Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.О холбогдох эрүүгийн 1806 07901 0392 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.О

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Усан сангийн 1 дүгээр гудамжинд иргэн Н.О тонгорч унагаан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20-21 цагийн орчим манай гэрийн тог тасарсан. Би гараад хартал хашааны эзэн болох Омбоо тогны шийд оролдоод зогсож байсан. Манай нөхөр уг залуутай маргалдтал уг залуу манай нөхрийн хоолойг боож хойш нь түлхсэн. Уг залуу манай нөхрийг тавиад надтай зууралдаж эхэлсэн. Тэр залуутай зууралцаад хэрэлдэж байтал намайг үсдэж доош дарсан. Би түүний эхнэр Батцэцэгтэй хэрэлдээд байж байтал, цаанаас үл таних хар өнгийн хамгаалалтын албаны юм шиг хувцастай 40 гаруй насны 165 см орчим өндөртэй, дунд зэргийн махлаг эрэгтэй хүн гүйж ирээд намайг үгийн зөрүүгүй гарнаас барьж аваад тонгорч унагаасан. Би унахдаа нүүрээрээ зүүн шанаа хэсгээр халцраад унасан. Уг хэрэг маргаан болж байхад миний зүүж явсан 2.6 граммын унждаг, монетон ээмэг алга болчихсон. 7 жилийн өмнө 180.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.О  ах Орхоныг араас нь тэвэрч аваад хойшоо хоёулаа савж унаж байгаа харагдсан. Тэгсэн Орхон газраас босч ирэхдээ миний нүүр шалбарчихлаа гээд босоод ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-25 дугаар хуудас/,

Гэрч Т.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрүүл маргааны үед Оюунбилэгийн ах болох Н.О  нь О  маргалдаж газар унагааж шидсэн гэж хэлсэн. Тэр үед л манай эхнэр Орхон гэмтсэн гэж надад хэлсэн. Би бол өөрөө нүдээр харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч А.Амарбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэрүүл маргаан хийж байгаа хүмүүсийг зохицуулах гэтэл нөгөө айлын эхнэр гэх согтуу эмэгтэй Н.О  руу дайраад, орилж чарлаад, нүүрийг нь самардах гэж оролдсон. Н.О  ах нөгөө согтуу эмэгтэйг доош нь дарж газар унагааж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹11924 дүгнэлтэд “Н.О биед зүүн хацар, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, нэг шүдний сулрал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоохөгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 34 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.О нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Усан сангийн 1 дүгээр гудамжинд иргэн Н.О тонгорч унагаан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20-21 цагийн орчим манай гэрийн тог тасарсан. Би гараад хартал хашааны эзэн болох Омбоо тогны шийд оролдоод зогсож байсан. Манай нөхөр уг залуутай маргалдтал уг залуу манай нөхрийн хоолойг боож хойш нь түлхсэн. Уг залуу манай нөхрийг тавиад надтай зууралдаж эхэлсэн. Тэр залуутай зууралцаад хэрэлдэж байтал намайг үсдэж доош дарсан. Би түүний эхнэр Батцэцэгтэй хэрэлдээд байж байтал, цаанаас үл таних хар өнгийн хамгаалалтын албаны юм шиг хувцастай 40 гаруй насны 165 см орчим өндөртэй, дунд зэргийн махлаг эрэгтэй хүн гүйж ирээд намайг үгийн зөрүүгүй гарнаас барьж аваад тонгорч унагаасан. Би унахдаа нүүрээрээ зүүн шанаа хэсгээр халцраад унасан. Уг хэрэг маргаан болж байхад миний зүүж явсан 2.6 граммын унждаг, монетон ээмэг алга болчихсон. 7 жилийн өмнө 180.000 төгрөгөөр авч байсан...” гэх,

Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.О  ах Орхоныг араас нь тэвэрч аваад хойшоо хоёулаа савж унаж байгаа харагдсан. Тэгсэн Орхон газраас босч ирэхдээ миний нүүр шалбарчихлаа гээд босоод ирсэн...” гэх,

Гэрч Т.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрүүл маргааны үед Оюунбилэгийн ах болох Н.О  нь О  маргалдаж газар унагааж шидсэн гэж хэлсэн. Тэр үед л манай эхнэр Орхон гэмтсэн гэж надад хэлсэн. Би бол өөрөө нүдээр харсан зүйл байхгүй...” гэх,

Гэрч А.Амарбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэрүүл маргаан хийж байгаа хүмүүсийг зохицуулах гэтэл нөгөө айлын эхнэр гэх согтуу эмэгтэй Н.О  руу дайраад, орилж чарлаад, нүүрийг нь самардах гэж оролдсон. Н.О  ах нөгөө согтуу эмэгтэйг доош нь дарж газар унагааж байсан...” гэх мэдүүлэгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹11924 дүгнэлт “Н.Орхон-н биед зүүн хацар, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, нэг шүдний сулрал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөгөн зэрэгт хамаарна” /хэргийн 34 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Ж.Н.О ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Н.О ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ж.Н.О ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ж.Н.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч О нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ж.Н.О ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Н.О ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Н.О т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.