| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2019/0012/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/14 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/14
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овгийн Ц.Б-т холбогдох эрүүгийн 1827000000094 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ............тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Б овгийн Ц.Б /РД:...........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ц.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах Орхон голын гүүрний доод хэсэг буюу “Ухны гацаа” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загас барьсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй....” гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Б өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө өөрийн төрсөн ах М, М-ын ахын найз Б буюу Б нарын хамт гурвуул гарч Хархорин суманд 11 цагийн орчимд ирсэн. Тэгээд шууд Орхон гол дээр очиж загас барьсан. Би гурван загас барьсан. Б, М ах бид гурав тус тусдаа загасны уураг дэгээтэй явсан. Б нэг загас барьсан. Харин миний ах М хоёр загас барьсан. Уг загаснуудыг нэрийг нь би мэднэ 2 налим нөгөө дөрөв загасыг Зэвэг загас гэж нэрлэдэг.. гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Байгаль орчин, аялал жуулчлалын яам Орхоны хөндий байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчаар 2015 оноос эхэлж ажилласан. Би одоогоор Хархорин сумын Орхон баг хариуцсан хамгаалагчаар ажиллаж байгаа тул манай байгууллагын захиргаанаас намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон. Тусгай хамгаалалттай газар нутаг мөн болон Монгол Улсын Их хурлын 1996 оны 43 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна гэсэн байдаг. Манай байгууллагын төрийн санд Ц.Б 47 000 төгрөг, Ц.М 30 000 Л.Б 17 000 гэж нийт 94 000 төгрөг тушаасан надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-43 дугаар хуудас/,
Гэрч Н.Х-ы Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн оройн эргүүлийн томилгоотой байсан. Тэгээд жижүүрийн офицер болон ёс журмын эргүүл нараас үүрэг чиглэл авч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон голын гүүрний хойд хэсэгт автомашинуудыг зогсоож шалгаж байхдаа гүүрний доод талаас гарч ирсэн ......... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэгэслийг зогсоож шалгасан. Тухайн автомашин дотор жолоочоос гадна 2 хүн нийт 3 хүн явж байсан бөгөөд тухайн үед Хархорин сумын Орхон голын гүүрний баруун хэсэг голын хойд талаас загас барьсан гэж надад хэлсэн. Иймд илтгэх хуудас бичиж ёс журмын эргүүлд танилцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Шинжээч Ц.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ленок буюу зэвгэ, налим буюу гутаар хоёр загас нь ховор болон нэн ховор амьтанд ордоггүй/ гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар хуудас/,
Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай “...Зэвгэ 17 000 төгрөг, гутаар 13 000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1, 2 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Ц.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах Орхон голын гүүрний доод хэсэг буюу “Ухны гацаа” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загас барьсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-43 дугаар хуудас, гэрч Н.Хы Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/, Шинжээч Ц.Батгэрэлийн Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар хуудас/, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Б-ийг улсын тусгай хамгаалалттай нутагт зохих зөвшөөрөлгүйгээр загас барьсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн загасны уураг 1 ширхэг, 3 ширхэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ц.Б-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг. Дээрхи нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц.Б-ийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн загасны уураг 1 ширхэг, 3 ширхэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА