Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 02

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор *******

            Ялтны өмгөөлөгч *******, *******

            Ялтан *******

            Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 201612000089 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1969 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, овгийн ын /регистрийн дугаар / 

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн Далайн 6 дугаар гудамж 9 тоотод оршин суух гийн гэрт 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр дотор байхдаа түүний зүүн шанаа хэсэгт 1 удаа, хашааны үүдэнд зүүн, баруун шанаа хэсэгт 2 удаа цохиж, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:  

           Шүүгдэгч овогт ын ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж,

         Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

         Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас эд хөрөнгө битүүмжлүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 2291794 /хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянган долоон зуун ерэн дөрвөн/ төгрөг гаргуулж, хохирогч д олгож нэхэмжлэлээс 1000000 /нэг сая/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж,

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж,

         Шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

         Шүүгдэгч *******т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Ялтан ******* давж заалдах гомдолдоо: Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн  96.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаад  Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргуулах, шинэ, хуучин гэмтэл аль нь болохыг тодруулах. Цагдаа нарт зодуулсан байх, ууц нуруу хөхрөлттэй, цээж хөндүүр, хамар, амнаас цус гарсан байх тул энэ бүгдийг дахин шалгуулж тогтоолгох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, эргэлзээтэй асуудлууд байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх *******т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ: ...Шүүх тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг үндэслэж хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.  Гэтэл зарим нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, сумын эмнэлгийн өвчний түүх зэрэгт эргэлзээтэй, *******ын үйлдлээс шалтгаалан хохирогч гийн толгойд хүнд гэмтэл учирсан гэж үзэх шууд нотлох баримт болох эсэх нь ойлгомжгүй байна.  Насанд хүрээгүй гэрч , гэрч нар мэдүүлэхдээ: гэрт нь гийн зүүн шанаанд нэг удаа, хашааны үүдэнд нэг удаа зүүн шанаанд нь цохисныг гэрчилсэн. Харин гийн эхнэр мэдүүлэхдээ...олон удаагийн үйлдлээр цохиж зодсон тухай хэлдэг боловч гэр бүлийн гишүүн мэдүүлэг өгч байгаа гэдэгт дүгнэлт өгөх ёстой.

 2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6227 тоот дүгнэлтээр гийн тархинд зүүн  чамархай зулайн хатуу ясан доорхи цусан хураа, зүүн чамархайн тархины няцрал, зөөлөн бүрхүүл дор цус харвалт, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  Гэмтэл хэдийд үүсгэгдсэнийг цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн. Гэтэл хавтаст хэргийн 59-р талд шүүх эмч мэдүүлэхдээ мөрдөн байцаагч ахлах дэслэгч ийн  уг гэмтэл нь нэг сарын өмнө үүссэн байж болох уу гэсэн хөтөлсөн асуултанд ...уг гэмтэл хугацааны хувьд хэдийд үүссэн болохыг нарийвчлан тогтоох  боломжгүй, нэг сарын өмнө үүссэн байж болно гэжээ. Шинжээчийн  гаргасан дүгнэлттэй холбогдуулж гийн биед үүссэн гэмтэл  нэг сарын өмнө үүссэн болохыг баталгаажуулах зорилгоор  /хх-н 53 талд/ насанд хүрээгүй гэрч аас 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр /хх-52 талд/, гэрч гээс 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг авахдаа:

Хохирогч нь 2016 оны 03 дугаар сарын 27-ноос хойш архи уусан эсэх мөн бусадтай зодолдсон, зодуулсан гэх мэдээлэл ирээгүй гэх зэрэг асуудлыг тодруулсан байдаг. Энэ мэдүүлгийн нотлох баримтууд, мөн Эрдэнэдалай сумын Цагдаагийн хэсгийн дарга ахмад ын  2016 оны 7 дугаар сарын  29-ний өдрийн 17 тоотоор гаргасан тодорхойлолт зэргээс дүгнэхэд:  хохирогч нь зөвхөн  *******т л зодуулсан гэдгийг нотлох гэсэн асуудал буюу мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Хэрэв мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан бол Эрдэнэдалай сумын Сум дундын эмнэлгийн өвчтөний түүхэнд дурьдагдсан асуудлууд буюу хохирогч гийн яриад байгаа асуудлыг  шинжээчийн дүгнэлтийн үзлэг хийсэн хэсэгт дурьдагдсан гэмтэл хэдийд юуны үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоохгүй байгаа юм бэ?.

Ялтан ******* хохирогчийн нүүррүү  цохиогүйг  өөрөө буюу гэрчүүд ч үүнийг нотолно. Гэтэл яагаад  хамар нь баруун, зүүн хажуу хэсэгтээ цөмөрч хугараад  байгаа юм бэ?. Өөр хэн нэгний үйлдэл, хүчний үйлчлэл нөлөөлөөд тархи нь  гэмтээд хамарынх нь яс хугарсан асуудалд анхаарч энэ гэмтэл хэдийд, хаана, юунаас болж гэмтсэнийг шалгаагүйд эргэлзээтэй.

3.Эрдэнэдалай сумын сум дундын  эмнэлгийн өвчний түүхэнд бичигдсэн зүйлүүдэд дүгнэлт өгвөл  ... 7 хоногийн өмнө цагдаагаар бороохойдуулсан, хүнд зодуулсан.  2 хоногийн өмнө архи уусан гэнэ. Хохирогчийн өвчний түүх дэх энэ өгүүллэг нь дээрхи архи уугаагүй, бусдад зодуулаагүй гэсэн нотолгоонуудыг үгүйсгэж байна. Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтууд нь ******* хохирогч г зодож  биед хүнд гэмтэл учируулсан болохыг шууд нотлохгүй. Нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн болон эргэлзээтэй баримтууд байхад  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар  уг хэрэг нотлогдсон  гэж шүүх үзсэн нь үндэслэн  муутай бөгөөд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр  зүйлд заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцсэнгүй гэж үзэж байна.

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүх *******т  холбогдох  хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд 25 дугаар шүүхийн тогтоол гаргаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр  прокурорт  буцаахдаа шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тайлбар, хохирогчийн өргөдөл гаргасан болон  эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, бусдад зодуулсан гэх өдрүүд зөрүүтэй, Эрдэнэдалай сум дундын  эмнэлэгт эмчлүүлсэн тухай нотлох баримт гаргуулах  зэрэг олон үндэслэлийг  дурьдсан, шүүхийн тогтоолд  дурьдсан зүйлүүд  үндэслэл бүхий байсан боловч хэрэгт хяналт тавьж буй прокурорын эсэргүүцлийг давж заалдах  шатнаас хүлээн авч шүүхийн тогтоол хүчингүй  болсноор  2016 оны  09 дүгээр сарын 23-ны өдөр хэрэг шийдвэрлэж  тогтоол  гаргасан шүүх бүрэлдэхүүн өөрсдийн эсэргүүцэж байсан асуудлуудаа хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэн  нотлох баримт хэргийн материалд нэмж авагдаагүй байхад  хэргийг дахин  тэр бүрэлдэхүүнээр шийдвэрлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн тогтоолд дурьдагдсан асуудлуудыг мөн өмгөөлөгч миний гомдолдоо  дурьдсан  зүйлүүдийг нэг мөр  шалгаж шийдвэрлэж өгөхийг хүсч гомдол гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч *******оос: *******т сонсгосон зүйл ангийг зөвшөөрөхгүй байгаа. Шүүхийн тогтоол гаргаж мөрдөн байцаалтад буцаасан тэр бүрэлдэхүүнээр хэргийг дахин шийдвэрлсэн нь үндэслэлгүй. Хохирогчид учирсан гэмтэл нь хэнээс болж үүссэнийг тогтоолгохоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Хэрэв шүүх бүрэлдэхүүн хэргийг мөрдөн байцаалтад буцаах боломжгүй гэж үзвэл *******т Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү. Мөрдөн байцаалтад хэргийг буцаавал *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч *******гаас: Хохирогчид учирсан гэмтэл нь *******аас болсон уу эсвэл өөр хэн нэгэн гэмтэл учруулсан уу гэдгийг шалгаж тогтоох шаардлагатай. д учирсан гэмтлүүдийн талаар шинжээчийн дүгнэлт бүрэн гараагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: *******ын үйлдэл бүрэн нотлогддог. Хохирогчийн биед учирсан гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Иймд ялтан, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх нь *******ыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Далайн 6 дугаар гудамжны 9 тоотод оршин суух гийн гэрт 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хохирогч г “бууны нохой” гэж хэлснээс болж гэр дотор байхдаа түүний зүүн шанаа хэсэгт 1 удаа, хашааны үүдэнд зүүн, баруун шанаа хэсэгт 2 удаа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэцүүлэгт судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан

Хохирогч гийн шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлсэн: “...*******ыг гаднаас орж ирэхэд нь манай сумын Од гэх залуутай андуураад энэ хүнийг бууны нохой гэж хэлэнгүүтээ би Цогоо ахаа уучлаарай, би хүнтэй андуурчихлаа гэтэл чам шиг чацга миний өөдөөс ингэх болоогүй гэж хэлээд миний толгойн зүүн хэсэгт цохьсон. ...Гэрийн гадна нэг цохьсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, толгой манараад явчихсан.” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Ш.ын: “... ах ******* ахыг хараад аан муу бууны нохой гэрт орж ирлээ гэсэн чинь ******* гэх хүн уурлаад гийн зүүн талын шанааруу баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохиод авсан юм. ...Би гэрээ цэвэрлээд гэрээс гараад хашаанаас гартал ******* ахын хашааны үүдэнд ******* ах баруун гараа зангидаж байгаад ахын зүүн шанааруу нэг удаа цохиж зодсон. ах газар шороон дээр ойчсон юм. Би тэгээд гэррүүгээ орсон.”  /хх-ийн 39-40х/ гэсэн мэдүүлэг,

Гэрч ийн: “...******* чам шиг чацга миний өмнөөс ингэж дуугарах болоогүй гээд гэрийн зүүн талаас нөхөр г босоод гарах гэж явахад нь ******* барьж аваад шууд толгойн зүүн талд гараараа нэг удаа цохиод авсан чинь манай нөхөр халуун тогоо татаад хоол газар асгаад ойчсон юм. гийн эхнэр нь айлд та нар хэрэлдлээ гар гээд хэлтэл ******* манай нөхрийг дагуулж гараад хашааны гадаа дахиад толгойруу нь гараараа цохиод газар унагаасан юм. Манай нөхрийг хэд хэдэн удаа цохиод авахаар нь би ******* ах боль гээд салгах гэхэд цаашаа бай гээд ******* гэрийнхээ үүдэнд гудамжинд барьж аваад гараар цохиод байсан. “ /хх-н 43-45х/ гэсэн мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6227 тоот дүгнэлт /хх-н 55-56х/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-10х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүх хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхдээ хангалттай гэж үзэж *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны байна.

******* нь хохирогч г гэрт болон гадаа нэг нэг удаа цохьсон талаар насанд хүрээгүй гэрч , гэрч нар нь өөрсдийн харсан үйл явдлыг гэрчилсэн, гэрч нь тэдгээр гэрч нарыг байхгүйд болсон зодооныг гэрчилсэн, гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан байх тул ялтны өмгөөлөгчийн гаргасан гэрч нарын мэдүүлгийг дахин шалгах гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

*******ыг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан *******ын гэмт үйлдэл болон хохирогч гийн бие махбодид учирсан гэмтэл нь шалтгаант холбоотой байна гэж Давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

Ялтны өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “ 2016 оны 09 сарын 23-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэж тогтоол гаргасан шүүх бүрэлдэхүүн дахин тэр бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэжээ. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн хэргийг шийдвэрлэсэн байх тул ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Ялтны өмгөөлөгч нь ******* анхан шатны шүүх хурлдаанаас хойш хохирогч д учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж барагдуулсан тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж  хорих ял оногдуулж өгнө үү гэж байх боловч ялтан гэм буруугийн асуудлаар маргаж байх тул ялтны өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Иймд ялтан болон ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.1-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

1.Ялтан, ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                               Х.ГЭРЭЛМАА

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ