Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0276/и |
Дугаар | 292 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 292
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 08-р сарын 04 Дугаар 292 Баруун-Урт
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: “ХААН банкны Сүхбаатар салбар”-ын харъяа Баруун-Урт тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Салбарын зээлийн багц хариуцсан менежер ажилтай /РД:ЛЮ82032466, утасны дугаар 99083991/, Боржигон овогт Халзанхүүгийн Алтантуяа
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 27 дугаар байрны 2-13 тоотод оршин суух /РД:ЛЮ73122716, утасны дугаар 99519919/, Номч овогт Бат-Очирын Ганбат,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 27 дугаар байрны 2-13 тоотод оршин суух /РД:ЛЮ73090600, утасны дугаар 99519019/, Хоньчин овогт Намжилдоржийн Уранчимэг нарт холбогдох
“Зээлийн үндсэн төлбөр 14 570 724.28 төгрөг, үндсэн зээлийн хүү 748 061.47 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 27 157.35 төгрөг, нийт 15 345 943.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банкны Сүхбаатар салбар”-ын харъяа Баруун-Урт тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХААН банкны тус салбараас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн харъяат Номч овогт Бат-Очирын Ганбат, Хоньчин овогт Намжилдоржийн Уранчимэгнар нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 30 000 000 /гучин сая/ төгрөгийг хадлан бэлтгэх төсөл хэрэгжүүлэх зориулалтаар 7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, мөн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ачааны машин худалдан авах зориулалтаар 36 550 000 төгрөгийн санхүүгийн түрээсийн зээлийг 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай тус тус зээлж авсан.
Зээлдэгч нар нь зээлийг авснаас хойш үндсэн зээлийн төлбөрөөс 51 979 275.72 төгрөг, зээлийн хүү 14 177 159.85 төгрөг, хугацаа хэтэрсэн торгуулийн хүү 28 864.43 төгрөг, нийт 66 185 300 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч нар нь сар бүр зээлийн гэрээг зөрчин үндсэн зээл, хүүгээр хугацаа хэтрүүлдэг бөгөөд анх 2013 оны 10 дугаар сарын 04-ний төлбөрөөс эхлэн сар бүр 2-189 хоног хэтрүүлж төлж байна. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш графикт төлбөрөө төлөөгүй бөгөөд энэ талаар зээлдэгч нартай уулзаж, холбоо барьдаг боловч удахгүй төлнө гэх мэтээр байнга худал хэлж бидний ажилд чирэгдэл учруулж байна.
Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд:1.Зээлийн үндсэн төлбөр 14 570 724.28 төгрөг
Үндсэн зээлийн хүү 748 061.47 төгрөг
Хугацаа хэтэрсэн зээлийн хүү 27 157.35 төгрөг Нийт 15 345 943.1 төгрөг
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 234 679.72 төгрөгийг тус тус гаргуулж өгнө гэжээ.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 27 дугаар байрны 2-13 тоотод оршин суух Номч овогт Бат-Очирын Ганбат,
Хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 27 дугаар байрны 2-13 тоотод оршин суух Хоньчин овогт Намжилдоржийн Уранчимэг нар нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Бид ХААН банкнаас 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хадлан бэлтгэх төсөл хэрэгжүүлэх зорилгоор 30 000 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ачааны машин худалдан авах зориулалтаар 36 550 000 төгрөг, нийтдээ 66 550 000 төгрөг зээлээр авсан. Өнгөрсөн хугацаанд хадлан борлуулалт болон тээврийн хөлсний орлогоос нийтдээ 66 185 300 төгрөгийг ХААН банкинд төлж байсан ба зарим үед өвсний борлуулалт муу, ачаа тээвэр ховор байснаас зээлийг хугацаа хэтрүүлэн төлж байсан.
Одоо тус банкинд 15 345 943.1 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба үүнийг энэ жилийн хадлангийн өвсний борлуулалтын орлогоос төлж барагдуулахыг мэдэгдэж байна. Тайлбар гаргасан 7 дугаар багийн иргэн Б.Ганбат, Н.Урамчимэг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“ХААН банкны Сүхбаатар салбар”-ын харьяа Баруун-Урт тооцооны төв нь хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 27 дугаар байрны 2-13 тоотод оршин суух Номч овогт Бат-Очирын Ганбат, Хоньчин овогт Намжилдоржийн Уранчимэг нараас “Зээлийн үндсэн төлбөр 14 570 724.28 төгрөг, үндсэн зээлийн хүү 748 061.47 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 27 157.35 төгрөг, нийт 15 345 943.1 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Б.Ганбат, Н.Уранчимэг нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15 345 943.1 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН банкны Сүхбаатар салбар”-ын харьяа “Баруун-Урт” тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 434.46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 345 943.1 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 234 679.72 төгрөгний 50 хувь болох 117 339.86 төгрөгийг, үлдэх 117 339.86 төгрөгийг, илүү төлсөн 40 754.74 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “ХААН банкны Сүхбаатар салбар”-ын харъяа “Баруун-Урт” тооцооны төвд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН банкны Сүхбаатар салбар”-ын харъяа “Баруун-Урт” тооцооны төвийн нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр 14 570 724.28 төгрөг, үндсэн зээлийн хүү 748 061.47 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 27 157.35 төгрөг, нийт 15 345 943.1 төгрөгийг хариуцагч /РД:ЛЮ73122716/, Номч овогт Бат-Очирын Ганбат, хариуцагч /РД:ЛЮ73090600/ Хоньчин овогт Намжилдоржийн Уранчимэг нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН банкны Сүхбаатар салбар”-ын харьяа “Баруун-Урт” тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 434.46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 345 943.1 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 234 679.72 төгрөгний 50 хувь болох 117 339.86 төгрөгийг, үлдэх 117 339.86 төгрөгийг, илүү төлсөн 40 754.74 төгрөгийн хамт улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “ХААН банкны Сүхбаатар салбар”-ын харъяа “Баруун-Урт” тооцооны төвд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ