Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багт байрлах Холбооны газрын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 25-01 тоотод оршин суух Монгол овгийн Доржийн Насан-Очирт /РД:АЮ70101675/ холбогдох 57.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Насан-Очир нь 2014 оны 10 сараас 2015 оны 10 сарыг дуусталх хугацаанд Катв ашигласны төлбөр 57.200 төгрөгийг удаан хугацаагаар төлөөгүй учир хуулийн дагуу барагдуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Д.Насан-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Насан-Очир миний бие нь Архангай аймгийн Холбооны газрын нэхэмжилсэн 57.200 төгрөгийг 2016 оны 06 сарын 02-ны дотор төлж барагдуулна. 57.200 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Холбооны газрын хэрэглэгч Д.Насан-Очирын 57.200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 06 сарын 2-ны дотор төлөхөөр тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газар нь хариуцагч Д.Насан-Очироос катв ашигласны төлбөр 57.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Насан-Очир нь  нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газрын нэхэмжилсэн 57.200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбараа гаргажээ.

 Хариуцагч Д.Насан-Очир нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Архангай аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй, Д.Насан-Очирт холбогдох 57.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 25-01 тоотод оршин суух Д.Насан-Очирын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 2.275 төгрөг, хариуцагч Д.Насан-Очироос 2.275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газарт олгосугай.

3. Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА