Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01704

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01704

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/02088 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 629,161,196 төгрөг гаргуулах, тус гэрээний үүрэгт шилжүүлсэн *******-******* дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* рашаан гудамж, ******* 79в байрны 2 дугаар орц, 1 давхар 22 тоот 120 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: "*******" ХХК-тай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаартай гэрээг цуцалж, 629,161,196 төгрөг гаргуулах, гэрээний үүрэгт шилжүүлсэн *******-******* дүүргийн .. дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* ... байрны .. дугаар орц, .. давхар .. тоот 120 м.кв бүхий 4 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгуулна.

1.1. ******* ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 22- ны өдөр 2020/12/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр "*******" ХХК нь дүүрэг, .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууц, үйлчилгээний зориулалттай 8 блок барилгын шилэн хана, хөнгөн цагаан хавтан угсарч, суурилуулах ажлыг захиалагч талын сонгосон материалаар шаардлагын түвшинд холбогдох норм, дүрэм журамд үндэслэн гүйцэтгэхээр тохиролцсон.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т "Ажлын хамрах хүрээ"-г зохицуулж өгсөн. "*******" ХХК нь 2020/12/22 тоот гэрээний хавсралт 1-ийн 2-т заасан 2021 онд А1, В1, С1 блок барилгуудын шилэн хана, хөнгөн цагаан хавтан угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэх үүргээ ноцтой зөрчсөн.

*******" ХХК нь үүргээ гүйцэтгэхгүй, төлбөр шаардаж, хэрэв мөнгө өгөхгүй бол ажил гүйцэтгэхгүй гэж удаа дараа мэдэгдсэн.

Манай компани 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 500,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Үлдэгдэл санхүүжилтийг металл хавтан үйлдвэрлэлт, татан авалтын ажлын явцтай уялдуулж барилгын талбайд металл хавтан байршиж, хавтангийн нугалааг хийж барилгуудад угсрахад бэлэн болгон захиалагчид хүлээлгэн өгснөөр 250,000,000 төгрөг, металл хавтанг угсарч суурилуулсны дараа 250,000,000 төгрөгийг олгохоор харилцан тохиролцсон.

1.2. Гэтэл дээрх тохиролцоогоо зөрчин металл хавтанг манай барилгын талбайд ирүүлээгүй, захиалагчид металл хавтанг үзүүлж, танилцуулаагүй, угсралтын ажил хийгдээгүй байхад дараагийн санхүүжилт шаардсан.

"*******" ХХК нь металл хавтантай холбогдох баримтыг захиалагчид огт танилцуулж, хүргүүлээгүй бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн. Металл хавтангийн араг бүтээцийн угсарч суурилуулахад шаардлагатай үндсэн төмөр болон туслах дагалдах материал бүрэн хэмжээнд бэлтгэгдсэн гэх боловч өнөөдрийн байдлаар бүрэн хэрэгжээгүй, металл хавтан барилгын талбайд ирээгүй.

"*******" ХХК нь бидэнд БНХАУ-ын "" компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер гэж итгүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ тогтмол биелүүлж металл хавтангийн үнэ тогтворжуулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 280,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 500,000,000 төгрөг буюу нийт бэлэн төлөлтөөр 980,000,000 төгрөг, түүнээс гадна гэрээний дагуу бартерын төлбөрт 276,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, нийт 1,256,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

Бидний хүсэлтийн дагуу БНХАУ-ын "" компани холбогдох металл хавтангийн талаарх мэдээллийг өгсөн бөгөөд "*******" ХХК нь манай барилгуудад хэрэглэгдэх металл хавтанг захиалаагүй гэдгийг хэлсэн. Санхүүжилт аван холбогдох бараа материалыг захиалсан, барилгуудад угсарч суурилуулахад бэлэн гэж манай компанид худал ярьж байсныг олж мэдсэн. Энэ нь "*******" ХХК нь манай компаниас авсан санхүүжилтийг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй болохыг нотолж байна.

"*******" ХХК нь өндөр хүүтэй банкны зээлийг ажил гүйцэтгэх нарийн хуваарь, 3 борлуулалтын төлөвлөгөөнд үндэслэн авч барилгын ажлыг хийж гүйцэтгэж байна. Гэтэл барилгын гол ажлын нэг, маркетинг борлуулалтын хамгийн том хүчин зүйл болох металл хавтангийн угсралтын ажил хариуцагчийн хариуцлагагүй болон тодорхойгүй үйл ажиллагаанаас болж хойшлоод байна. Хугацаа хойшилсноос шалтгаалж бид санхүүгийн маш том алдагдал үүрч, барилгын ашиглалтад орох хугацаа хойшилж, өндөр хүүтэй зээлийн хүү төлөхөөс гадна борлуулалт хийх боломжтой оргил үеүдээ алдаж байна

Түүнчлэн "*******" ХХК болон "*******" ХХК-ийн хооронд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.3-ийн Б.1., хавсралт 1.-ийн 3.т араг бүтээц угсарч суурилуулахад 50х50 хэмжээ бүхий ханынн зузаан нь 2.5мм болон 50х30х2.5мм цайран квадрат төмөр ашиглахаар тохиролцсон боловч барилгуудад бодит байдал дээр ханын зузаан нь 2.5мм бус түүнээс доош хэмжээтэй цайран квадрат ашигласан.

Энэ нь талуудын байгуулсан гэрээг ноцтой зөрчсөн хэлбэр мөн гэж үзэж байна.

Өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн баримт, акт хүлээлгэн өгөөгүйгээс гадна манай барилгад ашиглах бараа материалын захиалга хийсэн эсэх, хэзээ үйлдвэрлэлтэд орох, үйлдвэрлэж дуусах талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй.

1.3. Хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 347,831,425 төгрөгийн ажил үйлчилгээг үзүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нийт 1,256,000,000 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-д шилжүүлсэн. Дээрх үнийн дүнгээс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчийн зүгээс хийж гүйцэтгэсэн нийт 347,831,425 төгрөгийн ажил үйлчилгээг хасч тооцвол 908,168,575 төгрөг байна.

1.4. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу санхүүжилт болгон шилжүүлсэн төлбөрийн зарим хэсгийг буцааж шаардах эрхтэй. Тус хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар заасан. Ажлын тоо хэмжээг гэрээний 3.1-д зааснаар харилцан тохиролцсон боловч талууд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр "-" ХХК-ийн захиалгаар баригдаж буй "орон сууц үйлчилгээний цогцолбор" төслийн гадна фасад угсарч суурилуулах ажил"-ын тоо хэмжээг А1, В1, С1 D блокийн гадна металл фасадын ажлын тоо хэмжээг хүснэгтээр дахин шинэчлэн тохиролцсон болно.

А1, В1 блокийн тоо хэмжээг металл фасад нь 6,511.35 м.кв, нугалаасны зөрүү 267.135 м.кв, хавтангийн хоргодол 325.55 м.кв. С1 блокийн металл фасад тоо хэмжээг 2,979.58 м.кв, нугалаасны зөрүү 298.03 м.кв, хавангийн хоргодол 148.96 м.кв, блокийн тоо хэмжээг металл фасад 10,923.76 м.кв, нугалаасны зөрүү 1,092.448 м.кв, хавтангийн хоргодол 546.15 м.кв гэж тус тус тохиролцсон.

Уг тохиролцоог "*******" ХХК-ийн төсөл хариуцсан инженер 3. гаргаж, үүнийг "*******" ХХК-ийн Б. хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан болохыг дурдаж байна. А1, В1, С1 блокт металл хавтанг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтаан угсарч суурилуулах ба силиконы ажлыг 2022 оны хавар хийж гүйцэтгэх талаар хариуцагч "*******" ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийн байдлаар тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, зөвхөн А1, В1, D блокийн зарим ажлыг хийж, С1 блокийн ямар ч ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар нотлогдоно.

Нэхэмжлэгч талаас нийтдээ 980,000,000 төгрөгийн бэлэн мөнгөөр санхүүжилтийг олгосон ба ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд бартер оролцуулна гэж заасны дагуу 276,000,000 төгрөгт тооцож, *******-******* дүүргийн .. дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* ... байрны .. дугаар орц, .. давхар .. тоот 120 м.кв бүхий 4 өрөө орон сууцны эзэмшлийг хариуцагч "*******" ХХК-д 2021 оны 05 дугаар сард шилжүүлсэн. Ингээд "*******" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийтдээ 1,256,000,000 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-д шилжүүлсэн болно.

Гүйцэтгэгч "*******" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг тооцож үзвэл нийтдээ 350,838,804 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба нийт санхүүжилтээр олгосон 1,256,000,000 төгрөгөөс хасч тооцвол, 905,161,196 төгрөгийн илүү санхүүжилтийг хариуцагч хүлээн авсан атлаа тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зохигчид нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2020/12/22 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дүүргийн .. хорооны нутаг дэвсгэрт "- ХХК-ийн захиалгаар баригдаж буй орон сууц үйлчилгээний зориулалттай 8 блок барилгын "Шилэн хана болон Хөнгөн цагаан хавтан угсарч суурилуулах ажлыг" захиалагч талын баталсан зураг, сонгосон материал, загвар хийц, нэмэлт өөрчлөлт оруулах санааг үндэслэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.

2.2. Захиалагч талаас шалтгаалан барилга угсралтын ажлууд удааширсаар 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс гүйцэтгэгч тал барилгын талбайд ирж хэмжилтийн ажлуудаа эхлүүлсэн.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 11,957,493,615.00 төгрөгөөс 2021-2022 онд хийгдэх ажлыг гэрээний хавсралт 7 дугаар зүйлд тодорхойлж "гэрээний үнийн дүнгийн ерөнхий зарцуулалт болон түүнийг хэрхэн олгохыг талууд хавсралтаар батална" гэсэн заалтыг үндэслэн дараах хүснэгтийн дагуу

1. Гэрээний санхүүжилт

2. Бараа материал захиалга худалдан авалт

3. Ажил гүйцэтгэлийн төлбөр, татвар, тээврийн зардал

4. Бартерын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө олгогдоно.

Гүйцэтгэх ажлын нэр

Гэрээний дүн

Бэлэн мөнгө

Төгрөгөөр 65%

Бартер

Төгрөгөөр 35%

1

А1 болон В1 блок

3,235,773,129.00

2,103,252,533.90

1,132,520,595.10

2

С1 блок

1,125,087,114.00

731,306,624.10

393,780,489.90

 

Нийт дүн

4,360,860,243.00

2,834,559,158.00

1,526,301,085.00

Нэхэмжлэгч тал нь дээрх хүснэгтийн дагуу бэлэн мөнгөний 65%-ийн санхүүжилтийг олгосноор хариуцагч тал шаардлагатай бараа материалын импортоор татан авч, барилгын талбайд буулгах үүрэг хүлээсэн.

Хариуцагч талаас гэрээний дагуу олгогдох урьдчилгаа санхүүжилтийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ танилцуулах бүрд нэхэмжлэгч тал нь... "Банкны зээл хөөцөлдөж байна. Хөл хорио цээрээс шалтгаалан удаашралтай байна. зурагт өөрчлөлт оруулж байгаа болохоор гэрээгээ шинэчлэх саналтай байна... гэх мэт тайлбар өгч 2021-2022 онд хийгдэх ажлын үнэлгээний 22% буюу 980,000,000 төгрөгийг маш их цаг хугацаа алдан хуваан шилжүүлсэн.

Нэхэмжлэгч талын "Барилга угсралтын ажлын төлөвлөгөө" нь асар их хугацаа алдагдаж А1 болон В1 блок барилгуудын ажил удааширч байсантай холбогдуулан 2021 онд С1 блокийн барилгын хариуцагч тал хэмжилт хийх, гадна төмөр рам угсарч тогтоох, дулаалга хийх гэх мэт ажлуудаа төлөвлөсөн цаг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байсан. Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу гэрээнд тусгагдаагүй 01 блок барилгын ажлыг хариуцагч тал гүйцэтгэсэн.

2.3. Хариуцагч талаас хэзээ гэрээг шинэчлэх, хавсралтуудыг баталж өгөх тухай удаа дараа илэрхийлж байсан боловч мөн л өнөөг хүртэл шийдвэрлээгүй. Иймд хариуцагч талаас санал санаачилга гарган нийт хийгдэж буй ажлын тоо хэмжээг хүргүүлж, гэрээг дахин шинэчлэх тухай санал хүргүүлсээр байсан.

Эхний ээлжийн бараа материалыг татан авахтай холбогдуулан үе шатны байгуулах төлбөр санхүүжилтийг шийдэх, гэрээний үнийн дүнгийн 65 хувь буюу бэлэн мөнгийг бүрэн хэмжээнд шилжүүлэх талаар мэдэгдэж байсан.

Бараа материал татан авах хугацаа нь тухайн үед гагцхүү манай талаас шалтгаалах асуудал биш. Олимп, цагаан сар, хилийн хориг гэх мэт цаг үеэс шалтгаалсан.

Мөн хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 680,145,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар өмнөх дүн өсөж 865,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тухай албан бичигт дурдаж, гэрээний дагуу олгогдох санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч нэхэмжлэгч талаас санхүүжилтийн үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч "*******" ХХК-иас 210,205,742 /хоёр зуун арван сая хоёр зуун таван мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж "*******" ХХК-д олгож, хариуцагч "*******" ХХК-д *******-******* дүүргийн .. дүгээр хороо, ******* ******* рашаан гудамж, ******* .. байрны .. дугаар орц, .. давхар .. тоот 120 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг чөлөөлж, "*******" ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлээс 418,955,454 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,912,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "*******" ХХК-иас 2,588,978 /хоёр сая таван зуун наян найман мянга есөн зуун далан найман/ төгрөгийг гаргуулж "*******" ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга

4.1. Нэхэмжлэлээс 418,955,454 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

Гэрээгээр хариуцагч нь дүүрэг, .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй "Орон сууц, үйлчилгээний зориулалттай 8 блок барилгын "Шилэн хана болон хөнгөн цагаан хавтан" угсарч, суурилуулах ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Түүнчлэн гэрээнд ашиглах материал, хэмжээ зэргийг тогтоож өгсөн. Талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд гүйцэтгэгч нь 2021 онд А1, В1, С1 блок барилгуудын шилэн хана болон хөнгөн цагаан хавтанг угсарч суурилуулахаар цаг хугацааг тогтоосон боловч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч ноцтой зөрчин ажлыг хаяж явсан.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гүйцэтгэх ажлын санхүүжилтээр нийт 1,256,000,000 төгрөгийг, *******-******* дүүргийн .. дүгээр хороо, ******* ******* рашаан гудамж ******* ******* .. байрны .. дугаар орц, .. давхар, .. тоот, 120 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг эзэмшилд нь шилжүүлсэн. Хариуцагч тус орон сууц болон шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийн талаар маргадаггүй.

4.2. Маргаж буй гүйцэтгэлийн ажилд шинжээч томилуулан зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Нэхэмжлэгч олгосон санхүүжилт, гүйцэтгэсэн ажилд эрх бүхий этгээдээр хэмжилт хийлгэсэн баримтаар нэхэмжлэлээ тодорхойлсон.

Гэтэл хариуцагчийн зүгээс хүлээн авсан санхүүжилтийн зарцуулалт, түүнтэй холбогдох баримтыг шүүхэд хүргүүлээгүй, мөн хариуцагчаас ирүүлсэн "" ХХК-иар үйлдүүлсэн барилгын гүйцэтгэлийн дүгнэлт нь үндэслэлгүй, хэрхэн хаана, юуг үндэслэн хэмжилт хийсэн нь ойлгомжгүй, барилгын талбайд нэвтэрч газар дээр нь хэмжилт хийсэн мэтээр дүгнэлтдээ дурдаж төөрөгдүүлсэн нь татгалзлаа нотолж чадаагүй гэж үзнэ.

Учир нь "" ХХК-аас дүгнэлт гаргахдаа маргаж буй барилгын талбайд ирж, биечлэн хэмжилт хийгээгүй. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс гүйцэтгэсэн ажилтай той баримт манай компанид байгаа, шаардлагатай бол шүүхэд гаргаж өгнө гэх мэтээр тайлбар гаргадаг боловч зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон " "-ны гаргасан дүгнэлтийг тайлбарын үндэслэл болгосон.

4.3. " "-ны гаргасан шинжээчийн дүгнэлтийн гүйцэтгэсэн ажлын хэмжээтэй нэхэмжлэгч болон хариуцагч нар маргадаггүй.

Харин нэхэмжлэгчийн зүгээс тус дүгнэлтийн төсөвт өртгийн зарим хэсэг ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлгүй талаар маргадаг. Энэ талаар шүүхэд тайлбарласан бөгөөд хүсэлт гарган шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулсан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тус дүгнэлт нь 1 хэмжилтээр 2 өөр үнийн дүн тооцож гаргасан байгааг тодруулсан.

Шинжээч нар 1 хэмжилтийн үр дүнд 2 өөр үнэлгээ тогтоосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Анхан шатны шүүх зөрүүтэй тайлбар гаргасан энэхүү дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй бөгөөд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд үнэлж чадсангүй.

Талуудын гэрээний 4.1.6.-д гүйцэтгэгч тал нь хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд, шилжүүлэхгүй, дамжуулахгүй, давхар гэрээ байгуулахгүй ба туслан гүйцэтгэгч авах тохиолдолд захиалагчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.

"*******" ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин гуравдагч этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3.-т ...******* ХХК-ийг өөр этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шинжээчийн дүгнэлтийн төсөвт өртгийн нэгдсэн товчооны нэмэгдэл зардал, ашиг, НӨАТ, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, инженер техникийн ажилчдын цалин, нэмэгдэл цалин, ажлын багаж, хувцас, хэрэглэл зэрэгт тооцсон үнэлгээг эс зөвшөөрч байх бөгөөд энэ тухай шүүхэд тайлбараа гаргасан болно. Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дээрх байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Захиалагчийн зүгээс хариуцагч "*******" ХХК-ийн ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, инженер техникийн ажилчдын цалин, нэмэгдэл цалин, ажлын багаж, хувцас, хэрэглэл зэргийг хариуцах үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс ажил гүйцэтгэхээр оролцуулсан этгээдүүд нь манай компанийн ажилчид биш гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан. Мөн одоог хүртэл хариуцагч нь хүлээн авсан төлбөртэй холбогдох НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгчид олгоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанийн манай барилгын талбайд ажилласан ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлсөн шимтгэлтэй холбогдох баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс "******* ХХК-иас барилгын талбайд ирж ажилласан ажилчдын бүртгэлийг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн.

Энэхүү баримт нь ны гаргасан ажиллах хүчний дүгнэлттэй тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байгааг анхаарч үзнэ үү.

Өмнө дурдсан 1 хэмжилтээр 2 өөр дүгнэлт гаргасан гэх ны дүгнэлтийн 5 дугаар тал "*******" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гадна фасадын араг бүтээцийн угсралтад орсон цайрдсан квадрат төмрийн орц, хэмжээ гэх хэсгийн хэмжилт, тооцооллын дагуу шүүхэд хүргүүлсэн төсвийн өртөг өөр болох, цаашлаад маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга: Шинжээчийн дүгнэлтэд маргаж байгаа. 3 удаагийн шинжээч томилогдсон, 1 дэх шинжээчийг нэхэмжлэгч талаас, 2 дахь шинжээчийг хариуцагч талаас, 3 дахь шинжээчийг Монголын ноос бүрэлдэхүүнтэй шинжээч томилогдсон. Манай талын шинжээчийн дүгнэлт өмнөх шинжээчийн дүгнэлтээс 40,000,000, 50,000,000 төгрөгөөр зөрүүтэй байсан. Шүүх хуралдаанд шинжээч оролцсон учир асууж тодруулсан. Программд оруулж тооцсон эсэхээс хамаарч шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан гэж тайлбарласан. Бусад зөрүүг Барилга хөгжлийн төвөөс жилдээ 2 удаа үнийн дүн гардаг учир тэр үнийн дүнгийн алиныг сонгож авснаас шалтгаалж, үнийн зөрүү гарсан байж магадгүй гэсэн тайлбарыг шинжээч өгсөн. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд шинжээчээс үнийн зөрүүний талаар асууж тодруулаагүй. Энэ тухайн шүүх хуралдааны тэмдэглэлийн 8,9 дүгээр хуудаст тэмдэглэгдсэн байдаг. Элэгдэл хорогдлын талаар асуулт асуусан байдаг. Нэхэмжлэгч тал гомдолдоо шинжээчийн дүгнэлтэд талууд маргаагүй гэж дурдсан байдаг. бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, зөрүүтэй үнийн дүнд тайлбар хийсэн учир шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэгэнт шүүх хэргийг бүрэн хянадаг учир хариуцагч талаас болж гэрээ цуцлагдаагүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Харин нэхэмжлэгч талын буруугаас болж Хятад улсаас бараа материал захиалж, мөнгө тэндээ гацсан учир хохирол тооцож, бартерт өгсөн орон сууцыг буцаан олгуулах анхан шатны шүүхийн шийдвэрийг анхаарч үзнэ үү. Үндсэн маргаан ажил гүйцэтгэх гэрээг цуцлахтай той маргаан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээнд талууд ажлыг гүйцэтгэлийг м.кв-аар тооцсон. Нэхэмжлэгч талаас төсөвчин хөлсөлж, хэргийн материалд авагдсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, тухайн оны жишгийг үндэслэж дүгнэлт гаргасан. Энэ талаар манай талаас холбогдох байгууллагаас хүчингүй гэдэг үндэслэл бүхий бичиг баримыг авч дараа нь өөрсдөө Дизайн ХХК-аар дүгнэлт хийлгэсэн. Манай талын шинжээчийн дүгнэлттэй нэхэмжлэгч тал санал нийлээгүй бөгөөд шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн журмаар шинжээч томилуулсан байдаг. Яригдаад байгаа программын хувьд цахилгаан өргөх төхөөрөмж буюу 16, 17 давхарт ажил гүйцэтгэхэд хэрэглэгддэг төхөөрөмж байдаг. Төхөөрөмжийг гуравдагч байгууллагаас өдрийн түрээсээр түрээсэлж хэрэглэдэг. Тухайн программд түрээс байдаг уу, холбогдох Барилга хөгжлийн төвөөс албан бичиг ирсэн байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан талуудын хоорондын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаартай гэрээг цуцалж, 629,161,196 төгрөг гаргуулах, гэрээний үүрэгт шилжүүлсэн *******-******* дүүргийн .. дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* ******* .. байрны, .. дугаар орцны .. давхарт байрлах .. тоот 120 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт ******* ХХК ******* ХХК нарын хоорондын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаартай гэрээ авагдсан.

2.а. Мөн мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн баримт авагдсан байна.

 

3. Талууд ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдах үндэслэлтэй эсэх, гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдсэн эсэх, гэрээний үүргийн зөрчилд хэн буруутай, хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ зэрэгт маргасан байна.

3.а. Зохигч тус тусдаа хоёр өөр хуулийн этгээдээр төсвийн тайлан гаргуулж ирүүлсэн, уг тайлангуудад зөрүү байгаа тул анхан шатны шүүхээс ТББ-ыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ.

Уг дүгнэлтийн төсөвт өртгийн зарим хэсэг ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлгүй талаар нэхэмжлэгч маргасан байна.

3.б. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч нь 1 хэмжилтийн үр дүнд 2 өөр үнэлгээ тогтоосон талаар тайлбарлажээ.

 

4. Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо .., 1 хэмжилтээр 2 өөр дүгнэлт гаргасан гэх ны дүгнэлтийн 5 дугаар талд "*******" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гадна фасадын араг бүтээцийн угсралтад орсон цайрдсан квадрат төмрийн орц, хэмжээ гэх хэсгийн хэмжилт, тооцооллын дагуу шүүхэд хүргүүлсэн төсвийн өртөгөөр байгаа талаар дурдсан.

4.а. Талуудын хийсэн ажлын хэмжээ тодорхой байж болох ч түүний үнэлгээ, төсөвт өртөг зэрэг нь эргэлзээгүй байж, сая талуудын тооцоо зөв гаргах юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийх юм.

Дээрх тооцоолол, хэмжилт, үнэлгээний зөрүүтэй байдлаа шинжээч үндэслэл бүхий тайлбарлаж чадахгүй байгаа, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудын зөрүүтэй байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүх эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, дахин шинжээч томилж магадлуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

4.б. ТББ-ын шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шинжилгээний обьект болох барилгын талбай дээр очиж хэмжилт хийсэн гэж дүгнэх боломжгүй, шинжээчийн дүгнэлт доторх хэмжээсүүд зөрүүтэй байх тул үнэн зөв нотлох баримт гэж үзэхгүй. Иймд дахин шинжээч томилж тус зөрүүг арилгах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 181/ШШ2023/02088 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,252,727 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД