Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

 

 

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багт орших Холбооны газрын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохионы 10-08 тоотод оршин суух Ноёнхангай овгийн Чулууны Жамбалсүрэнд /РД:АЭ51080470/ холбогдох 78.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Жамбалсүрэн нь 2014, 2015, 2016 оны нийт 17 сарын хугацаанд Катв ашигласны төлбөр 74.800 төгрөгийг удаан хугацаагаар төлөөгүй учир хуулийн дагуу барагдуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ч.Жамбалсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Жамбалсүрэн миний бие Холбооны газрын нэхэмжилсэн 74.800 төгрөгөөс 40.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 21-ний өдөр төлсөн. Үлдэгдэл 34.800 төгрөгийг 2016 оны 07 сард багтаан төлж барагдуулах болно гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Холбооны газрын нэхэмжилсэн 74.800 төгрөгөөс 40.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 34.800 төгрөгийг 2016 оны 07 сард төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газар нь хариуцагч Ч.Жамбалсүрэнгээс катв ашигласны төлбөр 74.800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Жамбалсүрэн нь  нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газрын нэхэмжилсэн 74.800 төгрөгөөс 40.000 төгрөгийг төлж барагдуулсан нь талуудын тайлбар болон Холбооны газрын орлогын баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь үлдэгдэл 34.800 төгрөгийг 2016 оны 07 сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбараа гаргажээ.

 Хариуцагч Ч.Жамбалсүрэн нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Архангай аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй, Ч.Жамбалсүрэнд холбогдох 74.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохионы 10-08 тоотод оршин суух Ч.Жамбалсүрэнгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Хариуцагч Ч.Жамбалсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас 40.000 төгрөг төлснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 2.275 төгрөг, хариуцагч Ч.Жамбалсүрэнгээс 2.275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газарт олгосугай.

4. Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА