| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00007/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Энхээгийн Саранхүүд холбогдох эрүүгийн 1840001140069 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.С
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Э.С нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 44 дүгээр байрны 55 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 сарын 25-ны өдөр иргэн Ч.У хувийн таарамжгүй харьцааны улмаас биед нь халдаж бие эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С “Намайг гэрт байж байхад Х ах дуудахаар нь нэг шил архи аваад гэрт очсон. Намайг гэрт нь ороход Ч.У сууж байсан. Бид гурав нэг шил архиа хувааж уусан. Тэгтэл нөгөө хоёр дахиад нэг шил архи ууя гээд архи гаргаж ирэхээр нь тэрийг нь ууж дуусаад Х ахын гэрээс гараад явж байхад Тогоохүү ах нэг шил архи ууя гэхээр нь би дүүгээсээ мөнгө аваад дэлгүүр ороод архи авсан. Ч.У ах манайд очоод ууя гэхээр нь тэднийд нөгөө архиа уусан. Тухайн үед би согтсон байсан. Нэг мэдэхэд намайг цохиж байхаар нь би эргүүлээд цохисон. Түүнээс хойш санахгүй байна” гэв.
Шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Наран сарангийн тал гэх газар жонш олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хунт өгөөж” ХХК-нд хамт ажиллаж байсан Бор-Өндөр сумын харъяат С.Т нь манай хүү Мишээлийн ............дугаарын утасруу 96-тай дугаараас 13 цагийн орчимд залгаад “Хаана байгаан уулзъяа, Х ахын гэрт байна” гэхээр нь би зөвшөөрөөд Х ахын гэр болох Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49 дүгээр байранд очсон. Би Х ахынд орохдоо 45 дугаар байрны урд талд байх хуучин Уурхайчдын дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай Хараа гэх нэртэй архинаас 1 шилийг аваад орсон. Намайг Х ахын гэрт ороход Тогоосүх, Ч.У , Х ах болон нэг танихгүй ахын хамтаар дундаа Монгол стандарт гэдэг нэртэй архи тавьчихсан уугаад дуусаж байсан. Ингээд бид нар миний авчирсан архийг хувааж ууж дуусахад Т, Ч.У хоёр дахин архи авахаар дэлгүүр явсан юм. Ингээд дэлгүүр яваад ирэхдээ 0.75 литрийн савалгаатай Монгол стандарт гэх нэртэй архи авчирсан. Ингээд мөн л бид нар хувааж ууж дуусаад Х ахын гэрээс Тогоосүх, Ч.У бид гурав багцаагаар 16-17 цагийн орчимд гарсан. Тэгсэн С.Т дүүгээсээ 1 шил архины мөнгө авна гээд Хаан банк руу явсан. Ингээд Хаан банк руу явж байхад Соёлын төвийн гадаа С.Т нь дүүтэйгээ таарч 20.000 төгрөг авсан. Ингээд бид гурав Дэлгэрнуур рестораны доор байх дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай Хараа гэх нэртэй архи 1 шилийг, 2.5 литрийн савалгаатай Нийслэл гэх нэртэй пиво 1 ширхэгийг аваад Ч.У ахын гэр болох 44 дүгээр байранд очиж уусан. Ингээд гэрт нь ороод уугаад сууж байтал Тогоосүх, Ч.У 2 ажил яриад буюу өмнө нь уурхайд ажиллаж байсан талаараа яриад маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг маргалдуулахгүй гээд дундуур нь ортол Ч.У миний зүүн талын шанаа тус газар 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би босож ирээд зөрүүлээд Ч.У ын цохисон. Би тухайн үед нилээн согтсон байсан болохоор хаана нь хэдэн удаа яаж цохисоноо санахгүй байна, нэг мэдсэн гэртээ харьчихсан орондоо орчихсон унтаж байсан. Намайг сэрэхэд цаг 03 цаг болж байх шиг байсан ...намайг гэртээ ирэхэд манай хүү Мишээл нь Тогоосүхийг асууж сураглаад явсан гэж хэлж байсан. Ингээд тэр өдрөө амраад маргааш нь гэртээ байж байтал С.Т нэг танихгүй ахын хамтаар ирээд “Чи хүн зодчихоод очиж уулздаггүй юм уу” гэхээр нь би гэрт хүүхэд харах хүнгүй байна, би эхнэрээ ирэхээр нь очиж уулзъя гэж хэлээд явуулсан. Ингээд эхнэрийгээ ирэхээр нь уулзах гэсэн боловч Ч.У ахыг хот руу аваад явсан гэж байсан. Ингээд би уулзаж чадаагүй. Тухайн үед ийм л асуудал болж өнгөрсөн. Миний санаж байгаагаар тэр хоёр уул уурхайн бэхэлгээний талаар яриад маргалдаж мэтгэлцээд байсан. Ч.У ах ярихдаа би 16 жил уурхайд ажилласан гээд л, харин С.Т нь би 10 жил ажилласан гээд л маргалдаж мэтгэлцээд байсан. Гэхдээ хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Бие биенээсээ заамдалцахаар нь би салгасан. Тэгсэн Ч.У гэнэт намайг цохиод авсан. Би юу гэж хэлээд цохисон эсэхийг мэдэхгүй, нилээн согтсон байсан. Тэгэхдээ Ч.У ыг цохиход нь зөрүүлээд цохиж байгаагаа санаж байна. Тэрнээс цааш юу болсон талаар санахгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-н 15-16 хуу/
Хохирогч Ч.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө гэртээ байж байгаад гэрээсээ ганцаараа гарч 49-р байранд очиж Х ахын гэрт очсон. Би гэрээсээ гараад байрны гадаа Т ахтай таараад 49-р байранд хүргүүлсэн. Т ах Х ахын гэр лүү ороогүй. Намайг хүргэж өгөөд 49-р байрны гаднаас явсан. Намайг 49-р байранд байх Х ахын гэрт ороход Х ах, С.Т хоёр цуг 1 шил архи уугаад сууж байсан. Намайг тэдний гэрт ороод суухад ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь уусан. Намайг тэднийд орж ирээд удаагүй байхад гаднаас Э.С ганцаараа 1 шил архитай орж ирсэн. С ийн авчирсан архийг бид нар хуваагаад уусан. Энэ архийг ууж дуусаад Тогоосүх, Э.С бид гурав хамт Х ахын гэрээс гарсан. Х ах гэртээ үлдсэн. Х ахын гэрээс гараад явж байтал С С.Т хоёр хоорондоо юм ярьж байгаад Дэлгэрнуураас 1 шил 0,75 литрийн архи, 1 том пиво худалдаж авсан. Ямар нэртэй архи, пиво авснаа одоо санахгүй байна. Тэгээд манайх хүнгүй, би гэртээ ганцаараа байсан болохоор манайд очъё гээд явцгаасан. Манай гэрт орж ирээд дэлгүүрээс авсан архи, пивоо хуваагаад ууцгаасан. Ингээд архи ууж сууж байгаад согтоод тасарчихсан байсан. Юу болсныг мэдэхгүй байгаа. Ямар ч байсан Э.С намайг зодож байхыг санаж байна. Намайг газар унагаагаад миний дээрээс нүүр, толгой руу цохиод байсан. Тэгээд юу болсныг огт санахгүй байгаа. Ухаан ороход Т ах манай гэрт ирчихсэн, намайг эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Тэгэхэд яаралтай Улаанбаатар хот руу яв гэж хэлсэн. Би яг хэзээ эмнэлэг рүү явсныг сайн мэдэхгүй байна. Гэртээ хэдэн хоног ухаангүй байсныг сайн мэдэхгүй. Сүүлд нь Т ахаас асуухад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр намайг Бор-Өндөр сумын эмнэлэгт үзүүлсэн байсан. Саранхүүтэй ямар учраас маргалдаж, зодуулснаа мэдэхгүй байна. Э.С бид хоёрт өр авлага, өс хонзон байхгүй. Өмнө нь ерөөсөө уулзаж байгаагүй. Тэгэхэд л анх удаа уулзсан. Манай гэрт Э.С бид хоёроос гадна С.Т байсан. Гэхдээ Тогоосүхийг ямар байдалтай байсныг мэдэхгүй байна. Хэзээ нь гэдгээ мэдэхгүй байна. Ямар ч байсан зодуулсныхаа дараа Тогоосүхийг унтаж байхаар нь дуудаж сэрээсэн. Тэгээд Тогоосүхээс Э.С намайг зодчихлоо. Э.С хаана байгаа юм, хаашаа явсан юм гэж асуухад мэдэхгүй байна, би унтаж байгаад сэрлээ гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна ухаан орж, гараад байсан. Миний цээж хөндүүр болсон байсан. Тархины хагалгаанд орсон. Миний толгойны гавлын яс байхгүй /баруун талын хэсэгтээ/ болсон. Яс нь үйрсэн байсан. Нүдний хараа 10 хувь харж байсан. Би гомдолтой байна. Э.С өөрөө надтай ирж уулзах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар надад байгаа баримтаар эм тарианд 1.075.000 төгрөгийн зардал гарсан. Үүн дээр замын зардал, хагалгааны зардал гээд 2.000.000 төгрөгийн зардал гараад байна. Хавар 4 сард дахин хагалгаанд орно. Тэгэхэд дахиад зардал гарна. Одоо өдөр болгон эм тариа авж хэрэглэж байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 8-10 хуу/
Шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн өдөр болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Иймд би энэ хэргийн талаар дахин мэдүүлэг өгөхгүй. Би юунаас болж хэрэлдэж маргалдсанаа санахгүй байна, нэг мэдсэн л Ч.У намайг эхэлж цохисон. Тэгээд л би зөрүүлж цохиод л бид хоёр зодолдож эхэлсэн. Цаашаа юу болсныг санахгүй байгаа. Тухайн үед хамт архи уусан С.Т орон дээр тасраад унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Би ямар нэгэн эд зүйл барьж цохиж зодсон зүйл байхгүй. Гараараа л цохиж зодсон. Тэр хоёрын дунд тийм зодоон цохион болоогүй. Харин ууж сууж байхдаа маргалдаж байсан удаа байгаа. Гэхдээ зодолдоогүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Би саяхнаас буюу 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр ажилд орсон. Би Ч.У т учруулсан хохирлынхоо төлөө уучлалт гуйна, эмчилгээнд зарцуулсан мөнгийг өгнө. Би ажил төрөл, мөнгө төгрөггүй байсан болохоор санаа зовж хохирогч Ч.У уулзаж чадаагүй, би эцэг эхээс хоёулахнаа, манай эгч Улаанбаатар хотод ажилладаг. Надад амьдралынхаа хажуугаар тусламж дэмжих боломж бололцоо байхгүй учир нь мөнгөгүй болохоор Ч.У уулзаж чадаагүй. Одоо цалин мөнгөө авахаар хохирогч Ч.У биечлэн очиж уулзаж уучлалт гуйж, эмчилгээний нэхэмжилсэн зардлыг өгч тусалж дэмжинэ. Иймд миний үйлдсэн хэрэгт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хууль хяналтын байгууллагын ажилтнуудаас маш их хүсэж байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаа цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй төлөв томоотой ажиллаж амьдарна гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-н 41 хуу/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр оройн 21 цагийн үед Хэнтий аймгийн Чингис хотоос Бор-Өндөр суманд ирэхэд үеэл дүү Ч.У ын ажлын газрын залуу болох Т гэгч залуу над руу утсаар залгаж “Дүү чинь хүнд зодуулсан байна, гэрлүү нь хурдан оч” гэхээр нь би үеэл дүү Ч.У ын амьдардаг 44 дүгээр байрны 55 тоотод очиход Ч.У гэртээ нүүр ам нь битүү хавдсан, босож чадахгүй байна гэсээр орондоо хэвтэж байсан. Харин хажууд нь Тогоо гэх залуу гэр орныг нь цэвэрлээд хамт байж байсан. Ингээд би юу болсон талаар асуухад Ч.У нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ найзууд болох Бор-Өндөр сумын харьяат С Тогоо нарын хамтаар архи ууж байгаад Э.С гэгчид зодуулсан” гэж хэлсэн мөн Тогоо ч бас хэлэхдээ “Э.С гэгч нь зодсон” гээд надад ............гэсэн утасных нь дугаарыг өгсөн. Ингээд би С ийн дугаарлуу залгатал Э.С утсаа аваад “Уугаа ах уу” гэхээр нь би "Бишээ би Ч.У ын ах нь байна, чи хүнийг ямар болтол нь зодсоноо ирж хар, хаана байгаан” гэхэд “би 3 хүүхдээ хараад завгүй байна, маргааш очиж уулзана” гэснээс өөр зүйл хэлээгүй. Ингээд би тэр оройноо Ч.У т эм тариа дөхүүлж өгчихөөд хамт хоносон. Ингээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 07 цаг 30 минутын үед С ийн гэрт нь очиход байхгүй, харин эхнэр нь хүүхдүүдийнхээ хамтаар байж байсан. Тэгээд С асуухад “Төв рүү орсон” гэж байсан. Ингээд би Саранхүүтэй уулзах гэж 2-3 удаа очсон боловч уулзаж чадаагүй. Ингээд би тэр оройноо Ч.У ыг аваад Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төвд үзүүлэхээр авч явсан. Ингээд Гэмтэл согог үндэсний төвд үзүүлэхэд Ч.У ыг дагзны яс хоёр талдаа цөмөрсөн, хугаралтай байна, яаралтай хэвтэж хагалгаанд орох шаардлагатай гээд хэвтүүлсэн. Ингээд би үеэл дүү Ч.У ыг зодсон хүмүүсийг олж тогтоолгохоор Улаанбаатар хотоос Бор-Өндөр сум руу өргөдөл бичиж явуулсан юм. Тухайн үед Ч.У нь ярих бичих, сонсох чадваргүй байсан учир би өмнөөс нь өргөдөл бичиж өгсөн. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нь үзээд Ч.У ын дагзны яс 2 талдаа цөмрөлттэй, хамар нь хугарсан, толгойндоо маш их хүнд гэмтэлтэй байна гэж байсан. Ч.У нь тархины хагалгаанд орж тархиныхаа зүүн хэсэгт титан төмөр орлуулан тавиулсан, мөн дараа нь дагзныхаа ясанд титан төмрийг 6 сарын дараа тавиулна гэж байсан. Одоо манай үеэл дүү Ч.У нь Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Намайг очиход гэрийг нь Тогоо цэвэрлэж байсан, цэвэрлэсэн байдлыг нь харахад шалны алчуур нь нил цус болчихсон байсан. Мөн бурхан тавьдаг Гүнгэрваа гэх зүйлийн шил нь хагарч эвдэрсэн байсан. Энэ талаар Тогоо гэгчээс асуухад “Би тасраад унтчихсан байсан, тэгсэн Э.С Ч.У ыг зодсон байсан” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 11 хуу/
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн уулын цехэд бэхэлгээчинээр ажилладаг юм. Надтай хамт нэг бригадад ажилладаг Ч.У гэгч нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тогоо, Х хоёртой хамт архи уугаад явж байсан болохоор нь Ч.У ыг гэртээ харьсан байна уу үгүй юу гэдгийг мэдэхээр Ч.У ын 94900440 дугаарын утас руу оройн 21 цаг өнгөрч байх үед залгаж асуух гэтэл хамт явж байсан Тогоо гэгч нь утсыг нь авсан. Тэгэхээр нь би Ч.У ыг хаана байгааг асуухад Тогоо өөдөөс “Ч.У гэртээ байна, хүнд зодуулсан гээд байна” гэхээр нь би “айхтар зодуулаагүй, согтуудаа бусадтай зодолдсон байх гэж бодоод нээх айхтар тоогоогүй, тэгээд Тогоод хандаж Ч.У ыг унтуул гэж хэлсэн. Ингээд би маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу явж 27-ны өдөр эргэж ирээд Ч.У уулзах гээд гэрт нь очиход гэртээ Т-ийн хамтаар байж байсан. Намайг ороход Ч.У нь нүүр ам нь битүү гэмтэлтэй хоёр чихнээс нь цус гарсан бололтой урсаж хатсан, нүүр нь битүү хавантай сууж байсан. Ингээд би юу болсон талаар Ч.У аас асуухад Бор-Өндөр сумын харьяат Э.С гэгчид зодуулсан гэж байсан, юунаас болж яаж зодуулсан эсэхээ надад хэлээгүй. Ингээд бие засахаар суухад нойлын өрөөнд ороход суултуур дээр нилээн цус бопчихсон байхаар нь цэвэрлээд дээр нь суусан. Ингээд би Ч.У ыг эмнэлэг рүү өөрийн найз Ч-ийн хамтаар эмнэлэгт хүргэж үзүүлэхэд эмч Гантулга нь үзээд яаралтай хот авч яв” гэж хэлээд бичиг бичиж өгсөн. Ингээд би Ч хамтаар Ч.У ыг гэрлүү оруулж өгөөд Тогоогийн хамтаар үлдээгээд явсан. Тухайн үед Ч.У ын үеэл ах болох Болор-Эрдэнэ нь Хэнтий аймгийн Чингис хотоос ирсэн. Тэгэхээр нь би уулзаж эмчийн бичиж өгсөн бичгийг өгөөд яаралтай эмнэлэг авч яваарай гэж гэж хэлсэн. Тэгсэн Ч.У нь Улаанбаатар хотод Гэмтэл согог үндэсний төвд очиж үзүүлэхэд толгойндоо битүү гэмтэл авч, гавал тархины бяцарсан ясаа түүлгэж оронд нь титан төмөр суурилуулсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-н 12 хуу/
Гэрч С.Тогоосүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд гэрээсээ гараад Бор-Өндөр сумын 2 дугаар байранд байх хуурай дүү Б гэдэг залуугийн гэр лүү явж байгаад өмнө нь Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн уулын цехэд хамт ажиллаж байсан Х гэдэг ахтай Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47 дугаар байрны гадаа тааралдсан. Тэгсэн Х ах өмнө өдөр нь уусан гээд нилээн бүрсгэр явж байсан. Ингээд би Х ахыг дагаж гэрт нь буюу 49 дүгээр лүү хамт явж гэрлүү нь орсон. Ингээд Х ахтай ойр зуурын юм яриад сууж байтал Х ах “Э.С Бор-Өндөр суманд байгаа юу” гэж асуухаар нь “Байгаа” гэхэд утас нь байна уу гэж асуухаар нь би Х ахын өөрийнх нь утсаар С ийн дугаар болох ............гэсэн дугаарлуу залгаж өгсөн. Тэгсэн Х ах С утсаар гэрлүүгээ дуудсан. Ингээд байж байтал удалгүй гаднаас Ч.У ах орж ирсэн юм. Тэгсэн Ч.У ахын хойноос Э.С орж ирсэн. Ч.У Э.С хоёр нь багцаагаар 30-аад минутын зайтай орж ирсэн. Э.С гаднаас орж ирэхдээ 0.75 литрийн савалгаатай Хараа гэх нэртэй архи 1 шилийг авч орж ирээд Х ахад өгсөн. Тэгсэн Х ах уг архийг задлаад бид нарт хийж өгч хамт хувааж уусан. Ингээд бид нар С ийн авчирсан архийг ууж дуусгаад дахиж 1 шил архи уухаар болж Ч.У ах бид хоёр дэлгүүрлүү хамт явж 45 дугаар байрны урд талд байх хуучин уурхайн дэлгүүр орж 0.75 литрийн савалгаатай Монгол стандарт гэх нэртэй архи 1 шилийг аваад эргэж Х ахын гэрт орсон. Ингээд мөн л бид нар уг архийг хувааж ууж дуусаад Х ахын гэрээс 16 цагийн орчимд С Ч.У бид гурав хамт гараад дахин архи авч уухаар болоод би өөрийн төрсөн дүү болох Б руу залгаж дансруугаа 20.000 төгрөг хийлгээд ATM орж мөнгөө авчихаад Дэлгэрнуур рестраны доор байх дэлгүүрээс нь 0.75 литрийн савалгаатай Хараа гэх нэртэй архи 1 шилийг, 2.5 литрийн савалгаатай Нийслэл гэх пиво 1 ширхгийг авахад Ч.У ах “хэдүүлээ манай гэрт ороод уучихъя” гэхээр нь би Э.С бид хоёр зөвшөөрөөд Ч.У ын ахын гэрлүү орсон. Ингээд Ч.У ахын гэрт орж дэлгүүрээс авсан архи пивоо хувааж ууж сууж байгаад би тасраад унтсан байсан. Нэг мэдсэн орой болчихсон би Ч.У ахын гэрийн том өрөөний ертөнцийн зүгээр баруун урд хананд байх орон дээр унтсан байсан. Намайг сэрэхэд гэрэл асаалттай байсан ба босож хамт байсан Ч.У ах болон, Э.С нарыг байгаа эсэхийг харахад Э.С байхгүй, харин Ч.У ах зүүн орон дээрээ суучихсан, нүүр ам нь цус болж хавдчихсан, хоёр нүд нь мөн хавдаж анигдсан, хоёр чихнээс нь цус гарсан бололтой цус болж хатсан байсан. Мөн гэр орон нь зүүн орны урдуур болон тэр өрөөнд нилээн цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Ч.У ахаас “Юу болсон юм” гэж асууж тодруулахад “Э.С намайг зодчихлоо, тэгээд яваад өглөө” гэж байсан. Тэгэхээр нь би “юунаас болж яасан гэж зодож байгаа юм” гэхэд “Би тухайн үед юунаас болж зодуулсанаа мэдэхгүй байна, нэг л сэргэхэд намайг зодож байсан” гэж байсан. Мөн Ч.У ахын өмсөж явсан хувцас нь урагдаж цус болсон байсан. Ингээд би тэр өдрөө Ч.У ахтай хамт гэрт нь хонож маргааш өглөө нь Х ах руу утсаар ярьж Ч.У ах өчигдөр Саранхүүд зодуулсан байна, би тухайн үед нь тасраад унтчихсан байсан байна” гэж мэдэгдэхэд Х ах удалгүй Ч.У ахын гэрт ирсэн. Тэгээд Ч.У ахын байгаа байдлыг харчихаад “Тэр Э.С гэдэг нөхрийг олж Ч.У тай уулзуул” гэж хэлчихээд удалгүй яваад өгсөн. Тэгэхээр нь би Ч.У ахыг гэрт нь ганцааранг нь үлдээгээд С ийн гэрт очиход Э.С гэртээ байхгүй хүүхдүүд нь байсан. Тэгэхээр нь аавыг нь асууахад өчигдөр гараад ирээгүй гэж байсан. Ингээд би тэр өдрөө Саранхүүтэй уулзаж чадаагүй юм. Харин нөгөөдөр нь буюу 27-ны өдөр Саранхүүтэй уулзахаар Ч.У ахын ажлын залуу болох Т ахтай хамт очиход Э.С гэрээсээ гарч ирээд “Одоо би очиж уулзнаа, та хэд явж бай, би хүүхдээ харж байна, эхнэрийг ирэхээр нь яваад очье” гэсэн. Ингэж хэлэхээр нь Т ах бид хоёр явсан. Ингээд Т ах Ч.У ахыг эмнэлэгт хүргэж өгч үзүүлэхэд “Яаралтай эмнэлэг яв” гэж хэлсэн байсан. Ингээд л Ч.У ах Улаанбаатар хот руу Гэмтэл согог үндэсний төвд очиж үзүүлэхэд толгойндоо хүнд гэмтэл авсан байсан. Тархины яс нь хагарсан гэсэн. Би энэ талаар сонсоод Саранхүүтэй уулзахад Э.С “Би мөнгө олохыг бодъё, хэрэв мөнгө олдохгүй бол шүүх цагдаагаараа шийдүүлье” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14 хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-н 2 хуу/, хохирогч Ч.У ын өвчний түүх /хх-н 19-32-р хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 46 хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүхээс шүүгдэгч Э.С гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 44 дүгээр байрны 55 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.У ын эрх чөлөөнд халдан зодож, түүний биед дагз ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн зулай, чамархай яснуудын нийлмэл хугарал, тархины хүнд зэргийн няцрал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны хэсгийн цус хуралт, нүүрний хэсэг, духны хэсгүүдийн зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь
Хохирогч Ч.У ын “...манай гэрт орж ирээд дэлгүүрээс авсан архи, пивоо хуваагаад ууцгаасан. Ингээд архи ууж сууж байгаад согтоод тасарчихсан байсан. Юу болсныг мэдэхгүй байгаа. Ямар ч байсан Э.С намайг зодож байхыг санаж байна. Намайг газар унагаагаад миний дээрээс нүүр, толгой руу цохиод байсан. Тэгээд юу болсныг огт санахгүй байгаа. Ухаан ороход Т ах манай гэрт ирчихсэн, намайг эмнэлэг рүү авч явж үзүүлсэн ...тархины хагалгаанд орсон. Миний толгойны гавлын яс байхгүй болсон. Яс нь үйрсэн байсан. Нүдний хараа 10 хувь харж байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Д.Б “...би үеэл дүү Ч.У ын амьдардаг 44 дүгээр байрны 55 тоотод очиход Ч.У гэртээ нүүр ам нь битүү хавдсан, босож чадахгүй байна гэсээр орондоо хэвтэж байсан. Харин хажууд нь Тогоо гэх залуу гэр орныг нь цэвэрлээд хамт байж байсан. Ингээд би юу болсон талаар асуухад Ч.У нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ найзууд болох Бор-Өндөр сумын харьяат С Тогоо нарын хамтаар архи ууж байгаад Э.С гэгчид зодуулсан...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Т “...намайг ороход Ч.У нь нүүр ам нь битүү гэмтэлтэй хоёр чихнээс нь цус гарсан бололтой урсаж хатсан, нүүр нь битүү хавантай сууж байсан. Ингээд би юу болсон талаар Ч.У аас асуухад Бор-Өндөр сумын харьяат Э.С гэгчид зодуулсан гэж байсан, юунаас болж яаж зодуулсан эсэхээ надад хэлээгүй...” гэх мэдүүлэг
Гэрч С.Т-ийн “...нэг мэдсэн орой болчихсон би Ч.У ахын гэрийн том өрөөний ертөнцийн зүгээр баруун урд хананд байх орон дээр унтсан байсан. Намайг сэрэхэд гэрэл асаалттай байсан ба босож хамт байсан Ч.У ах болон, Э.С нарыг байгаа эсэхийг харахад Э.С байхгүй, харин Ч.У ах зүүн орон дээрээ суучихсан, нүүр ам нь цус болж хавдчихсан, хоёр нүд нь мөн хавдаж анигдсан, хоёр чихнээс нь цус гарсан бололтой цус болж хатсан байсан. Мөн гэр орон нь зүүн орны урдуур болон тэр өрөөнд нилээн цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Ч.У ахаас юу болсон юм гэж асууж тодруулахад Э.С намайг зодчихлоо, тэгээд яваад өглөө гэж байсан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт
зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.С нь хохирогч Ч.У ын эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Э.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Э.С “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.С хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэсэн нь шүүгдэгч Э.С урьд ял шийтгэгдэж байгаагүй болохыг нотлох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон 2007 оны 04 дүгээр сарын 01-нд төрсөн хүү Э.Мишээл, 2013 оны 07 дугаар сарын 15-нд төрсөн охин С.Эмүжин, С.Анужин, 2011 оны 03 дугаар сарын 02-нд төрсөн хүү Э.Мэндбаяр нарын бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо төлж барагдуулах боломж зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Э.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хэргийн нөхцөлд хохирогч Ч.У ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь тухайн гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд ...санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч нь гэмт хэргийн улмаас 1.087.853 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээний зардал гаргасан болох нь тогтоогдож байх ба энэхүү мөнгийг шүүгдэгч төлөөгүй тул шүүгдэгчээс 1.087.853 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Мөн хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар мэдүүлсэн тул дээрх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэж журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР