Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01713

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01713

 

 

Ч.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 183/ШШ2023/02074 дугаар шийдвэртэй,

Ч.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох, ******* ******* ХХК нарт холбогдох,

******* ******* ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоол,

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал,

хурлаар хэлэлцсэн асуудал,

мөн өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, компанийн тамга, гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, Х.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ******* нива ХХК-ийн өмгөөлөгч С.******* ирснийг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Ч.******* компанийн энгийн хувьцааны 40 хувийг эзэмшигч, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Б.******* нь ******* ******* ХХК-ийн энгийн хувьцааны 60 хувийг эзэмшдэг.

Манай компани ....... дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэр ******* ******* 3,3 га газрыг эзэмшдэг. Б ******* бид хоёр тус газар дээр хамтран барилга барьж олсон орлогоо хуваах зорилготой байсан.

1.2. Гэтэл Б.******* нь надад хэлэлгүй гарын үсэг хуурамчаар үйлдэж 2013 онд тус газрыг "-" XXK-ний нэр дээр шилжүүлж барилга бариулж эхэлсэн. Энэ асуудлыг хожим нь олж мэдээд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган явж байх хооронд надад мэдэгдэхгүйгээр 2016 оны 04 сарын 15-ны хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Ч. гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар томилж, намайг чөлөөлсөн байсан.

Б.*******гийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаж байсан учраас хувьцаа эзэмшигчдийн болон гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг прокурорын газраас хориглосон. Нэгэнт холбогдох прокурорын тогтоолоор хориглосон байсан учир эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл миний бие гомдол гаргаагүй.

Гэтэл Б.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоод байна.

 

1.3. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар бол хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргах тохиолдолд нөгөө талдаа хурлаар хэлэлцэх асуудал, хэзээ, хаана, болох талаар мэдэгдэх үүрэгтэй.

Гэтэл надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй ганцаараа шийдвэр гаргаж миний эрхийг зөрчсөн. Компанийн хувьцаа эзэмшигч нар нь компанитай холбоотой аливаа шийдвэрийг гаргах тохиолдолд мэдэгдэх, ээлжит бус хурал хуралдуулахад нөгөө талдаа мэдэгдэх, санал авах зэрэг үүрэгтэй. Гэтэл хариуцагч Б.******* нь энэ бүгдийг зөрчиж, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг миний санал хүсэлтийг сонсохгүй өөрчилсөнд гомдолтой. Б.******* нь ******* ******* ХХК-ний хувьцаа эзэмшигч байтал компаниас хулгай хийж газрыг өөрийн төрсөн хүүгийн " " ХХК-ний нэр дээр шилжүүлж, бичиг баримт хуурамчаар үйлдсэн. Хууль бусаар томилогдсон гүйцэтгэх захирал нь компанийн нэрийн өмнөөс хууль бус үйл ажиллагаа явуулж байна.

2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар Ч.ыг томилсон бүртгэлийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1254 дүгээр тушаалаар хүчингүй болгосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр хуульд нийцсэн гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоол нь одоогоор ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй боловч уг тогтоолоор гаргасан шийдвэр нь Компанийн тухай хуульд нийцэх, хувьцаа эзэмшигч Ч.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэргүй, эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой тул уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ч.ыг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 тоот тогтоолоор томилсон байна. Уг тогтоолыг холбоотой Захиргааны хэргийн шүүхийн гурван шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 163 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт ...******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурал, уг хурлаар хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэр нь Компанийн тухай хуульд нийцсэн эсэх, хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй, уг асуудлаар хувьцаа эзэмшигч Ч.******* Иргэний хэргийн шүүхэд хандаж, гомдол нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж тодорхойлсон юм. Б.******* нь 2015 оны 02 дугаар сарын 16-ний өдөр төдийгүй, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ээлжит бус хурал хуралдуулахыг Компанийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хуралдуулаагүй, хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн тул тус тус хүчингүй болгож, компанийн тамга тэмдгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. "******* *******" ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02-р сарын 05-ны өдрийн 110 тоот шийдвэрээр хүчингүй болгосон.

Энэ шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигч Б.******* нь Компанийн тухай хуулийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал шаардлагыг Ч.*******д хүргүүлж хариуг авч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хийсэн.

Үүнээс хойш УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт шинээр томилогдсон захирлыг бүртгүүлэхийн тулд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.*******г "******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөх нэхэмжлэлийг гаргаж анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 181/ШШ2018/01251 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны 1756 тоот магадлал, Монгол улс Дээд шүүхийн хяналтын шатны 2018 оны 12 дугаар сарын 17-ны 001/ХТ2018/011874 тоот тогтоол гарсан.

Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг гүйцэтгэх захирлыг бүртгүүлэхээр нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 128/ШШ2019/0033 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2019 оны 03 дугаар сарны 20-ны өдрийн 221/МА2019/0166 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 20-ны 163 тоот тогтоолоор эцэслэгдэн шийдвэрлэгдэж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын бүртгэлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар албан бүртгүүлсэн болно.

2.2. Нэхэмжлэл гаргасан Ч.******* нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг мэдсээр байж нэхэмжлэл гаргаад байгаа нь манай компанийн үйл ажиллагаанд саад учруулж Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэмт хэрэг нь нотлогдох баримтаар хөдөлшгүй тогтоогдоод ирэнгүүт шүүхийн байгууллагыг ашиглаж цаг хугацаа хожих гэсэн зальт арга гэж үзэж байна. Иймд Ч.*******гийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

3.1. "******* *******" ХХК-н 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02-р сарын 05-ны өдрийн 110 тоот шийдвэрээр хүчингүй болгосон.

Энэ шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигч Б.******* нь Компанийн тухай хуулийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал шаардлагыг Ч.*******д хүргүүлж хариуг авч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хийсэн. Үүнээс хойш УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт шинээр томилогдсон захирлыг бүртгүүлэхийн тулд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.*******г "******* *******" ХХК-н гүйцэтгэх захирлаас чөлөөлөх нэхэмжлэлийг гаргаж анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 181/ШШ2018/01251 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны 1756 тоот магадлал, Монгол улс Дээд шүүхийн Хяналтын шатны 2018 оны 12 дугаар сарын 17-ны 001/ХТ2018/011874 тоот тогтоол гарсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны 2019 оны 03 дугаар сарны 20-ны өдрийн 221/МА2019/0166 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 20-ны 163 тоот тогтоолоор эцэслэгдэн шийдвэрлэгдэж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын бүртгэлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар албан бүртгүүлсэн болно. Иймд Ч.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоол, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал, хурлаар хэлэлцсэн асуудал, мөн өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, компанийн тамга, гэрчилгээг ******* ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.******* болон ******* ******* ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 210 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга

4.1. ******* ******* ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй байхад шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй

Дээрх 2015 оны 01 тоот тогтоол нь гүйцэтгэх захирлыг чөлөөлж, Ч.ыг томилохоор гарсан тогтоол бөгөөд тогтоолын дагуу бүртгэл хийлгэсэн боловч түүний үндсэн дээр хийсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 1254 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг даргын тушаалтай ******* ******* ХХК- ийн зүгээс маргаж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно, үүнээс үзэхэд уг тогтоол эрх зүйн үр дагавар үүсгээгүй, Ч. захирлаар бүртгэгдсэн бүртгэл хүчингүй болж, Ч.******* тухайн үед буцаад захирлаар бүртгэлтэй эрх нь сэргэж үлдсэн болно. Шүүх иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоодог болохоос эрх зүйн үйлчлэлгүй болсон, үр дагавар үүсгээгүй асуудлаар шийдвэр гаргах ёсгүй юм.

4.2. ******* ******* ХХК-ийн 2016 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал, хурлаар хэлэлцсэн асуудал, мөн өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоол нь хууль ёсны болсон. Дээрх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон хурлаас гарсан 16/02 тоот тогтоол нь бүхэлдээ Компанийн тухай хуулийн 59 дугаар зүйл, 69 дүгээр зүйлд тус тус заасны дагуу санал шаардлага гарч, хурлын зарыг хүргэж, сонинд нийтэлж, хурлын ирц квот, шийдвэр гаргалт, хурлын шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын хувьд маргаан гараагүй бөгөөд тэр ч үүднээс энэ олон жил Ч.******* маргаан гаргаж байгаагүй, харин гэнэт шийдвэр гүйцэтгэл дээр өр төлбөртэй, эрэн сурвалжлагдахаар түүнээс зайлсхийхийн тулд хожим маргаж байна.

Б.******* нь 60 хувийн хувьцаа эзэмшигчдийн хувьд тухайн үед гүйцэтгэх захирал байсан Ч.*******д санал шаардлага хүргүүлсэн боловч түүний хариу нь Компанийн тухай Хуулийн 61.5 дахь хэсэгт заасан 2 үндэслэлд огт хамааралгүй байсан учир тэрээр хурлаа хуулийн дагуу зохих ёсоор шаардлага хангуулан хуралдаж тогтоол гаргасан болно.

Хэрэв тухайн хурлаас гарсан шийдвэрийн талаар гомдолтой байгаа бол Ч.******* нь Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаагаа буцаан худалдахаар шаардах ёстой болохоос ийнхүү хүчингүй болгуулахаар маргах ёсгүй юм.

4.3. Компанийн тамга, гэрчилгээг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй.

Компанийн гэрчилгээ, тамга /тэмдэг/-ыг хэн нэг хувьцаа эзэмшигч, хувь иргэн өөртөө хадгалах ёсгүй юм. ******* ******* ХХК-ийн хуулийн этгээд учир тус компанийн гэрчилгээ, тамгыг компани байрлан, үндсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа оффис дээр хадгалж, шаардлагатай санхүү тооцоо, бичиг баримт гаргахад, төрийн байгууллкомагад тайлан хүргүүлэхэд ашиглагдаж ёстой болохоос өнгөрсөн хугацаанд компанийн нэг ч тайланг гаргаж байгаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж байгаагүй Ч.******* гэгч хүнд гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаар байна.

Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт компани өөртөө компанийн үндсэн үйл ажиллагааны бичиг баримтуудыг хадгалах талаар хуульчлан зохицуулсан байдаг. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмын хувийн хуулийн этгээдийн тэмдгийн хяналтын дугаарыг тухайн байгууллагад үйл ажиллагаанд нь зориулан олгож байгаа болохоос хэн нэг захирал, эсхүл маргаантай ажлаа хийдэггүй хувьцаа эзэмшигчид олгодоггүй болно. Энэ тухай анхан шатны шүүх дээр хариуцагч талаас үндэслэлээ тайлбарласаар байхад хэрэглэх ёстой хууль, журмын заалтыг шүүхээс хэрэглээгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас 2009 онд О.******* нь 60 хувийн хувьцаа эзэмшигч болсон гэж гомдолдоо дурдсан. Тухайн үед 60 хувийн хувьцаа эзэмшигч болохдоо хэрэгт авагдсан хөрөнгө оруулалтын гэрээнд О.******* нь тамга ,тэмдэг, гэрчилгээг авна гэж тохиролцсон учраас 60 хувийн хувьцаа эзэмшигч О.******* нь тамга, тэмдэг, гэрчилгээг өөртөө авсан. 2013, 2014 онд О.******* нь тамга, тэмдгийг хууль бусаар ашиглаж, компанийн нэр дээрх зайсанд байрлалтай 3,3 га газрыг өөрийн хүүхдийн нэр дээрх компанид шилжүүлсэн. Энэ талаар Цагдаагийн газраас 10 жилийн хугацаанд шалгалт явуулсан. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот шийдвэрийг эрх зүйн үр дагаваргүй, шүүхээс хүчингүй болгосон талаар гомдолдоо дурдсан. Захиргааны шүүх 2015 оны 02 дугаар сард шийдвэр гаргаад улсын бүртгэлд бүртгүүлье гэхэд бүртгэхээс татгалзсан улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгсөн. 2015 онд хууль бус шийдвэр гаргасан, 2016 онд дахин хууль бус шийдвэр гаргасан байдаг. 2016 оны 16/02 тоот шийдвэрийг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл, 69 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэдэг. Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулъя гэдэг санал шаардлага гаргахдаа нөхцөлөө хангаагүй. 03 сард хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах талаар зар хүргүүлсэн гэдэг. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг уг хуульд заасны дагуу хүргүүлнэ гэж заасан байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ямар шийдвэр гарах түүний төслийг хавсаргана гэж заасан. 2023 оны 03 дугаар сарын хурлын мэдэгдэлд төслийг хавсаргаагүй. 2016 оны 02 дугаар сарын 17-ны санал шаардлагад Ч.******* хариу өгсөн мэдэгдэл нь шийдвэр биш гэдэг. Ч.*******д тамга, тэмдэг байхгүй учраас тамга тэмдэгтэй хариу хүргүүлэх боломжгүй. Тамга, тэмдэг нь гүйцэтгэх захиралд байх ёстой.

Мөн 2018 онд анхан шатны шүүхээс шийдвэр гарсан. Үүнд Ч.******* компанийн хувьцаа эзэмшигчийн хурлыг хуралдуулахаас бусад эрх хэмжээг эдэлж болохгүй гэсэн байдаг. Хувьцаа эзэмшигчийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргахын тулд Ч.******* тамга, тэмдэгтэй байж шийдвэрийг гаргах ёстой. 2018 оны шүүхийн шийдвэрийн биелүүлэхийн тулд тамга зайлшгүй хэрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

5.1. Хариуцагч гомдолдоо дурдсанаар хувьцаа эзэмшигчийн хурлаас 50+1 саналаар шийдвэр гарах ёстой гэх боловч 2016 оны 02 дугаар сарын 16, 04 дүгээр сарын 22, 08 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрүүд дангаараа гарсан. О.*******г ирсэн, ирээгүй нь хамаагүй гэдэг байдлаар хандсан. О.******* эхлээд эрүүгийн журмаар шийдэгдэх хэргийг шийдвэлэсний дараа хурлуудаа хийе гэдэг байр суурьтай байсан тул тухайн хурлуудаас татгалзсан. 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг саналын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 1251 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргасан. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн саналын дагуу татгалзсан саналыг Ч.******* явуулж байхад хувьцаа эзэмшигч О.******* шүүхэд гомдол гаргаагүй. Өөрөө дангаараа маргаан бүхий шийдвэрийг гаргасан гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.*******, ******* нева ХХК нарт холбогдуулан тус компанийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчингүй болгуулах,

******* нева ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал, хурлаар хэлэлцсэн асуудал,

Мөн өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчингүй болгуулах, компанийн тамга, гэрчилгээг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ./1хх 1, 27/

 

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.а. Ч.*******, Б.******* нарын хооронд 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б.******* нь 400,000 ам.долларыг 2007 оны 11 дүгээр сард шилжүүлэн өгсөн болохыг дурдаж, оруулсан уг хөрөнгийн хэмжээгээр *******-******* ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.******* эзэмших, 40 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч Ч.******* эзэмших эрхтэй болохыг харилцан тохиролцож, талууд уг эрхээ улсын бүртгэлд бүртгүүлжээ./1хх 177-178/

Улмаар Ч.******* нь *******-******* ХХК-ийн нийт хувьцааны 40 хувийн хувьцаа эзэмшигч, Б.******* 60 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна. /1хх 6-9, 177-178/

2.б. Хариуцагч Б.*******гээс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлагыг хувьцаа эзэмшигч Ч.*******д хүргүүлсэн, хувьцаа эзэмшигч Ч.*******гээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ээлжит бус хурал хуралдуулах тухай саналд татгалзсан хариу өгчээ.

Зохигч тухайн асуудлаар шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/1251 дугаар шийдвэрээр хувьцаа эзэмшигч Б.*******гийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.*******д даалгаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагджээ. /1хх 69-87/

2.в. Мөн дээрх маргаанаас өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.******* нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлагыг хувьцаа эзэмшигч Ч.*******д хүргүүлсэн, хувьцаа эзэмшигч Ч.*******гээс 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр ээлжит бус хурал хуралдуулах тухай саналд татгалзсан хариу хүргүүлж байгаагаа бичгээр мэдэгдсэн баримт авагдсан. /1-р хх 201-20/ /хуудасны дугаар бүрэн тавих

Хувьцаа эзэмшигч Б.******* нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *******- ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг бие даан гаргаж, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас Ч.*******г чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ч.ыг томилон компанийн дүрмийн дагуу гэрээ байгуулан ажиллуулахаар шийдвэрлэсэн, компанитай холбогдох утсыг 99...... болгон өөрчилж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өөрчлөлтийг бүртгүүлэхийг гүйцэтгэх захирал Ч.д үүрэг болгон шийдвэрлэсэн баримт авагдсан./хх 179 / Анхан шатны шүүхээс ..хувьцаа эзэмшигч Б.*******гийн гаргасан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлагад гүйцэтгэх захирал Ч.******* нь хуульд заасан хугацааны дотор татгалзсан шийдвэр гаргасан байхад хариуцагч Б.******* нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.6 дахь хэсэгт заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно гэж зааснаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, эсхүл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 181/ШШ2018/1251 дугаар хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх хуульд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх боломжтой атал хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шийдвэрийг бие даан гаргасан нь хуульд нийцэхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

2.г. "******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүртгэлтэй холбоотой маргаан Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн тухайд талууд маргаангүй байна.

 

3. Зохигч тус компанийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчингүй болгох эсэх,

******* нева ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит бус хурал, хурлаар хэлэлцсэн асуудал, мөн өдрийн 16/02 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол эрх зүйн үр дагавар үүсгэх эсэх, компанийн тамга, гэрчилгээг Ч.*******д гаргуулан олгох үндэслэлтэй эсэхэд маргаж байна./хх 82-86/

3.а. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, талуудын хоорондын эрх зүйн харилцааг зөв дүгнэсэн гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

3.б. Хэрэгт авагдсан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.*******д даалгаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болох Сүхбаатар дүүргийн Иргэни хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/1251 дугаартай шийдвэрээс үзэхэд түүний эрх хэмжээг тогтоож, уг хүрээнд үүргээ гүйцэтгэхийг даалгасан агуулгатай байна./хх 69-87/ Иймд компанийн хэвийн үйл ажиллагааг алдуулсан шийдвэр гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хувьцаа эзэмшигч Б.*******гийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/02 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас Ч.*******г чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ч.ыг томилсон шийдвэр зэрэг нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй логик зөрчлийг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ч.*******д захирлын эрх хэмжээ хадгалагдаж байгаа гэж үзсэн байхад зэрэгцээд Ч.ыг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр хүчин төгөлдөр байх боломжгүй юм. /1хх 69-87/

3.в. Хариуцагч тал ...2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол эрх зүйн үр дагавар үүсгээгүй. ******* ******* ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, шийдвэр гаргасан тул хүчингүй болгох үндэслэлгүй. Компанийн тамга, гэрчилгээг эрх бүхий этгээдээс шаардах эрхгүй гэж маргаж байгаа боловч компанийн хурлыг зарлан хуралдуулсан, гүйцэтгэх удирдлагыг сольсон хууль бус шийдвэрийг эрх зүйн үр дагаваргүй гэж дүгнэх боломжгүй юм. /давхардаад байх шиг байхын Та дахиж хараарай хө/

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.6 дахь хэсэгт нийцсэн.

3.г. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ч.******* нь *******-******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах үүрэгтэй байх тул түүнд компанийн тамга, гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлд нийцнэ.

 

4.Дээрх үндэслэлээр хариуцагч талын .. маргаан бүхий тогтоол, шийдвэрүүд хуульд нийцсэн, эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/02074 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД