| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0040/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/40 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 1936000000036 дугаартай, 178/2019/0040/Э/ индекстэй хэргийг 2019 оны 03 сарын 01-ний өдөр хүлээн авч 2019 оны 03 сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 05 сарын 06-ны өдөр төрсөн, ******* настай, тэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Итайкер ХХК-д жолооч ажилтай ам бүл 1, ганцаараа амьдрах, аминдаа Пруис-11 маркийн автамашин-1-ийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 2000000 төгрөг, ял шийтгэлгүй, Ховд аймгийн Буянт сумын , 4 дүгээр багт оршин суух хаягтай боловч одоо Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн *******- тоотод оршин суух, *******регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:
Шүүгдэгч С.******* нь 2019 оны сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн задгайд оршин суух иргэн Н.*******ын гэрт иргэн Б.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт х үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн цэргийн хотхоны айлын тоотод оршин суух, 1989 оны 03 сарын -ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ид багш ажилтай, ПЗ890303 дугаарын регистртэй / овогт ын *******ын өгсөн... 2019 оны сарын 10-ны өдөр манай нөхөр С.******* бид хоёр 22 цагийн үед С.*******ийн найз Н.*******ын гэрт цагаан сарын цай уухаар очсон. Н.******* архи задалж манай нөхөр тэр 2 архи уусан. 23 цагийн үед С.*******т хандаж “одоо гэртээ харья” гэж хэлтэл Н.******* “манайд хоночих” гэж хэлэхээр нь би гэрлүүгээ харина хонохгүй эсвэл намайг гэрт хүргэж өг гээд нөхрөө дагуулаад найзынх нь гэрээс гараад такси аваад гэртээ ирсэн. С.******* ирсэн такситайгаа Н.*******ын гэрлүү буцаад явсан. Өглөө нь С.******* руу залгахад утсаа авахгүй болохоор нь “би ажилдаа явлаа хүүхдээ хар” гээд мессеж бичээд ахынхаа хүүхдийг хүүхдийнхээ хажууд үлдээчихээд ажил дээрээ ирээд байж байгаад буцаад гэртээ ирэхэд С.******* ирээгүй байсан. Тэгэхлээр нь хүүхдээ аваад Н.*******ын гэрт очиход С.******* согтуу унтаж байсан. Тэгээд би Н.*******ын эхнэрт хандаж “С.*******ийн утас руу олон удаа залгаж байхад чи утсыг нь аваад согтуу унтаж байна гээд хэлчихгүй яасан юм бэ” гэхэд бид нар одоо л босч байна гэхээр нь С.*******ийг сэрээгээд явуулчихгүй, хүүхдээ харах ёстой байсан юм гэхэд манай нөхөр С.******* “чи айлын эхнэр доромжилдог хэн бэ гарч зайл” гэж хэлээд намайг заамдаад татаад байсан. Би зүгээр байж бай гээд болиулах гэтэл нүүр хэсэгт гараараа цохисон. Дахин толгой хэсэгт удаа дараа цохиод Н.******* бид 2-ыг салгаж намайг гэрт авчирсан. Би эмчилгээний зардалд 200000 төгрөг гаргуулж авсан тул одоо нэхэмжлэх зүйл алга ...гэх мэдүүлэг / хэргийн 09-12 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.*******ын гэрчээр өгсөн... 2019 оны сарын 10-ны өдөр манай найз С.******* эхнэрийн хамт манайд цай угаад гарахдаа “эхнэрээ хүргэж өгөөд хүрээд ирье” гээд гараад эргэж орж ирээд бид хоёр 0,75 литрийн архи хувааж уугаад өглөө 5 цаг хүртэл ярилцаж сууж байгаад унтаж амарсан. Өглөө эхнэр нь ирээд хүүхдээ харсангүй гээд маргалдсан. С.******* “хүүхдээ үлдээчихээд явж бай айлд битгий хэрүүл хийгээд бай” гээд гарнаас нь татаад гарах гэтэл Б.******* орон дээр унасан. Унахдаа С.*******ийн хэвлий орчим газар өшиглөсөн. С.******* өшиглүүлсэний дараа Б.*******ыг 2-3 удаа алгадаад авахад Б.******* нүүрийг нь маажсан. Манай эхнэр Э.Энхзаяа бид 2 салгасан. Б.*******ыг гэрт нь хүргэж өгөөд буцаж гэртээ ирсэн. Удалгүй С.******* манайхаас гарч яваад орой 16 цагийн үед манайд хувцсаа аваад хэд хоногоос хот явна гээд урд байдаг эгчийнх нь гэрлүү бид 2 хамт явж байтал замд машинтай хүмүүс ирж зогсоод цагдаа дуудсан...гэх мэдүүлэг/ хэргийн 15 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны сарны 14-ний 63 дугаартай...Б.*******ын биед гэмтэл тогтоогдлоо.
Б.*******ын биед 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийг хамарсан цус хуралт, дээд уруулын дотор талд язарсан шарх, дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүд 2 дугаар зэргийн хөдөлгөөн дээд , доод уруул хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.
Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь тухайн х учралын үед үүссэн байх боломжтой
Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн з тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 23 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн...2019 оны сарны 10-нд гэртээ байж багаад 22 цагийн үед найз Н.*******ын гэрт эхнэр Б.*******ын хамт цагаан сарын цай уухаар очсон. Цай хоол идээд сууж байхад Н.******* архи хийж бид 2-т амсуулсан. Тухайн архинаас би уугаагүй. 23 цагийн үед манай эхнэр “харья” гэж хэлээд бид хоёр Н.*******ын гэрээс гараад гэртээ ирсэн. Тэгээд эхнэрийг гэрт үлдээгээд гэрээс нэг шил архи аваад дахиад дэлгүүрээс нэг шил архи аваад буцаад Н.*******ын гэрт очсон. Н.******* бид 2 нэг шил 0,75-тай “Улаанбаатар” нэртэй архи задалж хувааж уусан. Тэгээд юм яриад сууж байтал өглөөний 06 цаг болоод тэндээ амарсан. Өглөө 09 цаг өнгөрч байхад манай эхнэр Б.******* хүүхэдтэйгээ хамт ирсэн. Б.******* орж ирээд “намайг архи уулаа” гэж айлын гэрт уурлаад байхаар нь би гар гэж хэлээд мөрнөөс нь татаад чирэхэд орон дээр унасан. Тэгэхдээ миний гэдэс рүү өшиглөөд дахиад миний нүүрийг маажихаар нь би гараараа нүүр хэсэгт нь цохисон. Тэгтэл Н.******* ирж бид 2-ыг салгаад манай эхнэрийг гэрт хүргэж өгсөн. Би Н.*******ын гэрт үлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид эм тариа эмчилгээ хийлгэсний 200000 төгрөгний хохирол барагдуулсан...гэх мэдүүлэг з болно.
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл ,/ хх-ийн 55-56-рт/
Хт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч С.******* нь 2019 оны сарын 10-ны орой хамтран амьдрагч Б.******* болон хүүхдийнхээ хамт найз Н.*******ынд цагаан сарын цай уухаар очсон. Хоол цай идэж, шөнө 23 цагийн үед Б.*******ыг хүүхдийнхээ хамт гэрт нь хүргэж өгөөд буцаж найз Н.*******ын гэрт ирж архи ууж тэндээ амарсан. Б.******* нь өглөө босоод нөхөр С.*******ийг “гэртээ ирж хүүхдээ харь “ гэж гар утасанд мессеж илгээгээд ажилдаа явсан боловч гэртээ ирэхгүй байсан тул Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн задгайд оршин суух иргэн Н.*******ын гэрт очиход нөхөр С.******* архи уусан согтуу унтаж байсан тул ...гэртээ очсонгүй, хүүхдээ харсангүй, утсаа авсангүй...гэж маргалдах явцад С.******* нь хамтран амьдрагч Б.*******ын нүүр хэсэгт гараараа цохиж , түүний биед 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийг хамарсан цус хуралт, дээд уруулын дотор талд язарсан шарх, дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүд 2 дугаар зэргийн хөдөлгөөн дээд , доод уруул хэсэгт олон тооны жижиг зулгаралт гэх “ хөнгөн гэмтэл” гэмтэл учруулсан хэргийн бодит байдал, үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.******* нь гэмт х үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан 200000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Иймд шүүгдэгч С.*******ийн 2019 оны сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн задгайд оршин суух иргэн Н.*******ын гэрт хамтран амьдрагч Б.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч С.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт х үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дээрхи гэмт х нь шүүгдэгч нь архи уусны улмаас хамт амьдарч байсан Б.*******ын шаардлагыг эсэргүүцэж, улмаар маргалдсны улмаас үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Шүүгдэгч С.******* нь хохирогчид эм тариа эмчилгээ хийлгэсний 200000 төгрөгний хохирол барагдуулсан, улмаар эвлэрсэн...талаараа хэргийн -31 дүгээр хуудаст яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, хохирогч Б.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.*******ийг хохирогчид хохиролд тооцож 200000 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь анх удаа гэмт х үйлдсэн нь хэргийн 35 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, -аар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.******* нь хохирогч Б.*******д учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч С.******* нь гэмт х үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт х үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт х үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч С.*******ийг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний, дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний 5800000 төгрөгний үнэ бүхий 18-43 ХОА улсын дугаартай Пруис-11 маркийн автомашин битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 25-ны өдрийн 5/23 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр хлэх, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт х үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох саналыг хүлээн зөвшөөрч, эхний сард 200000 төгрөг, дараагийн сард нь 260000 төгрөгөөр тооцож хэсэгчилэн төлнө. Дахин гэмт х үйлдэхгүй гэв.
Шүүхээс шүүгдэгч С.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт х үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт х үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******ийг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2019 оны 3 сард 200000 төгрөг, 4 сард 260000 төгрөгөөр тус тус тогтоож, хэсэгчилэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 1936000000036 дугаартай хт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 200000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.*******ийн 5800000 төгрөгний үнэ бүхий 18-43 ХОА улсын дугаартай Пруис-11 маркийн автомашин битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 25-ны өдрийн 5/23 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт х үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан дөрвөн зуун жаран мянган төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2019 оны 03 сард 200000 төгрөг, 4 сард 260000 төгрөгөөр тус тус тогтоож, 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.*******т тайлбарласугай.
5.Эрүүгийн 1936000000036 дугаартай хт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 200000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч С.*******ийн 5800000 төгрөгний үнэ бүхий 18-43 ХОА улсын дугаартай Пруис-11 маркийн автомашин битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 25-ны өдрийн 5/23 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шүүгдэгч С.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА