| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0006/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 07
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Цолмонгэрэл Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашбагад овогт Гомбын Түмэнцогтод холбогдох 1831002510189 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 30-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тайзны засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 баг Найрамдалын 1-25 тоотод оршин суух хаягтай, дүү Ю.Баатарцогтын гэрт түр үошин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, шүүгдэгч дараах байдлаар ял шийтгэгдэж байсан Үүнд: Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 01 жил 10 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 177 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 01 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 18 -ны өдрийн 161 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 10 жил 06 сар 05 хоногийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 98 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-д зааснаар 03 жилийн хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 04 сарын баивчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Ашбагад овогт Гомбын Түмэнцогт /РД:СЭ-62103011/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Түмэнцогт нь 2017 оны 10 дугаар сарын 02-оос 2018 оны 09 дүгээр сарын 10- ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 6 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэгт үйлдэж бусдад 2.209.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Түмэнцогт нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хан хөхий нэртэй хүнс барааны дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж 854.000 төгрөгийн эд зүйлийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 07 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хилчин амралтын газар хууль бусаар нэвтэрч М.Хишигбаярын цахилгаан хөрөө, У.Баатарын 17 ширхэг пиво виски, 20.000 төгрөг, мах зэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багт Г.Эрдэнэчимэгийн гэрт хууль бусаар нэвтэрч булган малгайг 2018 оны 08 дугаар сарын 24, 25-ны үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга 2 дугаар багийн 28 дугаар гудамж 2811 тоотод С.Цогтын гэрт хууль бусаар нэвтэрч савхин дээл, куртик зэрэг, алх, гар чийдэн зэрэг 20 нэр төрлийн эд зүйлийг 2018 оны 09 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багт О.Түвшинтунгалагийн гэрт хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний булган малгай, хүүхдийн гутал, гар утас зэрэг 5 нэр төрлийн эд зүйлийг тус тус хулгайлсан, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр сурагчийн 49 дүгээр гудамж 1154 тоотод С.Зээхүүгийн гэрт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг хөөрөг, гар утас зэрэг 7 нэр төрлийн эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэргүүдийг үйлдэж бусдад 5.622.300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Түмэнцогт нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Шүүгдэгч Г.Түмэнцогтын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн үйлдсэн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй. Хохирлыг төлж барагдуулна....” гэх мэдүүлэг 2.Хохирогч С.Хургаагийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2017 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн орчим “Хан хөхий” хүнсний дэлгүүр дээрээ ирээд цоожийг нь онгойлгох гэтэл цоожны уут байхгүй цоожийг өлгөчихсөн, үүдний довжоон дээр шилний хагархай байхаар нь өөрийн нөхөр Баасанжавыг цагдаад дуудлага өгөөд ир гэсэн. Удалгүй цагдаа ирээд гадна талын цоож зүүсэн хаалгыг үзээд зургийг нь аваад хаалга онгойлготол дотор модон хаалганы цоожийг жижиг цонхыг бас эвдэлсэн байсан. Дэлгүүрт ороод юмаа үзтэл нүүрний крем, эрэгтэй цаг, эмэгтэй хүүхдийн бугуйвч, тосон бал, эрэгтэй хүний зуны саравчтай малгай, утасны чихэвч, утас цэнэглэгч, эмэгтэй хүүхдийн куртик, жигнэмэг, үзэмтэй үрэл, алибаба самар, бохь, бэлэн гоймон, пүүз, ундаа, тамхи, асаагуур зэрэг 47 нэр төрлийн 792900 төгрөгийн эд зүйл алга болсон байсан.....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 129-130-р хуудас/ Хохирогч М.Хишигбаярын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2018 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө “Хилчин” амралтын газар хулгай орж эд зүйл алдагдах үеэр миний хүрэн шаргал өнгийн цахилгаан хөрөөг авсан байсан.....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100-р хуудас/ Хохирогч У.Баатарын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө “Хилчин” амралтын газар хулгай орж “HEINEKEN” нэртэй 17 лааз пиво, “Johnnie walker red” гэсэн 1 шил виски, ямаан хонины мах, манай охиын түрийвчнээс 20.000 төгрөг тус тус алдагдсан.....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 103-104-р хуудас/ Хохирогч С.Цогтын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 16-наас 31-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод байж байгаад ирсэн. 2018 оны 8-р дугаар сарын 31-ний өглөө гэртээ ирэхэд манай гэрийн эд хөгшил эмх замбараагүй, хулгай орсон шинжтэй байсан. Тэгтэл манай гэрээс эрэгтэй хүний урт савхин дээл 1, эрэгтэй хүний богино савхин куртик 1, сийлбэртэй модон хөөрөг 1, тасдагч 1, гагнуурын алх 1, гар чийдэн 1, орос архи 1, жинсэн цамц 1, эрэгтэй өмд, 1, цэнхэр ноосон цамц 1, хантааз 1, бор иштэй хутга 1, эрэгтэй саарал өмд 2, биеийн тамирын цамц 1, бугуйн цаг 5, ролик 1, ном 5, хар хөх өнгийн үүргэвч 1, хар хөх өнгийн цүнх 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсан......” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-110, 111-112-р хуудас/ Хохирогч О.Түвшинтунгалагийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрийг харж байсан нөхрийн дүү М.Мөнхбаяр над руу утасдаж хулгай орсон талаар хэлсэн. 2018 оны 09 дүгээр 08- ны өдөр гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд эрэгтэй хүний булган малгай 1, хүүхдийн хос гутал 1, гар чийдэн 1, нокио маркийн гар утас 1, коструль 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсан. Энэ Г.Түмэнцогт манай байшингаас хулгай хийж байгаад эд зүйл авч зугтаасан байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-117, 118-119-р хуудас/ Хохирогч Г.Эрдэнэчимэгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 15-ны үед манай байшинд орж авдарнаас эрэгтэй хүний цоо шинэ булган малгай хулгайд алдагдсан. Дүү Г.Баатарцогт нь надруу утасдаад Г.Түмэнцогт таны малгайг өгөхөөр очиж байгаа учраа олоорой гэсэн. Тэгтэл Г.Түмэнцогт байшингийн булангаас зугтаачихсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-123-р хуудас/ Хохирогч С.Зээхүүгийн 2018 оны 09 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны орой 21.45 цагийн үед манай хүү хичээлээ тараад гэртээ ирэхэд гэрийн тооноор хулгайч ороод эд зүйл авч явахаар бэлдээд зуухан дээр тавьчихсан байсан гэсэн. Манай гэрт орсон хүн гэрийн тоононы гялгар цаасыг урж орсон байсан. Манай гэрээс 2 ширхэг хөөрөг, мөнгөн аяга, гар утас, дээлийн торго, эмэгтэй хүний, тирко, нүүрний тос, зэрэг эд зүйлийг хулгайлахаар бэлдсэн байсан...” гэх мэдүүлэг /ххийн 126 дугаар тал/ Иргэний нэхэмжлэгч П.Ундрамын 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24, 25-ны үеэр Г.Түмэнцогт манайд ирээд модон сийлбэртэй хөөрөг даралтын аппарат 20.000 төгрөгөөр авах уу гэж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-150-р хуудас/ Гэрч Г.Баатарцогтын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Хүрэн өнгийн цахилгаан хөрөөг Г.Түмэнцогт ах авчирсан байх. Хамгийн сүүлд Гялаан нуур гэх газарт байгаа Мөнхбат, Эрдэнэчимэг гэх айлуудаас эд зүйл хулгайлсан талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137 -138-р хуудас Гэрч Г.Энхтуяагийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Хан хөхий хүнсний дэлгүүр манай гэрээс 50 метрийн зайтай байдаг....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 192-р хуудас/ Гэрч С.Энхжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...2018 оны 09 дүгээр сарын эхээр хулгай гарсны маргааш өдөр Г.Түмэнцогтын үүрч явсан үүргэвчийг шалгахад баяд хүүхдийн гутал, булган малгай, гар чийдэн зэрэг эд зүйл байсан.....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 196-р хуудас/ Гэрч М.Мөнхбаярын 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “... Байшингийн дотор талын гэрэл асаачихсан дотор нь Г.Түмэнцогт хойморт байсан авдар савыг онгойлгочихсон зогсож байсан. Байшингийн хаалгыг онгойлгоод орж ирэхэд Г.Түмэнцогт баруун талын цонхоор гараад гүйсэн....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 158-159-р хуудас/ Гэрч Д.Цэцэгмаагийн 2017 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 03 ны өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд манай хойд талын Хан хөхий хүнс, соёл барааны дэлгүүрийн эзэн С.Хургаа эгч манай дэлгүүр урд шөнө хулгайч ороод эд зүйл, тамхи, чихэр, ундаа авсан байна гэж надад мэдэгдсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд С.Хургаа эмээтэй уулзаад зураг аваад байхаар нь дэлгүүрт нь хулгай орсон байна гэж бодсон. Тэгээд удалгүй манай гэрт цагдаа орж ирээд надаас дэлгүүрт хүн хонодог уу энэ талаар мэдсэн гэж асуугаад байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 175-р хуудас/ Гэрч Д.Баасанжавын 2017 оны 10 сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өглөө болгон эхнэр С.Хургааг дэлгүүрт хүргэж өгөөд галыг нь түлж өгдөг тэгээд 2017 оны 10 дугаар сарын 03 ны өглөө 09 цагийн үед эхнэр С.Хургааг дэлгүүрт хүргэж өгөөд хил рүү явсан. Тэгэхэд манай эхнэр С.Хургаа утсаар дэлгүүрт хулгай орсон юм шиг байна. Цоож цуургыг нь эвдсэн бололтой байна. Чи цагдаа дуудаач гэхээр нь буцаад ирээд дэлгүүрийн цоожийг хартал цүүнд зүүгээд орхисон байдалтай, хаалгыг юмаар цохиж нүдсэн байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 176-р хуудас/ Гэрч Б.Батсаруулын 2017 оны 10 сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 сарын 02-ны өглөө Ууганаа ахынд гэрийнхэн ажилд тусалж байгаад 16 цагийн үед хойшоо төв рүү мотоцикльтой яваад Алтан плазад байдаг найз Хосоогийнд очоод тэндээ хөзөр тоглож байж байгаад орой 22 цагийн үед Хосоо, Хуягаа бид 3 Мишээл хүнсний дэлгүүр орж Ерөөл архи 0,5 литрийн нэг шилийг аваад буцаад Алтан плаза орж Хуягаа ахынд орж авсан архиа Хосоо Хуягаа ах 2 хувааж уусан. Тэр хоёрыг архиа уугаад дуусахаар нь би Солдат толгой орж Ууганаа ахын зуны сараанд дотор ороод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 177-р хуудас/ Гэрч Б.Мөнхчулууны 2017 оны 10 сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэр “Хан хөхий” хүнсний дэлгүүрийн зүүн талд замын эсрэг талд яг харалдаа байдаг. 2017 оны 10 дугаар сарын 03 ны өглөө Хан хөнхий хүнсний дэлгүүрийн гадаа манай сумын цагдаагийн алаг машин ирсэн цагдаа нар дэлгүүрийн гадаа ул мөр хайгаад байх шиг цонхоор харагдаж байсан би нэг юм болсон байна гэж бодсон. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 04 ны өдөр Хан хөхий хүнсний дэлгүүрт ортол С.Хургаа эмээ манайд хулгай орсон байна гэж л мэдсэн....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 179-р хуудас/ Гэрч З.Оюунгэрэлийн 2017 оны 10 сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллгааны шатанд өгсөн: “... Би 2017 оны 10 сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад замын зүүн талд байдаг Хан хөхий, Уян хуст хүнсний дэлгүүрт орох гээд явж байтал манай хойд талд байдаг Хан хөхий хүнсний дэлгүүрийн гадаа цагдаагийн алаг машин ирсэн цагдаа нар гадаа нь юм хайгаад байгаа бололтой байсан. Тэгээд би тухайн үед юу болсон талаар сонирхоогүй өдөр нь хойд талын дэлгүүр ортол өчигдөр орой С.Хургаа эмээгийн дэлгүүрт хулгайч орсон байна гэж ярьхад л мэдсэн....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 180-р хуудас/ Гэрч Г.Эрдэнэбатын 2017 оны 11 сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллгааны шатанд өгсөн: “... Би 2017 оны 10 сарын 03-ны өглөө 09 цагт ажил руугаа явж байтал Хан хөхий хүнсний дэлгүүрийн гадаа манай сумын цагдаа нар ирсэн зураг аваад байх шиг байхаар нь би нэг юм болж дээ гэж бодоод явсан. Тухайн өдөр би Тамгын газар жижүүртэй байсан болохоор гадуур гарч чадаагүй байсан. Орой эхнэр надад хоол цай авчирч өгөхдөө манай хойд талын С.Хургаа эмээгийн дэлгүүрт хулгай орсон байна гэж ярихаар нь мэдсэн....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 181-р хуудас/ Гэрч Э.Сарангэрэлийн 2017 оны 12 сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би С.Хургаа эмээгийн дэлгүүр Хан хөхий хүнсний дэлгүүрт хулгай орсон талаар сүүлд худалдагчаасаа сонссон. Тухайн үед би нөхрийн хамт Улаанбаатар хотод байж байгаад ирсэн....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 182-р хуудас/ Гэрч Я.Жаргалын 2017 оны 12 сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хойд талын Хан хөхий хүнсний дэлгүүрт 2017 оны 10 сарын 03 ний өглөө цагдаагийн машин ирээд зогссон цагдаа нар яваад байх шиг байсан. Тэр өдрөө анзааралгүй өнгөрсөн. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 04 өдөр С.Хургаа эмээгийн дэлгүүрт хулгай орсон талаар сонссон...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 183-р хуудас/ Гэрч Г.Энхтуяагийн 2017 оны 11 сарын 14-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би Г.Түмэнцогтын төрсөн эгч нь. Манайх 2017 оны 10 дугаар сарын 20 ны хавьцаа Алтанбулаг сумын дугаар баг Байнтын гарам гэх газарт өвөлжөөд нүүгээд тэндээ өвөлжиж 2018 оны 05 дугаар сарын 20-ны үед сумын төвдөө нүүж ирсэн. Уг Байнтын гарам гэх газар нь Алтанбулаг сумын төвөөс 60 гаруй км зайтай байдаг. Хан хөхий хүнсний дэлгүүр нь /Хургаа эмээгийн/ 50 гаруй метрийн зайтай байдаг. Бид нар уг дэлгүүр лүү ороход хөрш Эрдэнэбатын хашаагаар дамжин ордог. Миний төрсөн дүү Г.Түмэнцогт нь Алтанбулаг суманд анх Хэнтий аймгаас 2014 онд ээж, дүү нарын хамт нүүж ирсэн. 2014 онд ээж, дүү нарын хамт нүүж ирснийг тус сумын 3 дугаар баг Байнтын гарам гэх газарт төрсөн дүү Г.Баатарцогт, түүний эхнэр Туяа, ээж Ханд нарын хамт амьдардаг Г.Түмэнцогт нь хүнтэй эвтэй, дүү цөөтэй, янз бүрийн юс яриад байдаггүй хүнд их тусархуу, ном их унших дуртай, гарын дүйтэй хүн байгаа юм. Жаахан архи уух дуртай, архи уусан үедээ алдаа дутагдал гаргаад байдаг нь би их харамсаж байна. Тэрнээс миний дүү их сайн залуу байгаа юм. Эрүүл мэндийн хувьд толгой нь маш их өвддөг. Эмнэлэгт үзүүлэхэд толгойдоо хаван, хавдарын юм байна нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэ гэсэн, эмнэлэгт нарийн шинжилгээ өгч чадаагүй байтал ийм асуудалд орсон байна...” гэх мэдүүлэг, /1- р хх-ийн 192-р хуудас/ Шинжээчийн 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ/118-106 дугаартай дүгнэлтэнд: “....гэх дүгнэлтэнд /1-р хх-ийн 200-р хуудас/ Хүснэгт 1 Үнэлгээний ажлын тухай мэдээлэл № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ төгрөгөөр тайлбар 1 Heineken ш 17 3.000 51.000 0.5л лаазтай 2 Хятад цах хөрөө ш 1 150.000 150.000 Хуучин 3 Виски ш 1 60.000 60.000 Johnie walker /red/ 4 Ямааны мах кг 4 5.500 22.000 Тал өрөөл мах Нийт дүн 283.000 Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №ТХҮ/118-35 дугаартай дүгнэлтэнд: “....гэх дүгнэлтэнд /1-р хх-ийн 207-р хуудас/ Хүснэгт 2 Үнэлгээний тайлангийн тухай № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ төгрөгөөр тайлбар 1 Эрэгтэй хүний савхин дээл ш 1 500.000 500.000 Хуучин 2 Эрэгтэй хүний богино савхин куртик ш 1 350.000 350.000 Хуучин 3 Эмэгтэй хүний савхин пиджак ш 1 250.000 250.000 Хуучин 4 Модон сийлбэртэй хөөрөг ш 1 500.000 500.000 Хуушин 5 Мужааны таслагч багаж ш 1 70000 70000 Хуучин 6 Гагнуурын алх ш 1 140000 140000 Хуучин 7 Гар чийдэн том ш 1 30000 30000 Хуучин 8 Jeiltsin архи ш 1 13000 13000 Хуучин 9 Эрэгтэй хүний бор өмд ш 1 60000 60000 Шинэ 10 Эрэгтэй хүний саарал даавуун өмд ш 1 20000 20000 Хуучин 11 Цэнхэр ноосон цамц ш 1 15000 15000 Хуучин 12 Женсэн яак ш 1 25000 25000 Хуучин 13 Ногоон өнгийн хантааз ш 1 25000 25000 Хуучин 14 Бор иштэй хутга ш 1 8000 8000 Хуучин 15 АКМ-ийн жад ш 1 50000 50000 Хуучин 16 Хар цүнх ш 1 10000 10000 Хуучин 17 Хонины мах кг 2 6000 12000 18 Сахар кг 3 2300 6900 19 Кофе ш 4 350 1400 20 Цамц /сороочик/ ш 2 25000 50000 Хуучин 21 Биеийн тамирын хослол х 1 45000 45000 Хуучин 22 Ролик ш 1 50000 50000 Хуучин 23 Зохиолын ном ш 5 8000 40000 Хуучин 24 Эрэгтэй хүний цаг ш 5 35000 175000 Шинэ Нийт дүн 2.446.300 Шинжээчийн 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ/118-107 дугаартай дүгнэлтэнд: “....гэх дүгнэлтэнд /1-р хх-ийн 214-р хуудас/ Хүснэгт 3 Үнэлгээний тайлангийн тухай № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ төгрөгөөр тайлбар 1 Мөнгөн хазаар тоног ш 1 1.500.000 1.500.000 Хуучин 2 Хаш чулуу ш 1 500.000 500.000 Хөөрөгний чулуу 3 Хүүхдийн баяд гутал ш 1 80.000 80.000 Шинэ 4 Том эрэгтэй баяд гутал ш 1 180.000 180.000 Шинэ 5 Булган малгай /эрэгтэй/ ш 1 200.000 200.000 Хуучин 6 2 нүдний дуран ш 1 85000 85000 Хуучин 7 Гар чийдэн ш 1 8000 8000 Хуучин 8 Nokia ш 1 15000 15000 Хуучин 9 Кострул /15кг/ ш 1 25000 25000 Хуучин Нийт дүн 2.593.000 Шинжээчийн 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ/118-106 дугаартай дүгнэлтэнд: “....гэх дүгнэлтэнд /1-р хх-ийн 223-р хуудас/ Хүснэгт 4 Үнэлгээний тайлангийн тухай № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ төгрөгөөр тайлбар 1 Булган малгай /эрэгтэй/ ш 1 300.000 300.000 Шинэ Нийт дүн 300.000 Шинжээчийн 2018 оны 09 дугаар сарын 19-ны өдрийн Дугаар 06/610 дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 1 хурууны гарын дардас нь санд: 59497 дугаараар Гомбо овогтой Түмэнцогт гэсэн нэрээр; MN003310000574 дугаараар Гомбо овогтой Түмэнцогт гэсэн нэрээр; MN003310004334 дугаараар Гомбо овогтой Түмэнцогт гэсэн нэрээр; MN004010006830 дугаараар Гомбо овогтой Түмэнцогт гэсэн нэрээр; MN003310004327 дугаараар Гомбо овогтой Мөнхцогт гэсэн нэрээр; MN000310007590 дугаараар Дорж овогтой Түмэнбаяр гэсэн нэрээр; MN003310000547 дугаараар Доржсүрэн овогтой Жамьян гэсэн нэрээр; MN0000СБД01245 дугаараар Дорж овогтой Нацаг гэсэн нэрээр тус тус бүртгэгдэж байсан хүний баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 226-227-р хуудас/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 52-58 дугаар хуудас/ Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 59-66 дугаар хуудас/ Хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл /1-р хх-ийн 67 дугаар хуудас/ Камерт үзлэг хийж буй байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 92- 93 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын үнэлгээ тогтоох комиссын акт /2-р хх-ийн 10- 12 дугаар хуудас/ “Хан-Хөхий” дэлгүүрийн үнэлгээний ажлын тухай мэдээлэл /2-р хх-ийн 13-18 дугаар хуудас/ Мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 31-33 дугаар хуудас/ Г.Түмэнцогтын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 51-74 дүгээр хуудас/ Сэлэнг аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /2-р ххийн 85 дугаар хуудас/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 89-90 дүгээр хуудас/ Г.Түмэнцогтын 5 удаагийн ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан тухай лавлагаа 2-р хх-ийн 96-124 дүгээр хуудас/ Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсийн лавлагаа /хх-ийн 125 дугаар хуудас/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Г.Түмэнцогт нь нэр бүхий 07 хохирогчийн 5.622.300 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсүүдийг хулгайлан авч бусдад хохирол, хор уршиг учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Г.Түмэнцогтын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Г.Түмэнцогтын гэмт үйлдлийн улмаас бусдад 5.622.300 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Зээхүүгийн эд зүйлсийг хулгайлахыг завдсан тул эд зүйлсийг буцаан өгсөн, хохирогч М.Хишигбаярын хөрөөг буцааж өгсөн, хохирогч У.Баатарын 133.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдав. Харин хохирогч С.Цогтын алдагдсан эд зүйлсийн үнэ 769.300 төгрөгийг, О.Түвшинтунгалагийн алдагдсан эд зүйлсийн үнэ 248.000 төгрөгийг, хохирогч Г.Эрдэнэчимэгийн алдагдсан булган малгайн үнэ 300.000 төгрөгийг, хохирогч С.Хургаагийн алдагдсан эд зүйлсийн үнэ 854.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч П.Ундрамын худалдан авсан хөөрөгний үнэ 20.000 төгрөг бүгд 2.191.300 төгрөгийг шүүгдэгч Г.Түмэнцогтоос гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлын зарим хэсгийг төлсөн үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, 6 удаагийн үйлдлээр 07 хохирогчид хохирол хор уршиг учруулсан, учируулсан хор хохирлын диилэнх хэсгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан байдлаар нотлогдохгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас санал болгож буй хорих ялын хэмжээ хүрээнд 03 жилийн хорих ял оногдуулж түүнийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Г.Түмэнцогтод оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Түмэнцогтын энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 114 хоногийг ял эдэлсээн хугацаанд нь оруулан тооцохоор тогтов. Энэ гэмт хэргийн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ашбагад овогт Гомбын Түмэнцогтыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Түмэнцогтоос 2.191.300 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Нүхтийн 16 дугаар гудамж 281 тоотод оршин суух Хар дархад овогт Самбуунямын Цогтод /ШГ61032412/ 769.300 төгрөгийг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багт оршин суух Иш ноён овогт Октъябрийн Түвшинтунгалагт /ХП70070100/ 248.000 төгрөгийг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багт оршин суух Молдоон овогт Гаваагийн Эрдэнэчимэгт /МО61072601/ 300.000 төгрөгийг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Партизаны 5-03 тоотод оршин суух Тайж овогт Сандангийн Хургаад /РЮ42080603/ 854.000 төгрөгийг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багт оршин суух Монгол овогт Пүрэвсүрэнгийн Ундрамд /МО68061604/ 20.000 төгрөгийг тус тус олгосугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ашбагад овогт Гомбын Түмэнцогтод 03 жилийн хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Түмэнцогтод оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Г.Түмэнцогтын энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 114 хоногийг ял эдэлсээн хугацаанд нь оруулан тооцсугай.
6.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 7.Ялтан Г.Түмэнцогтод урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ