Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 291

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 08-р сарын 04                    Дугаар   294                             Баруун-Урт               

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ш.Оюунгэрэл би

 

Нэхэмжлэгч: Хас банкны Баруун-Урт салбарын нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг Тээвэрчдийн 10-6 тоотод оршин суух Боржигон овогт Дуламрагчаагийн Ганболд,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг Тээвэрчдийн 10-6 тоотод оршин суух Өөлд овогт Жамсрангийн Бадамцэцэг нарт холбогдох

 

“Зээл, зээлийн хүү 17,314,008.95  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Сүхбаатар салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганболд, Ж.Бадамцэцэг нар нь Хас банкны тус салбараас 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1230008057 тоот гэрээгээр 21,500,000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай авсан бөгөөд уг зээлийн барьцаанд өөрийн хөргөгч, /BBS маркын, 32 инч ЛСД/, ММС Fuso маркын ачааны автомашин /1998 оных, 79-01 сүа улсын дугаартай, Цагаан өнгөтөй, Арал №FK628J532417/, хашаа байшин, өмчлөлийн газрын хамт /Сүхбаатар аймаг Баруун-Урт сум, 2-р баг 32м.кв талбайтай, ГД-0012087/ зэргийг тус тус барьцаалуулсан ба Д.Ганболд болон Ж.Бадамцэцэг нар хамтран хариуцагчаар уг зээлийн харилцаанд оролцож гарын үсэг зурсан юм. Зээлдэгч Д.Ганболд нь зээл төлөхөд хүндрэлтэй байна гэж хүсэлт гаргасаны дагуу бизнесийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг харгалзан үзэж 2015.08.04-нд 1230008057 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарьт өөрчлөлт оруулж 1230009601 тоот зээлийн данс үүсгэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинээр хийсэн боловч уг хуваарийн дагуу зээл төлөлтөө хийгээгүй байна. Өнөөдөрийн байдлаар Д.Ганболдын нэр дээрээ байгаа 1230009601 тоот зээлийн үндсэн үлдэгдэл 16,013,793.24 төгрөг, үндсэн хүү 1,294,465.42 төгрөг нэмэгдүүлсэн хүү 5,752.29 төгрөг, нийт төлбөр 17,314,008.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг Тээвэрчдийн 10-6 тоотод оршин суух Д.Ганболд, Ж.Бадамцэцэг нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хас банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй танилцлаа. Банкнаас нэхэмжилж байгаа 17,314,008 төгрөгнөөс 1,500,000 төгрөгийг төлсөн ба хувьцааны 300,000 төгрөгөө тус банкнаас авч, зээлдээ суутгуулан одоо үлдэгдэл зээл болон зээлийн хүүд нийт 15,613,966 төгрөг төлөхөөр байна. Зээл, зээлийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрч байна, ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хас банкны Сүхбаатар салбар нь хариуцагч нарын хариу тайлбартай танилцаад шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Ганболд, Ж.Бадамцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлага 17,314,008.95 төгрөгнөөс 1,800,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 15,613,966 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Баруун-Урт салбар нь хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг Тээвэрчдийн 10-6 тоотод оршин суух Д.Ганболд, Ж.Бадамцэцэг нараас “Зээл, зээлийн хүү 17,314,008.95 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1,800,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 15,613,966 /арван таван сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хас банкны Сүхбаатар салбарын 17,314,008 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 244,520 төгрөгийн тал  хувь болох 122,260 төгрөгийгг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 122,260 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Д.Ганболд, Ж.Бадамцээг нараас 122,260 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 244,520 төгрөгийг нэхэмжлэгч Хас банкны Баруун-Урт салбарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны Баруун-Урт салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 17,314,008.95 төгрөгнөөс хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг Тээвэрчдийн 10-6 тоотод оршин суух Д.Ганболд, Ж.Бадамцэцэг нар нь 1,800,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 15,613,966 /арван таван сая зургаан зуун арван гурван мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны Баруун-Урт салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 244,520 төгрөгийн тал  хувь болох 122,260 төгрөгийгг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 122,260 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Д.Ганболд, Ж.Бадамцээг нараас 122,260 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 244,520 төгрөгийг нэхэмжлэгч Хас банкны Баруун-Урт салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ш.ОЮУНГЭРЭЛ