Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 282

 

 

    

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 сарын 02-ны өдөр            Дугаар 282                                      Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8-р баг Алтан овоо чулуут хорооны 3-8 тоотод оршин суух, /РД: ЛМ61020601, утасны дугаар 95143549/ Хуучид овогт Дамба-Осорын Должингийн хүсэлттэй

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 07-р сарын 27-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Должин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Д.Должин нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд 1980-1990 оныг дуустал хадлан тариалангийн тогооч, үйлчлэгчээр, “Жаргалын зам” компанид 1991-1995 оныг хүртэл тэжээл үйлдвэрлэлийн тэжээл савлагчаар тус тус ажиллаж байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч нэг хүний гарын үсгээр бөглөгдсөн, тамга тэмдэг тод биш дарагдсан тул ажилласан жилээ шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай байна. 

Иймд миний Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд 1980-1990 оныг дуустал хадлан тариалангийн тогооч, үйлчлэгчээр, “Жаргалын зам” компанид 1991-1995 оныг хүртэл тэжээл үйлдвэрлэлийн тэжээл савлагчаар ажиллаж байсныг тус тус  сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч Хуучид овогт Дамба-Осорын Должин нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд 1980-1990 оныг дуустал хадлан тариалангийн тогооч, үйлчлэгчээр, “Жаргалын зам” компанид 1991-1995 оныг хүртэл тэжээл үйлдвэрлэлийн тэжээл савлагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Д.Должин нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд 1980-1991 оныг хүртэл хадлан тариалангийн тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Д.Должингийн 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр, Сүхбаатар аймгийн архивын тасгын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 334/15 тоот лавлагаа зэргээр нотлогдож байгаагаас гадна 

 

           - гэрч, Омоогийнхон овгийн Гомбын Довдондорж /РД: ЛМ44120717/-ын  “Должингийн аав нь Дамба-Осор гэж тракторын жолооч хүн байсан. Дамба-Осорын Должин нь хадлангийн туслах ажилтан, тогооч хийж байсан. Мөн тэжээлийн цехэд үндсэн ажилчнаар хэдэн жил ажилласан. Мөн төмс хүнсний ногоо, гурлын цехэд ажиллаж байсан. Гурлын цехэд 1991 оноос эхлэн ажилласан. Тэжээлийн цехэд 1983 оноос эхлэн ажилласан. Должингийхны амьдрал тааруу, ядуу айл байсан. Хадлан тариалангийн ажил нь улирлын чанартай ажил. Бусад үедээ тэжээлийн цехдээ ажиллаж байсан. Д.Должин нь 1990 он хүртэл ажилласан. Должин нь сэтгэцийн хувьд донгиодуу хүн. Энэ өвчнөөрөө группэд орсон байх. Гэхдээ өвчнийхөө улмаас ажлаас чөлөө авч байсан үе байхгүй байх. Үргэлж аахар шаахар ажил хийж байсан. Нэгдэл тарснаас хойш компанийн гурлын цехэд ажиллаж байсан. Би компанийн захирал байсан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг

 

         - гэрч, Улаангууд овогт Нямын Гончиг / РД: ЛМ43031117/-ын “Би Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Би 1962-1992 он хүртэл ажилласан. Энэ үед Должин нь хадлангийн тогооч, туслах ажилчин байсан. Тэгээд нэгдэл тарсны дараа тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан. Жаргалын зам нэгдэлд туслах ажилтнаар тасралтгүй ажилласан. Должин нь зундаа хадлангийн газар туслах ажилтан. Өвөлдөө тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан. Хэдэн онуудад ажиллаж байсныг сайн санахгүй. Жаахан 20 хүрээгүй хүүхэд ажиллаж байсан байх. Дамба-Осорын охин гэдгийг мэдсэн. Социализмын үед ажилгүй хүн гэж байхгүй байсан. Хэрэв ажил хийхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээдэг байсан. Должингийн амьдрал жаахан ядаруу айл байсан. Тэр үед юмтай болно гэж боддогүй байсан, хоосон хонохгүй, хоолтой байхад л болдог байсан. Тийм бодолгүй хүмүүс байсан” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна. 

Харин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” компанид 1991-1995 оныг хүртэл тэжээл үйлдвэрлэлийн тэжээл савлагчаар ажиллаж байсан талаар нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын “Жаргалын зам компанид 1991-1995 оныг хүртэл тэжээл үйлдвэрлэлийн тэжээл савлагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг энэ удаад хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 

 

Иймд Д.Должингийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Должин нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан  Хуучид овогт Дамба-Осорын Должинг 1980-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд хадлан тариалангийн тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. 1991-1995 онуудад Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” ХХК-д ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Должин нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ш.ОЮУНГЭРЭЛ