Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 09

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

            Шүүгдэгч Х.Ч нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Ч-д холбогдох 1940000000003 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Х.Ч

              Шүүгдэгч Х.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт  хэрэгт  холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар:

  Яллагдагч Х.Ч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” клубын гадна 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 22 цаг 30 минутын орчим С.С-ийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч С.С “Одоо миний биед учирсан гэмтэл эдгэрч зүгээр болсон. Би ямар нэгэн мөнгө төгрөг зарцуулж эмчилгээ хийлгээгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 06/

-Гэрч С.С “2018 оны 12 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос манай ах, эгч нар манай гэрт ирсэн. Намайг гэртээ байж байхад 22 цагийн үед манай үеэл Д  “М” клубд хүрээд ир гэсэн. Би “М” клуб руу ороход үүдэнд Х.Ч зогсож байсан. Тэгсэн Х.Ч “надаас ганц юм өгөх”-ийг гуйсан. Тэгэхээр нь би ах нь одоо мөнгөгүй байна. Дотор таньдаг эгч байвал гуйгаад аваад өгье гэж хэлээд дотогш орсон. Д  4 ширхэг пиво тавьчихсан сууж байсан. Пиво задлаад ганц 2 балгатал Д  бүжиглэхийг санал болгосон. Бид хоёр бүжгийн талбайд бүжиглэхээр гарахад Х.Ч дуудсан. Тэгэхээр нь би яваад очтол “та юмаа авсан юм уу” гэхээр нь би “үгүй ээ, ах нь асуугаагүй байна, одоо асуучихъя” гээд буцаад орох гэтэл Х.Ч миний өмсөж явсан юүдэнтэй цамцнаас татахаар нь “яасан ахын дүү” гээд эргээд хартал Х.Ч “хоёулаа гадаа гаръя, юм яръя” гэхээр нь за гэж хэлчихээд түрүүлж баарны гаднах хаалгыг онгойлгоод эргээд хартал Х.Ч “та яадаг болчихсон юм” гэж хэлээд миний баруун нүд рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон. Тэгсэн миний зүүн нүднээс цус гарсан. Тэгэхээр нь би муудалцахгүй гээд нойл орж цусаа цэвэрлэхэд миний баруун нүдний зовхиноос цус гарч байсан. Тэгсэн цагдаа ирсэн. Эмнэлэгт очиж шархаа үзүүлж, 2 оёдол тавиулсан. Х.Ч нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07/

-Гэрч Н.Г “Би 2018 оны 12 сарын 29-ний өдөр үүрэг гүйцэтгэсэн. “М” баарны үүдэнд 2 залуу муудалцсан, нэг залуугийнх нь баруун нүдний дээд талын зовхиноос цус гарч байсан. Цохиулсан залууг С.С , цохьсон залууг Х.Ч гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 08/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 04-ний өдрийн №13 тоот:  

1.С.С биед баруун нүдний дээд зовхины дотор хэсгийн язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 11/,

            -Яллагдагч Х.Ч “С.С тэй баарны үүдэнд таарсан. Ингээд юу болсныг мэдэхгүй байна. Зарим нэг зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн С.С  ах намайг “чи намайг цохьчихлоо ш дээ” гэж байсан. Тухайн үед бид хоёр л байсан. Архиныхаа халуунд цохьчихсон байсан. С.С  ахыг нэг л удаа гараараа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

            -Шүүгдэгч Х.Ч “Миний бие С.С биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Би сард 800000 төгрөгний цалинтай. Торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

-Хохирогч С.С “Одоо миний биед учирсан гэмтэл эдгэрч зүгээр болсон. Би ямар нэгэн мөнгө төгрөг зарцуулж эмчилгээ хийлгээгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 06/

-Гэрч С.С “Х.Ч “та яадаг болчихсон юм” гэж хэлээд миний баруун нүд рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон. Тэгсэн миний зүүн нүднээс цус гарсан. Тэгэхээр нь би муудалцахгүй гээд нойл орж цусаа цэвэрлэхэд миний баруун нүдний зовхиноос цус гарч байсан. Тэгсэн цагдаа ирсэн. Эмнэлэгт очиж шархаа үзүүлж, 2 оёдол тавиулсан. Х.Ч нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07/

-Гэрч Н.Г “Би 2018 оны 12 сарын 29-ний өдөр үүрэг гүйцэтгэсэн. “М” баарны үүдэнд 2 залуу муудалцсан, нэг залуугийнх нь баруун нүдний дээд талын зовхиноос цус гарч байсан. Цохиулсан залууг С.С , цохьсон залууг Х.Ч гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 08/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 04-ний өдрийн №13 тоот шинжээчийн дүгнэлт,

-Шүүгдэгч Х.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

              Тухайлбал шүүгдэгч Х.Ч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” клубын гадна 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 22 цаг 30 минутын орчим хохирогч С.С  үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Х.Ч нь архидан согтуурсан нөхцөл байдал нь нөлөөлсөн байна.

Иймд шүүх шүүгдэгч Х.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч С.С  нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Х.Ч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Х.Ч-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Ч нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Х.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Х.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Ч-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.Ч-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Ч эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Хохирогч С.С д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Улаанбаатар хотод байна. Шүүх хуралдаанд оролцохгүй. Эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэх хүсэлтийг гаргасан байх тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6,

7, 8,  36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Шүүгдэгч Х.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шүүгдэгч Х.Ч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Хохирогч С.С  нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ЭНХМАНДАХ