Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2016/00197/И |
Дугаар | 146/ШШ2016/00222 |
Огноо | 2016-07-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 146/ШШ2016/00222
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 2 дугаар баг 19-1 тоотод оршин суух, Булуут овгийн Дагвын Цэцгээгийн /РД:ЙН59101102/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Өлзийт сум 1 дүгээр багт оршин суух, Ольдгой овгийн Пүрэвийн Эрдэнэбилэг /РД:ЙК72022913/-д холбогдох,
“456.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2013 оны 05 дугаар сард иргэн Пүрэв овогтой Эрдэнэбилэг нь хүүхдийн хонхны баяр болох гээд байна мөнгө зээлүүлээч гэж манайд ирсэн. Ингээд надтай харилцан тохиролцсоны үндсэн дээр надаас бэлнээр 456.000 төгрөгийг хавар ямаагаа самнаад өгье гэж зээлсэн. Үүнээс хойш 1 жил утсаар ярихаа больж сураггүй болсон. Сүүлд 1-2 удаа уулзсан. Утсаар залгахаар утсаа авахаа больсон. Хамгийн сүүлд 2016 оны 05 дугаар сарын 20-нд гэрийг нь олж уулзсан. Ингээд харилцан тохиролцож 2016 оны 05 дугаар сарын 23-нд мөнгөө өгөхөөр тэмдэглэлийн дэвтэрт гарын үсэг зуралцсан тохиролцсон хугацаанд мөнгөө өгөөгүй одоо болтол холбоо барихаа больсон. Тийм учраас миний мөнгө 456.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч П.Эрдэнэбилэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч П.Эрдэнэбилэг би Д.Цэцгээгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Д.Цэцгээгийн нэхэмжилсэн 456.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 50.000 төгрөгийг данс руу шилжүүлнэ. Үлдсэн 406.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр данс руу шилжүүлэн барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүйг ойлголоо...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь “456.000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч П.Эрдэнэбилэг нь 456.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Цэцгээ “456.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Эрдэнэбилэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Эрдэнэбилэг 7165, орон нутгийн төсвийн орлогоос 7165 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Цэцгээд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14330 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН