| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0254/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2019-01-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Даваасүрэн |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 10
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч М.Энхбаатар Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Бямбажавд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18310003270252 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 30-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 141 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1995 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн шүүхийн 147 дугаартай таслах шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 02 сар 22 хоногийн өмнө тэнсэн суллагдсан. 2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймаг дахь сум дундын шүүхээс 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Шангас овогт Басангийн Бямбажав /РД:ОИ-68033031/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Бямбажав нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 2018 оны 09 дүгээр сарын 23- нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 139 тоотод оршин суух хохирогч Ц.Халтарын хашаанд байсан үхэрнээс цагаан эрээн зүсмийн эвэргүй, мухар, шүдлэн насны 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Бямбажав нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 2018 оны 09 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 139 тоотод оршин суух хохирогч Ц.Халтарын хашаанд байсан үхэрнээс цагаан эрээн зүсмийн эвэргүй, мухар, шүдлэн насны 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Бямбажав гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Бямбажавын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 22 ноос 23 нд шилжих шөнө хөрш айл Ц.Халтарын хашаанаас үхэр хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг Хохирогч Ц.Халтарын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө өөрийн үхрүүдийг гэрээс хойш Шорон ам гэх газар руу бэлчээрт гаргасан юм. Манай эхнэр хүүхэд 2 үхрүүдээ орой бүртгэж оруулдаг юм. Энэ байдлаар тухай шөнө мөн бүртгээд хашаандаа оруулж байсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай эхнэр над руу утсаар яриад “манай цагаан эрээн зүсмийн шүдлэн үхэр алга болсон байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9- 10 дугаар тал/ Гэрч Л.Лхагвагийн 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай үхрүүд орой 19 цагийн үед буюу бүрэнхий болж байхад ирсэн ба үхрүүдээ бүртгэхэд бүгд бүрэн байсан юм. Ингээд нөхөр Ц.Халтар бид 2 үхрүүдээ хашаандаа оруулж услаад хэвтэж хонодог хашаанд нь оруулсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө босоод үхрээ саахаар бүртгэхэд манай хашаанд байсан үхрүүд дотроос мухар цагаан эрээн зүсмийн шүдлэн настай эр үхэр алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/ Гэрч Г.Гантүшигийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний үед шиг санагдаж байна. Яг хугацааг нь санахгүй байна. Б.Бямбажав нь утсаар яриад “мөнгөнийхөө оронд үхрийн мах ирээд ав” гэхээр нь би Б.Бямбажавын гэрт очиход гэрийнхээ хашаанд байдаг зоорь руугаа дагуулж ороод тэдний зооринд хаа, гуяаар нь салгаж жижиглэж тавьсан мах байсан. Уг үхрийн махнаас Б.Бямбажав нь надад мөнгөндөө мах өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/ “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ/118-123 дугаартай үнэлгээний “... Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 10 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 1.120.000 төгрөгөөр тогтоов. ...” гэх дүгнэлт /хх-ийн 30-32 дугаар тал/ Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дугаар тал/ Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 5 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 13-14, 53-54 дүгээр тал/ Мал тоолуулсан тодорхойлолт /хх-ийн 15 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 33-34 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 38-39 дүгээр тал/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-47 дугаар тал/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/ Зорилтод өрхийн судалгаа /хх-ийн 55-56 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ Таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 60-66 дугаар тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 69-70 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Бямбажав нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 139 тоотод оршин суух хохирогч Ц.Халтарын хашаанд байсан үхэрнээс цагаан эрээн зүсмийн эвэргүй, мухар, шүдлэн насны 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Бямбажавын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Бямбажавын гэмт үйлдлийн улмаас бусдад 1.120.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Халтарын өмчлөлийн цагаан эрээн зүсмийн эвэргүй, мухар шүдлэн үхэр алдагдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Халтарын шүүгдэгч Б.Бямбажавын зүгээс хохирлыг 100 хувь барагдуулсан нь үнэн гэсэн тодорхойлолт ирүүлсэнд үндэслэн шүүгдэгч Б.Бямбажавын бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээ хүрээнд 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Б.Бямбажавын энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан Б.Бямбажавын цагдан хоригдсон 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагтай дүйцүүлж нийт цагдан хоригдсон 10 хоногийг 80 цагаар тооцож, түүнд оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 280 цагаар тогтоов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Бямбажав нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн иштэй, ажлын хэсэг нь 16 см, ишний урт нь 10.5 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Шангас овогт Басангийн Бямбажавыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Шангас овогт Басангийн Бямбажавт 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Б.Бямбажавын энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан Б.Бямбажавын цагдан хоригдсон 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагтай дүйцүүлж нийт цагдан хоригдсон 10 хоногийг 80 цагаар тооцож, түүнд оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 280 цагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 1,2-д зааснаар ялтан Б.Бямбажавт оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Бямбажав нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Ялтан Б.Бямбажав нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн иштэй, ажлын хэсэг нь 16 см, ишний урт нь 10.5 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 9.Ялтан Б.Бямбажавт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ