Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шарын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 147/2016/0278/и |
Дугаар | 290 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 290
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 08-р сарын 04 Дугаар 290 Баруун-Урт
Нэхэмжлэгч нэхэмжлэгчээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би,
Нэхэмжлэгч: Хаан банкны Сүхбаатар салбарын харьяа Баруун-Урт тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Хөх тэнгэрийн зам” ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний төлбөр 39,991,166.05 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк Сүхбаатар салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хаан банкны тус салбараас “Хөх тэнгэрийн зам” ХХК-ийг төлөөлөн ЧЕ73072309 регистрийн дугаартай Байц боржигон ургийн овогт Содномдаржаагийн Батчимэг, гүйцэтгэх захирал албан тушаалтай ХН73031572 регистрийн дугаартай Сайхан сахалт овогт Жанчивын Эрдэнэцогт, ЛЮ73072807 регистрийн дугаартай Хилчин овогт Адьяасүрэнгийн Туяацэцэг нар нь 2015 оны 02 сарын 13-ны өдөр 50,000,000 /Тавин сая / төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 26.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан.
Зээлдэгч нар нь зээлийг авснаас хойш үндсэн зээлийн төлбөрөөс 12,487,350.98 төгрөг, зээлийн хүү 14,108,265.38 төгрөг, хугацаа хэтэрсэн торгуулийн хүү 59,027.52 төгрөг нийт 26,654,643.88 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч нар нь сар бүр гэрээг зөрчин хугацаа хэтрүүлдэг бөгөөд 2016 оны 03 сарын 04-ний өдрөөс хойш графикт төлбөрөө төлөөгүй байна. Үүнд:
1. Зээлийн үндсэн төлбөр 37,512,649.02
Үндсэн зээлийн хүү 2,405,720.42
ХХЗХүү 72,796.54
Нийт 39,991,166.05
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 357,905.83 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банкны Сүхбаатар салбараас 2016.08.01-ний өдрийн 232 дугаартай албан тоотод “Хөх тэнгэрийн зам” ХХК нь хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдлийг барагдуулж, үндсэн зээлийг хугацаандаа төлж байхаар тохиролцсон тул нэхэмжлэлийг буцааж татах хүсэлт гаргасан байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч : Хаан банкны Сүхбаатар салбарын нь хариуцагч “Хөх тэнгэрийн зам” ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээний төлбөр 39,991,166.05 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч “Хөх тэнгэрийн зам” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдлийг барагдуулж, үндсэн зээлийг хугацаандаа төлж байхаар тохиролцож шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар ХААН банкны Сүхбаатар салбарын тооцооны төвөөс 2016 оны 08 дугаар сарын 01-нд шүүхэд албан бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,905.05 төгрөгийн тал хувь болох 178,952 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь болох 178,952 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “Хөх тэнгэрийн зам” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 178,952 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХААН банкны Сүхбаатар салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний төлбөр 39,991,166.05 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дугаар зүйлийн 74.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,905.05 төгрөгийн тал хувь болох 178,952 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь болох 178,952 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “Хөх тэнгэрийн зам” ХХК-иас үлдэх тал хувь болох 178,952 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ