| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0054/э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 56
2019 02 28 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч С.Насанбуян, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Иргэдийн төлөөлөгч Д.Саранчимэг
Улсын яллагч Э.Идэрбат
Хохирогчийн төлөөлөгч Н.Ч
Иргэний хариуцагч А.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, З.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хавхчин овогт Г.Т-т холбогдох 1821000000392 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах нарын хамт Дорнод аймаг Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын .... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Хавхчин овогт Г.Т.
Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 22 дугаар байрны 2 дахь орцны подваль дотор байрлах оёдлын цех дотор Ч.Х-ын хүзүүний урд, эрүү, зүүн гар, хэвлийн баруун хэсэг, баруун чихний дор шанаа орчим 9 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Иргэний хариуцагч А.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний хүү эрүүл байсан бол ийм хэрэг хэзээ ч хийхгүй. Талийгаач хүү миний хүүгийн төлөө бүх сэтгэлээ зориулсан, маш сайн найз нь байсан. Болсон зүйлд харамсаж байна” гэв.
Хохирогчийн төлөөлөгч Н.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Надад хэлэх зүйлгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.
Гэрч Б.Тулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...19 цаг 30 минутын орчим БОЭТ-ийн хүлээн авах тасгийн 7058201 дугаарын утсаар эмнэлгийн ажилтан 22 дугаар байрны голын орцонд хутгалуулсан хүн байна гэсэн анхны дуудлага өгсөн. Энэ дуудлага ирснээс хойш жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллаж байх үед 19 цаг 50 минутын орчим 7058102 дугаарт .... дугаараас эрэгтэй хүн залгаж хүн алчихлаа гэж хэлсэн. Та хаана байна гэхэд хуучин төвд байна гэсэн. Таныг хэн гэдэг вэ гэхэд хариулахгүй утсаа тасалсан...” гэжээ. /1-р хавтасны 93-94 тал/
Гэрч Г.Хүрэлсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...5 дугаар байшингаас 22 дугаар байр чиглээд явж байхад төрсөн ах Төмөрсүхтэй таарсан бөгөөд ахтай уулзахад Хасааг фодвальд нь алсан байна, Чөдөрөөг гэрээсээ гарсан олох хэрэгтэй байна гэхээр нь Төмөрсүх ахтай дүү Чөдөрөөг олохоор явж байх замд Г.Т зурагтай шар байрны зүүн талд замын урд талаар алхаад явж байсан. Г.Т сандарч тэвдсэн байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад би мэдэхгүй байна, санахгүй байна гэхээр нь бид гурав баруун хорооллын гэр рүү явсан” гэжээ. /1-р хавтасны 70-71 тал/
Гэрч Г.Төмөрсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Даваанямых руу очихоор явж байтал хуучин 13 дугаар байрны дэлгүүрийн урд талд Чөдөрөө зүүн тийш ганцаараа алхаж явахтай таарсан. Нааш ир гэхэд ирсэн ба уйлчихсан нулимсаа арчаад байсан. Яасан бэ гэж асуухад би Хасааг алчихсан юм шиг байна гэж хэлсэн. ...Бодоод байсан чинь Хасааг би хутгаар цохисон шиг санагдаад 102 руу утсаар залгаад хүн алчихсан юм шиг байна гэж хэлсэн... Улаан алаг иштэй ком /дотроо 5 ширхэгтэй/ хутгыг манай ээжийн ажлын газрын тогооч эгч шинэ байранд ороход бэлэглэсэн юм. Энэ хоёр ширхэг хутга нь манай гэрийн гал тогооны хутга мөн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Г.Ттэй гэртээ хананд хавтан суулгаж байхад жижиг хутгыг нь Г.Т ашиглаж байсан. Хэрэг гарснаас хойш жижиг хутга гэрт харагдахгүй байсан” гэжээ. /1-р хавтасны 72-74 тал/
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой хоолоо хийчихээд Г.Т-ийг хоолоо ид гэхэд тэр орон дээр хэвтэж байснаа босч хувцасаа өмсөхөөр нь хаашаа явах гэж байгаа юм гэхэд гарчихаад ирье гэж хэлсэн. Г.Т хэд хоногийн өмнө гар утсаа эвдсэн гэж ярьж байсан бөгөөд түүнийг гар утасгүй гэж бодоод өөрийнхөө ... дугаарын утсыг өгөөд хурдан орж ирээрэй гэж хэлсэн. Тэгээд түүнийг гараад явснаас хойш 30-40 минутын дараа манай нөхрийн дүү болох Алтанчимэг нь миний ... утас руу залгаад Хасаа маань байхгүй болчихлоо гээд уйлаад утсаа салгасан” гэжээ. /1-р хавтасны 67-69 тал/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 6-14, 18-21 тал/
- Цогцос, хувцаст хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 34-39 тал/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтасны 15-17 тал/
- Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтасны 6-8 тал/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаар дүгнэлт /1-р хавтасны 116-117 тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаар дүгнэлт /1-р хавтасны 139-140 тал/
- Цагдаагийн газрын 7058102 дугаарын утсанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагаас 22 цагийн хооронд холболт хийгдсэн мэдээлэл /1-р хавтасны 28-29 тал/
- Иргэний хариуцагч А.М-ийн мэдүүлэг /2-р хавтасны 9-10 тал/
- Г.Т-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 165-166 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар: А, А1, А3, 53, 60, 62, 64 дугаартай арчдас, шүүгдэгч Г.Т-ийн гар утаснаас авсан 1 ширхэг арчдас, улаан алаг иштэй том, жижиг хэмжээтэй хутга 2 ширхэг, талийгаач Ч.Х-ын бор саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн футволк 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, шүүгдэгч Г.Т-ийн саарал өнгийн канттай ногоон өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн юндэнтэй цамц 1 ширхэг, талийгаач Ч.Х, шүүгдэгч Г.Т нарын гарын хуруунаас авсан хумс 20 ширхэг, хатаасан цус 2 ширхэг, үс 3 ширхэг, шар өнгийн ил оёдолтой хар өнгийн хос савхин бээлий 1 ширхэгийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Хавхчин овогт Г.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх 22 дугаар байрны 2 дугаар орцны подвальд байрлах ... Ч.Х-ын хүзүүний урд, эрүү, зүүн гар, хэвлийн баруун хэсэг, баруун чихний дор шанаа орчимд нийт 9 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцос, хувцаст хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаар дүгнэлт, Цагдаагийн газрын 7058102 дугаарын утсанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагаас 22 цагийн хооронд холболт хийгдсэн мэдээлэл, гэрч Б.Тулга, Г.Хүрэлсүх, Г.Төмөрсүх, иргэний хариуцагч А.М нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Т-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэвч шүүгдэгч нь Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 74 дугаартай
1. Г.Т нь сэтгэцийн хувьд Шизофрений катотоник хэлбэр, катотоник дошгиролын байдал бүхий сэтгэцийн өвчинтэй байна.
2. СЭМҮТөв, I тасагт DS: F23.1 Острое полиморфное психотическое расстройство с симптомами шизофренией өвчний учир хэвтэж эмчлүүлж байсан.
3. Одоо өөрийн үйлдлийн бодит шинж чанар, хор уршгийг ухамсарлах, үйлдлээ удирдан жолоодох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.
4. Гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байх магадлалтай байна.
5. Хэрэг хариуцах чадваргүй байна.
6. Өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой, эрсдэл өндөр учир цаашид албадан эмчлүүлэх шаардлагатай байна” гэх дүгнэлтээр шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн өвчтэй байсан болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 74 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Г.Т-ийн сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахаар нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана” гэж,
мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж болно” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно” гэж тус тус заасныг харгалзан шүүгдэгч Г.Т-т сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тусгай тасагт 5 /таван/ жилийн хугацаагаар хэрэглэхээр тогтоов.
Энэ гэмт хэргийн улмаас Ч.Хын амь нас хохирч, шүүгдэгч Г.Т, иргэний хариуцагч А.М нар нь хохирогчийн төлөөлөгч Н.Ч-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 10000.000 /арван сая/ төгрөг төлсөн байх бөгөөд хохирогчийн төлөөлөгч Н.Ч нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А, А1, А3, 53, 60, 62, 64 дугаартай арчдас, шүүгдэгч Г.Т-ийн гар утаснаас авсан 1 ширхэг арчдас, улаан алаг иштэй том, жижиг хэмжээтэй хутга 2 ширхэг, талийгаач Ч.Х-ын бор саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн футволк 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, шүүгдэгч Г.Т-ийн саарал өнгийн канттай ногоон өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн юндэнтэй цамц 1 ширхэг, талийгаач Ч.Х, шүүгдэгч Г.Т нарын гарын хуруунаас авсан хумс 20 ширхэг, хатаасан цус 2 ширхэг, үс 3 ширхэг, шар өнгийн ил оёдолтой хар өнгийн хос савхин бээлий 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Т-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Т нь 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсон болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавхчин овогт Г.Т-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Г.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн эрүүгийн 1821000000392 дугаартай хэргийг “хэрэг хариуцах чадваргүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Т-т сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Т-т сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тусгай тасагт 5 /таван/ жилийн хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийн хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан тохиолдолд шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргахыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Нийслэлийн прокурорын газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А, А1, А3, 53, 60, 62, 64 дугаартай арчдас, шүүгдэгч Г.Т-ийн гар утаснаас авсан 1 ширхэг арчдас, улаан алаг иштэй том, жижиг хэмжээтэй хутга 2 ширхэг, талийгаач Ч.Хын бор саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн футволк 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, шүүгдэгч Г.Т-ийн саарал өнгийн канттай ногоон өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн юндэнтэй цамц 1 ширхэг, талийгаач Ч.Х, шүүгдэгч Г.Т нарын гарын хуруунаас авсан хумс 20 ширхэг, хатаасан цус 2 ширхэг, үс 3 ширхэг, шар өнгийн ил оёдолтой хар өнгийн хос савхин бээлий 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч Г.Т нь 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.Т, иргэний хариуцагч А.М нар нь хохирогчийн төлөөлөгч Н.Ч-д 10000.000 /арван сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Т-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД С.НАСАНБУЯН
Д.ГАНЗОРИГ