Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2016/00336/И/ |
Дугаар | 357 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, Архангай аймгийн Ус, цаг уурын шинжилгээний албанд сүлжээний техникч ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 7-1а тоотод оршин суух Хулууд овгийн Оросоогийн Алтаншагайгийн /РД:АЭ80091604/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1974 онд төрсөн, Архангай аймгийн Ус, цаг уурын шинжилгээний албанд Цаг уурын хэлтсийн дарга ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 3-р 36 айлын орон сууцны 3-26 тоотод оршин суух Боржгин овгийн Энхтайваны Мягмаржаргалд /РД:АГ74082005/ холбогдох
7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Алтаншагай, хариуцагч Э.Мягмаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Алтаншагай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Мягмаржаргал нь 2015 оны 04 сарын 22-нд 5.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 08 хувийн хүүтэй зээлсэн. Эхний 2 сарын хүүг авсан түүнээс хойш хүүхдийн бие өвдөөд байр зарагдахгүй байна гэх шалтгаанаар хугацааг 2 удаа сунгуулж хүү өгөөгүй. Мөн 1 сая төгрөгийг 2015 оны 11 сарын 24-ний өдөр 7 хувийн хүүтэй, жилийн хугацаатай зээлсэн. Сүүлийн 4, 5 сарын хүүг өгөхгүй намайг хохироож байна. Иймд Э.Мягмаржаргалаас нийт үндсэн мөнгө 6.000.000 төгрөг, түүний хүү 1.740.000 төгрөг, алданги 870.000 төгрөг, нийт 8.610.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Мягмаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Алтаншагайгаас 2015 оны 04 сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Энэ мөнгийг удаахгүй өгнө гэж авсан. 1.000.000 төгрөгийг 2015 оны 11 сарын 24-ний өдөр авсан гэж нэхэмжлэл гаргасан байна. Би энэ 1.000.000 төгрөгийг 2015 оны 11 сарын 24-ний өдөр аваагүй. 5.000.000 төгрөгийг зээлэхдээ бичгэн гэрээ хийж аваагүй. Гэтэл 2016 оны 05 сарын 22-ны орой намайг гэрт байхад орж ирж хуурч мэхэлж энэ 2 гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч О.Алтаншагайд хариуцагч Э.Мягмаржаргал би нийтдээ 1.080.000 төгрөг бэлнээр өгсөн. Иймд хариуцагч Э.Мягмаржаргал би 1 сая төгрөг мөн хүү 1.740.000 төгрөг, алданги 870.000 төгрөгийг өгөх боломжгүй. Үндсэн мөнгө болох 5.000.000 төгрөгөөс бэлнээр өгсөн 1.080.000 төгрөгөө хасуулж 3.920.000 төгрөгийг өгнө гэжээ.
Нэхэмжлэгч О.Алтаншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Мягмаржаргал 2015 оны 4 сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна гэж хэлээд 8 хувийн хүүтэй зээлж авсан. 2 сарын хугацаатай зээлье, манай аав нэг төсөл хөөцөлдөж байгаа төсөл нь бүтчихсэн мөнгө нь ороод ирэхээр чамаас зээлсэн мөнгөө өгчихнө гэж хэлсэн. Надад одоо мөнгө байхгүй танд хүнээс авч өгье гэж хэлээд нөхрийнхөө ахаас авч өгсөн. Тэгээд 5.000.000 төгрөг авсныхаа дараа гэрээнд заасан ёсоор 5 сарын 22-ны өдөр 400.000 төгрөг, 6 сарын 22-ны өдөр 400.000 төгрөг нийт 800.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш надад хүү мөнгө өгөөгүй. Би Мийгаа эгчээ та надаас 5.000.000 төгрөг аваад жил болчихлоо та банкны хүүгээр бодоод 6.000.000 төгрөг болгоод өгчих гэж хэлсэн. Өмнөх 1.000.000 төгрөг бол хамаагүй тэр миний мөнгө учраас дараа хоёулаа учраа олж болно гэж хэлсэн. Зээлсэн 5.000.000 төгрөгийг төлөх хугацааг түр хойшлуулаад өгөөч гэж 2 удаа надаас гуйж байсан. Та мөнгөө өгөхгүй яачихваа гэж 7 сард асуухад хүүхдийн бие муудаад Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна, 12 сар хүртэл түр хойшлуулаач гэж хэлсэн. Тэгэхээр би 12 сар хүртэл хойшлуулсан. Тэр үед би жирэмсний амралттай байсан учраас 12 сард ажилдаа ороод та нөгөө мөнгөө яасан бэ? гэхэд цагаан сар болтол хойшлуулаач, манай дүү нар болон аав, ээж бүгдээрээ мэдэж байгаа надад туслана гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр манай нөхөр уурлаад байна та бүр болохгүй бол 3.000.000, 3.000.000 төгрөгөөр нь таслаад өгч болохгүй юм уу, би таны амьдралыг мэдэж байгаа болохоор сарын 300.000, 400.000 төгрөгийн хүү тооцоод 8.000.000, 9.000.000 төгрөг нэхэж чадахгүй, гэхдээ та хүний мөнгийг хэрэглэсэн юм чинь банкны хүү гэж бодоод 1.000.000 төгрөг нэмээд өгчих гэж хэлсэн. 5 дугаар сарын 20-ны үеэр би Мийгаа эгчээс утсаар та мөнгөө яасан бэ? гэж асуухад чи намайг шүүхэд өгчих, тэгвэл надад маш хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би шүүхэд өгөөгүй эвлэрүүлэн зуучлагчид өгсөн. Тооцоод үзэхээр Э.Мягмаржаргалаас 10.000.000 гаран төгрөг нэхэмжлэхээр байсан ч 7.000.000 төгрөг аваад эвлэрье гэсэн санал тавьсан. Тэгсэн Мягмаржаргал эгч “би чамайг эвлэрүүлэн зуучлагчид өг гэж хэлээгүй, чи яагаад намайг эвлэрүүлэн зуучлагчид өгсөн юм бэ? шууд шүүхэд өгөх ёстой байсан юм, би чамтай эвлэрэхээ болилоо” гээд гараад явсан. Намайг жирэмсэн байхад 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Э.Мягмаржаргал “хотод байдаг найз Сэлэнгээгээсээ хуучин хувцас авсан, гэтэл тэр мөнгөө надаас өдөр шөнөгүй нэхээд байна, эгчдээ хэдэн төгрөг зээлээч” гээд 850.000 төгрөг авсан. Тэр үед миний жирэмсний амралтын мөнгө орсон байсан бөгөөд би гарч чадахгүй байсан учир та миний картыг аваад явах юм уу? гээд картаа өгч явуулаад мөнгө өгсөн. Энэ зээлсэн мөнгөнөөсөө 350.000 төгрөгийг өгсөн. 500.000 төгрөгийг буцааж өгөөгүй. Дараа нь 2 сарын үеэр цагаан сар болох гээд мөнгөний хэрэг байна гээд бас 800.000 төгрөг зээлсэн. Тэрнээсээ бас надад 500.000 төгрөг өгөөгүй. Э.Мягмаржаргал эгч надтай нүүр тулж уулзаад “тэдэн төгрөгийг тэдэн хувийн хүүтэй авъя, чи тэмдэглэчихээрэй” гэж хэлээд мөнгө аваад явдаг. Тухайн үед мөнгө авахдаа бичгээр гэрээ хийгээгүй. Тэгээд дээрх мөнгөний үлдэгдэл 500.000, 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг төлөгдөөгүй. Э.Мягмаржаргалын надад өгсөн 3.600.000 төгрөгийн тооцоо одоо нэхэмжилж байгаа 1.000.000 төгрөгнөөс өмнө зээлсэн мөнгөний тооцоо. 1.000.000 төгрөгийн хүүг Э.Мягмаржаргал надад өгч байгаад нэг хэсэг өгөхгүй болохоор нь та яасан бэ? гэхэд эгч нь сарын эхэнд зээлтэй болохоор зээлээ төлөөд чамд мөнгө өгч чадахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би “та сар болгоны 8-ны өдөр өгч байхгүй юу” гэсэн. 1.000.000 төгрөгийн хүүнд 280.000 төгрөг л надад өгсөн. Одоо 5.000.000 төгрөгөө 1.000.000 төгрөгийн хүүтэй, мөн 1.000.000 төгрөгөө авна. Иймд 7.000.000 төгрөгийг Э.Мягмаржаргалаас нэхэмжилж байна.
Хариуцагч Э.Мягмаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 4 сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Тухайн үед бичгээр гэрээ хийгээгүй. О.Алтаншагай 8 хувийн хүүтэй өгч байгаа шүү гэж хэлсэн. Үүнээс 400.000, 400.000 төгрөг, нийт 800.000 төгрөг төлсөн. О.Алтаншагай бид хоёрын дунд 5.000.000 төгрөгөөс гадна 1.000.000 төгрөгийн тооцоо байгаа. 1.000.000 төгрөгийн хүүг би төлөхгүй явж байгаад хүүг нь оруулж тооцоод нийт 3.600.000 төгрөг дүүгээсээ Төрийн банкны дансаар шилжүүлж аваад ноднин 4 сард О.Алтаншагайд аваачиж өгсөн. 5.000.000 төгрөгийн хувьд манай Дундговьд байдаг найз эмэгтэйн бие муудаад Солонгос руу эмчилгээнд явах болчихоод мөнгөний хэрэгтэй болсон учир мөнгө олоод өгөөч гэсний дагуу О.Алтаншагайгаас зээлсэн. О.Алтаншагайгийн 5.000.000 төгрөгийг ямар ч байсан олж өгөхгүй бол болохгүй гэж аав, ээж, ах дүү нартаа хэлсэн. Тэгээд дүү маань цалингийн зээл аваад өгье гэсэн боловч зээл өгөөгүй. Би бас өөрөө эндээс зээл хөөцөлдөөд бүтээгүй. Уг нь О.Алтаншагайгийн мөнгийг өгнө гэсэн сэтгэл их байгаа боловч одоо ямар ч боломж алга гэв. Байраа зараад О.Алтаншагайгийн мөнгийг өгье гэссэн боловч байр ерөөсөө зарагдахгүй байна. Манай том хүү унаж татдаг, тийм болохоор байнга эмчилгээ хийлгэх хэрэгтэй байдаг. Би үргэлж ийм байхгүй учир боломжтой үедээ үлдсэн мөнгийг нь өгнө гэж бодож байгаа. 7.000.000 төгрөгийг бэлнээр нь өгч чадахгүй. Би 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй учир надад ямар ч зээл олдохгүй байгаа. 5.000.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг нь өгсөн. Мөн 280.000 төгрөг О.Алтаншагайд өгсөн. Энэ өгсөн мөнгөө 5.000.000 төгрөгөөс хасч 4.000.000 төгрөг одоо О.Алтаншагайд өгнө. О.Алтаншагай хүнд хүүтэй мөнгө зээлэх эрхгүй учраас би хүүг нь төлөхгүй, тэгээд ч надад мөнгө зээлэхдээ гэрээ байгуулаагүй, шүүхэд өгөхдөө дараа нь нөхөж гэрээ байгуулсан гэв.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Алтаншагай нь хариуцагч Э.Мягмаржаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 8.610.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Алтаншагай хариуцагч Э.Мягмаржаргалд 2015 оны 4 сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг зээлсэн, мөн 2014 оны 11 сарын 24-нд, 2015 оны 02 сард /цагаан сарын үед/ зээлсэн мөнгөнөөс тус тус 500.000 төгрөг нийт 1.000.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэж тайлбарлаж, хариуцагч Э.Мягмаржаргал энэхүү 1.000.000 төгрөгийн үлдэгдэл тооцоо байгаа талаар болон 5.000.000 төгрөг зээлж авсан талаар маргаагүй ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
а/ 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч О.Алтаншагайгийн 5.000.000 төгрөгийг зээлэхдээ хүү тогтоож бичгээр гэрээ байгуулсан гэсэн тайлбар болон шүүхэд гаргаж өгсөн “IY/22, 5.000.000 төгрөг 8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хүү, алданги бодож болно. Хүлээн авсан” гэж гарын үсэг зурсан бичгээр хийсэн хэлцлийг байгуулаагүй, гэрээнд зурсан гарын үсэг өөрийнх нь биш гэж хариуцагч маргаагүй.
“IY/22, 5.000.000 төгрөг 8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хүү, алданги бодож болно. О.Алтаншагайгаас авсан нь үнэн болно.Y/22-нд хүү 400.000 өгнө, YI/22-нд хүү 400.000 өгнө, YII/01 гэхэд үндсэн мөнгө 5.000.000 төгрөгийг хүү, хоногоор тооцож өгсөн байна” гэж мөнгө өгсөн, авсан талууд гарын үсэг зурсан баримт бичгийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцлийг бичгээр хийсэн гэж үзлээ. Харин нэхэмжлэгч Э.Мягмаржаргал “12 сар хүртэл 5.000.000 төгрөг төлөх хугацааг сунгаад өгөөч гэхээр нь би өмнөх гэрээн дээр нь нэмж бичсэн” гэж дээрх гэрээнд нэмэлт оруулсан талаар тайлбарлаж байх ба уг гэрээнд хугацаа XII/01 хүртэл сунгав, 7.400.000 төгрөг төлнө гэж өөр өнгийн балаар нэмж бичсэнийг зээлдэгч Э.Мягмаржаргалтай тохиролцож гэрээний хугацааг сунгасан гэж үзэх боломжгүй.
Хариуцагч Э.Мягмаржаргал нь гэрээгээр тогтоосон хүү 800.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба энэ талаар талууд маргаагүй, хариуцагч нь 800.000 төгрөгийн хүүг нэхэмжлэгчид төлөхөөр бичгээр гэрээ хийж тохиролцсон тул түүний төлсөн 800.000 төгрөгийг үндсэн зээл 5.000.000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч О.Алтаншагай зээлсэн 5.000.000 төгрөг дээр нэмж 1.000.000 төгрөгийн хүү, алданги нэхэмжилж байгаа боловч гэрээндээ YII/01 хүртэл хэдэн хувийн хүү тогтоосон, мөн алданги тооцох талаар тодорхой заагаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1.000.000 төгрөгийн хүү, алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, харин хариуцагчаас үндсэн зээл 5.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн хөрөнгөө хариу төлбөртэйгээр бусдад шилжүүлэх замаар шударгаар ашиг олох эрхийг Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан тул хариуцагч Э.Мягмаржаргал “О.Алтаншагай хүнд хүүтэй мөнгө зээлэх эрхгүй учраас би хүүг нь төлөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгааг хүлээн авах боломжгүй.
б/ 1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Э.Мягмаржаргал “О.Алтаншагай бид хоёрын дунд 5.000.000 төгрөгөөс гадна 1.000.000 төгрөгийн тооцоо байгаа” гэж зээлдэгчээс шилжүүлэн авсан мөнгөний үнийн дүнтэй маргаагүй боловч тэрээр “1.000.000 төгрөгийн хүүг би төлөхгүй явж байгаад хүүг нь оруулж тооцоод нийт 3.600.000 төгрөг О.Алтаншагайд төлсөн” гэж, нэхэмжлэгч О.Алтаншагай “Э.Мягмаржаргалын надад өгсөн 3.600.000 төгрөгийн тооцоо нь одоо нэхэмжилж байгаа 1.000.000 төгрөгөөс өмнө зээлсэн мөнгөний тооцоо. 1.000.000 төгрөгийг Э.Мягмаржаргал надад өгөөгүй” гэж гэрээний үүрэг гүйцэтгэсэн эсэх талаар маргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан 1.000.000 төгрөгийг 3.600.000 төгрөг болгон нэмэгдүүлж төлсөн гэдгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул хариуцагчаас 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч О.Алтаншагайд зээлсэн 1.000.000 төгрөгийн хүүнд тооцож 280.000 төгрөгийг хариуцагч Э.Мягмаржаргал төлсөн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид 1.000.000 төгрөгийг зээлэхдээ хүү тогтоож бичгээр гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү авах эрхээ алдана. Иймд хариуцагч Э.Мягмаржаргалаас зээлийн гэрээний үүргийг гаргуулахдаа хүүнд тооцож төлсөн 280.000 төгрөгийг үндсэн зээл 1.000.000 төгрөгөөс хасах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч Э.Мягмаржаргалаас зээлийн гэрээний үүрэгт нийт 5.837.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Алтаншагайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.163.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Э.Мягмаржаргалын “5.000.000 төгрөг болон 1.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл өгөхдөө нөхөж хийсэн” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч О.Алтаншагай хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхээр, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийхээр заасан. Гэтэл О.Алтаншагай нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг нөхөж байгуулсан тул хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 04 сарын 22, 2015 оны 11.24-ний өдрийн зээлийн гэрээ нь талууд хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл биш бөгөөд уг баримтыг үнэн зөв гэж үзээгүй болно.
Нэхэмжлэгч О.Алтаншагайгийн нэхэмжлэлдээ хавсарган өгсөн 30.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын огноо 2016 оны 5 сарын 19 гэсэн, мөн баримтанд бичигдсэн регистрийн дугаар нэхэмжлэгч О.Алтаншагайгийн регистрийн дугаартай тохирохгүй байх тул нэхэмжлэгчийг энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 30.000 төгрөг төлсөн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч Э.Мягмаржаргалаас 5.837.000 /таван сая найман зуун гучин долоон мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Алтаншагайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.163.000 /нэг сая нэг зуун жаран гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Алтаншагайгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122.710 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мягмаржаргалаас 108.342 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Алтаншагайд олгож, нэхэмжлэгч О.Алтаншагайгаас 30.000 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА