Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 06

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Баясгаланд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831003570287 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 28-нд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1-р багийн 09-2б тоотод оршин суух хаягтай, өндөр насны тэтгэвэрт байдаг, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дэжидийн Баясгалан /РД:МП73092874/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Баясгалан нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26- ны хооронд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг Цагаан зүрийн гол нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ Тодорхойлох нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Баясгалан нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны хооронд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг Цагаан зүрийн гол нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Баясгалан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Шүүгдэгч Д.Баясгалангийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг, 2.Хохирогч Ч.Оюунсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Баясгалан нь Хүдэр сумын Засаг даргатай ямар нэгэн гэрээ байгуулж зөвшөөрөл аваагүй. Учирсан хохиролыг нэхэмжилж байна. өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/ 3.Иргэний нэхэмжлэгч Б.Төгсбаярын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний 71-11 УБ улсын дугаартай шаргал өнгийн Robex LC-3 загварын эксковаторыг Хүлэр сумын иргэн Д.Баясгалан гэгч нь 2018 оны 10 дугаар сарын 24- ний өдөр нөхөн сэргээлтийн гэрээгээр ашигт малтмал олборлох гэж байгаа юм гэж хэлээд надаас түрээслэж авсан юм. Тухайн үед бид хоёр ямар нэгэн түрээсийн гэрээ хийгээгүй боловч амаар сарын 3.000.000 төгрөгөөр өгнө гэж түрээслэж авч явсан юм. Би өөрийн эксковаторыг буцааж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/ 4.Гэрч Ц.Батзоригийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг Сүхбаатар суманд гэртээ байхад Баясаа над руу залгаад Хүдэр суманд очиж ажиллана. Бугантад байгаа эксковатораа янзал гэж хэлсэн. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баясаа Ган-Эрдэнэ бид гурав Хүдэр сумын нутаг Цагаан Зүрийн гол гэх газар очиж байрласан. Тэгээд тухайн өдрөө бага хэмжээний хөрс хуулалт хийж үзсэн. Тэгээд байж байтал маргааш нь сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ирж шалгаад эксковаторын компьютерийг хурааж авч явсан. Бидэнд уг газарт ашигт малтмал олборлолтын чиглэлээр зөвшөөрөл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/ 5.Гэрч Г.Ган-Эрдэнийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баясаа, Батзориг нарын хамтаар Хүдэр сумын нутагт Цагаан Зүрийн гол гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэлтэй очсон. Тухайн ирсэн өдрөө бага зэргийн хөрс хуулж угаалга хийж үзэж байтал техник эвдэрсэн. Гэтэл маргааш нь Сумын Засаг даргуур ахлуулсан ажлын хэсэг ирж шалгаад эксковаторын компьютерийг хурааж авч явсан. Тэрнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/ 6.Гэрч Ц.Цэнджаргалын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Баясгалан нь хүнд тусархуу, шударга, нийтэч, хамт олонч зан ааштай, найз нөхөд ихтэй сайн залуу гэж боддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/ 7.Гэрч Б.Энхболдын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Баясгалантай хамт хилийн цэргийн ангид 25 жил хамт ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт хамтдаа гарсан. Найзалж нөхөрлөхөд түшигтэй тулгатай, хүнд их тусархуу, хүнлэг залуу юм. Ажиллаж байх хугацаандаа шилдэг алба хаагч болж байсан. Хилийн цэрэгт залуу насаа зориулсан хүн гэж боддог. Нэг охин нь ОХУ-д, нөгөө хүүхэд нь Улаанбаатар хотод Батлан хамгаалахын их сургуульд суралцдаг оюутан. Эхнэр нь бие муутай Энэтхэг улсад зүрхний хагалгаанд орчихоод ирсэн. Д.Баясгалан нь өөрөө амьдралаа авч явах хэрэгтэй болоод хувиараа янз бүрийн хөдөлмөр эрхэлдэг байх. Их хөдөлмөр ч залуу зүгээр сууна гэж лав байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/ 8.Гэрч Н.Хишигбаярын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Д.Баясгалан бид хоёр анх Сэлэнгэ аймгийн Хилийн 0243-р ангид хамт ажилладаг байсан юм. Ингээд Хилийн цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарч хамт амьдрах болсон. Бид 3 хүүхэдтэй 2-нь оюутан бага нь ЕБС-ийн 6-р ангид сурдаг. Би 2015 онд зүрхний гол сулас солиулах хагалгаанд орсон ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Ингээд зарим хүмүүсийн өр төлбөр нэхэгдээд төлж чадаагүй л байна. Д.Баясгалан нь цэргийн байнгын тэтгэвэрт гарсан болохоор тогтмол ажилгүй аргагүй эрхэнд хүний техник хэрэгсэл түрээслэж хэдэн төгрөг олж өрөө дарах зорилгоор ашигт малтмал олборлох болсон юм...” гэх мэдүүлэг /ххийн 26 дугаар тал/ 9.Гэрч М.Мөнхцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан Зүрийн гол гэх газарт Д.Баясгалан нь ашигт малтмал хайх олборлох ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Цагаан Зүрийн гол гэх газарт усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагддаг. Д.Баясгалангийн үйлдэл нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/ 10. Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18-05-038/59 дугаартай: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-д газрын хэвлийд учирсан усны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул газрын хэвлийд учирсан хохирол нь 1112805х2=2225610 төгрөг болно. Д.Баясгалангийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 2554284 нийт /Хоёр сая таван зуун тавин дөрвөн мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь цаашид байгаль экологийн тэнцэл алдагдах хэмжээнд ноцтойгоор нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-35 дугаар тал/ 11.“Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнэлгээний дүгнэлт /хх-ийн 42-44 дүгээр тал/ № Төрөл Хэмжих нэгж Тоо хэмжээ Нэгжийн үнэ, төг Нийт үнэ, төг Тайлбар 1 ROBEX 2900 LC3 маркийн эксковатор ш 1 8.000.000 8.000.000 Эдэлгээни й элэгдэл 50%-аар тооцож явах эд анги хөдөлгүүр эвдрэлтэй Нийт дүн, төгрөг 8.000.000 12.Ашигт малтмал газрын тосны газрын албан тоо /хх-ийн 52-53 дугаар тал/ 13.Хохирол төлсөн баримт /хх-ийн 64 дүгээр тал/ 14.Хүдэр сумын Тарвагатай 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 дугаар тал/ 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар тал/ 16.Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 24- ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-81 дүгээр тал/ 17.Д.Баясгалангийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Баясгалан нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны хооронд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг Цагаан зүрийн гол нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Д.Баясгалангийн гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Д.Баясгалангийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 2.554.284 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид 2.554.284 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Д.Баясгалан төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Баясгалан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн авч шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатаор, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Д.Баясгалангийн гэмт үйлдэлдээ ашигласан 8.000.000 төгрөгийн үнэ бүхий Robex 2900 LC-3 маркийн эксковаторын үнэ 8.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч Д.Баясгалангийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул техник хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Б.Төгсбаярт олгож, дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу түүний үнэлгээг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Дэжидийн Баясгаланг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Дэжидийн Баясгаланд мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Баясгаланд оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Баясгалан уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

6.Шүүгдэгч Д.Баясгалан энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Robex 2900 LC-3 маркийн 71-31 Уб улсын дугаартай эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж Улаанбаатар хот хан-Уул дүүрэг 3 дугаар хороо 30-25 тоотод оршин суух Хатиган овогт Бадрайн Төгсбаярт /ЧН72052211/ олгож, шүүгдэгч Д.Баясгалангаас 8.000.000 /найман сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай. 

8.Шүүгдэгч Д.Баясгалангаас урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ                  Б.ЭРДЭНЭХИШИГ