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Түүнчлэн нэхэмжлэгч Ө.М, Р.О нар нь 2007 онд гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед Анод банкны барьцааны гэрээ бүртгэлтэй байсан. Анод банктай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энх тайвны өргөн чөлөө 43 тоот орон сууцны барилгаас зээлийн гэрээний шаардлагыг хангуулахаар шийдвэрлэж, эрх бүхий байгууллагаас удаа дараа захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа билээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Анод” банктай байгуулсан барьцааны гэрээний талаар дурдахдаа барилга бүхэлдээ “Анод” банкны барьцаанд бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй байхад хариуцагчаас зээлийн гэрээ. бусад хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн албан шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн үл хөдлөх өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг хязгаарлах боломжгүй" гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт болжээ. Дээрх үл хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээнд нэхэмжлэгч Ө.М болон Р.О нарын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо. 15 дугаар хороолол 43 дугаар байрны 71 тоот 90 м.кв 3 өрөө орон сууц барьцааны зүйлд хамаарч байгаа юм. Барьцаалагчийн эрх ашиг сонирхлыг харгалзаж үзэхгүйгээр хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж, өчнөөн тэрбум төгрөгийн алдагдал хүлээж буй барьцаалагчийг байлцуулалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өмнө нь ийм хэргүүдийг шийдвэрлэхдээ “Анод” банкийг гуравдагч этгээдээр татан шүүх хуралд оролцуулж ирсэн, гэтэл шүүгч энэ асуудлыг мэдсээр байж нэхэмжлэгч талын үгээр нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Иймд эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй Анод банкийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, мэтгэлцэх боломжийг олгох ёстой гэж үзэж байсан гэж үзэж байна. Ийм учраас захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 431 дүгээр шийдвэрийг үндэслэлтэй, хууль ёсны болж чадаагүй тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад нотлох баримтын үндсэн дээр

үндэслэл бүхий дүгнэлт хийж, зөв шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Энхтайвангийн өргөн чөлөө 43-д байршилтай 568 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөгчөөр “Э” ХХК-ийг 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эрхийн бүртгэлийн Ү-2204021257 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэжээ

“Э” ХХК нь дээрх 30 хувийн гүйцэтгэлтэй барилгаа Анод банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан 2007 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр 06070178 тоот Барьцааны гэрээ болон Зээлийн шугамын эрх нээх гэрээнүүдийг тус тус байгуулан барьцаалж, улмаар зээлийн барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гэтэл маргаан бүхий байрны 71 тоот орон сууцыг худалдаж авахаар нэхэмжлэгч нарыг төлөөлж Р.О нь “Э” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан, гэрээний дагуу байрны төлбөр тооцоог бүрэн төлж1 улмаар нэхэмжлэгч Р.О нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр уг орон сууцыг өөрсдийн өмчлөлд бүртгүүлэхээр хандсан боловч хүлээн авахаас татгалзсан байна.

  1. Хариуцагчаас орон сууцыг бүртгэхээс татгалзах болсон үндэслэлээ “Баянзүрх дүүргийн нутаг дэвгэрт орших 43 дугаар байр нь “Э” ХХК-ийн өмчлөлд болоод Анод банктай байгуулсан зээлийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул хууль зөрчиж бүртгэх боломжгүй” гэж тайлбарладаг.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т зааснаас үзэхэд эрх бүхий байгууллагаас “өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр” гарсан бол тухайн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдэх бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглохоор зохицуулжээ.

Гэтэл энэ хэргийн тухайд нэхэмжлэгч нар нь “Орон сууц захиалгаар бариулах тухай” №96-041 тоот гэрээний дагуу 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 90 м.кв бүхий 71 тоот байрны үнийг бүрэн төлснөөр нэхэмжлэгчдэд өмчлөх эрх нь үүсэж, улмаар уг орон сууцаа эзэмшиж, ашиглах болсон бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 2/4309, 2/10559, 2/9693, 2013 оны 2/2236 2/2931 2/4608, 2014 оны 2/1449 албан бичгүүдийн тухайд өмчлөх эрх үүссэнээс хойш байх тул өмчлөх эрхийг бүртгэхэд саад болохгүй юм.

Мөн дээрх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны бичгүүдийн хувьд барьцааны зүйл болох 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг анх барьцаалсан барьцаагаар хангагдах үнийн дүнгийн хэмжээнд хамааралтай. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд үндэслэгдэж буй уг барилга бүхэлдээ барьцааны зүйл хэвээр гэж үзэх нөхцөл байдал тогтоо! дохгүй байна.

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.3-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулан бүртгэх боломжтой гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

  1. Нэхэмжлэгч нарын 43 дугаар байрны 14 тоот авто зогсоолыг өөрсдийн өмчлөлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

'Э” ХХК болон нэхэмжлэгч нарын байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээнд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 14 тоот авто зогсоолын талаар ямар нэгэн нөхцөл тусгагдаагүй бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 266 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарыг зөвхөн орон сууцны хувьд л өмчлөгч болохыг тогтоожээ.

Мөн нэхэмжлэгч нарын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэгтээ авто зогсоолыг бүртгүүлэх талаар тусгаагүй болох нь нэгэнт тогтоогдож байгаа тул анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч “Анодбанкийг байлцуулалгүй, гуравдагч этгээдээр татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ гэх гомдлын тухайд:

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Анод” банкны гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасан байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн 5235 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгч захирамжид гомдол гаргах эрхийг олгосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захирамжид гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байх2 тул одоо гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 431 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.