Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч П.Болормаа,

хохирогч Д.Д ,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б холбогдох эрүүгийн 1906 00352 0218 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 13 хороолол, 24а байрны 56 тоотод иргэн Д.Д Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 572.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Цэрэннадмид гэх найзынд байхад Д  гаднаас орж ирээд архи авч өгсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтоод унтсан байсан. Дараа нь шөнийн 12 цагийн үед сэрэхэд Д гийн Хаан банкны карт орон дээр байсан. Би авч гараад мөнгийг нь авсан гэв.

Хохирогч Д.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 сарын 31-ний өглөө Цэрэннадмид гэртээ хүрээд ир гэж хэлэхээр нь очсон. Гэрт нь очиход Д  хамт байсан. Тэр хоёр өмнөх орой архи хэрэглэсэн байдалтай биеийн байдал нь тааруу, шартсан байдалтай байсан. Би шарталтай байсан болохоор нь 3 шил архи дэлгүүрээс авч өгсөн.  Дараагаар гурвуулаа архиа хувааж уугаад сууж байхад үдээс хойш миний дансанд 1.000.000 гаран төгрөг буюу цалин орсон. Дансанд орсон мөнгөнөөсөө 500.000 төгрөгийг ажлынхаа хүнд өгөх ёстой байсан. Дансандааа 500.000 гаруй төгрөг үлдээгээд үлдсэн мөнгөө эхнэрийнхээ данс руу шилжүүлсэн. Үлдсэн 500.000 төгрөгийг хүний данс руу шилжүүлэх гэж байсан боловч утасны цэнэг дуусаад утас унтарсан. Би картаа өмнө нь Батмөнхөд өгөөд 3 шил архи авахуулсан. Дараагаар Цэрэннадмид гарч хоолны материал авч орж ирээд надад картыг өгч халаасандаа хийгээд унтсан. Гэнэт шөнө 12 цагийн үед сэрээд хартал миний карт алга болсон байсан. Батмөнх мөн байхгүй байсан. Хаан банкны лавлахаас асуухад бүх мөнгө нь байхгүй гүйлгээ хийж авсан байна гэж мэдээллэсэн. Батмөнхийг 3 хоног хүлээсэн. Гэвч Батмөнх ирээгүй. Мөнгө авах хүн мөнгөө авахаар нэхээд надад өөр арга байхгүй байсан болохоор цагдаад хандсан. Батмөнхөөс нийт 580.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч П.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би Айдаагийн гэрт явж очсон. Ингээд бид хоёр байж байхад бас нэг нутгийн найз Д  ирсэн ба бид гурав нийлж байгаад архи уусан. Бид гурав архи уугаад байж байтал Д  надад өөрийн эзэмшлийн Хаан банкны виза картаа өгч хэд хэдэн удаа дэлгүүр лүү гаргаж архи авчируулсан. Шөнө харанхуй болчихсон байхад Айдаа “хоёулаа манай эгчийнх рүү хамт явчихаад ирье” гэхээр нь би зөвшөөрөөд хамт гарах гэж байхад Д.Д банкны карт нь буйдан дээр уначихсан байж байхаар нь би картыг нь аваад гарсан. Ингээд би гараад нилээн согтчихсон нэг АТМ-ийн урд 100.000 төгрөг аваад зогсож байсан. Айдаа эгчийнх рүүгээ яваад орсон. Би Айдааг хүлээж байх зуураа дэлгүүрээс нэг шил жижиг архи авч уусан ба уг уусан архиндаа согтоод нэг хэсэг болсон явдлаа санахгүй байгаа ба нэг АТМ-ээс 250.000 төгрөг авч байсан мөн пиво авч байснаа санаад байгаа юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-31 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн орчим би өөрийн найз Цэрэннадмидийн гэрт Батмөнхөд Хаан банкны картаа өгч, нууц дугаарыг нь хэлж явуулаад архи авахуулж бид гурав уусан. 15 цагийн орчимд дансанд 1.300.000 төгрөгийн цалин орсон. Би мобайль банкаар өөрийн эхнэр Дашдаваагийн данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. 17 цаг өнгөрч байхад Цэрэннадмид явсан ба Батмөнх бид хоёр үлдээд үлдсэн архийг ууж байхад би тасарсан байсан. Би 22 цагийн орчимд сэргэтэл миний өмдний зүүн урд талын халаасанд байсан Хаан банкны виза карт байхгүй, Батмөнх байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-11 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр миний Хаан банкны данс руу цалин гэж 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Би нөхрөөсөө үлдэгдэл 600.000 төгрөгөө яах гэж байгаа юм гэж асуухад хүний цалин байгаа юм би өгөх хэрэгтэй гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш дахин холбогдоогүй ба манай нөхөр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ ирсэн ба ирэхдээ надад картнаасаа мөнгөө алдчихлаа, Батмөнх миний картыг хулгайлчихсан юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/,

Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 6 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 13 хороолол, 24а байрны 56 тоотод иргэн Д.Д Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 572.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч П.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би Айдаагийн гэрт явж очсон. Ингээд бид хоёр байж байхад бас нэг нутгийн найз Д  ирсэн ба бид гурав нийлж байгаад архи уусан. Бид гурав архи уугаад байж байтал Д  надад өөрийн эзэмшлийн Хаан банкны виза картаа өгч хэд хэдэн удаа дэлгүүр лүү гаргаж архи авчруулсан. Шөнө харанхуй болчихсон байхад Айдаа “хоёулаа манай эгчийнх рүү хамт явчихаад ирье” гэхээр нь би зөвшөөрөөд хамт гарах гэж байхад Д.Д банкны карт нь буйдан дээр уначихсан байж байхаар нь би картыг нь аваад гарсан. Ингээд би гараад нилээн согтчихсон нэг АТМ-ийн урд 100.000 төгрөг аваад зогсож байсан. Айдаа эгчийнх рүүгээ яваад орсон. Би Айдааг хүлээж байх зуураа дэлгүүрээс нэг шил жижиг архи авч уусан ба уг уусан архиндаа согтоод нэг хэсэг болсон явдлаа санахгүй байгаа ба нэг АТМ-ээс 250.000 төгрөг авч байсан мөн пиво авч байснаа санаад байгаа юм...” гэх,

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн орчим би өөрийн найз Цэрэннадмидийн гэрт Батмөнхөд Хаан банкны картаа өгч, нууц дугаарыг нь хэлж явуулаад архи авахуулж бид гурав уусан..., 15 цагийн орчимд дансанд 1.300.000 төгрөгийн цалин орсон. Би мобайль банкаар өөрийн эхнэр Дашдаваагийн данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. 17 цаг өнгөрч байхад Цэрэннадмид явсан ба Батмөнх бид хоёр үлдээд үлдсэн архийг ууж байхад би тасарсан байсан..., сэргэтэл миний өмдний зүүн урд талын халаасанд байсан Хаан банкны виза карт байхгүй, Батмөнх байхгүй байсан...” гэх,

Гэрч Ц.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр миний Хаан банкны данс руу цалин гэж 700.000 төгрөгийг шилжүүлсэн..., үлдэгдэл 600.000 төгрөгөө яах гэж байгаа юм гэж асуухад хүний цалин байгаа юм би өгөх хэрэгтэй гэж хэлээд утсаа салгасан..., 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ ирсэн ба ирэхдээ надад картнаасаа мөнгөө алдчихлаа, Батмөнх миний картыг хулгайлчихсан юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэгүүд,

Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 6 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

П.Б үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

П.Б “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Б үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

П.Б эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд иргэний хуульд зааснаар П.Батмөнхөөс 572.800 төгрөг гаргуулж, хохирогч Д.Д д олгож шийдвэрлэлээ. Харин хохирогчоос банкны карт захиалах 5000 төгрөг, мобикомын сим карт сэргээх 3000 төгрөг нийт 8000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Б ийн цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.