Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 258

 

            Хаалттай

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1. Гэр бүл тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гармаагийн Ариунболд, Ганболдын Мөнхцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

          2. Гэр бүл тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 06 сарын 27-нд төрсөн М.Алтанцэцэг, 2008 оны 01 сарын 25-нд төрсөн А.Алтангэрэл, 2009 оны 11 сарын 09-нд төрсөн А.Азжаргал нарыг эх Г.Мөнхцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар М.Алтанцэцэг, А.Алтангэрэл, А.Азжаргал нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Ариунболдоор тэжээн тэтгүүлсүгэй.

 

          4. Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгө нэхэмжлээгүйг дурдсугай.

 

          5. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх нь үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйг  тус тус тайлбарласугай.

 

          6. . Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэ шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Г.Ариунболдоос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхцэцэгт олгож, 85.880 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

          8. Зохигч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Гэр бүл тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гармаагийн Ариунболд, Ганболдын Мөнхцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

          2. Гэр бүл тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 6 сарын 27-нд төрсөн М.Алтанцэцэг, 2008 оны 01 сарын 25-нд төрсөн А.Алтангэрэл, 2009 оны 11 сарын 09-нд төрсөн А.Азжаргал нарыг эх Г.Мөнхцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар М.Алтанцэцэг, А.Алтангэрэл, А.Азжаргал нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Ариунболдоор тэжээн тэтгүүлсүгэй.

 

          4. Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгө нэхэмжлээгүйг дурдсугай.

 

          5. Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэйг тайлбарласугай.

 

          6. . Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэ шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Г.Ариунболдоос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхцэцэгт олгож, 85.880 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

          8. Зохигч, өмгөөлөгч, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА