Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/37

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа  даргалж,  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч /хохирогч/ ******* овогт *******ын ьд, ******* овогт *******ы *******, тэдгээрийн өмгөөлөгч  Ж.Энхжаргал   шүүгдэгч /хохирогч/   овогт гийн ,   овогт ын , тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 018 оны 1 сарын 1- ны өдрийн 49 дугаартай магадлалаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Ерболат, Д.ьд, Ц., Ц. нарт  холбогдох эрүүгийн 136000930089 дугаартай, 18/018/0016/Э/ индекстэй хэргийг 019 оны 01 сарын 1-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, бага боловсролтой, эрэгтэй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - тоотод  оршин суух, ******* ******* дугаарын регистртэй,  ******* овогт *******ы *******

.Монгол улсын иргэн, 199 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл  6, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - тоотод оршин суух,   ******* ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын ьд

3.Монгол улсын иргэн,190 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын багийн 4-1 тоотод оршин суух, Ховд “Аргим “ ХХК-ний захирал ажилтай, дугаарын регистртэй , овогт гийн

4.Монгол улсын иргэн, 198 оны 08 дугаар сарын 3-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ ” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын багийн 4-1 тоотод оршин суух, дугаарын регистртэй,  овогт ын   

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Т.******* нь Д.ьдтэй бүлэглэн 01 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт Ц.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.ьд нь 01 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр Ц., Ц. нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  шүүгдэгч Т.*******тай бүлэглэн  шүүгдэгч Ц.Түмэндэбэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ц. нь шүүгдэгч Ц.тэй бүлэглэн 01 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр Д.ьдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ц. нь шүүгдэгч Ц.тэй бүлэглэн хохирогч Д.ьдийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн -т заасан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлд зааснаар 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.ьдийн гэрчээр өгсөн... 01 оны 09 сарын 6- ны орой манай гэрт 4 хүн ирсэн. Тэд нар манай ногооны талбай руу орсон адуугаа авахаар ирсэн. Өглөө нь малчин нь ирсэн боловч морийг нь  өгч явуулаагүй. Тэд нар ирээд уяатай байсан морио авч явна гэхэд нь би өгөхгүй гэж маргалдаж улмаар махлаг нь намайг барьж  үсдэж унагаад дарахаар нь би шороо цацсан. Манай нөхөр салгасан. Тэр махлаг залуу нь манай нөхрийг -3 удаа цохисон, боосон. Нэг эмэгтэй  нь -3 удаа алгадсан. Баруун гарын өндөг шалбарч цус гарсан. Өмсөж явсан цамцны ханцуй урагдаж, товч тасарсан. Би тэр хүмүүс рүү шороо цацсан ... гэх мэдүүлэг / хэргийн 1- дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.ийн гэрчээр өгсөн... Бид нар Ховд сумын   Улаанбураа багийн нутагт иргэн Т.*******ын гэрт очсон. “Хоёр адуу алдаад олохгүй байна, тухайн морь танай гэрийн гадна байна гэсэн сургаар ирлээ”  гээд мэнд мэдээд байж байтал машинаас манай хүргэн ах Б.Эрдэнэбулаг бууж ирсэн. Т.*******ын эхнэр газраас шороо чулуу аваад шидсэн. Ц. Т.*******ын араар орсон чинь зай тавьж өгөөд цохиулаад байхаар нь тэр эмэгтэйгийн цамцнаас манай нөхөр барьж авсан. Тэр эмэгтэй манай нөхрийн нүүр, толгой, нуруу руу чулуу шидсэн. Би мөн тэр эмэгтэй рүү очих үед над руу шороо чулуу шидсэн. Т.******* гэрийнхээ үүднээс будаггүй цагаан өнгийн унь авчираад манай нөхрийн нуруу руу нь цохисон. Т.*******ын эхнэр нь барьж байсан төмрөөрөө гарынхаа өндөгийг зүсээд миний гарыг авсан шүү гэж дайраад цусаа цацаад байсан. Мөн Т.******* нь манай нөхрийг баруун гараараа хоёр удаа шанаадсан. Т.*******ын эхнэр нь баруун гартаа чулуу бариад намайг олон удаа цохисон. Манай нөхрийг зодоод байхаар нь салгах гэж  дундуур нь ортол намайг  цохисон ... гэх мэдүүлэг / хэргийн 3-4 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч  Т.*******ын гэрчээр өгсөн... 01 оны 08 сарын 15-наас хойш манай тор луу 50-иад орчим адуу ороод ногоо идээд байсан. 08 сарын 5-ны өдөр нэг адууг нь  барьж уясан.  08 сарын 6 - ны өглөө ирээд нэг адуу нь хаана байна,  алаад идсэн үү гээд маргалдаж байгаад хүн дагуулж ирнэ гээд явсан.  Орой нь машинтай 4 хүн дагуулаад ирсэн. Ц. нь” манай морь хаана  байна морио авна” гэхээр нь манай эхнэр өгөхгүй гээд маргалдаж  байгаад үсдээд унагаасан. Босгохгүй байхаар нь гүйж очоод салгасан. Тэр намайг багалзуурдаж  боосон. Ц. нь манай эхнэртэй зууралдаад ноцолдоод байсан. Манай эхнэрийг босгохгүй байхаар нь шороо цацсан. Ц. нь манай эхнэрийг үсдэж унагаад өвдөглөөд дарсан. Ц. нь манай эхнэртэй ноцолдож толгойд нь -3 удаа цохисон, хөл рүү нь  өшиглөсөн ... гэх мэдүүлэг / хэргийн 5-6 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.ьдийн хохирогчоор өгсөн...Би таван хүүхэд төрүүлж, өсгөсөн  эх хүн худал ярихгүй. Би өөрөө зодуулсан. 01 оны 08 сараас хойш манай талбай руу байнга адуу ороод ногоо идээд байсан.  Манай гурван айл нийлж байгаад нэг адууг нь барьж уясан байсан. 08 сарын 6-ны өдөр эзэн нь гэх нэг залуу ирсэн. Бид нар холбогдох хүмүүст мэдэгдсэн байгаа хохирлоо төлүүлж авна, хир зэрэг хохирол учирсанаа тогтоолгоно гээд морийг нь өгч явуулаагүй. Орой үхрээ саагаад гэрийн гадна байж байтал машинаас нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн бууж ирсэн. Тэр эрэгтэй нь яагаад морь хулгайлсан гэхээр нь хулгайлсан адуу чинь уяатай байна, ин манай ногоо төлж өг гэсэн. Морь луу дайрахаар нь өгөхгүй гээд булаацалдсан. Ц. морь тавь гээд миний гарыг мушгиж унагаад, миний дээрээс өвдөглөөд намайг босгохгүй байсан. Би газраас шороо самардаад урдаас нь цацаж байгаад арай гэж боссон.  Тэр үед манай нөхөр Т.******* ирээд түүнийг салгасан. Эхнэр Ц. нь гүйж ирээд хүн рүү шороо цацлаа гээд миний толгой руу -3 удаа алгадсан. Тэр үед миний гарнаас цус гарсан байсан. Үүний улмаас би эмнэлэгт хэвтсэн. Толгой өвдөөд -3 хоног болсон. Тархи доргисон байсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.ийн хохирогчоор өгсөн...Манай нөхрийн найз нь хотоос ирээд газар үзүүлэхээр Буянт сумын шинээр барьж байгаа гүүр үзүүлсэн. Тэндээсээ Хөх булан гэх газар манай хүргэн ах Б.Эрдэнэбулаг  гэх айлд очсон. Гэтэл манай ахын адууг казак айл бариад уячихсан  байна “ та хоёр очоод учрыг нь олоод өгөөч” гэхээр нь хамт явсан. Тэр айлын эхнэр нь “та нарын морь үнэтэй, манай ногоо үнэгүй юм уу” гээд манай нөхөр лүү шороо, чулуу цацаад  байсан. Манай нөхөр эхнэрээ болиулаач гээд Т.*******ын араар нь орсон боловч тоохгүй байсан. Д.ьдийн гараас бариад автал намайг тоосгоор цохисон. Газраас чулуу аваад шидсэн. Би Д.ьдээр зөндөө зодуулсан. Т.******* нь манай нөхрийг хэд хэдэн удаа шанаадсан. Би өнөөдрийг хүртэл сэтгэл зүйн маш их дарамттай байна. Д.ьдийн нөхөр нь “та нарыг гараараа биш аалаараа ална, чи удахгүй үхнэ, чиний эхнэр над дээр уйлж ирнэ” гэж хэл амаар доромжилж байсан. Д.ьд өөрийн  гэм бурууг ойлгох шаардлагатай. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.ийн хохирогчоор өгсөн... Манай танил ах Цагаанцоож   хотоос хоёр найзын хамт ирлээ, тэднийг газар үзүүлэх хэрэгтэй байна, бензинийг нь хийж өгнө гэхээр нь  Ховдыг танилцуулаад шинээр барьж байгаа гүүр үзүүлсэн. Манай баз Б.Эрдэнэбулагийн гэрт очсон. Түүний адууг нь Т.******* барьж авчихаад өгөхгүй байна гэхээр нь Б.Эрдэнэбулагийн хамт Т.*******ын гэрт очсон. Та хоёр яагаад морь барьж уяж байгаа юм бэ, тавьчихаж болохгүй юмуу гэхэд түүний эхнэр Д.ьд нь “та нарын морь үнэтэй, бид нарын ногоо үнэгүй юм уу” гээд шороо чулуу цацаад гүйгээд байсан.  Би нөхөр Т.*******ын ард орж нуугдсан боловч над руу шороо, чулуу цацагдаж байсан. Манай эхнэр Ц. ирээд  болиоч гэхэд түүн рүү шороо цацаад эхэлсэн. Тухайн үед Б.Эрдэнэбулаг машинаас бууж ирэхэд түүнийг шороо мод чулуугаар Д.ьд цохиж байсан. Намайг төмрийг нь булааж авахаас өмнө түүний гараас цус гарсан байсан. Машинд байсан хүмүүс бууж ирэхэд мөн урдаас нь шороо цацсан тул тэд нар машиндаа суугаад явсан. Т.******* “миний авгайг цохидог хэн бэ” гээд миний араас ирээд цохиод өшиглөөд  байсан. Тэгээд Т.******* бид хоёр заамдалцсан. Т.ьд тоосго, чулуу, модоор цохиж байсан ба тоосгоор баруун бөөр хэсэгт нэг удаа, чулуугаар баруун шилбэний эрээн булчинд, төмрөөр зүүн хөлний өвдөгний хэсэгт тус тус цохиж байсан. Т.******* гараараа  нүүр хэсэгт 3 удаа, зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед эрүүл байсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Цэндхүүгийн гэрчээр өгсөн... Ц.ийн биед учирсан дээрхи гэмтлүүдийн тархи доргилт гэх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн гарын бугалганд 5х3 см цус хуралт, баруун гарын бугалга, зүүн хөлний  түнхний үенд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь толгой тус газраа цохиулах, юм мөргөх, толгойгоороо савж газар унах зэрэг үед үүсэж болно ... гэх мэдүүлэг / хэргийн дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  С.Даваажавын гэрчээр  өгсөн... Тэгээд казак айл руу явж очоод Ц., Ц., Цоож багш, адууны эзэн гэх хүмүүс буусан. Тэгтэл машинаас буусан хүмүүс рүү том том чулуу газраас авч шидээд  “ танай адуу ирж ногоо идсэн, тиймээс адууг чинь өгөхгүй “ гээд байсан. М.Энхжаргал бид хоёр цагдаа дуудахаар яваад ирэхэд Ц.ийг чулуугаар цохисон бололтой нүд ам нь улайсан зогсож байсан. Цагдаа ирээд тэд нарыг зохицуулаад нөгөө казак айлын нөхөр болон адууны эзнийг дагуулаад явсан. Бид нарын очсон айлын эмэгтэй чулуу шидэж, чулуутай гараараа Ц.ийг цохиж байсан. Ц. нь жирэмсэн байх шиг байхаар нь хол байгаарай гэж байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 8-9 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эрдэнэбулагийн гэрчээр өгсөн... Би хүний адуу иулдаг. 08 сарын 6-ны өдөр адуугаа бүртгэхэд тооны адуу дутсан. Тэгээд хайгаад явж байтал Т.******* гэгчийн хашаанд уяатай байсан. Яагаад уясан талаар асуухад эхнэр нь болох Т.ьд гэдэг хүүхэн чулуу шидээд намайг хөөгөөд явуулсан. Нөхөр нь бас гарч ирээд чулуудаад ойртуулахгүй  байсан. Тэгээд гэртээ очоод байж байтал орой 1 цагийн үед манай дүү Ц., түүний нөхөр Ц. нар ирсэн. Тэгээд “манай хоёр морийг хойно байдаг казак уячихаад өгөхгүй байна  учрыг нь олоод өгөөч” гэж  гуйгаад дүү нарын хамт нөгөө айлд очоод манай хоёр дүү машинаас буусан. Би машинд сууж байсан. Манай хоёр дүү руу учиргүй шороо цацаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд болохгүй байхаар нь би машинаас буугаад салгах гээд яваад очтол урдаас  төмөр модоор цохиод байсан. Д.ьд нь өөрөө гараа шалбалчихаад  намайг цохисон гээд байсан. Т.ийг Д.ьд болон Т.******* нар нь  чулуу болон гараараа цохиод байсан. Ц.ийг цохисон ... гэх мэдүүлэг / хэргийн 80-81 дүгээр хуудас/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Энхжаргалын гэрчээр өгсөн... Ц. нь машинаасаа буугаад нэг эрэгтэй,  эмэгтэй хүнтэй  уулзаад ярилцаж  байгаад гэнэт орилоод явсан. Тэгээд тал нэг эмэгтэй Ц. рүү шороо чулуу авч шидээд байсан. Ц. машинд орж ирээд Буянтын цагдаа дуудаад ир гэсэн. Би Даваажавын хамт явсан. Ц.ийн ахын адуу алга болсон түүнийг авахаар очсон...гэх мэдүүлэг / хэргийн 8-83 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Цагаанцоожийн гэрчээр өгсөн... 01 оны 08 сарын 6-ны өдөр би хотоос ирсэн найз нартаа Ховд аймгийг үзүүлээд Ц. гэх дүүгийнхээ  машинаар Хөх булан гэх газар  баригдаж байсан гүүр үзээд буцаж яваад түүний баз Б.Эрдэнэбулаг гэх айлд очсон. Б.Эрдэнэбулагийн хоёр морийг нь  хойно нэг казак айл барьж уяад өгөхгүй байна, та нар очоод учрыг нь олоод өгөөч гэхээр нь хамт явсан. Тэр хүмүүс гэрийнхээ гадна байсан. Т.******* гэх залуу зун манай ногооны талбай руу адуу ороод болохгүй болохоор нэг адуу барьж авсан гэж хэлсэн. Тэр үед нь миний хоёр морь алга болсон нэг нь  хаана байна гэхэд Т.ьд шороо цацаад чулуу шидээд эхэлсэн. Тэгээд Б.Эрдэнэбулагийг цохиж зодоод улаан  алаг болгосон. Ц. “чи бид хоёр адилхан эмэгтэй хүн цохиж болохгүй “ гээд бариад автал шууд зөрүүлээд чулуутай гараараа баруун шанаанд нь цохисон. Тэгээд Ц.ийг үсдээд авахад нь Ц. очиж салгах гэхэд Т.******* нь манай  эхнэрийг яагаад зодож байгаа юм гээд Ц.ийг барьж аваад цохиод эхэлсэн. Ц. “ та нар цохь, олон хүн ж байна шүү” гээд зогсож байсан. Д.ьд нь нэг төмөр авчираад Ц.ийн баруун ташаагаар нь цохисон. Тэгээд Ц. рүү гүйхэд нь  би замаас нь барьж авсан. Тэгээд ч болохгүй болохоор нь цагдаа дуудахаар явсан. Т.******* нь гараараа Ц.ийг хэд хэдэн удаа шанаадсан. Энхжаргал, Даваажав нарын хамт цагдаа дуудахаар явсан. Нэг эмэгтэй, нэг хүүхэд ирсэн  байсан...гэх мэдүүлэг / хэргийн 86-8 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Цагаанцоожийн гэрчээр дахин өгсөн... Ц.ийг Д.ьд үснээс нь  зулгаагаад гараараа цохиж зодож байсан Ц.ийг салгах үед Т.******* нь Ц.ийг цохиж байсан. Бид нарыг явсны дараахи үйл явдлыг бид нар мэдэхгүй... гэх мэдүүлэг/ хэргийн 88 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Т.Ризиагийн гэрчээр өгсөн...Намайг гэрийнхээ гадна ажил хийж байхад манай дүүгийн эхнэр орилоод даллаад байхаар нь охин Б.Айботаг дагуулаад очсон. Бид хоёрыг очиход Т.*******ыг Ц. заамдаад бариад авчихсан байсан. Тэгээд би “та нар больцгоо” гээд салгасан. Ц. нь согтуу байсан. Би эгч хүний хувьд жаахан загнасан. Намайг тэгж байхад Б.Эрдэнэбулаг гэх хүн Т.*******, Д.ьд нарыг хэл амаар доромжлоод байсан. Намайг очиход Д.ьдийн гар цус болчихсон, Т.*******ын цамц урагдчихсан байсан...гэх мэдүүлэг  /хх-95-р хуудас/ гэх мэдүүлэг,

 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн   01 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай...Д.ьдийн биед гэмтэл учирсан байна. .Д.ьдийн биед гэмтлийн гаралтай тархи доргилт, баруун гарын 3 дугаар хурууны 1 дүгээр үений дотор хэсэгт 1.5х 1. см зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. 3.Д.ьдийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Д.ьдийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доошгүй хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /  1-р хх- ийн 11-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 500 дугаартай .... 

1.Ц.ийн биед гэмтэл учирсан байна.

.Ц.ийн биед учирсан доорхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Ц.ийн биед учирсан доорхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доошгүй хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Ц.ийн биед тархи доргилт,зүүн гарын бугалганд 5х3 см цус хуралт,баруун гарын бугалга, зүүн хөлийн түнхний үенд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо ... гэх дүгнэлт / 1-р хх -10-р хуудас/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн 49 дугаартай ....

 1.Ц.ийн биед гэмтэл учирсан байна.

.Ц.ийн биед тархи доргилт, баруун эгэмний дунд хэсэгт 1.8х0. см, 1х0.5 см зулгаралт, зүүн хөлний гуяны урд доод хэсэгт 3х1.5 см цус хуралт, хоолой болон баруун хөлийн шилбэний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.Ц.ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4. Ц.ийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доошгүй хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / 1-р хх-10-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Т.*******ын өгсөн...Манайх Ховд сумын Баруун салаа багийн нутагт ногоо тарьж амьдардаг. Гэтэл манай ногооны талбай руу 01 оны 08 сарын 15-ны өдрөөс хойш -50 тооны адуу тор эвдээд ороод, ногоо идээд  байсан. Ховд сумын ЗДТГ- ын дарга Өнөрхантай яриад хэлсэн. Эзнийг нь мэдэхгүй бол нэг адууг нь бариад авчих бид өнөө маргаашгүй очно гэсэн. Тэгэхээр нь бид 08 сарын 5-ны өдөр нэг морийг нь барьж уясан. Гэтэл 08 сарын 6-ны өглөө гэртээ байж байтал манай эхнэр хүн чулуудаад гэж орж ирсэн. Тэгэхээр нь би гараад тал нэг танихгүй  хүн “та нарыг хүн дагуулж ирж ална” гээд явсан.  Орой 16 цагийн үед нэг машин ирээд дотроос нэг эмэгтэй нэг эрэгтэй хүн бууж ирсэн. “Та нар морь яагаад барьж авсан, хажууд нь байсан морь яасан, хадаг нь хаана байна” гээд миний морийг идсэн үү гэхээр нь “ танай адуу манай ногооны талбай руу дайраад идээд байсан, эзнийг олохын тул нэг адууг барьж авсан, та нар манай ногооны талбайг “ гэхэд та нарын ногооны талбай бид нарт хамаагүй, хасгууд зайл” гэж хэлээд байж байтал  өглөө нь ирсэн Б.Эрдэнэбулаг гэгч машинаас бууж ирээд шууд морь луу явахаар нь манай эхнэр морь өгөхгүй, сумаас хүмүүс ирэхээр өгнө гээд бас морь луу явсан. Тэгэхэд Ц. манай эхнэрийг барьж аваад үсдээд гарыг нь  мушгиж унагаад дээрээс нь өвдөглөсөн. Би гүйж очоод захнаас нь татаад салгах гэтэл хүч хүрэхгүй байсан. Тэр манай эхнэрийг тавиад намайг барьж аваад цамны захаар хоолой боогоод хэд хэдэн удаа газар унагаад босгосон. Тэгэхээр нь би “та тайван бай би өвчтэй хүн шүү” гэхэд намайг тавьсан.  Тэгээд намайг босох үед манай эхнэр Д.ьдийг Ц. нь -3 удаа алгадахыг сан. Б.Эрдэнэбулаг морины цулбуурыг тайлах үед нь эхнэр бид  хоёр  морь өгөхгүй гээд цулбуураас нь булаацалдсан. Тэгэхэд Б.Эрдэнэбулаг миний баруун хөл руу -3 удаа өшиглөсөн, намайг багалзуурдаж миний цамцыг урсан. Би согтуу хүмүүс зодоод аллаа гээд тусламж дуудсан. Манай хөрш Ризиа, охин Айботагийн хамт ирсэн. Тэгээд тэр хоёр цагдаа дуудсан. Би хэн нэгэнд гэмтэл учруулаагүй. Би эмнэлэгийн хяналтад байдаг тул хүн зодох ямар ч боломж байхгүй. Ц. нь хууль миний гарт байна гэж байсан. Бидний барьж уясан адуу эд нарын адуу биш байсан. Маргааш нь Амарсанаа гэдэг хүн ирээд бид нараас уучлал гуйж, учирсан хохирлыг төлж өгнө гээд морио аваад явсан. Бид шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлаа шийдвэрлүүлсэн. Өөрт хамааралгүй асуудлаар маргаан үүсгэсэнд гомдолтой байна. Хуулийн дагуу үнэн зөв шударга шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ьдийн яллагдагчаар өгсөн...Би морийг өгөхгүй гээд булаацалдсан. Тэгж байтал Ц. эхнэртэйгээ ирээд  намайг хэл амаар доромжлоод морь тавь гээд миний гарнаас мушгиж газар унагаад миний дээрээс өвдөглөөд үсдээд босгохгүй байсан. Би газраас шороо самардаж урдаас нь цацаж байгаад арай гэж боссон. Яг тэр үед нөхөр Т.******* Ц.ийг татаад  би боссон. Тэгтэл Ц.ийн эхнэр гүйж ирээд “ чи хүн рүү яагаад шороо цацаад байгаа юм “ гэж толгой руу -3 удаа алгадсан. Тэгж байгаад миний гарнаас цус гарсан байсан. Юунд авахуулснаа санахгүй байгаа. Тэгж байтал машинаас хоёр хүн гарч ирээд бид нарыг доромжлоод байсан. Муусайн хасаг, эргүү авгай шар хадны эмнэлэгт хүргэж өгөх хэрэгтэй гээд инээгээд байсан. Сүүлдээ болохоо байгаад орилоод хөршүүдээ дуудсан. Манай хөрш Т.Разиа, охины хамт ирсэн. Тэгээд утсаар цагдаа дуудсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 18-19 дүгээр хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.ийн яллагдагчаар өгсөн...  Т.*******ын эхнэр Д.ьд хүрч ирээд “ хоёр морь бариагүй ганц байгаа, та нарын морь чинь мөнгө, бид нарын ногоо мөнгө биш юм уу “ гэж хэлээд шууд шороо цацаад чулуу шидээд эхэлсэн. Тэгэхээр нь би очоод хоёр гарынх нь  шуунаас нь цамцтай нь дав  бариад авсан.  Тэр үед Б.Эрдэнэбулаг машинаас буугаад ирсэн. Д.ьд намайг орхиод Б.Эрдэнэбулаг руу төмөр, чулуу шүүр аваад гүйгээд явсан. Түүнийг нүүр толгойгүй цохиод шороо цацаад байсан. Тэгээд болохгүй болохоор нь би очоод төмрийг нь булааж аваад гарт нь байсан чулууг нь унагаасан юм. Тэгтэл дахиад цагаан өнгийн унь юм уу нэг мод барьж аваад цохиод байсан. Тэгээд болохгүй байхаар нь хамт явсан хүмүүсээ цагдаа дуудаад ир гээд явуулсан. Д.ьд орилоод хэр хавийн хүмүүсийг дуудсан. Нэг настай эгч охиныхоо хамт ирсэн. Би Т.*******ад хандаж “ чи машинтай юм байна шүү дээ, хамт яваад цагдаа дуудаж ирээд хохирлыг чинь үнэлүүлье “  гэж хэлсэн чинь чи намайг авч явдаг хэн юм гэж хэлээд миний уруул хэсэг газар цохиж язлаад, зүүн шанаанд нэг цохисон. Тэгэхэд Д.ьд дахин шороо цацсан. Т.******* бид хоёр дахин заамдалцаад барилцаж авсан. Миний хүзүүний гинж тасраад унасан. Т.******* нь намайг хоёр шанаадсан, зүүн хөлний өвдөгний дээд  талд өшиглөсөн. Д.ьд нь миний баруун бөөрний дээд хэсэгт чулуугаар нэг удаа цохисон. Мөн төмрөөр Т.*******ын өшиглөдөг хэсэг дээр цохисон. Ц. рүү Т.ьд нь чулуу мод шидээд байсан. Мөн гар луу нь цохиод үсдээд, ноцолдоод зууралдаад байсан...гэх мэдүүлэг / хэргийн 130-131 дүгээр хуудас /  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь  өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж үзэхэд: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа  багийн нутаг дэвгэрт ногоо тарьдаг Т.*******, Д.ь нарын ногооны талбай руу 01 оны 08 сард удаа дараа -50 тооны адуу орсон тул улмаар тухайн адууны эзнийг нь олох зорилгоор  01 оны 08 сарын 5-ны өдөр нэг адууг нь хашаандаа барьж уясан. Иргэн Б.Эрдэнэбулаг гэгч нь 01 оны 08 сарын 6-ны өдөр өөрийн иуцан маллаж байсан адуугаа тоолж үзэхэд хоёр тооны морь дутсан тул түүнийгээ хайж явтал Т.*******ын гэрийн гадна уяатай байгааг  нь мэдээд авах гэсэн боловч ...Т.******* түүний эхнэр Д.ьд нар “ хохирлоо төлүүлсний дараа өгнө” гээд өгөхгүй байсан гэртээ ирээд байж байтал тэдний гэрт Ц., түүний эхнэр Ц. нарыг ирэх үед нь “ манай  морийг ногоо тарьдаг казак айл барьж аваад өгөхгүй байна., хамт очоод  аваад өгөөч “гэсний дагуу Ц.ийн машинаар Ц., болон тэдний хамт явж байсан гэрч болох С.Даваажав, М.Энхжаргал, О.Цагаанцоож нарын хамт Т.*******ын  гэрийн гадна очсон.

Ц., Ц. нар машинаасаа буугаад гэрийн эзэн Т.*******тай уулзаад “ манай морь хаана байна. Морио авъя” гээд ярилцаж байтал машинаас Б.Эрдэнэбулган буугаад морио авах гээд цулбуураас барьж авах үед  Т.*******ын эхнэр Д.ьд нь үхрээ сааж байгаад  ирж, Б.Эрдэнэбулганд морийг  нь өгөхгүй гэж морины цулбуураас булаалцалдаж, газраас шороо авч цацах үед нь Ц. түүнийг нь болиулах гэж хоёр гарнаас барьж авч, дээрээс нь өвдөглөж байх үед нь Д.ьдийн  нөхөр Т.******* нь Ц.ийн цамцнаас татаж салгаж авсан. Энэ үед Ц. нь “ манай нөхөр лүү шороо чулуу цацлаа, өөрлүү нь шороо чулуу цацлаа гэж “ Д.ьдийн толгойн тус газар -3 удаа алгадсан.

Мөн шүүгдэгч  Ц., Т.*******,  Ц.,  Д.ьд нар нь  маргалдах явцдаа  Т.******* нь Ц.ийн араас ирж өшиглөж, цохисон, хэд хэдэн удаа шанаадсан, Д.ьд нь тоосгоор  Ц.ийн   баруун бөөр хэсэгт, баруун шилбэний эрээн булчинд нь чулуугаар, зүүн хөлний өвдөгний хэсэгт төмрөөр цохисон, Ц.тэй маргалдаж чулуутай гараараа баруун шанаанд нь цохиж, үсэдсэн, шороо чулуу урдаас нь шидсэн,  Т.*******ыг Ц. заамдаж барьж авч, -3 удаа толгойн тус газар нь цохисон зэрэг хэргийн үйл баримт, нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц., Ц. нар нь хохирогч Т.ьдийн эрүүл мэндэд шинжээчийн 51 дугаартай  дүгнэлтээр тогтоогдсон... гэмтлийн гаралтай тархи доргилт...гэх хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд Д.ьдийн хохирогчоор өгсөн...Ц. нь морь тавь гээд миний гарыг мушгиж унагаад, миний дээрээс өвдөглөөд намайг босгохгүй байсан. Эхнэр Ц. нь гүйж ирээд “хүн рүү шороо цацлаа “ гээд миний толгой руу -3 удаа алгадсан. Миний тархи доргисон байсан тул эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...гэх мэдүүлэг, Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн... Ц. нь манай эхнэрийг үсдээд унагаад өвдөглөөд дарсан.  Ц. нь манай эхнэртэй ноцолдож толгойд нь -3 удаа алгадсан...гэх мэдүүлэг, шинжээчийн 51 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь...бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ...гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул  шүүгдэгч Ц., Ц. нарыг ...бүлэглэж ,хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцох үндэстэй байна.

Мөн шүүгдэгч Т.*******, Д.ьд нар нь  хохирогч Ц.ийн эрүүл мэндэд  шинжээчийн 49 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ...тархи доргилт, баруун эгэмний дунд хэсэгт 1.8х0.см, 1х0.5 см зулгаралт, зүүн хөлний гуяны урд доод хэсэгт 3х1.5 см цус хуралт, хоолой болон баруун хөлний шилбэний хэсгийн зөөлөн эдийн няцрал...гэх хөнгөн гэмтэл учруулсан нь...мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ц.ийн хохирогчоор өгсөн... Т.ьд нь манай нөхөрлүү шороо чулуу  цацаад байсан. Т.******* нь манай нөхрийг хэд хэдэн удаа шанаадсан...гэх мэдүүлэг, Ц.ийн хохирогчоор өгсөн... Т.ьд нь тоосгоор баруун бөөрлүү, төмрөөр зүүн хөлний өвдөг хэсэгт, чулуугаар баруун шилбэний эрээн булчинд тус тус цохиж байсан. Т.******* нь намайг авч явдаг хэн бэ гэж хэлээд  гараараа нүүр хэсэгт 3 удаа цохиж , зүүн хөлний өвдөгний хэсэгт нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг,  С.Даваажавын гэрчээр өгсөн... Бид нарын очсон айлын эмэгтэй чулуу шидэж, чулуутай гараараа Ц.ийг цохиж байсан...гэх мэдүүлэг, гэрч М.Энхжаргалын ... Тэгээд тал нэг эмэгтэй Ц. рүү шороо, чулуу авч шидээд байсан... гэх мэдүүлэг, гэрч О.Цагаанцоожийн...Т.ьд нь шороо цацаад, чулуу шидээд эхэлсэн. Ц.ийг барьж аваад цохиод эхэлсэн...гэх мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Д.ьд нь хохирогч Ц.ийн эрүүл мэндэд шинжээчийн 500 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон...тархи доргилт, зүүн гарын бугалганд 5х3 см цус хуралт, баруун гарын бугалга, зүүн хөлний түнхний үенд зөөлөн эдийн няцрал гэх гэмтлүүд учируулсан нь Ц.ийн хохирогчоор өгсөн... Д.ьдийн гарыг  бариад автал намайг тоосгоор цохисон. Газраас чулуу аваад шидсэн. Т.ьдээр зөндөө зодуулсан. Д.ьд нь өөрийн гэм бурууг ойлгох шаардлагатай...гэх мэдүүлэг,Т.*******ын гэрчээр өгсөн... Ц.  нь  манай эхнэртэй зууралдаад ноцолдоод байсан... гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.ийн... Д.ьд нь Ц. руу чулуу мод шидээд байсан...гэх мэдүүлэг, шинжээчийн 500 дугаартай дүгнэлт, шинжээч Б.Цэндхүүгийн гэрчээр өгсөн... Ц.ийн  биед учирсан тархи доргилт гэх гэмтэл нь дангаараар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт нь толгойн тус газраа цохиулах, юм мөргөх, толгойроороо савж  газар унах... зэрэгт үүснэ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******, Д.ьд нар нь хохирогч Ц.ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь ...бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Т.*******, Д.ьд нарыг... бүлэглэж , хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцох үндэстэй боловч Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.*******ыг Д.ьдтэй бүлэглэн иргэн Ц.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т зааснаар яллагдагчаар татсан боловч  шүүгдэгч Д.ьдийг ...бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...үйлдэлд нь яллагдагчаар татаагүй байна. 

Иймд шүүхээс  шүүгдэгч Д.ьдийг...бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ...үйлдэлд гэм буруутайд тооцох боломжгүй байна.                  

Харин шүүгдэгч Т.*******, Д.ьдтэй бүлэглэн Ц.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -д зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй.

 Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 01 оны 11 сарын - ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол”-оор *******ын ьдийг  Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт 01 оны 09 сарын 6- ны өдөр иргэн Ц., Ц. нарын буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь үндэслэлтэй.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.ьдийг...хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т заасан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.ьд, Ц., Ц. нар нь  хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ... нэхэмжлэх зүйлгүй... гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.ьд, Ц., Ц. , Т.******* нарыг бусдад  төлөх төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр: Эрүүгийн иуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.ьд, Ц., Ц., Т.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  1-р хх- ийн 16 дугаар хуудас дахь  шүүгдэгч ******* овогт *******ы Эрболотын “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, 1-р хх-ийн 1 дугаар  хуудас дахь шүүгдэгч ******* овогт *******ын ьдийн “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, 1-р хх-ийн 18 дугаар хуудас дахь шүүгдэгч овогт гийн ийн “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, 1-р хх-ийн 19 дүгээр хуудас дахь шүүгдэгч овогт ын ийн  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* овогт *******ын ьдийг хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч ******* овогт *******ы *******,   овогт гийн , овогт ын нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Д.ьд, Ц., Ц., Т.*******  нарын  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -д  заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн -т зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш  нэг жилийн хугацаа өнгөрсөн “ ,,, бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан ба хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан тул шүүгдэгч Д.ьд, Ц., Ц. , Т.*******  нар нь 01 оны 08 сарын 6 - ны өдөр гэмт  хэрэг үйлдснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүгдэгч Д.ьд, Ц., Ц., Т.*******  нарт  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн -д заасан хэргийг  тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн 136000930089 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD нэг ширхэгийг  хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь  цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.ьд, Ц., Ц., Т.*******  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.ьдийн тооны үхрийг битүүмжилсэн прокурорын 01 оны 1 сарын 06-ны өдрийн 5/63 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,  шүүгдэгч Ц.ийн 3 инчийн LCD зурагтыг  битүүмжилсэн прокурорын 01 оны 1 сарын 06- ны өдрийн 5/6 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч Т.*******ын 1 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын 01 оны 1 сарын 18-ны өдрийн 5/68 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,  шүүгдэгч Ц.ийн  “Prestej”  маркын хөргөгчийг  битүүмжилсэн прокурорын 01 оны 1 сарын 6-ны өдрийн 5/61 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг  тус тус хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.ьд, Ц., Ц. , Т.*******  нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 4,  36.6, 36., 36.8  36.10, 36.13 дугаар зүйлүүдийг заасныг  тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын ьдэд Ховд аймгийн Прокурорын газраас ...бүлэглэж...гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

.Шүүгдэгч ******* овогт *******ын ьдийг хоёр, түүнээс олон хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч ******* овогт *******ы *******,   овогт гийн , овогт ын нарыг бүлэглэж,хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ьд,  ******* овогт *******ы *******,   овогт гийн , овогт ын нарт  холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн -т заасан  хэргийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 4, 1.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.ьдийн тооны үхрийг битүүмжилсэн прокурорын 01 оны 1 сарын 06- ны өдрийн 5/63 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” , шүүгдэгч Ц.ийн 3 инчийн LCD зурагтыг  битүүмжилсэн прокурорын 01 оны 1 сарын 06- ны өдрийн 5/6 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч Т.*******ын 1 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын 01 оны 1 сарын 18- ны өдрийн 5/68 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч Ц.ийн  “Prestej”  маркын хөргөгчийг  битүүмжилсэн прокурорын 01 оны 1 сарын 6- ны өдрийн 5/61 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг  тус тус хүчингүй болгосугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.ьд, Ц., Ц., Т.******* нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  тус тус  хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар  ,  хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч нар гомдолоо,  улсын яллагч,  дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Т.ЦЭЦЭГМАА