Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01656

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01656

 

Ж.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/01402 дугаар шийдвэртэй,

Ж.*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох,

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, хугацаа хэтрүүлсний алданги 50,830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Ж.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр "******* *******" ХХК-тай 101 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулж, тус компанийн барихаар төлөвлөсөн *******-******* дүүргийн .. дугаар хороо, ын урд, ажилчдын хотхоны .. дугаар байр, .. давхар, .. тоот 88.40 м.кв 4 өрөө орон сууцыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу 101,600,000 төгрөгийг төлж хүлээн авах, гүйцэтгэгч тал "******* *******" ХХК нь уг байрыг 2020 оны 03 дугаар улиралд багтаан барьж, комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар тохиролцсон.

1.2. Ж.******* нь гэрээний 2.1 дэх хэсэгт заасан дагуу орон сууцны төлбөрийг дараах байдлаар гэрээнд заасан хугацаанд төлсөн. Үүнд: Гэрээ байгуулснаар нийт төлбөрийн 30 хувийн төлбөр болох 30,498,000 төгрөгийг, карказ, дүүргэлт хийгдсэнээр удаах 30 хувийн төлбөр болох 30,498,000 төгрөгийг төлж, орон сууц ашиглалтад орохоос өмнө байрны нийт төлбөрийн 60 хувийг бэлэн б гүйцэтгэгч талын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 45........ тоот дансанд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн.

1.3. Гэтэл гүйцэтгэгч тал "******* *******" ХХК нь уг байрыг гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хугацаанд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөөгүй харин 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орсон, нээлтэд хүрэлцэн ирэх тухай мэдэгдлийг илгээсэн байсан. Захиалагч тал гэрээний 2.1 дэх хэсэгт заасан "Байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар" гэх нөхцөлийн дагуу төлбөрийг төлөх, орон сууцыг хугацаандаа хүлээн авах, хүлээлгэн өгөх талаар удаа дараа биечлэн уулзах б утсаар холбогдоход гүйцэтгэгчээс орон сууцыг захиалагч талд гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөхийн оронд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07-07/07 тоот бичгээр орон сууцны 1 м.квадратын үнийг 932,000 төгрөгөөр нэмэгдүүлэх, уг шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай үндэслэлгүй бичгийг ирүүлсэн.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний 6.7-д "Гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй" гэж заасан болно. Захиалагч миний бие нь гэрээний 5.1-д "Захиалагч нь орон сууц захиалах гэрээ хийсэн тохиолдолд төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь саадгүй шилжүүлэх үүрэгтэй." гэх заалтын дагуу төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь саадгүй шилжүүлэх үүргээ биелүүлсээр байхад гүйцэтгэгч нь захиалагчтай харилцан тохиролцоогүйгээр, үндэслэлгүй бичгийнхээ хүрээнд гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан тухай /амаар/ хэлж, орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй, гэрээний дагуу орон сууцыг хүлээн авах эрхийг минь ноцтойгоор зөрчиж байна.

1.4. Гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги болох 50,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Талуудын хамтран байгуулсан "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний 3.1-д "Гүйцэтгэгч нь гэрээ байгуулсан өдрөөс тооцож орон сууцыг батлагдсан зураг, төслийн дагуу Монгол Улсын "Барилгын тухай хууль" б холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцүүлэн, 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна." гэж заасан хугацаандаа гүйцэтгэгч "******* *******" ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулж, комисст хүлээлгэн өгөөгүй нь тус гэрээний 7.3 дахь хэсэгт зааснаар алдангийг төлөх нөхцөл байдал үүсч, өнөөдрийн байдлаар орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ 804 хоногоор хэтрүүлсэн.

Дээрх хугацаанд тооцсон алданги нь /2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл/ ногдох 101,660,000 төгрөг, 0,1 хувь нь 101,600 төгрөг х 804 хоног=81,686,400 төгрөг боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиар тооцоход 50,830,000 төгрөг болж байна. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, хугацаа хэтрүүлсний алданги 50,830,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөхийг даалгах гэжээ. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 101 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ" нь Иргэний хуулийн 243 зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ тул ажлын үр дүнг хүлээлгэн өгөх боломжгүй юм. Мөн Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй буюу орон сууцны үнийг нэмэхээс өөр аргагүй байгаа тухайгаа дурдаж, гэрээгээ шинэчлэн байгуулах талаар хүсэлт гаргаж байсан. Гэвч Ж.******* нь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй учир манайх "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нээс татгалзсан бөгөөд татгалзсан тухайгаа мэдэгдэж байсан. Нэгэнт гэрээнээс татгалзсан тул гэрээнд заасан алданги төлөх, орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлага биелүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч "******* прогресс" ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, хугацаа хэтрүүлсний алданги 50,830,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552,500 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Ж.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ******* прогресс ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу 60 хувийн төлөлтийг бүрэн төлсөн. Орон сууц захиалан бариулах гэрээнд зааснаар орон сууцыг хүлээн авсны дараа 40 хувийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

Гэтэл ******* прогресс ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгөөгүй өнөөдрийг хүрлээ. Орон сууц хүлээлгэн өгөхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа 60 хувийн төлбөрөөтөлөөгүй гэдэг. Миний бие 48,098,000 төгрөгийг мөнгөөр, үлдсэн 12,900,000 төгрөгт Тоёота приус маркийн машиныг өгсөн. Гэтэл Тоёота приус машиныг аваагүй гэж маргасан ба шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр уг машиныг өгөөгүй гэдэг үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б. нь хариуцагч ямар үндэслэлээр маргаж байгаа, ямар нотлох баримт бүрдүүлж өгөх, ямар ажиллагаа хийлгэх талаар надад ямар ч мэдээлэл өгөөгүй. Мөн шүүхээс ямар шийдвэр гарсан талаар мэдэгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчид нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал нотлох баримтаа гаргаж өгөөгүй, үүнд шүүхийг буруутгах боломжгүй юм.

албатай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухайн Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний 5.1-д захиалагч барилга барихтай холбоотой эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасан зөвшөөрөл авах, дулаан, техникийн нөхцөлийн зураг төслийг батлуулахыг хариуцахаар тохиролцсон.Гэтэл алба энэ үүргээ биелүүлээгүй.

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр - байгууллагатай барилгын цэвэр, бохир дулааны шугамын өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Уг барилга 2020 оны 03 дугаар улиралд ашиглалтад орох байсан боловч алба 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр уг асуудлаар гэрээ байгуулсан байдаг. Монгол хил, гааль 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хаалттай байсан ба 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад ковид-19 анхны тохиолдол илэрсэн. Нийтэд илэрхий байдлаар бүх нийтийн бэлэн байдал тогтоосон. Барилгын ажил улирлын чанартай тул өвлийн улиралд ажил зогсож, цар тахлын улмаас барилгын бараа, материалын үнэ өссөн. Барилга хот хөгжлийн газраас үнэлгээ хийж, 1 м.кв талбайг 900,000 төгрөгөөр өссөн талаар дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчээс үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардахад төлбөрөө төлөөгүй, гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч "******* *******" ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, хугацаа хэтрүүлсний алданги 50,830,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хариуцагч эс зөвшөөрч алба гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, мөн нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй, гэрээ цуцлах мэдэгдлийг түүнд удаа дараа хүргүүлж байсан гэж маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтын талаар.

3.а. Хариуцагч "******* прогресс" ХХК нь албатай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 2019/.. дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах" гэрээг байгуулжээ. /хх41-43/

3.б. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч "******* *******" ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 101 дугаартай "*******-******* дүүргийн ..-р хороонд баригдах ы ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах" гэрээг байгуулжээ. /хх6-9/

Уг гэрээгээр "******* *******" ХХК *******-******* дүүргийн .. дугаар хороо, ын хажууд .. дугаар байр, .. дүгээр давхар, .. тоот, 4 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн Ж.*******ын өмчлөлд шилжүүлэх, Ж.******* нь болох 101,660,000 төгрөгийг гэрээнд заасан графикийн дагуу төлөх

4. Маргааны зүйл нь орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд өмчлөх эрх бүртгэлээр тодорхойлогдоно. Гэтэл тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой баримт баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой шаардах эрхийг тодорхойлох боломжгүй байна.

5. Түүнээс гадна Ж.******* нь эрээний үнийн дүнгийн 60 хувь буюу 60,996,000 төгрөгийг төлсөн гэж, хариуцагч "******* *******" ХХК нь гэрээний үнэд 48,098,000 төгрөгийг төлөгдсөн гэж тус тус маргасан.

4.а. Нэхэмжлэгч Ж.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 30,498,000 төгрөгийг дансаар, 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000 төгрөгийг дансаар, 11,000,000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн талаар талууд маргаагүй.

Харин тэрээр 12,000,000 төгрөгт тооцож Тоёота Приус /Toyota Prius/ маркийн автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх тайлбараа нотлохоор О., Ц. нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан "Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах" гэрээг гаргажээ.

Энэ гэрээнээс дүгнэвэл гэрээний төлбөрт тооцон өгсөн гэх Тоёота Приус /Toyota Prius/ маркийн автомашиныг худалдсан б худалдан авсан этгээдүүд нь хэргийн оролцогч этгээдүүд байх тохиолдолд хэргийн оролцогчид нь гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж, үүргийг хүлээлгэн өгөх б эсхүл хүлээн авсан эсэхийг баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

 

 

5. Түүнээс гадна хариуцагч тал гэрээнээс татгалзаж байгаа бол гэрээний нөгөө талаас хүлээн авсан мөнгөн хөрөнгийг хэрхэн талаар байр сууриа илэрхийлээгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

 

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/01402 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 552,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД