Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н холбогдох эрүүгийн 1906 00695 0342 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Н

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бидний” дэлгүүрийн орчим иргэн Г.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр хоорондоо үл ойлголцож маргалдсанаас болж цохисон явдал болсон гэв.

Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.01.19-ний өдөр би 8 цагт Нарантуул зах дээр бараагаа гаргачихаад хоёр найзын хамт гэртээ архи, пиво хувааж уусан. Тэгээд 12 цагийн орчим манай хоёр найз явахаар болоод би хамт гарсан. Орой дэлгүүр ортол 2 цагдаа ирээд бариад авсан. Би бол юу ч санахгүй байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-34 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.01.19-ний өдөр Наранболд гэх залуутай ямар ч маргаж байсан асуудал байхгүй. Дорнод архины талаар ярьж байсан яриаг миний Дорнодыг жижиг гэж хэллээ гээд над руу уурлаж хоолой боож, хана руу шахаад цохиход нүүр дагаад цус урссан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн шинжээчийн ¹1522 дүгнэлтэд “Г.Б биед үзлэгээр зүүн хөмсөгний няцарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимын салтын цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бидний дэлгүүрийн орчим иргэн Г.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.01.19-ний өдөр би 8 цагт Нарантуул зах дээр бараагаа гаргачихаад хоёр найзын хамт гэртээ архи, пиво хувааж уусан. Тэгээд 12 цагийн орчим манай хоёр найз явахаар болоод би хамт гарсан. Орой дэлгүүр ортол 2 цагдаа ирээд бариад авсан. Би бол юу ч санахгүй байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-34 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.01.19-ний өдөр Наранболд гэх залуутай ямар ч маргаж байсан асуудал байхгүй. Дорнод архины талаар ярьж байсан яриаг миний Дорнодыг жижиг гэж хэллээ гээд над руу уурлаж хоолой боож хана руу шахаад цохиход нүүр дагаад цус урссан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн шинжээчийн ¹1522 дүгнэлт “Г.Б биед үзлэгээр зүүн хөмсөгний няцарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимын салтын цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” /хэргийн 24 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Д.Н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Г.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Н “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Н үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Н эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.