Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 03

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч М.Энхбаатар Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Ганбаатарын Хүслэнд холбогдох 1831000000288 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сэлэнгэ аймаг Шаамар сумын Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 11А ангид сурдаг Сэлэнгэ аймаг, Шаамар сумын 2 дугаар баг, Охиндий бүүргийн 2 дугаар гудамж 5-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Сартуул овогт Ганбаатарын Хүслэн /РД:МО02270711/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Хүслэн нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багт байрлах Ундрагч дэлгүүрийн лангуун дээр цэнэглэж орхисон байсан 350.000 төгрөгийн үнэ бүхий Huawai-V6 маркийн гар утас хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Хүслэн нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багт байрлах Ундрагч дэлгүүрийн лангуун дээр цэнэглэж орхисон байсан 350.000 төгрөгийн үнэ бүхий Huawai-V6 маркийн гар утас хулгайлсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Хүслэн нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Шүүгдэгч Г.Хүслэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг 2.Хохирогч Э.Нарантуяагийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг өнгөрч байхад би дэлгүүрийн лангуун дээр өөрийн эзэмшлийн Huawei-V6 маркийн гар утас цэнэглэж байгаад арын өрөөндөө ороод гарч иртэл гаднаас хүн орж ирээд гарч байгаа чимээ надад сонсогдох үед арын өрөөнөөс гарч ирээд лангуун дээр байсан гар утсаа хартал цэнэглэгчийг нь үлдээгээд утсыг минь аваад явчихсан байсан. Ингээд Цагдаагийн байгууллагад хандсан. Миний хувьд өөрийн эзэмшлийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан болохоор Г.Хүслэнд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/ 3.Гэрч Ө.Жанарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Хүслэнгийн ар гэрээс анхаарал халамж сайн тавьдаг. Ялангуяа Г.Хүслэнгийн эмээ Наранцэцэг байнга сургууль дээр ирж багштай уулзаж хүүгийнхээ сурлага хүмүүжлийн талаар асууж явдаг. Г.Хүслэн нь хөнгөн атлетикийн 2 дугаар зэрэгтэй. Нийгмийн идэвхи сайтай, төлөв даруу, зөөлөн ааштай. Ямар нэгэн муу зуршилгүй. Хичээлдээ тогтмол явдаг. Бусадтай их нийцтэй харьцдаг хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт: /хх-ийн 17-22 дугаар/ № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ төгрөгөөр Нийт үнэ төгрөгөөр Тайлбар 1 HUAWEI-Y6 PRIME нэртэй гар утас ш 1 350000 350000 Ашиглаад 4 сар болж буй хуучин гар утас 4.Гэрч С.Цэгмэдийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ганбаатарын Хүслэнгийн хувьд их даруухан дуугүй ангийхантайгаа эвтэй харьцдаг ангийхаа дунд нэр хүндтэй, биеийн тамир, урлагийн авъяастай мундаг хүүхэд байгаа юм. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/ 5.Хохирогчид гар утсыг хүлээлгэж өгсөн баримт /хх-ийн 41 дүгээр тал/ 6.Шүүгдэгчийн нас тоолсон баримт /хх-ийн 40 дүгээр тал/ 7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ 8.Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 дугаар тал/ 9.Г.Хүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 49 дүгээр тал/ 10.Суралцагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 50-54 дүгээр тал/ 11. Яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Г.Хүслэн нь хохирогч Э.Нарантуяагийн HUAWEI-Y6 PRIME нэртэй гар утсыг хулгайлан авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Г.Хүслэнгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Г.Хүслэнгийн гэмт үйлдлийн улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.Нарантуяа шүүгдэгч Г.Хүслэнгийн зүгээс HUAWEIY6 PRIME гар утсыг бүрэн бүтэн буцаан өгсөн, хохирогч нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Г.Хүслэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Хүслэнг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Хүслэнд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг эх Т.Энхцэцэг, болон Төрийн захиргааны байгууллагад даалгасугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Хүслэнд оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Хүслэн нь шүүхээс даалгасан үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Хүслэн нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

6.Шүүгдэгч Г.Хүслэн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Шүүгдэгч Г.Хүслэнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

ДАРГАЛАГЧ                               Б.ЭРДЭНЭХИШИГ